Нийслэлчүүдийн эрүүл агаарт чөлөөт цагаа өнгөрөөдөг цөөхөн газрын нэг бол “Скай ресорт” цанын бааз юм. “Эм Си Эс” компанийн байгуулсан энэ амралт, чөлөөт цагийн цогцолбор бол яахын аргагүй нийслэлчүүдэд хэрэгтэй газар. Гэхдээ “Эм Си Эс” компанид ашиг тусаа өгдөг нь дамжиггүй.
2008 онд байгуулагдсан энэ цогцолбор өвлийн улиралд гүйлтийн болон уулын цанын бааз, зуны улиралд гольф, дугуйн аялал, явган аялал, тэр бүү хэл хурим найр зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Энэ бизнесийг “Эм Си Эс”-ийн охин компани “Мариотт” хариуцдаг. “Мариотт” ХХК-ийн хувьцааны 35.22 хувийг “Эм Си Эс” ХХК, 26.41 хувийг “Петровис” ХХК, 26.41 хувийг “Керри групп” ХХК, 11.96 хувийг “Скайтел групп” ХХК эзэмшдэг байна. Тэгвэл “Скай ресорт”-ын газрыг төлбөргүй ашиглаж байсныг 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх тогтоожээ.
Өөрөөр хэлбэл, шүүх Байгаль орчны яам, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Мариотт” ХХК-ийн хооронд байгуулсан “Богд хан уулын Дархан цаазат газрын Хүрхрээгийн аманд аялал жуулчлалын цогцолборын зориулалтаар үйл ажиллагаа явуулах урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ”-нд “Хүрхрээгийн аманд 13.9 га газар болон түүний эргэн тойронд орших 131.8 га газарт аялал жуулчлал, спорт, амралтын иж бүрэн цогцолбор бааз байгуулах, байгалийг хариуцан хамгаалах”-аар тохирсон нь Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу “Мариотт” ХХК-д газар ашиглах, эсвэл газар эзэмших эрх үүсээгүй. “Мариотт” ХХК нь уг 131.8 га газарт Газрын төлбөрийн тухйа хуульд заасны дагуу газрын төлбөр төлдөггүй болох нь тогтоогдсон гэж Улсын дээд шүүх үзжээ.
Хэрэг явдал “Скай ресорт” цанын бааз байгуулагдаж, үйл ажиллагаа явуулахаас дөрвөн жилийн өмнө эхэлжээ.
Анх 2004 оны тавдугаар сарын 13-ны өдөр “Мариот” ХХК-д Хүрхрээгийн аманд 5.0 га газрыг ашиглуулах зөвшөөрлийг Байгаль орчны яамнаас олгож, Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг Төрийн нарийн бичгийн дарга Я.Адъяа баталж, одоогийн Улаанбаатар хотын ерөнхий менежер, тэр үед Баянзүрх дүүргийн Засаг дарга байсан Тогмидын Гантөмөр, “Мариотт” ХХК-ийн захирал Бадарчийн Одсүрэн нар байгуулж байжээ.
Дараа нь өдгөө шүүхээс буруутгасан 2008 оны долдугаар сарын 3-нд БО-08/А-09 тоот Богдхан уулын Дархан цаазат газрын Хүрхрээгийн аманд аялал жуулчлалын цогцолборын зориулалтаар үйл ажиллагаа явуулах урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан байна. Уг гэрээнд Байгаль орчны яамыг төлөөлж Тусгай хамгаалалтай газрын нутгийн удирдлагын газрын дарга А.Намхай, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Л.Төмөрхүү, “Мариотт” ХХК-ийн захирал, одоогийн УИХ-ын дэд дарга Лувсанцэрэнгийн Энх-Амгалан нар гарын үсэг зурж баталгаажуулжээ. Энд нэг зүйлийг тэмдэглэхэд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан намтартаа “Мариотт” ХХК-ийн захирал байсан гэж оруулдаггүй нь анхаарал бас татна.
Энэ гэрээний Ерөнхий зүйлд “…5 жил тутамд энэхүү гэрээг дүгнүүлж, гэрчилгээг сунгуулна”, “…оруулсан хөрөнгө ньтус компанийн тухайн газрыг урт удаан хугацаагаар ашиглах, хамгаалах эрх зүйн нөхцөл нь болно”гэжээ.
