Ардчиллын томоохон төлөөлөл болсон АНУ-д пүрэв гаригийн байдлаар 21.8 сая хүн халдвар авч, 369 мянган хүн цар тахлаар амиа алджээ. Гэвч цар тахлын халдвараас илүүтэйгээр дэлхий нийтийн анхаарлыг татсан үйл явдал лхагва гаригт АНУ-д болсон нь эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх гэсэн ардчиллын тулгуур зарчмыг зөрчсөн иргэд болон цагдаа нарын дунд гарсан мөргөлдөөн юм.
Тодруулбал, Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байденыг батламжлах хурлын үеэр тус улсын иргэд Вашингтон дахь Капитолын ордны гадаа эсэргүүцлийн жагсаал өрнүүлж, Конгрессын байр руу нэвтрэн орж үймээн дэгдээсэн юм. Улмаар цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарснаас дөрвөн хүн амиа алдаж, 14 цагдаагийн алба хаагч гэмтэж, 50 гаруй хүнийг баривчилжээ. Үндэсний Гвардын цэргүүд Капитолын ордонд хүч нэмэн ирснээр жагсагчдыг хөөн гаргаж Вашингтон хотод пүрэв гаригийн өглөө хүртэл хөл хорио тогтоосон юм. Үүнийг нэгдүгээр сарын 21-нийг хүртэл сунгаж байгаагаа Вашингтон хотын захирагч Мюриел Баузер өчигдөр мэдэгдлээ. Тэрээр “Жагсагчид сонгуулийн саналыг батлах үйл ажиллагааг саатуулахыг оролдсон. Тэд ерөнхийлөгч тангарагаа өргөх хүртэл эсэргүүцлээ илэрхийлсээр байна гэж таамаглаж байна” гэлээ. Учир нь ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден тангаргаа энэ сарын 20-нд өргөх юм. Одоогоор хууль тогтоогчдыг аюулгүй газар руу шилжүүлж, Конгрессын байрыг цагдаа нар хяналтдаа аваад байна. Нөхцөл байдал цаашид яаж ч өөрчлөгдөж магадгүй тул АНУ-ын Батлан хамгаалахын яам Вашингтон хотод 1800 орчим Үндэсний гвардын цэрэг оруулахаар төлөвлөжээ.
Дональд Трамп: Би хэзээ ч бууж өгөхгүй
Тэдний энэ бослого мягмар гаригт Жоржиа мужид болсон сонгуультай холбоотой. Учир нь Жоржиа мужид болсон дахин санал хураалтаар Ардчилсан нам ялж, сенатын танхимд хоёр суудал нэмж авснаар АНУ-ын конгресст олонх болсон юм. Ингэснээр 2009 оноос хойш анх удаагаа тус нам конгрессийн сенат, төлөөлөгчдийн танхимд хоёуланд нь олонх болов. Бүгд Найрамдах намын нэр дэвшигчдийг байнга сонгодог байсан Жоржиа мужийн Ардчилсан намын сенатчдыг сонгосон нь Трампад хүнд цохилт болсон нь ойлгомжтой.
Сонгуулийн дүнг ийн эцэслэсний дараа тус улсын дээд, доод хоёр танхимын гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон Жо Байдены ялалтыг албан ёсоор батлах ёстой байсан. Гэтэл хуралдааны үеэр Трампыг дэмжигч иргэд танхим руу дайрч орж, үймээн дэгдээсэн юм. Сөрөг хүчин болон Бүгд найрамдах намын зарим гишүүн энэ үймээнд Трампыг буруутгаж байна. Учир нь Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлаа одоог хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Түүнчлэн лхагва гаригийн шинэ конгрессын нэгдсэн чуулганы үеэр “Бид хэзээ ч бууж өгөхгүй” хэмээн мэдэгдэж Вашингтонд олон нийтийг хамарсан жагсаал зохион байгуулахыг дэмжигчиддээ уриалсан гэж үзэж байна. Тиймээс Трампын олон нийтийн сүлжээний бүх хаягийг хаажээ. Тухайлбал, Трамп бусдыг хүчирхийлэл, үймээн самуунд уриалан дуудсан, талцуулсан жиргээ нийтэлсээр байвал хаягийг нь бүр мөсөн хаахаа “Twitter” компани мэдэгдэв.
