sonin.mn

ОХУ-ын Буриад Улсын Шинжлэх ухааны гавьяат ажилтан, Биологийн ухааны доктор, профессор А.Самбуутай хүний генетикийн талаар ярилцлаа. Тэрбээр генетикийн салбарт судалгаа хийж буй эрдэмтдийн нэг билээ.



-Монголчуудын генийн талаар сүүлийн үед ямар асуудал яригдаж байна вэ?



-Доктор Ж.Батсуурийн судалгаагаар "Монголчуудын цус их ойртож байна. Энэ нь тэдний оюун ухаан, чадвар, бүтээлч чанар, авьяас билэгт сергөөр нөлөөлех хэмжээнд тулжээ" хэмээн дүгнэжээ. Энэ нь тодорхой арга хэмжээ авах шаардлагатай асуудлын нэг болсон нь харагдаж байна. Учир нь хүн бол амьтны нэг төрөл. Бусад амьтантай адил ген болон генетикээрээ бий болж үе үеэрээ терж, амьдарч байгаа. Цус ойртвол хуний чанар мэдээж муудна. Хүнийг эрдэм оюунтай, өөрөөр хэлбэл, хүний хегжлийн хувьд сайн байлгах нь нийгмийн шаардлага. Нэгэнт хүн болж төрех нь түүнд байх эрхэм сайн шинж чанар бухнийг шингээх эрмэлзэл байх шаардлагатай. Хөгжсөн хүн л нийгэмд хэрэгтэй. Энэ утгаараа хүн ам зүйн асуудал төр засгийн бодлогод нэн чухал болон тавигдаж байгаа.



-Хүний хөгжил гэдгээ уншигчдад маань ойлгомжтой, энгийн үгээр тайлбарлаж өгнө үү?



-Энэ нь олон зүйлээс хамаараптай нь мэдээж. Гэхдээ амьд биеийн хамгийн анхдагч ньудам гентэйхолбоотой. Удмаараа чадалтай, оюун билэг сайтай, сайн сайхан шинжийг өөртөө цогцлоосон хүнийг терүүлж, улмаар төгс хөгжлийг өгснөөр тэр нь өөрийн нийгэмд хэрэггэй зүйлийг хийж бүтээх чадвартай. Гол, мөрөн гэхэд эх, булаг ундаргаасаа эхлэлтэй. Ухаантай хүн төрүүлье гэвэл эхлээд удамд нь анхаарах ёстой. Ийм хүн төрүүлж чадах аваас бүтээж туурвих агуу их чадамж явцын үед бүтэж бий болно. Нийгэм үндэстнийхээ удмын сангийн чадавхийг ашиглахыг эрмэлзэх шаардлагатай. Хүн бол үнэт эрдэнэ баялаг мөн.



-Зарим хүн гоц авьяастай төрдөг. Энэ нь бас л гентэй холбоотой юу?



-Яах аргагүй холбоотой. Ген нь өөрийн дагнасан нөлөөллөөр, мөн бусад гентэй хоршиж өөр олон механизмаар хүний шинжийг бий болгож чадна. Зарим овгийн хүмүүс бүгд гоц чадап, авьяастай төрдөг. Энэ нь удам дамжиж гардаг онцлог нөлөетэй генээр нөхцөлдөж буйн шинж. Хэсэг бүлэг хүмүүст авьяас билэг зөвхөн нэг үе удамд буюу нэг хүн дээр онцгой илэрч гараад дараагийн үе удамд дамждаггүй онцлог ч бас бий.



-Яагаад?



-Энэ нь тэр удамд ямар генийн бүрдэл байна гэдгээс хамаарч байгаа юм.



-Тэгвэл яаж энэ генийг зохицуулах ёстой вэ?



-Орчин үеийн нийгэм хөгжил сайтай хүнийг үгүйлж байна. Хүн ам дотроо сайн, дунд, саар гэх зэргээр ялгаатай байдлаар төрөх нь гарцаагүй. Гэвч үндэстнийхээ элит, лидерийг бий болгож, тэднийхээ хүчинд улс үндэстэн хөгжих асуудал байдаг. Үүнийг үгүйсгэх аргагүй. Ийм учраас хүний хөгжилд удмаар нь эхлүүлж, цаашид түүнтэй бусад зүйлийг хамтатган нөхцөлдүүлэх нь зөв юм. Ингэхийн тулд генетикийн талаар гэгээрэлтэй болох шаардлагатай. Яагаад гэвэл үндэстний cop хүмүүс элит, лидер еөрөө гэнэт төрөхгүй. Тэдгээрийг төрүүлдэг учиртай. Тийм учраас л монголчууд бид одоог хүртэл жинхэнэ лидерээ төрүүлж чадаагүй, чадахгүй явж байгаа ч юм бил үү.