Мөн “Мариотт” ХХК-ийн хүлээх үүрэг хэсэгт “…Хөрөнгө оруулагч нь энэхүү гэрээнд гарын үсэг зурснаас хойш гурван жилийн хугацаанд 131.8 га талбайд олон улсын стандартын шаардлагыг хангасан гольфын талбай бүхий аялал жуулчлал, амралт үйлчилгээний цогцолборыг барьж байгуулах, хариуцан хамгаалж арчлахад зориулж эхний гурван жил тутам 10 сая, бүгд 30 саяас багагүй ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулах үүрэг хүлээнэ”, Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хүлээх үүрэг хэсэгт “…”Мариотт” ХХК-д ашиглах, хамгаалуулахаар шилжүүлсэн хавсралт 1, 2-д заасан солбилцол бүхий газарт бусад этгээдэд газар ашиглах гэрчилгээ давхардуулан олгохгүй байх үүрэг хүлээнэ” гэсэн байгаа юм.
Түүнчлэн Гэрээний хариуцлага хэсэгт “…Засгийн газар болон Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохих шатны Засаг дарга, Тусгай хамгаалалтын захиргааны удирдлагууд өөрчлөгдөх, мөн Байгаль орчны тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Дархан газрын хилийн цэсийг тогтоосон УИХ-ын тогтоол, дүрэм, журамд өөрчлөлт орсон тохиолдолд эдгээр хүчин зүйлээс үл хамааран энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдал хэвээр хадгалагдана” гэдэг “төмөр” заалтыг хийж өгчээ.
Бас “Мариотт” ХХК нь энэхүү гэрээний дагуу хамгаалж буй 131.8 га газрыг нөхөн сэргээх хамгаалахад зориулж жил тутам нэг га талбайд 50 000 төгрөг нийт 6 590 000 төгрөг зарцуулна гэж заажээ.
Үүнээс дөрвөн сарын дараа 2007 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр дахин БО-04/А-09 тоот Богд хан уулын Дархан цаазат газрын Хүрхрээгийн аманд аялал жуулчлалын цогцолборын зориулалтаар үйл ажиллагаа явуулах урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан байна.
Энэ гэрээнд Байгаль орчны яамыг төлөөлж Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга А.Намхай, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргаар томилогдоод удаагүй А.Ганбат, “Мариотт” ХХК-ийн захирал, одоогийн УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан нар гарын үсэг зуржээ.
Гэрээний Ерөнхий зүйлд “…Энэхүү гэрээг 2007 оны аравдугаар сарын 4-ний өдрөөс 20 жилийн хугацаагаар байгуулсан”, “…”Мариотт” ХХК нь Хүрхрээгийн аманд 25 га газарт өндөр зэрэглэлийн гольфын талбай бүхий аялал жуулчлал, спорт, амралтын иж бүрэн цогцолбор байгуулах, түүний эргэн тойронд орших 175 га газрын байгаль орчныг хариуцан хамгаалах, нөхөн сэргээхэд хөрөнгө оруулах, уг хөрөнгө оруулалтыг үнэлэх, газар ашиглалт, хамгаалалтын бүс байгуулах зорилгоор энэхүү гэрээг байгуулав”, “Мариотт” ХХК-ийн хүлээх үүрэг хэсэгт “…Жил тутам байгалийн унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх хөрөнгийн хэмжээг 10 сая төгрөгөөс доошгүйгээр тогтоож түүнийгээ хэрэгжүүлнэ”, Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хүлээх үүрэг хэсэгт “…Мариотт” ХХК-ийн хөрөнгө оруулалтыг урамшуулах зорилгоор солбилцол бүхий газарт бусад этгээдэд газар ашиглах эрхийн гэрчилгээ давхардуулан олгохгүй байх үүрэг хүлээнэ”, “…Мариотт” ХХК-иас газар ашиглах талаар хүсэлт гаргавал зориулалтыг өөрчлөхгүйгээр хянан үзэж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж өгнө” гэсэн зарим өөрчлөлтийг оруулсан байна.
Уг гэрээнд “Мариотт” ХХК нь хариуцан хамгаалж буй 175 га газрыг нөхөн сэргээх, хамгаалахад зориулж, жил тутам нэг га-д 50 000 төгрөг, нийт 8 750 000 төгрөг зарцуулна. Үүний 30 хувийг Богдхан уулын Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд, 70 хувийг Баянзүрх дүүргийн Газрын албанд тус тус шилжүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллана гэжээ.
“Мариотт” ХХК буюу одоогийн УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тус компанийг хариуцаж байхад гурван сайдын хамтарсан тушаал гарч, “Скай ресорт” цанын баазын ашиглаж буй газрыг төлбөрөөс чөлөөлсөн байгаа юм.
2009 оны аравдугаар сарын 2-ний өдөр БОАЖ-ын сайд Л.Гансүх, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт гурав Монгол улсын тэргүүлэх ач холбогдол бүхий салбар болох Хүүхэд залуучуудын спорт сургалтын төв барьж байгуулах үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийг дэмжих тухай 317/447/235 тоот хамтарсан тушаалыг гаргажээ.