Марко Рубио: Орос, Хятад хоёр Америкийг шоолж байна
Иргэдийн энэ үймээний талаар Флорида мужийн сенатч Марка Рубио “Яг энэ үйл явдлыг хараад өрсөлдөгч Орос болон Хятад улс биднийг шоолж байгаа. Үүнээс өөр сайхан зүйл Путинд лав байхгүй.Эсэргүүцлийн жагсаал Америкийг эмх замбараагаа алдаж, уналтад орсныг батлан харууллаа. Энэ улсын иргэн бүр ухаан санаагаа алдаж, улс төрчид нь хүртэл галзуурчээ” гэжээ. Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 3-нд болсон АНУ-ын сонгуулийг хамгийн шударга, ардчилсан сонгууль боллоо хэмээн дэлхийн хэвлэлүүд магтан бичиж байсан билээ. Тэгвэл энэ сарын 6-нд болсон иргэд болон цагдаа нарын хоорондын мөргөлдөөнийг ардчиллын эсрэг аймшигт үйл явдал хэмээн үзэж байна.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон:
-Үнэхээр шившигтэй зүйл боллоо. Ардчиллын үлгэр жишээ орон гэдгээрээ алдартай АНУ тайван, эмх цэгцтэй замаар эрх мэдлийг шилжүүлэх нь маш чухал юм.
Германы Гадаад хэргийн сайд Хэйко Маас:
-Вашингтон Д.С.-д болсон энэ хүчирхийллийн ер бусын дүр зургийг харсандаа ардчиллыг эсэргүүцэгчид баярлах болно. Сонгогчдын хүсэлтийг хүлээн зөвшөөрч, ардчиллыг уландаа гишгэхээ Америк зогсоох шаардлагатай.
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо:
-Ардчилалд халдсанд канадчууд их эмзэглэж, харамсаж байна. Хүч хэрэглэх замаар олон нийтийн хүсэл зоригийг ялах боломжгүй. АНУ ардчилсан орон хэвээр үлдэх ёстой.
Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн:
-Иргэдийн санал өгөх болон дуу хоолойгоо илэрхийлэх эрхийг нь хангаж, шийдвэрийг нь тайван замаар хэрэгжүүлэх үйлдлээс ардчилсан орон хэзээ ч ухарч болохгүй.
Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон:
-Үнэхээр сэтгэл түгшсэн үйл явдал боллоо. Эрх мэдлийг тайван замаар шилжүүлэн өгөхийг тэсэн ядан хүлээж байна.
ЭКСПЕРТИЙН ҮГ
Б.Баярцэнгэл: Америкийн хууль эрх зүйн тогтолцоонд том асуудал үүслээ
АНУ-д өрнөсөн энэ үйл явдлын талаарх МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш, судлаач Б.Баярцэнгэлийн байр суурийг хүргэж байна.
-Английн эзэнт гүрний цэргүүд Капитолын ордонг 1814 онд эзэлж байснаас хойш анх удаа Конгрессын байр дайралтад өртөж эзлэгдсэн нь АНУ-ын түүхэнд хараар бичигдэж үлдэх үйл явдал боллоо. Одоогийн ерөнхийлөгч нь шинээр сонгогдсон ерөнхийлөгчдөө эрх мэдлээ тайван замаар шилжүүлээгүйгээс үүдэн Трампын дэмжигч ард иргэд нь Конгрессынхоо байр руу дайрлаа. АНУ-ыг ардчиллын үлгэр жишээ орон гэдгээр нь дэлхий нийт мэддэг. Гэтэл эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх ардчиллын үндсэн зарчим зөрчигдсөн нь Америкийн хууль эрх зүйн тогтолцоонд том асуудал үүсгэж байна.
Дональд Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй, сонгуулийн үр дүнг үгүйсгэж байгаа нь эмх замбараагүй байдал үүсэх үндэс болсон. Тангараг өргөсөн ерөнхийлөгчийн хувьд иргэдийн үймээнийг зогсоох, намжаахын тулд ямар нэгэн хариу арга хэмжээ аваагүй, дорвитой мэдэгдэл хийгээгүйд нь түүнийг бусад улс төрчид, зарим нэг намын гишүүд нь ч буруутгаж байна.
Тиймээс иргэдийг дахин үймээнд турхирахгүй байхаас сэргийлж Трампын цахим хуудсуудыг тодорхойгүй хугацаагаар хаажээ гэж үзэж байна. Үймээн дэгдээсэн хүмүүсийг юу гэж нэрлэж байгаагаас хамаарч ихээхэн маргаан дэгдлээ. Нэг талд эсэргүүцэгч жагсагчид гэж нэрлэж байгаа бол нөгөө талаас дотоодын терроризм үйлдэгчид, бослого дэгдээгчид гэх мэтээр нэрлэж байна. Ийм амаргүй уур амьсгалтай байгаа улс, нийгмээ нэгтгэн удирдах амаргүй ажил Жой Байденийг хүлээж байна.
