Гадаад хэргийн яам болон Конрад-Анденауэрын сантай хамтран АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны ажилтнууд болон АСЕМ-ын гишүүн орнууд хариуцсан холбогдох мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг уржигдар зохион байгуулсан. Энэ үеэр ХБНГУ-ын Бохум дахь Руурын их сургуулийн доктор, профессор Себастиан Берсиктэй ярилцлаа.
-Монгол Улс 53 орны тэргүүлэгчид оролцох АСЕМ-ын Дээд төвшний уулзалтыг зохион байгуулснаар олон талын үр дүн гарна гэсэн хүүлээлттэй байгаа. Бусад улс орны туршлагаас харахад бидэнд ямар боломжууд байна?
-АСЕМ зохион байгуулагдах өдрүүдэд Монгол Улс дэлхийн хэвлэл мэдээллийн төв болно. Түүгээрээ маш их онцлогтой.
Түүгээрээ маш их онцлогтой. Нөгөө талаас энэ боломжийг сайн ашиглаж чадвал Монгол Зүүн хойд Ази болоод Ази тивд ямар онцлог байр суурьтай орон гэдгээ батлан харуулах, сурталчлан таниулах боломж бүрэн нээгдэх юм. Мэдээж зохион байгуулагч орны хувьд давуу тал олон бий.
Тухайлбал, гадаад хамтын ажиллагааны хүрээнд улс орны тэргүүлэгчид болон шийдвэр гаргах төвшинд ажилладаг хүмүүс ирнэ гэдэг бол тухайн хүмүүс улсынхаа байр суурийг нарийн тайлбарлах боломж нээлттэй болж байгаа. 53 орны тэргүүлэгч ирэхээс гадна олон тооны хавсарга арга хэмжээнүүд болно. Энэ үеэр улсынхаа эдийн засаг, нийгэм, улс төрийн асуудлын хүрээнд илэрхийлэх таатай нөхцөл бүрдэнэ гэж болно. Үүнээс гадна АСЕМ нь бусад олон улсын арга хэмжээнээс харьцангуй онцлог зохион байгуулалттай явдаг. Тиймээс арга хэмжээг нээлттэй, чөлөөт хэлбэрээр зохион байгуулж, байр сууриа өвөрмөц маягаар илэрхийлж болно.
Оролцож байгаа орнуудын хувьд Монголд зохион байгуулж байгаа нь анхаарал татах нэг зүйл болж байгаа. Тухайлбал, Бельги хотын Брюссель хотод олон улсын чуулга уулзалт зохион байгуулагддагаараа олонд танигдсан. Тэгэхээр тэнд зохион байгуулах нь дэлхийн улсуудад төдийлөн сонирхолтой биш байж болох юм. Харин Монгол шиг онцлог оронд энэ арга хэмжээ болно гэдэг оролцогч орнуудын зүгээс АСЕМ-ыг илүү өвөрмөц болгож байна гэж үзэх нэг өнцөг нь болж байгаа.
-Та хэлэлцүүлгийн үед ямар асуудалд голлон анхаарч зөвлөмжөө өгсөн бэ?
-Хэлэлцүүлгээ АСЕМ-д бэлтгэх нь гэсэн сэдвээр хийсэн. Энэ удаад АСЕМ-ын Дээд төвшний уулзалтын талаар танилцуулга хийхийн зэрэгцээ зохион байгуулагч талаас ямар зүйлд илүү анхаарах хэрэгтэй талаас нь зөвлөмж өгч, сонирхолтой хэлэлцүүлгүүд өрнүүллээ.
-Монголчуудын хувьд гадны хөрөнгө оруулагчдыг татахын тулд гол нь ямар мессеж өгөх нь оновчтой гэж бодож байна?
-Аливаа улс хөрөнгө оруулалт татахын тулд хамгийн гол нь итгэл хүлээх чадвартай гэдгээ батлах хэрэгтэй. Хоёрдугаарт, эрхзүйн орчныг бүрдүүлсэн гэдгээ илэрхийлэх нь чухал. Дээрх хоёр үзүүлэлт хамгийн чухал байдаг гэж болно. Тиймээс Монгол Улс эдгээр үзүүлэлтийг хангасан орон гэдгээ 53 орны төлөөлөгч ирэх үеэр танилцуулж, сурталчлах хэрэгтэй. Ингэж чадвал хөрөнгө оруулалтыг татах нэг том боломж нээгдэх юм.
-Тэгвэл зохион байгуулалтын хувьд бид ямар зүйлд илүү анхаарал, болгоомжтой хандах хэрэгтэй вэ?
