ВАШИНГТОН. /CNN/. Лхагва гарагт АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч болсон Жо Байден үүрэгт ажилдаа орсон эхний өдрөө 15 зарлигт гарын үсэг зурж, өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын зарлигуудыг цуцаллаа.
Тухайлбал, тэрбээр АНУ-ыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад /ДЭМБ/ эргэн нэтгэх тухай зарлигт гарын үсэг зурсан байна. Д.Трамп өнгөрсөн оны долдугаар сард АНУ-ыг ДЭМБ-аас гарах үйл явцыг эхлүүлж, тус байгууллагыг БНХАУ-ын ашиг сонирхлын үүднээс коронавирусний халдварын тархалтын цар хүрээг нуун дарагдуулсан, шинэчлэл хийхээс татгалзсан гэж буруутгасан юм.
Жо Байден мөн АНУ-ыг Парисын уур амьсгалын гэрээнд буцаан нэгтгэлээ.
Шинэ Ерөнхийлөгч мөн Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих ажлыг зогсоож, хил ормын бүсэд тогтоосон онц байдлыг цуцлав. Д.Трамп 720-800 км хана барихаар амласан бөгөөд нэгдүгээр сарын 5-ны байдлаар 727 км-ийг нь босгожээ.
Үүнээс гадна, Жо Байден Ойрхи Дорнодын хэд хэдэн орны иргэдийг АНУ-д нэвтрэх хязгаарлалтыг цуцлах тухай зарлигт гарын үсэг зурав. Д.Трамп 2017 онд Иран, Ливи, Сири, Йемен, Сомали, Судан, Ирак зэрэг орны иргэдийг нэвтрэхийг хориглосон билээ.
АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн гарын үсэг зурсан өөр нэг зарлиг бол Канад, АНУ-ын хил дээр нефть дамжуулах “Keystone XL” хоолойн барилгын ажлыг зогсоох тухай юм.
Тэрбээр мөн төрийн байгууллагуудад амны хаалт заавал зүүх тухай, ядуурлын нөхцөл байдлыг сайжруулах арга хэмжээний тухай зарлигт гарын зурсан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Дандаа Трампын 100 хувь зөв байсан тушаалуудыг хүчингүй болгож байна даа. Нөгөө Америкт байгаа Монголчуудыг айлгаж байсан гадаадын хууль бус суугчидыг Америкааё хөөж гөхгөх тушаал таг уу?
АМЕРИК УРУУДАЖ ЭХЭЛЛЭЭДЭЭ
Трампийн зөв эхлэлтэй явж бсан бүхнийг зогсоолоо ёстой зөнөг өвгөн бна даа
Stupid old man shit
Хүний хэрэгт оролцоод юүхэв дээ . Бид өөрсдөө дотроо учраа олмоор байна.
Маш зөв шийдвэрүүд гаргажээ. Одоо бүх дэлхийд гомо гэр бүлийг баталдаг болгох хуулиа батлах хэрэгтэй. Манай гомонуудын нар гарах биз.
Amerikiin bodlogo byryy zamryy yablaa?....Tramp yyl ni zeb eh orniihoo telee l ajillasan yum!ene ch bis ee?....
Ёстой зөнөг өвгөн байжээ