Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2021.01.29/ Засгийн газрын гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан, “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Засгийн газрын насыг уртасгах асуудал туссан боловч харамсалтай нь зургаан сарын дараа Засгийн газар огцорлоо. Дараа, дараагийн удаа алдаа гаргахгүй байх талаар анхаарч ажиллаарай” гэлээ.Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Засгийн газрын гишүүдийг ганцаарчлан хүлээн авч уулзаж, салбарын асуудлаар ярилцлаа.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд хандан:
“Та бол улстөрд чамгүй бэлтгэгдсэн, Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа Монгол Улсынхаа хүн амын тал хувийг захирч байсан туршлагатай, зовлон жаргалыг нь мэддэг хүн. Монгол Улсын Шадар сайдаар дэмжигдэн орж ирсэнд баяр хүргэе. Шадар сайд гэдэг бол улс орныхоо бүх л нөхцөл байдлыг “цэвэрлэдэг” хүн гэдгийг Та мэдэж байгаа байх.
Шадар сайдын хариуцах асар олон асуудал байгаа. Өнөөдөр бидэнд тулгамдаад буй цар тахлын асуудлаар Таныг ажрахгүй ажиллах болов уу гэж бодож байна. Нөхцөл байдал ийм байхад битгий улстөржөөрэй л гэж хэлмээр байгаа юм. Нөхцөл байдлыг зөвөөр дүгнэж, Ерөнхийлөгчтэйгөө ойрхон ажиллаарай. Таныг хотын даргаар ажиллаж байх үед санал, бодлоо солилцож байсан. Гурван сая монголчуудынхаа амьдралд дэм болох ажлууд дээр хамтарч ажиллая. Одоо улстөржихөө больё. Бид улстөр хийж байгаад, улс төрөө дийлэхгүй унадаг. Монгол Улс ийм баян орон байж иргэд нь ийм ядуу байгаа нь харамсмаар асуудал шүү. Амжилт хүсье” гэлээ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид хандан:
“Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдож байгаад баяр хүргэе. Та нар ярилцаж, хэлэлцэж байж гаргасан шийдвэр байх. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар гэдэг бол маш том гал тогоо. Таныг Хууль зүйн сайд байхад хоёулаа нэг кабинетэд байсан. Улстөржихгүйгээр ажлаа явуулмаар байдаг. Энд сууж байгаа манай зөвлөхүүд тантай хамтарч ажиллаж байсан хүмүүс. Та бид хоёр олон зүйл дээр санал нэгддэг, олон зүйл дээр санал нэгддэггүй. Дөнгөж дөч гарч байгаа Ерөнхий сайдаа хамгаалж ажиллаарай.
Бид одоо намчирхмааргүй байна. Бид олон жил намчирхаад юу олов? Ядуурал гаарч, дундаж давхарга гэж байхгүй боллоо. Та энэ бүхнийг мэдэж байгаа. Таны нас, туршлагыг харвал энэ Засгийн газрын хамгийн том түшиц нь гэж харж байна. Ажлын амжилт хүсье” гэлээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хандан:
“Та өмнө нь намын ажил хийж байсан ч улс төрд шинэ хүн болж байна. Байгаль орчны салбарт Таны өмнөх хоёр сайдтай ойр хамтран ажиллаж байсан. Таныг энэ ажлыг үргэлжлүүлэх болов уу гэж бодож байна.
Өнөөдөр Монгол оронд тулгамдаад буй асуудал нь ус. Нөгөө талдаа Байгаль орчны яамнаас зөвшөөрөл олгосон газрыг дамлан худалдаалах, залилан мэхлэх замаар мөнгө угаасан, оффшор бүсээс орж ирсэн мөнгө байгаль орчинтой холбогддог зэрэг асуудлууд судлагдсан байгаа.
Өнөөдөр говийн нутаг эзэнгүй, усгүй болж байна. Говьд усгүй болохоор малгүй, малгүй болохоор малчингүй болж байна. Бид говьд 1,000 орчим км усжуулах хоолой татах гэж байна. Мөн 10 аймагт усан цахилгаан станц барих ажил эхэлчихсэн явж байна. Говийг эзэнтэй, амьдралтай болгох зорилгоор говьд буй байгалийн баялгийг ашиглах төмөр зам барьж байна. Төмөр замыг дагаад говьд худгуудыг гаргаад эхэлсэн. Манай байгаль орчин сүйдсэн гэдгийг Та ойлгож байгаа байх. Салбартайгаа танилцах тал дээр хамтарч ажиллахад бэлэн байна. Ажлын амжилт хүсье” гэлээ.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт хандан:
“Та хоёр дахь удаагаа Батлан хамгаалахын сайдаар томилогдлоо. Та салбараа мэддэг хүн. Хоёулаа энэ тал дээр зарим ажлуудыг ярьсан байгаа. Өнөөдөр батлагдсан Зэвсэгт хүчний тухай хууль бол маш чухал хууль гэдгийг хүмүүс ойлгохгүй байж магадгүй. Батлан хамгаалахын сайд нь Сангийн сайдын өрөөний үүдэнд төсвөө батлуулах гээд суугаад байж болохгүй. Батлан хамгаалахын салбар бол маш өөр салбар. Өнөөдөр бид Батлан хамгаалах яамаа ямар нэгэн аргаар өндийлгөж босгох хэрэгтэй. Энэ асуудлаар санаа нэгдсэн гэж ойлгож байна.
Стратегийн бүтээн байгуулалтын ажлуудыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маш сайн ойлгож байгаа тул хамтран ажиллана. Төмөр замын бүтээн байгуулалт дахь Зэвсэгт хүчний оролцож буй энэ ажлыг бид 10, 20 дахин босгож байж Монгол орон өсөж томорно. Залуу үеэ цэрэг, эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлэх ёстой гэдэгт санал нэгдээд ажиллаж байна. Батлан хамгаалахын салбар бол улстөржиж болохгүй салбар. Ажлын амжилт хүсье” гэлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хандан:
“Хууль зүйн сайд яагаад улстөржөөд байна вэ? Яагаад Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын чуулганы танхимаас худлаа гүтгээд байна вэ? Үүнийгээ тайлбарлах ёстой шүү. Би өөрийг чинь шүүхэд өгнө. Би яахаараа Төрийн ордны 3 давхраас хүмүүст ял өгөөд сууж байдаг юм бэ? Хууль зүйн сайд ийм юм ярьж болохгүй. Чи Монгол Улсын Хууль зүйн сайд болохоос биш Монгол Ардын намын Хууль зүйн сайд биш. Чи залуу хүн. Хууль зүйн салбар бол улс орны тархи толгой болсон том салбар. Чи эхний алхмаа улстөржилтөөс эхлэвэл ажил чинь явахгүй. Бид өмнө нь олон удаа уулзаж, Монгол Улсаа хөгжүүлэх талаар ярьж байсан биз дээ? Тэр уулзалтуудын үр дүн хаана байна вэ? Чи Монгол Улсын сайд болохоос Монгол Ардын намын Х.Нямбаатар биш. Энэ бодлоо цэгцэлж, нэг тийш болго. Ерөнхий сайдтайгаа зөвлө. Ард түмнээсээ уучлалт гуй. УИХ-ын гишүүн С.Ганбаатар дээр очиж байна лээ. Ингэж ажиллах ёстой. УИХ-ын гишүүн өлсгөлөн зарлаж болохгүй шүү дээ. Энэ асуудлыг Монгол орон даяар, мөн гадаадад харж байгаа.