Түүндээ “…Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалт, Засгийн газрын 2008 оны 83 дугаар тогтоол, Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлийн 14.2.2 дахь заалтын тус тус үндэслэн тушаах нь: 1. Монгол Улсад өвлийн спортыг хүүхэд залуучуудын дунд дэлгэрүүлэх замаар чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлөөр хангах, улмаар бүх нийтийн спорт болгон хөгжүүлэх бааз суурь, дэд бүтэц бий болгох зорилгоор хэрэгжүүлж буй “Хүүхэд залуучуудын спорт сургалт, амралтын цогцолбор төв” барих төслийг дэмжсүгэй. 2. “Хүүхэд залуучуудын спорт сургалт, амралтын цогцолбор төв” барих төсөл хэрэгжиж буй Богдхан уулын Хүрхрээгийн аман дахь газар ашиглах эрх бүхий “Глобал Тех” ХХК, “Мариотт” ХХК болон “Мариоттур” ХХК-ийг Газар ашиглах гэрээ болон газар ашиглах эрхийн гэрчилгээнд заасан хэмжээний газрын төлбөрөөс чөлөөлсүгэй. 3. “Хүүхэд залуучуудын спорт сургалт, амралтын цогцолбор төв” барих төсөл хэрэгжүүлэгч “Глобал Тех” ХХК, “Мариотт” ХХК болон “Мариоттур” ХХК-иудтай Урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Яамдын холбогдох газруудад үүрэг болгосугай” гэжээ.
Ингэж 2007 онд байгуулсан хоёр удаагийн Богд хан уулын Дархан цаазат газрын Хүрхрээгийн аманд аялал жуулчлалын цогцолборын зориулалтаар үйл ажиллагаа явуулах урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээгээ албан ёсны болгохын зэрэгцээ 131.8 га газрыг үнэ төлбөргүй ашиглах эрхээ баталгаажуулж авсан байна.
Гэвч барагтай л бол гардаггүй гурван сайдын хамтарсан тушаал, түүгээр газрын төлбөрөөс чөлөөлөхийг тушаасан нь “Мариотт” ХХК буюу “Эм Си Эс”-ын бярыг харуулсан явдал болж харагдаж байгаа юм. Ингээд “Скай ресорт” цанын бааз ямар нэг газрын төлбөргүйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Улмаар 2013 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэгийн баталсан гэрээг өмнө нь явж ирсэн Хөрөнгө оруулалтын гэрээ гэхээ больсон байна. Уг гэрээг Богд хаан уулын Дархан цаазат газрын Хүрхрээгийн аманд аялал жуулчлалын цогцолборын зориулалтаар үйл ажиллагаа явуулах, хариуцан хамгаалах хамтран ажиллах гэрээ нэртэй болж хувирсан байна.
Түүнд багагүй өөрчлөлтийг бас хийсэн байгаа юм.
Тухайлбал, 2009 оны гурван сайдын хамтарсан тушаалыг үндэс болгосон уг гэрээний “Мариотт“ ХХК-ийн хүлээх үүрэг хэсэгт “…Жил тутас байгалийн унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх хөрөнгийн хэмжээг 3.3 сая төгрөгөөс доошгүй тогтоож түүнийгээ хэрэгжүүлнэ” гэж хөрөнгө оруулалтыг багасган өөрчилж оруулжээ.
2015 оны наймдугаар сарын 6-нд Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар 2015/112 тоот тушаалаар баталсан Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг бас байгуулсан байна.
2020 оны долдугаар сарын 8-ны хүртэл байгуулсан уг гэрээнд “Газар ашиглагчид олгосон нийт талбайн хэмжээ 4.0 га, үүнийхээ төлбөрт жилд 5 280 000 төгрөг төлнө гэж гэрээлжээ.
2016 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр мөн л Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансарын баталсан 2016/001 тоот гэрээгээр “Газар ашиглагчид олгосон 13.9 га, хариуцан хамгаалах 131.8 га, нийт 145.7 га, үүнээс 13.9 га талбайн ашиглалтын төлбөр нэг м.кв нь 132 төгрөг, нэг жилд 18 348 000 төгрөг төлнө гэж тохирсон байна.
Эндээс нэг том асуудал гарч ирж байгаа юм. “Мариотт” ХХК нь 2004 оны тавдугаар сард анх Хүрхрээгийн аманд газар ашиглаж эхэлсэн. Өнөөдөр 2019 оны нэгдүгээр сар. Тэгэхээр нийт 12 жил газар ашигласан байна.