-Энэ 53 орны тэргүүлэгчдэд Монгол Улстай хамтарч ажиллах нь зүйтэй гэсэн сэтгэгдэл төрүүлэх боломж байна. Нөгөө талаас Монгол нь Европ болон Азийн гүүр маягаар ажиллах бүрэн боломж байгааг харуулах хэрэгтэй. Үүний зэрэгцээ эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн сайжруулах талын агуулгыг гаргаж ирэх нь зүйтэй. Мэдээж шинэлэг хамтын ажиллагааны арга хэлбэрүүдийг оруулж болох юм. Улс төрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой. Тухайлбал, чөлөөт худалдааны бүс байгуулах асуудал байж болно шүү дээ. Энэ мэт хоёр тивийн хамтын ажиллагааг өргөжүүлэх бололцоо бидэнд бий гэдгээ нарийн харуулах нь чухал юм.
-АСЕМ-д 53 орны тэргүүлэгч оролцоно. Энэ утгаараа Евроазийн эдийн засгийг сэргээх асуудал хөндөгдөж магадгүй гэж байгаа. Хэрэв энэ асуудлаар ярилцвал Монголд ч гэсэн таатай нөхцөл бүрдэнэ гэж таамаглаж байгаа. Энэ талаар?
-Сүүлийн жилүүдэд Евроазийн эдийн засгийн хамтын ажиллагаа нэлээд удааширсан. Энэ нь худалдааны тодорхой асуудлуудтай холбоотойгоор удаашрах болсон. Тэгэхээр 53 орны төлөөлөгч ирэхийг ашиглан тухайн улсын тэргүүлэгчид хоорондоо энэ асуудлыг шийдэхийн тулд ямар ажил хийж болох талаас нь шууд харилцаж, хэлэлцүүлэг өрнүүлэх нь хамтын харилцаанд ахиц авчрах байх гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, АСЕМ-аар улс орнууд шууд харилцах нөхцөл бүрдэж байгаа.
-Зохион байгуулагч орны хувьд өөр ямар давуу эрхтэй байх вэ?
-Зохион байгуулагч орны хувьд Ази, Европын хамтын ажиллагаа хаашаа чиглэх вэ гэдгийг тодорхойлох үйл явцад зонхилох үүрэг гүйцэтгэх боломж гарч байгаа. Зохион байгуулах эрх нь танай улсын гарт байгаа учраас Монголын талд том давуу тал үүсэх нь гарцаагүй. АСЕМ-ын Дээд төвшний уулзалтад зөвхөн 53 орны тэргүүлэгч төдийгүй Ази, Европын иргэний нийгмийн байгууллагуудын идэвхтэн, төлөөлөгчид хүрэлцэн ирнэ.
Энэ үеэр дээрх байгууллагуудын төлөөлөл дэлхий дахинд яригдаж буй чухал асуудлыг хөндөн, санал солилцох юм. Энэ арга хэмжээнүүдэд монголчууд ч гэсэн нэгдэж санал, бодлоо илэрхийлэх боломжтой. Түүнчлэн АСЕМ-д 53 улс нэгдсэн. Чуулга уулзалт хоёр жилийн давтамжтай болдог. Өөрөөр хэлбэл, нэг улс 100 жилийн дараа энэ уулзалтыг зохион байгуулагчаар ажиллана гэсэн үг. Монгол Улсын хувьд 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагч орон болж байна гэдэг нь бас нэг онцлог нь болж байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Өө,энэ байгууллага чинь манайхыг боол мэт дуулгавартайгаар баялагаа цөлмүүлэх эсэхэд шалгалт хийх гэж байгаа эдийн засгийн алуурчдын цуглаан юм биш үү.элбэгдорж П ийм л юм хийнэ дээ.
АСЕМ-аар наадам болохгүй найр болох байлгүй дээ.сонгууль луйвардвал үхэх сэхэхээ үзсэн иргэний дайн болно доо.
Baasaaraa chadvaraa kharuulakh yum be.
Өртэй улс өөдлөхгүй , Өттэй мах идэхгүй гэвэл яана аа
MONGOL maani NVB-iin gishvvn , delkhiid danstai tusgaar uls munii khubid ene tom arga khemjeeg daraa ni nvvree ulailgakhgvigeer zokhion baiguulakh uchirtai. Tiimees vvniig eldbeer kharluulaad surug surtalchilgaa yabuulaad baikh khereggvi .Kharinch mongolchuud bid zvil bvreer demjikh yodtoi
1.хэн Монголыг маань НҮБ-н гишүүн биш гэсэн юм үүнийг нурших юу байна,тиймдээ хүрвэл америк,англи\түвдийг хятадад зарагч\ болгохгүй гэж их чаргуулдсан даа 2.элбэг болон чуулганыг зохион байгуулагч нарын хошгораанд бүү ор,авт,чамд өөрийн Толгой байна уу
Yuun hatgai gar ve ene chin.