Хууль зүйн салбарт тулгамдсан, нухацтай олон асуудал байна. Чамайг сайдаар томилогдсоны дараа хоёулаа уулзаад Монгол Улс Ази тивдээ хоригдолгүй орон болох төслийн тухай ярьж байсан. Энэ ажил хаана явна вэ? Энэ ажлыг хиймээр байна. Гуравхан сая хүнтэй орон ийм олон хоригдолтой байж болохгүй шүү дээ. Амжилт хүсье” гэлээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хандан:
“Дэд сайдаар ажиллаж байсан, мэргэжлийн хүн Гадаад харилцааны сайдаар томилогдож байгаад баярлаж байна. Тантай тодорхой хугацаанд хамтран ажиллаж байсан учраас ойлголцдог. Нэн түрүүнд анхаарах асуудал хоёр хөрштэй явуулж буй бодлого байна. Мөн түүнчлэн гадаад харилцаан дахь эдийн засгийн асуудлууд, гуравдагч хөршийн бодлого, Оюу толгойтой холбоотой хөрөнгө оруулалтын асуудлууд байгаа. Бүгд л тулгамдсан асуудлууд.
Энэ жил ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байна. Үүнд онцгой анхаараарай. ОХУ-аас Монголын нутгаар дамжин БНХАУ-руу татах хийн хоолойн асуудал нэн тэргүүнд тавигдана. Эдгээр асуудлуудын хүрээнд та ажиллаж байсан туршлагатай, бид хамтран ажиллаж байсан учраас ажилтайгаа танилцах шаардлагагүйгээр шуурхайлан орох болов уу гэж бодож байна.
Мөн 10 гаруй Элчин сайд томилогдоогүй байгаа асуудал байна. Энэ асуудлыг яаралтай оруулж ирэх хэрэгтэй. Гадаад харилцааны яам, Монгол Улсыг гадаадад төлөөлж буй Элчин сайд нарын нэр хүнд унасан. Гадаад харилцааны яам, Элчин сайд нар Монгол Улсыг гадаадад төлөөлж байгаа учраас өөрчлөлт хийгээрэй. Амжилт хүсье” гэлээ.
Сангийн сайд Б.Жавхланд хандан:
“Та УИХ-ын гишүүнээр хоёр дахиа сонгогдлоо. Монголбанканд тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн. Тиймээс мөнгөний болон бусад бодлогын хүрээнд ажилтайгаа танилцах шаардлагагүй гэж бодож байна. Өнөөгийн нөхцөлд мөнгөний бодлого хатуу байж болохгүй. Эдийн засгийн хямралтай ийм үед мөнгөний хатуу бодлогыг чөлөөлөх тал дээр Тантай ойлголцох болов уу гэж бодож байна.
БНХАУ-тай байгуулсан 1.7 тэрбум ам.долларын SWOP хэлэлцээрийг гурван жилээр сунгасан. Гурван жилээр сунгасан нь бидэнд амьсгаа авах боломж өгсөн шүү. Өмнө нь Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан БНХАУ-ын Ардын банкны ерөнхийлөгчтэй уулзаж чадахгүй байсныг Та мэдэж байгаа юу? Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байсан учир мэдэж байгаа байх. Энэ асуудлыг шийдээд гурван жилээр сунгасан. Уржигдар БНХАУ-ын Элчин сайдтай уулзаад “дахин гурван жилээр сунгах боломжтой юу” гэж асуухад “байгаа” гэсэн. Манай Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал мэдэж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, 1.7 орчим тэрбум ам.долларыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж гарч ирж байгаа юм. Монгол Улс мөнгөгүй гэх зэргээр ярьдаг асуудал бий. Бидэнд одоо гурван жилээр сунгасан, дараа нь дахин гурван жилээр сунгах боломжтой 1.7 тэрбум ам.доллар байна.
Цар тахлын хямралын үед том төслүүд, ажлын байрыг хангах тал дээр Ерөнхий сайд анхаарч ажиллаарай, Сангийн сайд нь дэмжлэг үзүүлж ажиллаарай. Өмнөх Сангийн сайд Ерөнхий сайддаа дандаа буруу ойлголт өгдөг байсан шүү.
Мөн оффшор бүсээс орж ирж байгаа мөнгө, оффшор бүсээс орж ирээд угаагдаж байгаа, одоогоор Монголд ороод ирчихсэн байгаа мөнгөний асуудлаар хамтарч ажиллана. Өрх бүрд нэг сая төгрөг олгох, эдийн засгийг дэмжих төсөл дээр хамтарч ажиллана гэж ойлгож байна.
Ер нь Сангийн сайд бол хамгийн “интернациональ” сайд шүү дээ. Бүх хүнтэй ажилладаг. Намчирхаж болохгүй сайд шүү. Өмнөх Сангийн сайд маш их намчирхдаг байсан. Энэ алдааг битгий давтаарай. Бид нэг л улс, нэг л Монгол оронтой хүмүүс шүү. Амжилт хүсье” гэлээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад хандан:
“Та Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдоод зургаан сар ажилласныхаа дараа дахин томилогдлоо. Өнгөрсөн хугацаанд яамныхаа ажилтай сайн танилцсан байх. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд бол ард иргэдтэй тулж ажилладаг. Энэ салбар өөрөө эмзэг салбар. Зургаан сар гэдэг бол богино хугацаа биш. Таны зүгээс шинэлэг санаачилгууд гаргаж ажиллахыг хүсье. Битгий их улстөржөөрэй. Ерөнхийлөгчийн хаалга нээлттэй шүү. Асууж ярих зүйл байвал дуртай цагтаа орж ирээд ярьж байгаарай. Амжилт хүсье” гэлээ.
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт хандан:
“Та өөрийн мэддэг салбарт дахин ажиллахаар боллоо. Саяхан газар хөдлөлт ойр, ойрхон боллоо. Хэрвээ Улаанбаатар 6 баллын хүчтэй газар хөдлөлт болох юм бол эрсдэл маш өндөр гэдгийг Та мэдэж байгаа байх. Энийгээ яагаад Ерөнхий сайд, Шадар сайддаа хэлдэггүй юм? Чив чимээгүй өнгөрлөө. Үүнийг анхаарч ажиллаарай.
