Өнөөдрийн байдлаар Монголын их дээд сургуулийн оюутны төлбөр 1 сая 220 мянган төгрөг байна. Гэхдээ үүнээс хоёр жил дараалан Хүний хөгжлийн сангаас 500 мянгыг улсаас даалгана. Бас сар бүр 70 мянга 200 төгрөг улсаас авна. Дундаж онооноос шалтгаалаад энэ тэтгэлэгийг 70 хүртэл хувиар өсгөнө гэж байгаа болохоор бараг 100 мянган төгрөг авна гэсэн үг.
Тэгэхээр хар багцаагаар дөрвөн жилийн хоёр жилд нь үнэ төлбөргүй сурч, хоёр жилд нь хамгийн хямд цэцэрлэгийн төлбөрөөс ч хямд үнээр, дундаж оноо нь өндөр бол огт төлбөргүй буюу үнэгүй дээд боловсролын дипломтой болоод авч байна гэсэн үг. Оюутнууд дунд сургуулийн сурагчдыг бодвол автобусанд мөнгө төлөхгүй. Бүрэн эрхтэй хүмүүс гэсэн үг. Харин хөөрхий хүүхдүүд болохоор мөнгө төлдөг муухай журам Монголд бий.
(Зарим харгис кондукторууд үг хэлээр дайрч доромжилсоор байгаад хүүхдүүдээс мөнгө авч байгаа нь харагддаг. Охидуудыг бол бүр хэлэх хэлэхгүй муухай үгээр дайрна. Хөвгүүдийг бол дарамталж хөөнө гэсээр байгаад авчихдаг юм байна лээ. Энэ журмыг уг нь хүүхдийн төлөө гэгдсэн байгууллагууд нь өөрчлүүлээсэй гэж зориуд дурьдлаа.) Яагаад оюутнууд мөнгө төлөх ёсгүй, дунд сургуулийн сурагчид мөнгө төлөх ёстой гэдгийн логикийг би л хувьдаа ойлгодоггүй.
Уг оюутнууд бол автобусаар хамгийн их үйлчлүүлдэг. Энгийнээр бодоход бензин тос хамгийн их шатаагчид. Хүнийг залуугаас нь үнэгүй юманд сургавал насан туршдаа бусдаар тэжээлгэх гээд байдаг хүмүүжилтэй болно. Оюутнуудаас ядаж л 25 хувь буюу 100 төгрөгийн төлбөр авах хэрэгтэй гэж боддог. Тэгж байж нийгмийн өмнө бага ч гэсэн хариуцлага хүлээж сурна.
Хотын үзэмж. нийтийн унааны цэвэр цэмцгэр байдалд өчүүхэн ч атугай анхаарал хандуулдаг болно. Оюутны төлбөр 100 мянгаар нэмэгдэнэ гэдэг дэлхий сөнөхийн дайтай асуудал болдог. Орон сууцны үнэ эгц өөдөө цойлж, махны үнэ олон айлын хувьд тоглоом биш болж байхад оюутнууд байтугай иргэд дуугүй л байдаг. Яахаараа оюутны төлбөр 10 хувь өсгөхөөр Засгийн газар хүртэл хуралдаж болиулдаг, автобусны үнэ 100 төгрөгөөр өсөхөөр нийгмээрээ сүржигнэдэг мөртлөө орон сууц, цэцэрлэгийн төлбөр, махны үнэ, барилгын материал, талхны үнэ өсөхөөр тэгсгээд өнгөрдөг юм бол.
Бидний бас л нэг ойлгомжгүй сэтгэхүй. Оюутны төлбөрийн 100 мянган төгрөг гэдэг нь 10 кило махны л үнэ юм. Гэтэл хамгийн хямдхан цэцэрлэг ч жилээр нь тооцвол оюутны төлбөрөөс үнэтэй тусдаг. Цэцэрлэгийн хүүхдэд нас насанд нь тааруулаад “Маамуу нааш ир”, “Чигчийхэн чинээ биш ээ”-г юм уу, өнгийн цаасаар цэцэг мод хайчлуулан наах зэрэг анхан шатны боловсрол олгодог.