Тиймээс ингэж ашиглаж, төлбөрөөс зайлсан нь хууль бус байна гэсэн шийдвэрийг хамгийн сүүлд 2018 оны арванхоёрдугаар сарын 10-нд Улсын дээд шүүх гаргасан байгаа юм.
Одоо маш энгийн нэгэн тоо бодъё. Энэ хугацаанд ямар нэг төлбөр төлөлгүй, гурван сайдын хамтарсан тушаал гаргуулан, бас Хариуцан хамгаалах гэрээгээр 131.8 га газрыг нэмж хашаалан ашиглаж иржээ. Хуульчлан тогтоосноор газар ашигласны төлбөр нэг м.кв нь 132 төгрөг болно.
Нэг га нь 10 000 м.кв, 131.8 га гэхээр 1 318 000 м.кв болно. Энэ тоог 132 төгрөгөөр үржүүлэн бодвол “Эм Си Эс” буюу“Мариотт” ХХК нь “Скай ресорт” цанын бааз ажиллуулж, газар ашигласныхаа жилийн 173 976 000 /нэг зуун далан гурван сая есөн зуун далан зургаан мянга/ төгрөг, 12 жилийн хугацаанд нийт 2 087 712 000 /хоёр тэрбум наян долоон сая долоон зуун арван хоёр мянга/ төгрөгийн төлбөр төлөөгүй байна гэсэн үг.
Анх 2004 онд “Мариот” ХХК-д Хүрхрээгийн аманд 5.0 га газрыг ашиглуулах зөвшөөрлийг Байгаль орчны яамнаас олгожээ.
2008 онд Богдхан уулын Дархан цаазат газрын Хүрхрээгийн аманд аялал жуулчлалын цогцолборын зориулалтаар үйл ажиллагаа явуулах урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулжээ.
2013 онд Богд хаан уулын Дархан цаазат газрын Хүрхрээгийн аманд аялал жуулчлалын цогцолборын зориулалтаар үйл ажиллагаа явуулах, хариуцан хамгаалах хамтран ажиллах гэрээ нэртэй болж хувирсан байна.
“Мариотт” ХХК буюу одоогийн УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тус компанийг хариуцаж байхад гурван сайдын хамтарсан тушаал гарч, “Скай ресорт” цанын баазын ашиглаж буй газрыг төлбөрөөс чөлөөлсөн байгаа юм.
Үргэлжлэл бий…
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Sky Улаанбаатарт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх ганцхан газар.Эрүүл амьдралын хэвшлийн төлөө нийгмийн асар их ач холбогдолтой. Яаж ч байсан Сайхансамбуугийн хар зах биш.Өөр дайрчих газарт Зууны мэдээд байхгүй гэж үү? Ми овогтынхны дээрмийн өчнөөн элс хайрганы карьерууд,ус хөрс ашиглалтаас эхлээд санаа зовох өөр юм байдаггүй ээ?
Хуцаад бай. Их, бага бүгд татвар төлөх ёстой.
Хайяаа. Энхао Амгилянь, Бао Цай Тао ,Гань Су Хао гидага гулван дундата даньжадо Богада уула гажара хуважо идасаан шоо.Ийна йихоо муо боласаан баа.Ми Ы даньжадо баса хаматай лааа.. хайяаооо.Ийхо муо бааа.тинагаа монггу налын толгайдо өндага хагаласоон шоо...
Хайяаа. Энхао Амгилянь, Бао Цай Тао ,Гань Су Хао гидага гулван дундата даньжадо Богада уула гажара хуважо идасаан шоо.Ийна йихоо муо боласаан баа.Ми Ы даньжадо баса хаматай лааа.. хайяаооо.Ийхо муо бааа.тинагаа монггу налын толгайдо өндага хагаласоон шоо...
БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр баса дундато уласа даньжадо мөн баа..хайяааооо
Дархан цаазат Богд хан уулын ам болгонд том гарууд газар дур мэдэн авч хувийн хаус барьж ард түмнээс тасархай амьдарч байгаа нь үнэн.MCS групп нь энэ олон газрын эрх бүхий хүмүүст хахууль өгч өчнөөн гакрыг төлбөрөөс чөлөөлсөн байж болох үндэстэй юм. байна.Тухайн үеийн 3-н яамдын сайд,Төрийн нарийнууд хүртэл НО-той л харагдаж байна.Дээгүүрээ хор найруулж ард иргэдийг өндөр үнээр шулж мөлжиж байгаа нь MCS группын хууль бус үйлдлийн нэг илрэл юм.Төрийн толгойд 3 төлөөллөө суулгасан том групп MCS-ээс өөр хаанч байхгүй хараарай...