Таныг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байхад би Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан. Өмнө нь хамтарч ажиллаж байсан учраас хоёулаа асуудалгүй ойлголцоно.
Нэн тэргүүний асуудал бол дагуул хотын төсөл. Та энэ ажилд анхаарал хандуулж, сайд болсныхоо дараа хурал хийж байгааг хараад би олзуурхаж байлаа. Майдар хот бол 9 баллын хүчтэй газар хөдлөлтөд тэсвэртэй хотыг байгуулах төсөл шүү дээ. Үүн дээр онцгой анхаарч ажиллахыг Л.Оюун-Эрдэнэ сайдад бас захья. Бидний одоо сууж байгаа Төрийн ордон, Спортын төв ордон зэрэг барилга 6 баллын газар хөдлөлтөд тэсвэргүй шүү дээ. Энэ асуудлуудыг танилцуулж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ярьж болно шүү дээ. Та мэргэжлийн сайд учраас барилгуудынхаа мэдээллийг Ерөнхий сайддаа танилцуулаарай. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуу хүн учраас бүгдийг нь ойлгоно.
Хот байгуулалтын тухайд Улаанбаатар хотод газар олголт замбараагүй явсан учраас хотыг тэлэх ямар ч боломжгүй болсон. Тийм учраас дагуул хотуудыг байгуулж, гэр хорооллыг дахин төлөвлөх асуудалд онцгой анхаармаар байгаа юм. Майдар хотын ажлыг эхлүүлчихмээр байна. Энэ бол дэд бүтцийн асуудал шүү дээ. Оюутнуудаа эхлээд гаргая. Энэ асуудлыг нэн тэргүүнд тавихгүй бол Улаанбаатар хотын өнөөдрийн дэд бүтэц, түгжрэл, утааны асуудал шийдэгдэхгүй. Амжилт хүсье” гэлээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд хандан:
“Л.Энх-Амгалан сайд маш том салбарт сайдаар томилогдлоо. Боловсролын салбар хамгийн хоцрогдсон салбар. Та үүнд онцгой анхаарч ажиллаач. Боловсролын салбар хаана яваад байна вэ? Гадаад боловсролын системээр яваад байна уу, дотоодын системээр яваад байна уу? Мөн шинжлэх ухааны салбар маш хоцрогдож байна. Шинжлэх ухаан хаана явна вэ? Өнөөдөр манайд шинжлэх ухаанаар шийдэгдэж байгаа ганц ч асуудал байхгүй. Үүнд онцгой анхаараарай.
Хөвсгөлийн ард түмэн өөрт тань гурван удаа итгэлээ. 21 аймгийн 330 суманд боловсрол хэрэгтэй байна. Өнөөдөр боловсролын салбарт ахиц гараагүй. Үүнийг өөрөө мэдэж байгаа. Бид боловсролын салбарт анхаарах гэж хичээж байгаа ч нэг сайд гарч ирээд нэг юм ярьдаг, нөгөө сайд гарч ирээд өөр юм ярьдаг. Би хамтарч ажиллахад бэлэн байгаа. Боловсролын асуудлаар Ерөнхийлөгчийн хаалга, Ерөнхийлөгчийн институц, манай зөвлөхүүд бүгд нээлттэй байгаа.
Сайдаар томилогдоно гэдэг бол том ажил хийх боломж гэсэн үг. Зүгээр нэг сайд байх нь Танд тийм ч сонирхолтой биш байгаа гэж бодож байна.
Шинжлэх ухааны салбар дэлхийгээс маш хоцорч байна. Залуу эрдэмтэд гэж байхаа больсон, бид залуу эрдэмтдээ бодлогоор гаргаж чадахаа больсон. Залуу эрдэмтэд, боловсролтой хүмүүс бүгд гадаадад, гадаадын компаниудад ажиллаж байна. Тэднийг татаж оруулж ирэхэд хамтарч ажиллая.
Боловсролын салбарт багш нарын цалингийн асуудал бас байдаг. Цар тахлын үед бүгд цахимаар хуралддаг болсон. Цар тахлын үеийн нэг жилийн боловсролын хоцрогдол нь хүүхдүүдийг арван жилээр хоцрооно шүү дээ. Энэ хоцрогдлыг яаж нөхөх вэ? Монгол хүүхдийн боловсрол, танин мэдэхүй гээд зөндөө асуудал байна. Улстөржихгүй шүү. Амжилт хүсье” гэлээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт хандан:
“Хоёр дахь удаагаа сайдаар томилогдсонд баяр хүргэе. Та бол энэ салбарын хүн. Бид олон удаа хамтран ажиллаж байсан. Танд ажилтайгаа танилцах шаардлага байхгүй болов уу гэж бодож байна. Төмөр зам, авто зам, агаарын тээврийн салбарын асуудлуудаа Ерөнхий сайддаа маш сайн ойлгуулаарай. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхдаа төмөр замын асуудлаар гардан ажилласан. 2019 оны тавдугаар сард төслийн нээлт хийснээс хойш төсөл явахгүй байна гээд кэмпээ нүүлгэсэн. Өөрөө ч энэ үед хамт байсан.
Маш том газар нутагтай, цөөн хүнтэй, далайд гарцгүй оронд дэд бүтэц байж байж л хөгжинө. Энэ бол Таны өглөө бүр амандаа хэлж байх үг шүү. Үүнийг улстөрчдөд ойлгуулах гэж их ажил болдог. 10 жил гацаасан төслийг Л.Оюун-Эрдэнэ өөрөө гардаж аваад, Ерөнхий сайддаа зөв ойлгуулж, хөрөнгө оруулалтыг нь бүтээж байгаад хэрэгжүүлсэн. Төмөр замын ажлаа шуурхайл. Мэргэжлийн хүн сайдаар ажиллаж байгаад баярлаж байна. Тантай хамтарч ажиллахад урамтай байх болов уу гэж бодож байна. Төмөр зам, дэд бүтцийн салбарт улстөржилт байхгүй шүү.
Хамгийн хоцрогдсон нэг салбар нь агаарын тээвэр байна. Бид шинэ нисэх буудал барьчихаад ашиглаж чадахгүй байна. Би өөрөө Зам, тээврийн сайд байхдаа энэ төслийг эхлүүлж, дизайныг нь өөрөө гаргаж байсан. Аялал жуулчлалын маш том салбар одоо зогсчихсон байна. Хамтарч ажиллахад нээлттэй байгаа шүү. Амжилт хүсье” гэлээ.
Соёлын сайд Ч.Номинд хандан:
“Баяр хүргэе. 1983 онд төрсөн залуучуудын төлөөлөл Монгол Улсын Засгийн газарт орж ирж байгаад үнэхээр баяртай байна. Таны хийсэн, бүтээсэн зүйлсийг залуус дэмждэг. Шинээр байгуулагдсан Соёлын яаманд сайдаар томилогдож байгаа юм байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх маш том алхам хийсэн нь Соёлын яамыг байгуулсан явдал байлаа. Олон жилийн дүнгээр үнэхээр энэ яам дутагдаж байсан нь харагдсан. Соёлын салбараа ойлгож, асуудал руу зөв талаас нь орох болов уу гэж сайдаар залуу хүн сонгосон байх.