-Бид агуу их Чингисийн удам угсаа, үр сад. Жинхэнэ лидер байхгүй гэсэн үг үү?



-Үнэндээ тэгж хэлж болно. Гэхдээ монголчууд нэгэн цаг үед агуу их лидер буюу их хааныг төрүүлсэн. Энэ бол Чингис. Түүнийг төрүүлсэн евөг дээдсийн генетикийн зам мөрийг шинжлэх ухааны үндэстэйгээр тайлбарлаж болно. Энэ агуу хүнийг төрүүлэхийн тулд тэр үеийнхний бүх оюун чиглэжээ гэж үзэж болно. Тиймээс тэр үед бидний өвөг агуу Чингисийг төрүүлж чаджээ. Хүний удмын сан шигшилтээр шилмэл гентэй хүний овгийг бүтээж түүний ачаар элит лидерүүд маань төржээ.



-Үүнийг илүү ойлгомжтой тайлбарлаач?



-Би амьтан дээр тайлбарлая. Монголчууд малчин удамтай учраас миний жишээ ойлгомжтой гэж бодож байна. Адуу гэж сайхан амьтан бий. Хурдны, хатирч, жороо, хонины бор гэх зэргээр хоорондоо удмаараа хонины бортой яаж зүйрлэх юм бэ. Хурдны удамтай сүргээс хурдан адуу л төрж таарна. Энэ нь өөрийн сүргээс бүр давуу ч болж төрж магадлалтай. Хурдан төрсөн удмыг уяж, засч өөрөөр хэлбэл, улам хөгжүүлж наадамд уралдуулна гэдэг нь удамтай хүнийг төгс болгож хегжүүлэх олон үйл явцтай адилхан гэсэн үг. Харин хонины борын удмыг хурдны удам болгон хувиргахад 5-6 үед ажиллаж байж үр дүнгийн эх гарч магадгүй.



-Сонирхолтой жишээ татлаа. Энэ хурдны удам шиг элит лидер хүнийг яаж төрүүлэх вэ?



-Одоогоор хүний генетикийн асуудал ярихдаа сөрөг генетикийн тапыг нь илүү барьж байгаа. Энэ нь удамшлын өвчтэй, элдэв согогтой, дутуу дулимаг хүмүүсийн тухай гэсэн үг. Хэдийгээр энэ нь чухал боловч бас хүний эерэг генетикийн тухай маш их анхаарах шаардлагатай. Энэ нь чухамлавал үндэстний жинхэнэ элит, лидерийг баталгаатай төрүүлэх асуудал юм. Ийм удмын шинж хүчийг хүн сүргийн дотор хэрхэн бий болгох мэдлэг ойлголтыг өгнө гэсэн үг. Үндэстний удмын санг эерэг рүү нь хетөлж хүн амын хэмжээнд байх хүч чадлын чадавхийн бүтцийг өөрчилж, энэ нь яваа яваандаа санасандаа хүрнэ.



-Сүүлийн үед хүмүүс удмаа сайжруулна гэж ярьдаг болжээ. Хэрхэн ямар замаар яаж сайжруулах вэ. Тийм боломж бий юү?

-Байлгүй яахав. Гэхдээ манай хүмүүсийн мэдлэг, гэгээрэл нэлээн доогуур байгаа нь нууц биш. Хэрвээ удам судраа хөгжүүлж, улмаар хүний дээд хөгжлийг нэмсэн үр садтай болъё гэвэл хаан удам хэрхэн бүрэлдэж бий болдог механизм, мөн хүнээ хөгжүүлдэг тэр бүхнийг гүнзгий сайн ойлгох, нөхцөлдүүлэх хэрэгтэй.

-Хаан удам хэрхэн бүрэлддэг вэ?