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Ардчилал гэж огт байхгүй хий хоосон зүйл гэдгийг харуулсан төдийгүй тийм халхавч нөмрөг цагийн аясаар сөнөж мөхөж буйг илтгэсэн мөш зөв түүхэн процессийн эхлэл Цаашид улам гүнзгийрч шударга ёс даяаршина
Ардчилал гэжбайхгүй хии хоосон зүйл
Социализм , коммунизм , демократизм бүгдээрээ л " үгэн тоглоом " , заримдаа нэг нь хожигдоно , заримдаа нөгөө нь ... хүмүүс бол үзэгчид төдийгүй ҮРЭГДЭГЧИД ...
Юу болов энэ тэр гээд юундаа солиороод байнаа, АНУ-ын АН намын эсрэг тэдний МАН нам нь бослого гаргаж л байна
хувьсгал гархын өмнө "цуст гариг""ууд болж дараа нь өвлийн орд руу дайрдаг Хагартлаа баяжсан Монополь капиталист помещик баячуул нөгөө талаас ажилгүй дох коронотой өвчтэй бас банкны байр машин амижаргааны бүх юмны зээлтэй мөнгөгүй гар хоосон хотын борчуул ядуус гоомоо өнгөт хар шар аристаны ангийн тэмцэл эхэлж байна нийгмийн тэгш эрх ялаагүй цагт капитализмын бузар булай мөлжлөгийг ард түмэн аль ч улс оронд хүлээн зөвшөөрөхгүй Жинхэнэ баян хоосонгүй ардчилсан коммунист хувьсгал гарч байж социалист тэгш нийгэм байгуулагдана Одоо гарч байгаа өнгөт хувьсгал нэг засгийг нөгөөгөөр солих төдий юм Тэр дундаа булхайтай ардчилсан намын ардчилсан сонгууль гэдэг нь 70 сая хүний уур хилэнг хүргэжээ Америк коммунист намаа устгасан явдал нь шудрага ёс тэгш эрх интернационализмыг уландаа гишгэж үл тоож дэлхийн харгис цагдаа жандарм болж америкийн бодлогыг ямарч ард түмэнд тулгаснаас үүсч байгаа юм Коммунист намыг ардчилсан нам гэгчээр бүрхэгдүүлэн
Яг ЗХУ задарсан шиг задрал АНУ-г хүлээж байна. Хэт том гүрэн улсууд ингэж байгаад л задардаг.
Texas muj tusgaar uls boloh geed baigaashd! Daraa ni California geed 51 muj/state bish uls/country bolno do! Uil ur ergej uursud deer ni nuuh ni ee zugeer baisan Zuvlult Holboot ulsyg nuraaj irgediig ni tuilduulsnyhaa hireer odoo tendeh irgediig bas ehnees ni uursduu ehel gej testlej uguh ni de! Goл goл! Garaagaa adilhan 1 tsegees ehleh yostoi! Bariand hen hureh ni ugaasaa busdad hamaaralguigeer huvi hunii l chadvar bolchihdogoos hoish!
бүрэгдүүлэн сольсноор ийм байдалд гарцаагүй хүрнэ ЭНЭ Мөргөлдөөн баян хоосны тэмцэлийн гүн дэлбэрэлт бий бас цагаан аристан өнгөт хар аристны үзлийн тэмцэл байна Учиргүй маш олон шашны фанатизм тэмцэл гээд байна Коммунист интернационалист зөөлрүүлэгч нам олон давхаргийн америкийн нийгмийг тогтоон бариж байсан шүү дээ Гаднаа харгис имперлист булаан эзлэх дотроо монополь мөлжлөгийн бодлого явуулдаг нь америкийг бусдаас хөндийрүүлдэг Муу ард түмэн гэж байхгүй муу удирдагчид гэж л байдаг америк үндсэндээ хоёр засаглал тогтож байна
Монголын ардчилал шиг ардчилсан нийгэмтэй байсанаас байгаагүй нь дээр Америкийн ардчилал Монголоос өөр ялгаатай юу ? Бага Буш ,Обама нарын үед Америкийн төрд цагаан ордонд лав шургалсан гадны шашин Трампын үед хаагдсан юм. Тэд Буш Обома нарын үед Америкийн төр засаг захиргаа цаашлвал Сири-ийн дайн гэх мэтийг өдөөж дураараа тарвалзаж байсанаа сэргээхийн тулд бүх хүчээрэй булхай луйвар авилага гээд хийж болох муу муухай бүхнийг хийж Жо -г гаргаж ирэв.Мөн бага доод давхаргын харууд Америкийн засаг захиргааг гартаа оруулаж болох юм гэдэг амталгааг амсаад хэдэн жил болсон нь .Жо нар Нэгдсэн улсын төрийн эрхийг хууль бусаар авахаар дайрч байгаа нь ардчилал уу?Энэ бослого гаргаж байгаа иргэд бол унтаа биш , сэрүүн сэрэмж сайтай хүмүүс Америк улсыг хууль бус эзэдэд өгөхгүй гэсэн ойлголттой хүмүүс .Америкийн дунд доод түвшиний ард иргэдийг нийгэмий боловсрол муутай юу болж байгааг төдийлөн сайн мэдэхгүй гэж боддог байв би хувьдаа гэтэл манай Монголчуудаас илүү ухаалаг хүмүүс юм .