Новшнууд идэж ууж ханахгүй юмаа
Хайяаа. Энхао Амгилянь, Бао Цай Тао ,Гань Су Хао гидага гулван дундата даньжадо Богада уула гажара хуважо идасаан шоо.Ийна йихоо муо боласаан баа.Ми Ы даньжадо баса хаматай лааа.. хайяаооо.Ийхо муо бааа.тинагаа монггу налын толгайдо өндага хагаласоон шоо...
Газарын төлөх төлбөрын үнийн дүнд үнээ буулгаж хүүхэд багачууд ядуусын хүүхдүүдийг тоглуулаасай
petrovis geed chavgants mongoliig deeremdeh tonoh bvh bvlegleld hamt baij baih yumaa . ustgah tsag irjee
3 said avilga avch gazriin tulburuus chuluulsun tushaal gargasan bhiig uguisgehgui. Huuli irgeded adil uilchilne gesen zaalt hurungutei, erh medeltei nuhduuded uilchildegguin 1 jishee ene bna. UIH-iin ded darga Enh-Amgalan ene asuudlaar tailbar uguhiig shaardaj bna.
МАНАН -ын гол санхүүжүүлэгч оджаргалын мөнгөний эх үүсвэр.
Оджаргал Монголын ганц ёс суртахуунтай бизнесмэн.Луйвар худал дээр капиталаа хийгээгүй.
энэ Т.Гантөмөрийг их ухвал зөндөө юм гарнаа БЗДийн Засаг дарга бхдаа их зүйл хийсний нэг нь л энэ
Шуналт, бузрууд хараалд идэгдэж дуусаасай
Нөхөн төлбөр аваад Улсын мэдэлд шилжүүлбэл ашиг нь улсдаа орох юм байна.хэрэгтэй гэдгээр нь байлгах бол татвар хураамжаа төлж сурах хэрэгтэй.Ард түмэн үнэгүй үйлчлүүүлдэггүй шүү дээ.
Монгол улс зах зээлийн нийгэмд шилжээд 30 шахам жил болж байна. Төр бизнес хийхээ больсон шүү дээ. Тиймээс төр аваад сайхан болгоно гэж бодохоо болих хэрэгтэй. Төрийн эзэмшилд байгаа зүйлс дарга нарын шахаа, идэж уух эх үүсвэр болдгийг одоо ойлгох хэрэгтэй л дээ
уг нь ийм маягаар өөрсдийн бизнесийн эрх ашгаа хамгаалах хэрэгтэй байгаамдаа, одоо яахав
Э-баримт ашиглах ёстой. Газрын болон үйлчилгээнээс олсон орлогодоо татвар төлөх ёстой.
“Мариотт” ХХК-ийн захирал буюу одоогийн УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан новшийн сда. МАНАН болон Миеэгийн бөгс долоогч.
Хайяаа. Энхао Амгилянь, Бао Цай Тао ,Гань Су Хао гидага гулван дундата даньжадо Богада уула гажара хуважо идасаан шоо.Ийна йихоо муо боласаан баа.Ми Ы даньжадо баса хаматай лааа.. хайяаооо.Ийхо муо бааа.тинагаа монггу налын толгайдо өндага хагаласоон шоо...
Петровис оунгэрэл ми си эс хэн ч билээ босс нь эгч дүү хоёр хоёулаа ман гишүүд ингээд бодохоор ман ан хоёр улсыг хохироогоод л баежаад байндаа шуналын хүүдий нар
Тэр байгууллага нь улсад татвар төлөөд хүүхэд залуучуудыг хар тамхи, компьютераас хол эрүүл мэндэд ашиг тустай зүйл хийгээд байгаа юм биш үү? Хэн юу ч хийгээгүй бол эзгүй хоосон шарилж ургасан, хүмүүс дураараа зугаалж гал түймэр тавьсан тийм газар байх байсан биз дээ. Манай монголчууд арай гайгүй юм хийснээ гоочлоод бүгд гуйлга гуйгаад Наран туул дээр явж байвал дэмжээд байх бололтой юмаа.
Ийм газрыг улсаас зориуд дэмжих хэрэгтэй
Ёстой дэмжиж байвал таарна. Олсон орлогоосоо татвар төлдөг л байвал ямар хамаа бна. Зайсан гэж газар бүгд орон сууц болсон. Гэрчилгээгээр бол бүгд аялал жуулчлал. Үр хүүхдэд 1 ч гэсэн тоглох эрүүл орчин хэрэгтэй бна.
bogd uuliin amnuudad gazar avch zuvhun Ayalal juulchillaar yum ajilgaa yavuullah estoi barilga barij ashig olj huuli zorchsun buh gazriig shuuhees uguu
Хүүхэд залуусын очих дуртай газрын нэг. Улс төрчиж байхаар ийм газар олныг байгуулаасай.