Соёлын яам байгуулна гэдэг нь Соёлын ордон барих биш юм шүү. Энэ бол шал өөр асуудал. Улсын төсөвтэй холбогдуулаад аймгуудад Соёлын ордон барих асуудал яригдсан. 21 дүгээр зуунд бид дотроо бие засах газар, усгүй Соёлын төв барьж болохгүй. Үүн дээр анхаараарай.
Асууж зөвлөх зүйл байвал Ерөнхийлөгчийн институц, зөвлөхүүд нээлттэй байгаа шүү. Би өөрөө зураач хүн, энэ салбарын төлөөлөл учраас ярих хэлэх зүйл зөндөө байдаг. Соёлын салбарт хийх маш олон ажил бий. Жишээ нь, өв соёл, монгол бичиг. Арга ядаад би өөрөө монгол бичиг зааж эхэлж байна.
Хамгийн хоцрогдсон салбарт Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхаарч ажилласан. Үүнийг үргэлжлүүлэн ажиллаарай. Амжилт хүсье” гэлээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд хандан:
“Танд баяр хүргэе. Хэдийгээр богино хугацаанд ажилласан ч гэсэн хоёр дахиа томилогдлоо гэж намтарт тань бичигдэнэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Таныг мэргэжлийн хүн, маш их мэдлэг, чадвартай хүн гэж магтдаг байсан. Тэр үгсийг ажлаараа үзүүлмээр байна.
Танай салбартай холбоотой эдийн засгийг сэргээх ажлууд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр олон удаа яригдсан. Энэ ажлуудаа улстөржүүлэхгүйгээр явуулмаар байна. Унасан эдийн засгийг сэргээхэд танай салбар маш том үүрэгтэй. Тийм учраас “би мэргэжлийн хүн, чи мэргэжлийн хүн биш” гэдэг байдлаар надтай харьцаж болохгүй. Би бизнесийн салбарын хүн учраас уул уурхайн салбарыг мэднэ. Эдийн засгийг босгох гол салбар бол танай салбар.
Бид өнөөдөр зөвхөн нүүрс, зэс, төмрийн хүдэр экспортлоод, улсын эдийн засгийг тогтоогоод байж болохгүй. Бид бүгдийг нь боловсруулах ёстой. Та төмөр замыг өөрөө очиж үзсэн. Төмөр замыг дагаад Сайншандын ойролцоо боловсруулах үйлдвэр баригдана. Техник, эдийн засгийн үндэслэлийг нь хийлгэчихсэн, хариуцах эзэнтэй болгоод явж байна. Асгатын мөнгөний ордод 46 км дор баяжуулах үйлдвэр барьчихсан байгаа. Энэ үйлдвэрийг Монгол Улс бариагүй. Яагаад монголчууд коксны үйлдвэр бариагүй байхад бусад хүмүүс ирээд коксны үйлдвэр барьчихсан, экспортлоод зараад байдаг юм бэ? Манай Монгол Улсын бодлого хаана явна вэ? Энэ асуудлаар хамтарч ажиллая.
Одоо улстөржихгүй шүү. Улстөржихгүйгээр гэдэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчид байгаа боломж дээр Монгол Улсын Засгийн газар яаж хамтрах вэ, гурван сая иргэнээ яаж орлоготой болгох вэ гэдэг дээр хамтарч ажиллахыг л яриад байгаа юм. Шинэ Ерөнхий сайд чинь Харвардын их сургууль төгссөн хүн. Энэ хүнд танин мэдэхгүй, ойлгохгүй зүйл байхгүй болов уу гэж бодож байгаа учраас үүнийг ярьж байна. Амжилт хүсье” гэлээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд хандан:
“Баяр хүргэе. Монгол Улсын Засгийн газарт хоёр дахь удаагаа орж ажиллаж байна. Энэ бол ховор боломж. Сайд болно гэдэг намтарт тань ямар нэг зүйл үлдэх ёстой байдаг юм. Тэр ажлаа хийх хэрэгтэй байна.
Монгол орон бол хөдөө аж ахуйн орон. 180 орчим мянган малчин өрх бий. Маш том салбарын сайдаар томилогдлоо. Хөдөө аж ахуйн биржийг амилуулах хэрэгтэй. Малаас гаралтай түүхий эдийг худалдаж авах салбаруудыг 330 суманд бий болгох хэрэгтэй, 21 аймагт анхан шатны боловсруулах үйлдвэрүүдийг хурдтай барих хэрэгтэй. Энэ төслийн мөнгийг төсөвтэй хамааралгүйгээр бүтээчихсэн байгаа шүү. Та энэ тал дээр амбицлаад, яриад Засгийн газраа манлайлаад явмаар байх юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дотооддоо хүнс үйлдвэрлэх боломжийг бий болгох төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг макеттай нь цуг гардуулж өгсөн. Мөн газар тариалангийн салбарыг хэрхэн экспорттой холбох зэрэг бодлогын бүх бичиг баримт бэлэн болчихсон. “Дархан-Арьс ширний цогцолбор”-ын дэд бүтцийн мөнгө болох 70 орчим сая ам.долларыг бэлэн болгочихсон байгаа.
Энэ салбарт ус, малын бэлчээр, малчдын орлогын асуудал гээд яривал олон асуудал байна. Зургаан сарын өмнө энэ салбарт сайдаар томилогдсоноос хойш салбартайгаа сайн танилцсан болов уу гэж бодож байна. Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан, бизнесийн салбарт байсан хүн учраас Ерөнхийлөгчтэй ойрхон ажиллаарай гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэх байх. Малчдынхаа төлөө хамтарч ажиллая. Амжилт хүсье” гэлээ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд хандан:
“Хоёр дахь удаагаа томилогдсонд баяр хүргэе. Гурван сая монголчуудад хүртээлтэй ямар ажил байна, тэр ажлуудад анхаарч ажиллах байх гэж бодож байна. Танай салбар бол том салбар. Бас дутагдалтай салбар.
Миний ярьдаг нэг зүйл нь Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр хоёр яахаараа гадаадаас эрчим хүч авдаг юм бэ? Экспортын бүтээгдэхүүн гаргаж буй хоёр том үйлдвэр шүү дээ. Учир нь кноп нь хилийн чанадад байгаа юм. Энийг наашлуулах чиглэлд бодлогын том баримт бичгүүд гарсан. Би үүн дээр хамтарч ажиллахад бэлэн байгаа.