Гэтэл яахаараа үүнээс гүнзгий, академик дээд боловсрол буюу насаараа хоолоо олж идэх мэргэжлийн үнэ цэнэ цэцэрлэгийн төлбөрөөс доогуур заримдаа улсын цэцэрлэг шиг үнэгүй байгаагийн учрыг олохсон. Манай Монголын дээд боловсрол чанаргүй байгаагийн гол шалтгаан нь энд л оршиж байгаа юм. Түүнээс биш багшдаа ч гэх юм уу, анги танхим муудаа биш. Энэ бол удаах шалтгаан байж болно.
Ийм хямдхан болохоор сургууль болгон аль болох оюутан авах, оюутныг ямар ч авир гаргаж, илэрхий эрүүгийн гэмт хэрэг хийчихгүй л бол сургуулиас хасдаггүй. Үүнийг мэдсэн оюутнууд багш нараас онц, сайн дүн тавихыг л шаардана. Нийтээрээ онц юм уу, сайн төгсдгийн шалтгаан нь энэ. Хэчнээн шударга багш байгаад оюутныг хэд ч унагаасан эргээд л орж ирнэ. IV курсээ төгсөхдөө I курсын шалгалтын өр төлбөрөө өгөөч гэж гуйлгана.
Таслах хоцрохыг ч нэг үзүүлж өгнө. Үнэндээ цөөн зарим их дээд сургуулийг эс тооцвол Монголд дээд боловсролын тогтолцоо байдаг гэхэд ч эргэлзээтэй. Нэр нь дээд сургууль гэж байгаа ч нэдэр дээрээ юун мэргэжилтэн бэлтгэх. Насанд хүрэгсдийн “Өдөр өнжүүлэх бүлэг” л гэсэн үг. Чухамдаа хувийн дээд сургууль байгуулах нь байгуулсан эзэн хэмээх ганц хувь хүн. тэдний гэр бүлийг баяжуулдаг бизнес юм.
Учир нь боловсролын байгууллага улсад татвар төлдөггүй юм. Эрүүл мэндийн салбар ч иймэрхүү. Үнэгүй, эсвэл зах зээлийн системээс хамаагүй хямдхан. Үнэгүй мах хавхны аман дээр л байдаг гэдэг. Хүнд хамгийн хэрэгтэй, хамгийн амин чухал хоёр салбар нь үнэгүй болохоор энэ салбарын хөгжүүлнэ гээд мянга яриад ч нэмэргүй. Өөрөөр хэлбэл, яг гардан ажилладаг хүний бодит орлогыг хүчээр хаагаад байвал хэчнээн их мөнгө төсөвлөөд ч хэрэггүй.
Ямар байсан тэр чигээрээ л байна. Оюутан гэдэг бол нийгмийн нэг хэсэг, давхарга юм. Төмөр замчид, барилгачид, цагдаагийн албан хаагчидтай л адилхан. Ганц ялгаа нь огт баялаг бүтээдэггүй хэсэг. Харин гэр бүл бол нийгмийн цөм юм. Оюутнуудад онцгойлон их анхаараад байгаа нь дараагийн сонгуультай л холбоотой байх. Ядаж тэднээр мод тариулж арчлуулж байж мөнгө өгч болдоггүй юм байх даа.
Мөнгө тарааж архидуулсаар байгаад хэдэн хүнийг байтугай бүхэл бүтэн үндэстэнг сөнөөсөн жишээ Америкийн индианууд, Австралын аборигчүүдээс авахуулаад олон байдаг. Хүнийг хамгийн амархан амьдрах чадваргүй болгох арга бол бэлэн мөнгө өгч эрхлүүлээд байх. Буруу эрхлүүлсэн хүүхэд хожим нь ах дүүгээ хэчнээн их зовоодгийн жишээг айл болгон ханатлаа харж байна.
Харин зовлон бэрхшээл бол хүнийг хатуужуулдаг. Үүний оронд гэр бүлүүд, ялангуяа залуу гэр бүлийг л онцгой анхаарах хэрэгтэй байгаа юм. Шууд цөөхөн хэдэн мөнгө тараах биш, ажлын байр нэмэгдүүлэх, залуу гэр бүлийн хадгаламжийн хүүг нэмэх, бичил орон сууцжуулах гэх мэт. Гэр бүл тогтвортой, орлоготой байж л улс орон тогтвортой, орлоготой байдаг. Оюутныг тэтгэмж хэмээх цалинг ингэж хавтгайд нь тараах буруу бодлого юм.
