sonin.mn
 УИХ-ын гишүүн Г.Уянга Төрийн ордонд мэдээлэл хийж,  Ерөнхий сайд, МАН-ын дарга асан С.Баяртай холбоотой баримтуудыг дэлгэлээ. 
Түүнд ирсэн баримтаар  бол С.Баяр  АНУ-д 24 тэрбумын 7 байшин эзэмшиж буй аж. Уг баримтанд өгүүлснээр  С.Баяр  эх үүсвэр нь тодорхойгүй мөнгөө гадны банкинд байршуулж улмаар АНУ-д ХХК-д бүртгүүлэн,  уг компанийхаа нэрээр үл хөдлөх хөрөнгө худалдан авч, эргүүлэн зарах замаар мөнгө угаадаг гэнэ.  
 
Уг баримтуудыг УИХ-ын гишүүн Г.Уянга олон нийтэд дэлгэхийн сацуу холбогдох хуулийн байгууллагуудад нь албан ёсоор өгч буй юм байна. 
 
М.Гал