Мөн манай хилийн отрядууд эрчим хүчээ гаднаас авч байна. Энийг анхаарах хэрэгтэй байна. Бид бараг хүрздээд л гардаг эрчим хүчний нүүрстэй орон байж гаднаас эрчим хүчний хувьд хараат байгаад би хувьдаа харамсаж явдаг. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Таныг мэргэжлийн сайд гэж магтдаг байсан. Энэ салбараа мэддэг хүн учраас хамтарч ажиллахад бэлэн байгаа шүү.
Саяхнаас бид 21 аймаг, 330 сумаа эрчим хүчтэй холболоо. Цаашлаад сэргээгдэх эрчим хүч, уул уурхайн эрчим хүчний асуудал зэрэг тулгамдсан асуудлууд байна. Эрчим хүчний нүүрс хааяаагүй байгаа ийм тохиолдолд бид гаднаас эрчим хүч авч болохгүй. Багануурын эрчим хүчний төсөл, Тавантолгой орчимд барих цахилгаан станц, Оюу толгойтой үүнийг яаж холбох, усны асуудал гэх мэт ажил байна. Мөн 10 аймагт усны урсацыг судалж, цахилгаан станц барих ажил явж байгаа. Ерөнхий сайд, Эрчим хүчний сайд үүнд анхаарлаа хандуулаарай.
Дулааны цахилгаан станцтай болмоор байна. Орон нутгийн иргэд гэр дотроо усаа залгаад усанд ордог болмоор байгаа юм. Энэ асуудлыг иргэдийн зүгээс их тавьж байна лээ. Амжилт хүсье” гэлээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хандан:
“Эрүүл мэндийн сайдаар томилогдсонд баяр хүргэе. 42 настайдаа анх удаа сайд болж байгаа юм байна. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирлаар ажиллаж байсан учраас салбарын хүн гэсэн үг. Салбарынх нь хүн сайдаар томилогдохоор салбарынхан нь их зүйл хүлээдэг шүү. Улстөрийн хүн биш байгаа нь зөв шийдэл болов уу гэж бодож байна. Эрүүл мэндийн салбар улстөржиж болохгүй. Учир нь өвчнийг нам харгалзахгүйгээр тусна. Эрүүл мэндийн салбар бол хамгийн улстөржиж болохгүй салбар шүү.
Саяхан Арабын орнуудаас 7 сая орчим ам.долларын тусламжийг танай яаманд хүргүүлсэн. Тэр тусламжийг хүлээн авсан эсэхийг мэдээд, хааш нь түгээхээ бодмоор байгаа юм. Мөн цар тахлын үеэр асар их хэмжээний мөнгөн дүнтэй тэнцэх тусламжууд орж ирсэн. Тэрийг Шадар сайдтайгаа нийлж бүртгэлийг нь гаргаад иргэдэд зарлах хэрэгтэй. Энэ асуудлаар иргэд их бухимдалтай байгаа.
Сая зохион байгуулалтгүйн улмаас цар тахлыг дотооддоо алдлаа. Энэ зохион байгуулалтын асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ч юм уу, бид хамтраад ярих ёстой. Анх цар тахал гарахад Ерөнхий сайд, УИХ-ын дарга, бусад яамдын сайд, дарга нартай хуралдаж байгаад хагас цэргийн зохион байгуулалтад орсон. Сүүлдээ зохион байгуулалт алдагдаад явчихлаа. Үүн дээр онцгой анхаараарай.
Анх удаа сайд болоход кабинетийн зарчмаа ойлгох, Ерөнхий сайдтайгаа ойлголцох, Шадар сайд, бусад сайд нар, салбарынхантайгаа ойлголцох гээд асуудлууд байдаг шүү.
Эрүүл мэндийн салбар мөн хоцрогдсон салбар. Эмч нарын цалин хөлс, ялангуяа алслагдсан аймаг, сумдад эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нарийн мэргэжлийн эмч нарын цалин хөлс, өрхийн эмч нар, өнөөдөр халуун цэг дээр ажиллаж байгаа хүмүүс, хөл хорио гэх мэт зөндөө асуудал байна. Таны өмнө маш олон асуудал тулгарна. Энийг хамтын хүчээр шийдэж, бусад орны туршлагыг хэрэгжүүлэх хэрэгтэй.
Вакцины асуудлыг Ерөнхий сайд байгаа дээр ярья. Вакцины асуудлаар Сангийн сайд яваад байгаа нь буруу. Сангийн сайд вакцины мөнгийг төсөвтөө тусгаагүй учраас бантсандаа өөрөө вакцин хөөцөлдөөд байгаа юм шиг байна. Вакцин бол мөнгөний асуудал биш. Вакцин тариулж буй хүмүүсийн ирээдүйн эрүүл мэндийн асуудал. Вакцины асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцсэний дараа нэг цонхоор шийдэх хэрэгтэй. Өнөөдөр вакцинаар бизнес хийгээд эхэллээ. Мөн янз бүрийн олон асуудлыг тавиад эхэлсэн гэдгийг анхаараарай. Амжилт хүсье” гэлээ.
Сэтгэгдэл0
Зөв үгүүдийг хэлсэн байна. Үнэхээр ингээд зөв яваад эхэлбэл хуучин булхайнууд чинь дарагдаж магадгүй.
Монголчууд сайхан яриа,тавилттай жүжгэнд итгэдэг цаг өнгөрсөн.
Саяын огцорсон ЗГ- ийн сайд нарыг Женко өрөөндөө авчраад үүрэг өгөөд байгаа,заавар өгөөд байгаа нь мэдэгдэхгүй балайраад байсан. ЕС Хүрэлсүх нь байгаагүй. Одоо болохоор шинэ ЗГ- ийн ЕС нь танхимын сайд нараа аваад оччихсон Женкод загнуулаад ,баалуулаад,,дарамтлуулаад байж байгааг юу гэж ойлгох вэ. ЕС Оюун-Эрдэнэ гуай та ҮХНӨ- өөр одоохондоо ерөнхийлөгч байгаа наад этгээдээс маш том эрх мэдэлтэй хүн шүү дээ??.... Төрийн тэргүүн гэдэг билэгдлийн нэрэнд нь болж очсонуу,Женко гэдэг "том ах "- ынх нь хувьд очсонуу гэдэг нь удахгүй үйлдлээс нь харагдана......Харин хуулийн сайд Нямбаатар энэ мафиозигоос айхгүй гэдгээ ард түмэндээ үзүүлж импичмент хийх баримт нотолгоогоо УИХ- ын гишүүн У.Хүрэлсүхтэй цуг баримтжуулж УИХ-д танилцуулах бизээ
МОНГОЛЧУУДЫН БАЯРЛАЖ БАЙГАА ЮМ НЬ МОНГОЛЫГ МИНЬ БАЛЛАСАН АВЛИГЫН ҮҮР УУРХАЙ БОЛООД ХАЯСАН АДГИЙН ШААР ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ГЭГЧ БАЛАЙ ЭТГЭЭД МӨД БАРИГДАХ ЮМ БАЙНА, ЭНД ТЭНДГҮЙ БУЛСАН ХУЛГАЙН МӨНГӨ ХӨРӨНГИЙГ НЬ БҮГДИЙГ ХУРААХ ЮМ БАЙНА ГЭСЭН ИТГЭЛ ТӨРЛӨӨ
ЕТГ- ын ойрын сурвалжийн мэдээлснээр Ерөнхийлөгч Женко Батлага сайд нарыг бүгдийг нь масктай босоо зогсоогоод ,өөрөө маскгүй загнаж,занаж,баалж,ёжилсон гэнэ. Төгсгөлд нь Нямдорж ,Энх-Амгалан тэргүүтэй сайд нар Женкогийн баруун гарын чигчий хуруун дахь том маргад эрдэнийн чулуутай бөгжийг үнссэн гэнэ.Харин хууль зүйн сайд Нямбаатар ганцаараа Женкод ойртолгүй,ЕС руугаа нулимстай дүрэлгэр нүдээрээ тас ширтэн,Оюун-Эрдэнээ,чи даан ч дээ гэж хэлээд гарч явсан гэнэ...