-Чингис хаан, түүний хүн хөгжлийн төвшнийг энгийн бидэнтэй зүйрлэж болох уу. Энэхүний судалгаагдэлхийн эрдэмтэдхийгээд хаан хүнд байх олон онцгой шинж чанар төгс бүрджээ гэж дүгнэсэн. Тэрээр хаан удам, тэр голомтын хүн. Энэ хүний удмын санд язгуур Монголчуудын хамгийн сайн удам шингэн бүрэлдсэн гэж болно. Дээрх бүрдэл бол агуу утга агуулгатай болж чадсан. Дараа үедээ ч мөн хүч чадалтай хэвээрээ удамшилтай байсан удмын сан. Тиймээс Чингисийн хойч үр сад болох алтан ургийнхан ч гэсэн дэндүү чадалтай хүмүүс төрсөн, тэр нь одоо ч гэсэн хаа нэг газар үргэлжилж байгаа.



-Тэгвэл Та энэ чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн хүний хувьд Чингисийн алтан ургийнхны талаар хэлэх үг бий байх?



-Эхлээд   Чингисийн хөвгүүд, умбалуудаас ярья. Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй бол монголын агуу их хаад. Энэ хөвгүүдийн захирч явсан байгуулж өгсөн улс гүрэн агуу л баисан. Тэднии үр сад ч гэсэн олон зууны турш дэлхийн эзэд байлаа. Одоо ч гэсэн тэдний тухай сайн сайхнаар бахархан дурсч ярьдаг. Түүхэнд ч гэсэн тэгж орсон. Элит буюу лидер биш байсан бол яаж ийм нэртэй байх юм бэ. Энэ бол удмын хүч чадлын тод жишээ. Боржигон овог монгол үндэстний элит нь жинхэнэ боржигон удмынхан ямар агуу хүмүүсийг төрүүлсэн билээ. Тухайлбал, В.Инжиннаш, Өндөр гэгээн Занабазар, Догшин хутагт Д.Данзанравжаа, Цогт хун тайж, Д.Нацагдорж , Наваан-Юндэн гэх зэргээр олныг нэрлэж болно. "Даравч дардайдаг, булавч бултайдаг" агуу хүч чадлын гентэй тулдаа энэ хүмүүс олноос онцгой шүү дээ.



-Та Д.Данзанравжааг жишээ татаж байна. Гэвч энэ хүн хэдий авьяастай ч гуйлгачин байсан гэж түүхэнд бичсэн байдаг?



-Хүний үржил олшролын явцад овгийн хүн ам олон болдог. Энэ нь янз бүрийн авьяастан илүү олон болж задарна гэсэн үг. Эд материал гол биш. Оюуны хөгжил хамгийн чухап. Үүнийг монголчууд бүр эртнээс нарийн томьёолж ирсэн. Оюун гэдгийг уураг тархины сайн бүтэц гэж ойлгогдохоор томьёолсон. Жишээлбал, "Монголын нууц товчоо"-нд "Оюунтай төрсөн Өэлүн эх" гэж бичсэн байдаг. Өэлүн эх шиг оюунтай төрсөн хүн амьдралын зам, боловсролоор уураг тархиа хөгжүүлж ухаантай болно гэсэн үг. Оюунтай төрж байж ухааныг авч чадна. Энэ оюуны төвшнөөр хүмүүс хоорондоо ялгаатай байдаг. Энэ нь яах аргагүй удам дамждаг шинж тэмдэг болно. Оюунтай Өэлүн эхийн үр сад оюунтай төрж, улмаар ухаантай болж хөгжин улс гүрнээ байгуулж даян хорвоог дагуулж чадсан юм даа. Түүнтэй ижил Данзанравжаа ч гэсэн эд эрдэнэсийн баянаар биш эрдэм оюуны хүчээр өөрийн хүний чадлыг харуулсан.



-Одоо яагаад Чингис хаантай дүйцэхүйц хүн төрехгүй байгаа юм бэ. Тэдний ген хаана байна?



-Чингисийн үр сад олон учир шалтгаанаар бараг байхгүй болжээ. Эхлээд дэлхийн хэмжээнд олон газар тархаж цацагдаж тэндээ шингэсэн. Олон үр сад хоорондоо бие биеэ хөнөөлцсен. Их хааны гэрээслэлээр үр садаа бий болгож бас чадаагүй. Үүнээс болж их хааны удмын хүч чадап буурсан, алдагдсан, сарнисан байгаа.



-Их хааны ямар гэрээслэл байсан юм бэ?