Хүүхэд залуусын очих дуртай газрын нэг. Улс төрчиж байхаар ийм газар олныг байгуулаасай.
Хүүхэд залуусын очих дуртай газрын нэг. Улс төрчиж байхаар ийм газар олныг байгуулаасай.
Хайяаа. Энхао Амгилянь, Бао Цай Тао ,Гань Су Хао гидага гулван дундата даньжадо Богада уула гажара хуважо идасаан шоо.Ийна йихоо муо боласаан баа.Ми Ы даньжадо баса хаматай лааа.. хайяаооо.Ийхо муо бааа.тинагаа монггу налын толгайдо өндага хагаласоон шоо...
БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр баса дундато уласа даньжадо мөн баа..хайяааооо
Ийхо муо баа.
Manai emee uvuuginh end zuslan tai baisan. Bugdiig n 90eed ond huuj gargasan. Darkhan tsazt gazar geed. Teged daraad n MCSd ugsun. Er n gazra but saya.
Энэ муу өмхий хужаа ямар муухай зальтай хулгайч,луйварчин гэдэг нь харагдаж байна монгол улсын хуулиар газрыг ашиглуулах,эзэмшихэд заавал газрын төлбөр төлөх хуультай бусад бүх аан,хувь хүн төлөөд явж байгаа яагаад мсs энэ хужаа төлдөггүй юм энэ чинь ялгаварлан үзэж үндсэн хуулиа зөрчжээ энэ Энхамгалан их хурлын орлогч хийх ёс суртхууны эрхгүй болжээ цапшлаад энэ чинь залилангийн гэмт хэрэг,авилгалын ч гэмт хэрэг байна шүү дээ дээд шүүхийн шийдвэр гарсан юм бол холблгдох албан тушаалтнуудад нь арга хэмжээ авч улсыг хохиролгүй болгоо үгүй бол энэ хужаа нарыг устгая,ард түмэн шүүнэ шүү
Скай ресорт шиг ийм бүтээн байгуулалтыг хэн хэдийг хийсэн юм бэ. Үүнийг төрөөс дэмжихгүй юм бол өөр юуг дэмжихийн арай ч дээ Монголчууд бид юу болоод байнаа. Энэ хотын утааны үр дүнд бид ийм харалган болж байна шүү хотоос хурдан гарцгаая аа Монголчуудаа.
Скай ресорт чинь Хүрхээ биш Хүрэл тогоотын ам штэ
энхамгалан хармаанаасаа наад 2 тэрбумыг гаргаад өгчих биз дээ
hulgaich novshnuud
Tatvaraa tuluud, uil ajillagaagaa yavuul. Dandaa bitgii nuuj haaj, huurch mehelj, hulhidaj bgaachee!!
Hurhreetiin amand zusdag bsan olon myangan ailiig darhan tsaazad gazar hemeen huuj tuugaad mungutei humuust ugsun shuu buzaruud.
Hurhreetiin amand zusdag bsan olon myangan ailiig darhan tsaazad gazar hemeen huuj tuugaad mungutei humuust ugsun shuu buzaruud.
Богдхаан ДЦГазрын төлбөр 2010 оны зунаас эхлээд 1 м кв. 1320 төгрөг болж 10 дахин нэмэгдсэн тул Богдхаан ДЦГ-ын бүх аманд буй зуслангийн 600 м кв.-тай иргэд (тухайлбал Нүхтийн аманд ), аялал жуулчлалын ААНэгжүүд 1м кв. талбайд 1320, 1 жилдээ 1 сая 320.000 төгрөг төлж байна. Харин "Скай Ресорт" өнөөг хүртэл хуучнаар нь 1м кв.-г 132 төгрөгөөр төлсөн байна. 1320 төгрөгөөр нь тооцоход 1 жилийн төлбөр нь 1тэрбум 739.760 төгрөг , 12 жилийн төлбөр нь 20 тэрбум 870. 712 төгрөг болох ёстой. " Скай Ресорт " л ганцаараа 2010 оноос хойш хуучин тарифаар төлж байсан нь Байгаль орчны яам, Богдхаан ДЦГ-ын захригаа болон ХУДүүргийн Газрын албаныхыг олон жилээр маш томоор авилгадсан байна.