Улам өврөө дэлгэж бүх юмаа үнэгүй өгөхөд бэлэн гэдгээ харуулах ёслол болох юм биш үү? Ер нь Монгол улсад Ямар ашиг гарах юм бол доо. Охин оо өг дараа нь өдөр болгон тарган шар алж өгөөд бай гэдэг шиг юм болох вий дээ???
ASEM uer surpuse zadlah heregtei ard tumen yduu bn uls oron daranguilaltai bn OO
НҮБ-д яс горьдсон Элбэгдоржийн увайгуй үйлдэл, АСЕМ-аас Монголд сохор зоос ч орж ирэхгүй бөөн зардал чирэгдэл үргүй зардал
ASEM-aar shuud manaid hurungu orood irne gej baihgui l dee.
Shan goshgiruulj bnaa
Хэний өмна юу батлах ёстой вэ.. Ямар учраас ...Яг л нэг шалгалтанд орж буй сурагч шиг бүхэл бүтэн улсыг энэ барууныхан жижигрүүлэх юм...Ухаандаа Монгол улс барууны эзэддээ үнэнч гэдгээ батлах нэг боломж гарч байгаа юм биздэээ.
Тэр үед цэвэрлэх байгууламжийн баас ханхлаад аймаар өмхий самхай байна. Энэ чинь монголын онцлог гэдэггүй юм бол . . . Өмдөө бааснаасаа цэвэрлэж чадаагүй байж зочин уриад л.
"ОГЦОМ САНААЧЛАГАНДАА БИД ЧИРЭГЛЭЖ БАЙНА" одоо яая гэхэвдээ ЧИРЭГДЭХЭЭС БИШ.
hutsah shig boljee. hamtarch tsuslah argaa saihan zaajee. ene gadaad dotood hulgaich nar tarhi ugaaltaa sain hiih ium baina. hoolgui honoj baigaa guilgachdaa ehleed tsegtselbel deer baih. hergeer bugdiig ni guilgachin tarhigui bool bolgoj baigaad 1 moson unagaah bololtoi
элбэгдорж гэж нэг сэжгийн хог шаар албанаас буухаараа олон улсын байгууллагад ажиллах нэрээр дүрвэхийн тулд бүх монголчуудыг хөлдөө чирж байна.Өөр юу ч биш.Хэрвээ тэгэхгүй бол энэ өмхий самхай ханхалсан бузар амьтан үлдсэн насаа шоронд барахаас өөр аргагүй болно.
ene hural shuu ium mongold iu avchrah ve. hutslaa l baina. sohor Zoos ch mongold avchrahgui. omhii huzuugui tarvaga zovhon ooriinhoo toloo ias goridson hulgaich oortoo ner avchrah gej baigaa zorilgotoi. omhii niigemtei baas omhiidoo jivj baigaa ulsaaraa gaihuulahaas oor iugaaraa gaihuulah ve. guilgachnaa medehgui baij bas hural zohioh durtai. gadaad hulgaich nart unenchee haruulj hulgai luivriig ni huuliar zovshoorsnoo uzuuleh ium baina l daa.
Elbegdorj guai UN-d uymu esvel Nobel peace-d l neree devshuuleh bizee...
uher mongolchuud itgel huleeh yamarch chadvargui hulhi hogiin shaar!!! mongoloos yuch olj doloohgui!! mungu aldahgui l gej baigaa yum bol mongoloos holohon toirch yavsan ni ulziitei!!
Харийнхныг хөлсөлж худлаа яриулдгаа болимоор юм. Ард нийтээр нь ингэж дорд үздэгээ элбэгдорж хэзээ болих юм болоо. Харь орноор доншуучилснаараа бол Элбэгдор гэж хүн бусдаасаа ялгарч байгаа шүү дээ. Монгол орон хөгжвөл хөгжихөөр л төсвийн мөнгөөр доншуучиллаа. Зөвхөн соёмбот тугийнхаа өмнө суудаг байсан Элбэгдорж цаашдаа хэдэн зуун улсын төрийн далбааны өмнө заларч худлаа ярихаар санаархаж байгаа нь илт ээ. АСЕМ нь олон улсын төрийн тэргүүнүүд цуглаж санал бодлоо хуваалцдаг л хурал шүү дээ.
Buhel buten uls juulkiin ugeer, ugiu shuu. Dotood asuudlaa eronhiilogcj medne. Solior gej salaabch ogie.
Энэ хурал маш том хэмнэлт бас суртчилгаа.орон болгонд очоод монгол гэж улс байдаг гээд морин хуур тоглоод яваал байдаг.дэлхий даяар монголыг харна.жуулчид ирнэ хөрөнгө оруулалт өсөх байх дараа дараагын жилүүдэд нь.