-Хаан эзэн "Миний хойч үр садыг Хонгирадаас гэрлүүлж байгаарай" гэж захисан байдаг. Үүнийг хэдэн үе дамжин дагаж байсан ч хожим орхигдсон. Дээрхийн учрыг тунгаавап хаан удмын хүч чадал, ухааныг хойч үе удамд дархлан хадгалахтай холбоотой байсан. Ер нь хаан гэдэг бол хааны л удам. Түүнийг харцын удамтай яаж зүйрлэх юм бэ.. Хүн болгон удмаараа бодьжиж үр хүүхдээ бий болгож явдаг учраас өөрийнхөө удмыг мэдлэг оюунаараа хаан зиндааны
хэмжээнд аваачиж болон. Энэ нь олон үе удам дамжиж баиж гүицэлдэнэ.

-Ген холилдоно гэснээс монголчууд маань харийн хүнтэй гэрлэх юм. Монгол бөхчүүд харь бүсгүйтэй суувал ген маань гадагшаа "урсана" гэсэн үг үү?

-Монголчууд бөхийн гайхамшигтай сайн гентэй улсууд. Хүний олон шинжээр дэлхийн хамгийн дээд ген манайд байна гэж хэлж болно. Үүнийг монголчуудын түүх бий болгосон. Энэ нь одоо ч гэсэн үргэлжлээд явж байгаа. Аварга хүний үр сад аварга л явна. Заан хүний хүү зааны зиндаанд л барилддаг шүү дээ.

-Ер нь олныг ажаад байхад өөрийнхөө зиндааны л хүнтэй ханилах юм. Хоорондоо ген нь тохирохгүй хүн гэж бий юү?

-Генд бүх юм байгаа. Хүн нийгэмд бүх зүйл агуулагдаж хадгапагдцаг. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Генийн зохицол тохироог зөв авч явж чадсан хүний үр удам улам хүч чадалтай болж төрөх жишээтэй. Тэгснээр үндэстэн бүхэлдээ хүчирхэг болдог. Хүчирхэг болсон үндэстэн хосгүй элит лидерээ төрүүлж өгдөг. Ингэснээр үндэстний заяа, ирээдүй өндөр, өөдөө болдог.

-Та үндэстэн бүхэлдээ хүчирхэг болно гэж хэллээ. Энэ юу гэсэн үг вэ?

-Дэлхийд олон үндэстэн байдаг. Эдгээр нь хоорондоо өөрийн хүч чадлаар, хүний шинж чанараар л өрсөлдөж байгаа шүү дээ. Одоо бол бүр далд явагдаж байна.

-Хацар гоо охид минь харийн бэр болох нь ихэслээ. Үүний эерэг хийгээд сөрөг тал юу байна?

-Энэ харамсалтай асуудал. Хацар гоо генийг бид алдаж л байна гэсэн үг. Харин гаднын бүсгүйн онцгой сайн генийг олж өөрийн удмын ген болгох асуудал чухал шүү.

-Заяаны хань мөн эсэхийг гаднаас нь хараад мэдэх боломж бий юу?

-Амьдрал баян болохоор байж болно. Гэхдээ залуу улсууд "сохор л" байдаг юм билээ. Өөрөер хэлбэл, амьдралын арвин баялаг мэдлэгтэй аав ээжийн чиглүүлэлт үүрэгтэй гэдгийг үгүйсгэж болохгүй. Тодорхой жишээ авахад Тэмүжинд хэн эхнэр авч өгсөн билээ. Чингис өөрөө үр хүүхдээ гэрлүүлэхэд яаж оролцож байлаа.

-Эцэст нь уншигч олондоо хандаж юу хэлэх вэ?

-Монгол үндэстэн бол удмын сангаараа л мөнхрөлтэй юм. Энэ сангаараа амьдралд  бодитоор харагдаж яваа. Удмын сан л хүчтэй байх юм бол үндэстэн мандах ирээдүйтэй байж дэлхийд дээгүүр явна. Түүнчлэн хүнии элдэв гажиг согог ч гэсэн бага байна. Ийм л болохыг бид ойлгох ёстой. Хүний сөрөг болон эерэг генетикийн асуудлыг хүн ам зүйн бодлогын цем болгохыг уриалж байна. Хүч чадалтай өвөг дээдсээсээ дутахгүй хүмүүстэй болох хэрэгтэй биш үү.

Эх сурвалж:"Монголын үнэн"

Б.Анхцэцэг