Шалгаач ээ маш том зөрчил байна шүү дээ татварынхаан
Uzen yadaad durgui n hureed eh oronch setgel metgel hodlood bgaa bol tiishee ur huuhed, uvgud hogshdoo davuulaad ochihoo bolizgoo. Hiij bgaa um n nudend il ene net buteen baiguulaltaa bitgii harluul. Ter tomor zam ene teree yarij jaahan tom setge metge ge el bariad iddev bh daa kkk
Tatbar toloh estoi
мяо.энхболд ца.овогт элбэгдорж хоёрын гол санхүүжүүлэгч оджаргалын скай ресорт
Скай ресортод сүүлийн үед очиход маш хаэцүү болсон. Чөлөөтөй явах боломжгүй. Дээш хажуу тийш явах гэхээр байхан хашаагаар хашчихсан Энэн газар энэ айхтар компанийн эд хөрөэнгө юм байхдаа гэхэд нийт ард түмний газрыг өөрсдийн эрх ашигт нэг ч төгрөг төлөхгүй ашиглаж байгаа нь гайхамшиг. Монгол улсад ийм завхралыг хэзээ зогсоох юм бэ
Татвар төлөх нь зөв шүү mcs гэж шуналын тав юмаа
хэргийн хамсаатны хүрээ дэндүү өргөн юм байна...хэн ч ял үүрэхгүй ээ гсн үг
yamar baga tolbortein be, huuliig guuli bolgoson zaisangiinhan ntrees arai ondor hanshaar tolbor avdag gej naidna.
Хураа хураа. Улсын өмч болго. Ер нь хувийн өмчид байгаа болгоныг хурааж ядууст тарааж өгөх хэрэгтэй.
Эхлээд Хотын соёлд нийцэхгүй Хар захыг Сайхансамбуугаас хураа.
Хүссэнээрээ очоод байх боломжгүй төлбөр ихтэй үнэтэй газар шүүдээ. Ашигтай байдаг байлгүй,төлбөрөө төлөх хэрэгтэй.Улсын төсөвт нэмэртэй . Оджаргалаа зовлон гачигдалын хэцүүг чи мэднэдээ.Ард түмэн чинь яг тмйм л бна.
Хар захдаа хүссэнээрээ очиж чадаж байгаа хүн үү?
tuhain gazariig ashiglaj b.ga bol mongo huuliin daguu toloh heregtei Enhamaglan hulgaichaa ene MSC gedeg kompand mongolchuud yamar ih ortoi bish unen davartsan kompany shuu ulsiin toroh emnleg huuhediin emneleg hurtel gazariin tolboroo toldog yum shuu mongotoi boloh tusam iim archaagui b.j bolohgui shuu dee
Монголд шудрагаар бизнес хийж байгаа ганц гялтайх компани шүү дээ.Луйвар хулгай дээр капиталаа хийгээгүй.Ёс суртахуунтай бизнес этикеттэй. Хамгийн их татвар төлдөг,нийгэмд чиглэсэн арга хэмжээнд их мөнгө зардаг өөр компани Монголд хаа байна?
tuhain gazariig ashiglaj b.ga bol mongo huuliin daguu toloh heregtei Enhamaglan hulgaichaa ene MSC gedeg kompand mongolchuud yamar ih ortoi bish unen davartsan kompany shuu ulsiin toroh emnleg huuhediin emneleg hurtel gazariin tolboroo toldog yum shuu mongotoi boloh tusam iim archaagui b.j bolohgui shuu dee
tuhain gazariig ashiglaj b.ga bol mongo huuliin daguu toloh heregtei Enhamaglan hulgaichaa ene MSC gedeg kompand mongolchuud yamar ih ortoi bish unen davartsan kompany shuu ulsiin toroh emnleg huuhediin emneleg hurtel gazariin tolboroo toldog yum shuu mongotoi boloh tusam iim archaagui b.j bolohgui shuu dee
Толгой компани н Монголын нэг номерын луйварчид шүү дээ
МСС юу луйвардсан юм? Ми овогт шиг жишээ нь хэдэн арван тэрбумын Салхитын мөнгөний ордыг найздаа бэлэглэчихээ юу? Женко шиг Баянгол буудлыг 37 саяр хувьчилж аваа юу? Эби шиг Эрдэнэтийн 49%-г ард түмний өмнгөөр ард түмнээс нь булаагаа юу?
Богд уулыг тойруулан хуссан бүх газрыг ярина шүү. Харин ч Скай ресорт ард түмэнд үйлчилдэг шүү
Сонин.мн-ийнхэн дараагийн дугаартаа женкогийн Төмөр замаас голруулсан 280 сая доллар,Сайншандын Аж Үйлдвэрийн цогцолбор гэдэг гоё нэртэй зураг,макетны тухай бичих юм байгаа биз дээ. Саяхан 280 сая долларын хэргийг 2-3 Со-д тохоод хэдхэн зоосоор торгосон болгоод хаачихлаа шүү дээ,энэ ариун явдал уу?