Удам муутай Л.Оюун-Эрдэнэ хөөрхий өөрийн бүрдүүлсэн багаа загнуулаад заавар өгч байгаа жүжиг ойлгохгүй засгийн газрыг Женко мэдэж байна гэдэг далд утгатай жүжигт тоглочих юм даа. Ухаан муутай тэнэгдүү нөхөр байна даа. Одоо цаашдаа яаж тоглоом хүүхэлдэй болох тухай дараагийн ангиудаас үзсэн дээр бололтой.
END HAMGIIN MUUHAI HARAGDAJ BAIGAA NI L MENGET ZANDALCHIN BNA.
Hun buhen zov ugnuud helj chadna harin zoviig hiij chaddag baagii hed bilee?
Тэр хэдэн хонь хурган дунд нэг зуудаг нохой байвал зүгээр зүгээр
Энэ байдлаас харвал том толгой феодал нь Хүрэлсүх жанжиндаа үүрэг өгөх гэхээр нөгөөх нь хуц май гэсэн болж таарлаа Ил тод байна Ням-уудаас бусд нь хаандаа бараалхаж буй барлагууд шиг сэтгэгдэл төрлөө Төр хувийг сайхан жонхууруулжээ
Хулгайч хулгайчаа бариарай гэж хамгийн чанга хашгирдаг Шударга бусыг хийдэг хүн шударга ёсыг хамгийн их ярьдаг Хууль хулгайлдаг хүн хууль сахиулахыг хамгийн их шаарддаг
Хуурч мэхлэн, хулхидалгүйгээр амьд явж чаддаггүй. Заримдаа хаана нь худал, хаана нь үнэн байгаагаа өөрөө ч мэдэхээ байтлаа бурдаг. Загасныхан үргэлж өөрөө өөртэйгээ зөрчилдөж, үргэлж өөгүй мултарч байдаг ч үүнээсээ ямар нэг ашиг гаргах нь тун цөөн. Учир нь энэ бүхнийг ашиг хонжооны төлөө бус харин «хуурах урлагийн төлөөх урлаг» буюу сэтгэлийн таашаал авах зарчмаар хийж байдаг юм. Мөн бусдын муу муухайг хутган самарч, эмзэг газрыг олж хөндөх дуртай. Бусдын нууцаар наймаа хийхээс буцахгүй. Ажил хийх дургүй, чаддаг ч үгүйн дээр ямар ч барьцгүй болохоор албадан ажил хийлгэнэ гэдэг гонжийн жоо. 17 тэрбум доллар гадна байна ханцуй шамлаад орно гээд байсан худалч өөрөө оффшортой байсан байгаа биз энэ худалчаар ажил хийлгэнэ гэж гонжоо. Төрсөн ордон худалчуудын ордон төрсөн байхад нэмэр байна уу. АН-н дотор хэрүүл хутгаад бүгдийн самраад хаячихсан. АН-г Элбэгдорж, Баттулга гэдэг 2 нөхөр самарсан даа. Хэдэн шинэ сайдыг дуудан авч ирж доромжилж хор хов хутгаад сууж тэгж байгаагаа олон нийтэд бахархалтайгаар зарлан цацаж хувь хүний зан чанар байгаа нь энэ юм даа. Жоохон эрх мэдэл олж аваад түүндээ дулдуйдан хахаж цацаж, гайхуулж байгаа царай гэх юм уу даа. Худал хэлэх, хор хов хутгах хоёрыг хэн хүнээс илүү хийдэг төрмөл авьяастай хүмүүс юм даа.
Цэргийн 3 жилийн алба ч хаагаагүй нэг нөхөр хурандаад энэ мэт үүрэг өгөхөөр нь хурандаагийн уур дэлбэрээд хаалга савсан тодорхой боллоо. Цаашид яаж дэлбэлэхийг цэргийн хүү мэдэж байгаа биз Ингээд командын байр үнсэн товрог болох нь тодорхой болжээ
зогсоож байгаад тархидахад гоё байсан байхдаа.
Нямкаг орос Женко,ардчилсан Эби, авилгалын эцэг наанаа дайснууд, цаагуураа хамтрагчид зууж ноцож ирсэн. Хурцыг гэхэд яагаад Ми овогт Эбигийн томилсон Женкогийн шүүгчид шийтгэхгүй байгааг бүгд л ойлгож байгаа.
ямар хулайч нь хамаагүй хятад т зарахгүй бол болоо бид оростойгогоо баймаар байна харж л баяа
Ерөнхийлөгч их сайхан зүйлүүдийг ярьж зөвлөсөн байна. Одоо улс төржилт үнэхээр хэрэггүй эд болжээ.
Gutsdag galtar oo !
эрүүл мэндийн асуудал шуналтай хэн нэгний гарт очиж болохгүй өнөөгийн энэ асуудал дампуурсан
ter shireen deerni baigaa hun tsohij almaar tom calculatoriig haraa yaaaaaaaaaaaaaag ganzgiin naimaachin. 10% boddog bailguideel giedee
Буруу л харж дээ. Нямка бол хорчийн смэйл шүү. Хорчингоо хийж байгаад л эцэст нь би мэдээгүй хараагүй хууль нь ийм гээд л өөрийгөө цэвэрхэн аваад гарчихна юун нөмөр нөөлөг болох.
Nyamdorjgui 6han sariin dotor Mongolchuud bugd ovchind barigdaj orond idegdsen maani yalt ch hodolshgui ugui unen bolj tuunguigeer toriin ajil yavahguig oilgoson bui za.
Германчууд шиг л ажиллаж сурах юмсан
Шазруун Нямдорж Женког "Муу пидда чинь" гэж байгаа даа?