Ардчилал мухардмал байдалд орж байгаагийнь том дохио байх. Ардчилал гэдэг бол хүн эрх чөлөөтэй байх л гэсэн хүсэл эрмэлзэлэл, амьдралын утга учир биш. Хичнээн ардлчилал байгаад хүн эдийн засгийн эрх чөлөөгүй бол жинхэн ардчилал биш, хуурамч ардчилал. Ардчилал гэж цээжээ дэлдэн америкийг дуурайгчид хуурамч ардчилалаасаа татгалзах хэрэгтэй. Хүнд хуурамч эрх чөлөө биш, амьдралаа тэтгэх ажил, орлого хэрэгтэй. Эхлээд улс орноо өөд татаж, иргэдээ ажил орлогтой болгочихоод ардчилал ярьвал яасан юм бэ???? Нэгнихээ бүтээснийг дамлан худалдаж, шулан мөлжиж байгаа зэрлэг капитализмыг ямар ардчилсан зах зээл гэдгийм.
Гадаадын дарга нарын санал сэтгэгдлийг орчуулж тавихдаа гэрэл зургийг нь хольж хутгасан бн. Энэ чинь л ардчилал мөнл дөө...
Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/
Ардчилал гэдэг бол бүх цаг үе, нөхцөлд тохирсон зүйл биш, учир нь түүнийг хэрэгжүүлэх боломжтой цаг үе, бас шаардлагагүй цаг үе гэж байдаг. (Дэлхийн хоёр дугаар дайнд ялсан Оросын армийн ерөнхий командлагч, генералисмус И. Сталин)
Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Чилийн генерал Августо Пиночет/
Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан улс орноо өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.
Ардчилал бол хүнийг “Хүний махан хүнстэн, хүрэл чулуун зүрхтэн” болгодог, олон намын систем байгуулж улс орныг эмх замбраагүй байдалд оруулах замаар байгалийн баялагийг нь дээрэмдэн авдаг Америкийн нууц албадын эртнээс боловсруулсан тусгай технологи юм.
“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид ардчилсан “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.
Хамгийн өөдгүй адгийн шаарууд нь манлайлсан тэнэгүүдийн хүн сүргийг Ардчилал гэнэ. /Алдарт зохион бүтээгч, Нобелийн шагналыг санаачлагч, санхүүжүүлэгч Альфред Нобель/
Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “солиотой хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. /Жан Жак Руси/
Russo
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Агуу их гүн ухаантан Платон/
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
ардчилал мандан бадарнаа - ардчилал бол соёлт хүн төрөлхтөний гэрэлт ирээдүй үүнд монголын эх оронч залуу үе үнэнч хэвэрээ байх болноо !!!!! ура !
Ардчилал гэх тархи угаалтын золиос болж явсанаа мэдээд гутрах боллоо!! Би өөрийгөө ухаантай л гэж боддог байсан ! Одоо бол ямарч ухаангүй зүгээр л мэдлэг мэдээлэл төдий юмтай хүн байжээ гэдгээ мэдэж авлаа!! Трамп над их тус боллоо!
Капитализм эцсийн шат империализмдаа орлоо гэж. Удахгүй бүдүүлэг комунизмдаа орцгооно.(хүй нэгдэл)
Америк ерөөсөө гайхуулаад үлгэрлээд байх юм ёстой юу ч алга!! Яг манай ардчилагчидтайгаа таарсан таар шуудайнууд юм бн!! Шууд шатаадгаараа манай АН арай илүү байж болох л юм! Гэхдээ харж л байя!! Тэндэхийн ардчилагчид зэр зэв сэг сайтай даа!! Ккк.