Хуулийн дагуу татвараа төлчих. Хуулийн дагуу УИХ-аас явахгүй гэдэг хүмүүс
Хоронго гаргаж юм барьсан ч зондоо л ашиг олоо биздээ,улсаас хуугуй зээл авч баахан байшин бариад л 3- 4 тэрбумаар зараад л. . Яагаад газрынхаа толборийг толдоггуй юм бэ. Бичигдэж байгаа нь энэ болохоос оор зондоо юм байдаг байхаа. Луйварчид. Оорсоддоо зориулж улс торийхэнтэй нийлж тусгай гэрээ байгуулаад л, татвар , толбороос чолоологдоод л. Ийм байж тэрбумтангууд бололгуйдээ. Улсын монгийг нийлж идсэн тэрбумтангууд. Ард тумэн маань унэхээр хэцуухэн бна шдээ.
Mash ih hurungu oruulalt hiisen, ashig oligtoi oloogyi l bh shyy, golfiin talbai n mash ih munguur bailgaj bgaa Manaihan iim yaduu setgelgeetei baih n tun tusgyi yum
Хоронго гаргаж юм барьсан ч зондоо л ашиг олоо биздээ,улсаас хуугуй зээл авч баахан байшин бариад л 3- 4 тэрбумаар зараад л. . Яагаад газрынхаа толборийг толдоггуй юм бэ. Бичигдэж байгаа нь энэ болохоос оор зондоо юм байдаг байхаа. Луйварчид. Оорсоддоо зориулж улс торийхэнтэй нийлж тусгай гэрээ байгуулаад л, татвар , толбороос чолоологдоод л. Ийм байж тэрбумтангууд бололгуйдээ. Улсын монгийг нийлж идсэн тэрбумтангууд. Ард тумэн маань унэхээр хэцуухэн бна шдээ.
Bid yaagaad iin uchuuhen setgehuutei boltson um be. Yaagaad hiij buteej bgaa negniigee ingej uzen yadaj hardag boltson um be
Бизнесмэнүүд хэззэ ч хаана юмыг зоосны нүхээр хардаг. их хуралд бидний толгой дээр гарч суугаад ЖДҮ..... ѳѳрийн компани ах дүү нѳйз нѳхѳддѳѳ тѳсвийн мѳнгѳ зээл тусламжийг ѳгнѳ. ийм л байгаа юм Луйварчид. жирийн хүн байсан бол шоронд байгаа. одоо оройтоогүй. бүгдийг шалгаж хариуцлагад татвал таарна
Бизнесмэнүүд хэззэ ч хаана юмыг зоосны нүхээр хардаг. их хуралд бидний толгой дээр гарч суугаад ЖДҮ..... ѳѳрийн компани ах дүү нѳйз нѳхѳддѳѳ тѳсвийн мѳнгѳ зээл тусламжийг ѳгнѳ. ийм л байгаа юм Луйварчид. жирийн хүн байсан бол шоронд байгаа. одоо оройтоогүй. бүгдийг шалгаж хариуцлагад татвал таарна
олон жилийн ѳмнѳ л цана12.000, чарга 8000.... яваад ѳгдѳг. үнэтэй. ашиг их олдог
Иим л байгаа шүү дээ мань мэтийн авсан ганц га газарын төлбөрийг айлгаж сандаргаж дарамталж байгаал авдаг томчууд болохоор татвар төлдөггүй ингэж байж таарахгүй шүү дээ яаралтай авах хэрэгтэй алданг бас тооцох хэрэгтэй
Mal um chi alj idej boloh bh te chamaig
торийхэнтэй нийлж торол бурийн дотаци, хонголтийг зохиох юмаа. Mcs, petrovis хамтарсан компаниуд л ийм эрх дархтай, зовхон оорт зориулсан тушаал шийдвэр тогтоол гаргадаг юм бна. Энэ зовхон тийм тогтоол шийдвэруудийн наад зах нь.
Шуналаа гэж, хэзээ нэг цагт татвараа төлөх л болно; торгуультай алдангитай нь; хүмүүний шунал ёроолгүй далай мэт;
Дараа нь Хятадад зарж ч магад, хэн д ; Их мөнгө өгч чадах хүмүүст зарна
Yagaad khamgiin bayan ikh gazar ezemshdeg ikh ashig tom kompaniud ni uls tor khiij lobyy khiigeed eldev tatvar banknii ondor khuugees bultaad baidag yum be.bayjikh tomrokh tusmaa l ulsdaa ikh tatvar tolokh yostoi yum bishuu. biznesiin tom bulegleluud uls tord orokh eldev arga zamiig ali bolokh khaakh kheregtei l gej bodoj bna.