Баттулгад үүнээс өөр хэлэх үг байхгүй.Энэ сайлуудын лэргэд боловсрол дутаж бна.Одоо яая гэхэь сайн ажиллаарай гээд гаргахаас.Өөрөө их улс төржинө.
charmagtI ALT yasan be!! Endon said !!! surag bnuu!!!
Сүүлийн 30 жил Америкийн бууны нохой АН-ын залуучууд Монголыг минь самарсаан, самарсаан. Одоо үргэлжлүүлээд Америкийн бууны нохой МАН-ын залуучууд Монголыг самрах юм байна л даа. Монголчууд мөн ч аз заяагүй ард түмэн юм даа.
chamaig shorond hiichih bh daa. Lektor baih ni mash chuhal
нямбаатар гэдэг хадгаламж зээлийн хоршооны дарга улсын ерөнхийлөгчийг гүтгэхгүй шүү давраад байвал очих газартаа очиж жангаа иднэ шүү муу хулхи
Orsuud chini arhia gudraad putneesee ch salj chadahgui uruudan doriotood barag butrakh geed bna shdee. Odoo yaay gehev tabilan yum daa.
Сүүлийн гучин жил улс төр, хууль зүйгээс холдоогүй хүн Мэнгэдорж шүү дээ. Мэнгэдорж чинь юугаа хийж байсан юм бэ?
1945 онд хүртэл Англичүүд дэлхийн улс орнуудын тал хувийг нь колончилж байсан бөгөөд колони орны удирдагч нар нь Англи хэлийг хоёр дахь хэл болгоно гэж ярьдаг байсан. гэдэг. Монгол орон Англи, Америчуудын колони орон болсон ь тодорхой боллоо.
нямдорж С.Зоригийн хэргийг илрүүлнэ гэж олон жил худлаа ярьлаа, угаасаа л муу заль байсан бололтой, хүмүүс түүнд итгэхээ больжээ.
Харин ч буриад Хурц орос Оюун нар Зоригийн хэргийг Монголчуудад тохсоныг Монголд ганцхан Нямка дуугарч илчилсэн юм даа.
болиоч за хятад алжээ эсвэл монгол алжээ бүр оросалжээ яплн алаад онгоцоор нисчээ зоигиг алан нь хамаагүй дараа нь монгол улс ямр болсон бэ украйн шиг болсон тэмбүүтэй тэнэг монгол
Женко хулгайч хууль зөрчсөн үйлдлүүдээ хаацайлахын тулд Нямдоржийг дэмжиж байгаа юм байна.
Yostoi eronhiilogch hun shig baina, bayarlalaa
Майдар төслөө ярисаар л байна даа худалч хулгайч Баттулга зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө улсын мөнгийг мөн ч их сааж байна даа. Шинэ залуу сайд нар та нар энэ хүний үгээр битгий яваарай. Өш хонзон санадаг байнга хор найруулан хооронд чинь алалцуулна шүү.
Тэр Төмөр замын төсөл ярихад нь Эбэтэнгүүд зогсоосон. Тэгэхээр нь Ерөнхийлөгч болж байгаад явуулж дуусгаж байгаа шазууртай л эр дээ. Одоо Майдар хотын төсөлийг дахин сонгогдож байж явуулах байлгүй дээ.
Nymdorj battulga 2 neg bag negniihee no-g Darddag. Niilj bgaad alahndee
нямдорж нуруутай хүн барагтай л буруу гишгэхгүй шүү маш зөь болсон байна ямар нэгэн хүн худлаа яриад үзээрэй
Nyamdorj odoo bolimoor um uhdeggui umuu
Зөв л ярьж байна шүү. аж ахуй, бизнес мэддэг хүний хувьд ч тэр ерөнхийлөгчийн хувьд ч тэр ер нь л бусад ерөнхийлөгч нарын амнаас гарч байгаагүй үгс дуулдаж байна. Ажилдаа эзэн болсон хүн ингэж ярьдаг юм. Ажлаасаа буусан ч ардаа захиад үлдээснийг нь бид заавал биелүүлэх учиртай улс орны маань ерөнхийлөгч хүн шүү. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр элдвээр л хэлэх юм. Яг өнөөдөр энэ хүн хэн байх нь хамаагүй улсын маань ерөнхийлөгч гэдэг талаас нь харцгаая
Ene teneg Janhuu MENGET zandalchintai neg ih sujreh bolj.
mongol tumen MENGETIIG uzen jdaj baihad Janhuu jund sujirne ve? !!!!!!!!!!!
БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧ МААЭЬ САЛБАР САЛБАРЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛААР САЙД НЭГ БҮРД ХАНДАЖ МАШ ТОДОРХОЙ АСУУДЛУУДЫГ ЗӨВЛӨЖ ХЭЛСЭН БАЙНА. ӨМНӨХ ДҮНХҮҮ ЕРӨНХИЙЛӨГЧИД САЛБАРУУДААР ИЙМ ӨРГӨН МЭДЛЭГЭЭР, ТУЛГАМДСАН АСУУДЛААР ЯРЬЖ БАЙГААГҮЙ ШҮҮ. ХРЭЛСҮХ Ч ЕРӨНХИЙ САЙД БОЛООД ХАРИУЦЛАГА ГЭЖ БААХАН ЧАРААД БУУЖ ӨГСӨН. ЯГ ИЙМ ТОДОРХОЙ БОЛОГЫН АСУУДЛААР МЭДЛЭГНЬ НИМГЭН БАЙСАНДАА. УЛЫН УДИРДАГЧ ШИГ ХЭЛЛЭЭ. ЯГ САЛБАРЫН САЙДУУД АНХААРААД ГОЛ АЖЛАА ЧИГЛҮҮЛЭХ ЗҮЙЛ ХЭЛЖЭЭ. БАЯРТАЙ БАЙНА. ИЙМ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ДАХИН СОНГОМООР БАЙНА ШҮҮ. УЛС ТӨРЧЖИЛТ ПОПУЛЯЦ ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ. ҮНЭНДЭЭ МЭРГЭЖЛИЙН ЧАДВАРТАЙ ХҮМҮҮС САЙД ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮТЭЙ ГАДААДЫН БАЙГУУЛЛАГАД Л АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ, ТЭГЭЭД САЙД ХИЙГЭЭЧ ГЭЖ УРИХАД НЬ УРИСАНД ТАНЬ БАЯРЛАЛАА ЗА ҮГҮЙДЭЭ ГЭДЭГ БОЛЖЭЭ.
Тэрээр, Төмөр замын төсөл ярихад нь Эбэтэнгүүд зогсоосон. Тэгэхээр нь Ерөнхийлөгч болж байгаад явуулж дуусгаж байгаа шазууртай л эр дээ. Одоо Майдар хотын төсөлийг дахин сонгогдож байж явуулах байлгүй дээ.
Songuul iin surtchilgaand toglood l shine said nar tv reklam uu naad hulgaich chin yaj hulgailah arga zam l zaana yaj ard tumniig huurah ve gej
Зиаа! Хүн зөв замдаа орох сайхан ч юмаа! !! сургаал айлдаад сууж байгааг нь харахаар кино ч юм шиг! Ккк.
Tur erguulsen su batbold haachisiin?
Genko Nyamdorj d hediidee iim yanag bolchloo ve? He he ha ha
германд бүртгэгдсэн орсын меркдюсийг авч өгөөчээ 300мянган монгол ""д"" вирустай байн ш дээ европ эр эм бидэнтэй ойртохгүй байна хүн болгон "д" вирусгүй гэсэн сертификат авмаар байна
хэлсэн хэлээгүй нямдоржийн хар дэвтэрт бүртгэлтэй байдг юм хүрэлсгхч бүртгэлтэй хүрэлсүхэл муугаар бүртгэгдээгүй
nyamdorj l avrana daa
Nyamdorjiig zusardaj Hurelsuhiin esreg bolgoh goridlogo yum bishuu. Shudarga huulich hun, Enhsaihaniig helmegduulsniig helj baisan uchir ih aij baigaa baih
Одоо цэьэр ариун болчдог, манантайгаа 30 жил явсан тулгаа хүү нь ! Баасныхаа зөвлөгөө !!!
Төрийн тэргүүн бол нэг ёсны өрхийн тэргүүн айлын аав гэсэн үг. Тийм болохоор шинэ эхнэрийн өмнө хүүхдүүдээ таниулж, заавар зөвлөлгөө өгч байтай адил харагдаж байна. Зөв гэж үзэж байна. Төрийн тэргүүний үүрэгт ажил мөнөөс мөн.
Энэ 2 маскгүй хүнийг торгооч ! Нөгөө зөрчлийн хуулиараа !
ene eronhiilogch n er medlege uhaan, bolowsrol baihguig medne. gehdee helj bgaa ugig n zowloj ogdog zowloh baidaggui jum ? shadar saidad boon bulhiani asuudal baigaa tul ih "zewerleh" ajil bna gej helj bgaa baih l daa. SGHEG darga Njamdorjid bolowsrol, medleg baihgui eronhii saiddaa tusalj hamgaalj jawaarai gene. Shorond orohguihan shig, ul mor uldeej bolohgui gej bna.
Ерөнхийлөгч маань үнэхээр л Монголоо гэж боддог хэн хүнгүй авууштай, бодууштай, ажил хэрэг болгохоор, үндэслэлтэй бодит зөвлөгөөг өглөөдөө МАН -ын мануухайнуудад. Сонсоод байхад Ерөнхийлөгчийн санаачилж хэрэгжүүлсэн олон олон ажлыг Засагт гарсан МАН -ынхан мэддэггүй юм уу, дэмждэггүй юмуу гэж гайхмаар. Ерөнхийлөгч "Ийм тийм ажил эхлэж байгаа шүү, мөнгө нь бэлэн болсон шүү" гээд байгаа нь Засаг эзлэж, цалин цусалсан үй олон яам ер нь хэрэгтэй юмуу гэж асуумаар л байна. Яг үнэнийг хэлэхэд "Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ" гэдгийн үлгэрээр МАН -ыхан Ерөнхийлөгчийн үнэт зөвлөгөөг түүний хаалгыг хаангуутаа л "нулимаж", улс төрждөг бохир жорлондоо шигдэн Монголыг минь самарна. Өгөр МАН чинь нөгөө л Мангаа, Мафи, Махчин хэвээрээ л ясаа тавина. Өвөг дээдсээс минь хоёрыг ч буудан хөнөөж, Өвөг аав, эцэг эх, хамаатан садны маань мал хөрөнгийг хотыг нь харлуулан хуу дээрэмдэж, харгис коммунист суртлаар оюуныг нь боомилон дарлаж ирсэн МАН -д би л лав итгэдэггүй!
XAMGIIN XEPEGGYI XYH BOL ENE NYAMDORJ UMAA
Цэргээ хаяж зугтдаг Монгол цэргийн хурандаа Хүк шиг биш харин ч юм хийчихье гэж байгаа Женког дэмжих нь зөв юм байна
Хүүхдүүд айл гэр болж тоглодог шиг Засаг болж тоглохоор хэдэн хүүхэд оруулж ирж байгаам уу?
БУСАД НЬ Ч ДУУСЧ ТЭР НЭXЭМЖЛЭЛЭЭ ХУРДАН БУЦААЖ ЯВУУЛАXЫГ Л АРД ОЛОН АМЬСГАА ДАРАН ХҮЛЭЭЖ БАЙНА!!!
ОЮУНТОЛГОЙГООС БОЛЖ БҮХ ЮМ СҮЙДЭЭД БАЙXАД ОЮУНТОЛГОЙН УЛААН ХАМГААЛАГЧ Ц.НЯМДОРЖИЙГ СОНГОДОГ НЬ УДАXГҮЙ ОГЦРОХЫН ЦОНДОН ДОО!!!
ОЮУНТОЛГОЙГООС БОЛЖ БҮХ ЮМ СҮЙДЭЭД БАЙXАД ОЮУНТОЛГОЙН УЛААН ХАМГААЛАГЧ Ц.НЯМДОРЖИЙГ СОНГОДОГ НЬ УДАXГҮЙ ОГЦРОХЫН ЦОНДОН ДОО!!!
ОЮУН-ЭРДЭНЭ-ИЙН ЗАСГИЙН ГАЗАР МОРДОХЫН ХАЗГАЙ БОЛЛОО!
Женко өөрийнх нь хамаг булхайг нь мэддэг Нямдоржид тал засаад байгаа юм уу хаашаа юм.
hen hudlaa zalna hen sain hulgaihiine ard tumhiig mehlene eh oronoo zarna ter hojino chadaj baigaa ym chin yadgiim
zuv helsen bhaa
zuv helsen bhaa
zuv helsen bhaa
Dorvod obgoniig dabruulj boloxgvi shvv!!! Genedevee!!!
Ингэж мэнгэтийг долоож жижигрэх байсан юм уу? Овоолсон шорооноос болоод алалцах дээрээ тулсан биз дээ. Нөгөөх нь төмсөгнөөс нь зуураад авчаа.
өө уучилаарай надад бол шууд аймшигтай санагдаж байна, аливаа улс хөгжихгйү байгаан гол шалтгаан бол төрийн авилга хулгай шдээ, би наад хүний чинь монголын хуулийн байгууллагын 20 жил удирдаж монгол улсын ядуурл, хулгай, өнөөгийн аймшгийн байдлыг бий болгоход гар бие оролцсон хүн л гэж ойлгодог, харахаас дургуй хүрч байна
Энэ Жанху одоо зг-г томилоод байгаа юмуу. Нямкаг хүртэл номхон зогсооцон юу болж байнаа.
элбэгээг дарж чадах ганц хүн
Х.Батулгаа чамайг төрөөс зайлж байгаад баярлаж байнаа