Жил бүр иргэдээсээ хурааж авсан татварын энэ их мөнгийг хэн дуртайд нь олгох нь ядаж л үрэлгэн зан. Өнчин, хагас өнчин, эмзэг бүлгээс гаралтай, холын аймаг, сумдаас хотод ирж сурч буй, мэдлэг оролдлогоороо бусдыгаа манлайлж буй оюутнуудад л болзолтойгоор олгох ёстой мөнгө. Ер нь хаана ч ингэдэг. Төсөв хүрэхгүй байна гэсэн шалтгаанаар улсаас цэцэрлэг барихаа үндсэндээ больсон.
Залуу гэр бүлийн нэг том дарамт нь хүүхдийн цэцэрлэгийн асуудал болсон. Энэ их мөнгөөр олон арваар нь цэцэрлэг бариад өгч болно. Дүүрэг болгонд томоохон, хороо болгонд багавтар биеийн тамирын цогцолбор барьж болно. Баарнаас өөр орох газаргүй залууст энэ их чухал бодлого болох юм байгаа юм. 34 ээлжээр хичээллэж буй сургуулиудад шинээр өргөтгөл хийгээд өгч болно.
Дөнгөж бизнесээ хийж эхэлж буй жижиг бизнес эрхлэгчдэд эхний гурван жилд маш бага хүүтэй зээл олгох маягаар хөрөнгө оруулалт хийж болно. Бүр Хятад шиг 1000-аас илүү мод тариад түүнийгээ арчлаад байгаа айлыг татвараас хөнгөлж цалин олгодог ч журам байж болно. Тэгвэл Монгол Улс дорхноо ойжих юм байгаа юм. Хятадууд зөвхөн Хайлаарын /хятадууд Тунляо гэдэг/ хажууханд цөлжилтөөс хамгаалж нэг сая мод тарилаа.
Назарбаев Ерөнхийлөгчийн санаачилсан “Залуу гэр бүлийг болсон гэж ярьж байсан. Казахстанд нийгэмд баялаг бүтээж, амжилттай ажиллаж буй залуу гэр бүлийг төрөөс дэмжиж ийм хөтөлбөр боловсруулсан аж. Манайд бол “Залуу гэр бүлийн орон сууц” гэж зөвхөн сонгуулийн л шоу. Путины хэрэгжүүлж буй залуу эрдэмтдийг дэмжих хөтөлбөрөөс ч санаа авах зүйл их бий.
Оросын оюуны чадавхийг Оростоо авч үлдээх гэж Сколково гэхчилэн шинжлэх ухаан технологиин хот байгуулж байна. Манайд хэрэгжүүлж байгаа оюутанд тэтгэмж цалин олгох журам нь голдуу Скандинавын орнууд гэгддэг Швед, Норвеги, Финлянд болон Австри зэрэг орнуудаас хуулбарласан. Гэвч эдгээр орнууд нэг хүн амд ногдох ДНБ-ээрээ дэлхийд тэргүүлдэг, дээд боловсрол нь үнэ төлбөргүй, тэтгэмжийн зохицуулалттай.
Тэдгээр орны багш нарын хангамж ч сайн. Гэхдээ сайн судалбал дээрх орнуудын залуус нь манайх шиг бүгд толгой дараалан дээд боловсролын диплом авах гэдэггүй. Зарим оронд дээд ахлах сургууль төгсөгчдийн 20 орчим нь л дээд боловсрол эзэмшинэ. Дийлэнх нь тодорхой мэргэжил эзэмшихийг илүүд үздэг. Хоёрт, бага дунд сургуулийн сургалт нь их чанартай.
Манайд хэвшиж тогтсон шиг багшийн заасныг яс цээжлээд эргүүлээд яс хариулж байна уу, үгүй байна уу гэдгээр нь дүнг эрэмбэлж тавьдаг сургалтаас өөр. Сурагч оюутан танин мэдэхүйн хүрээ нь хэр тэлж, хэр задлан шинжилж, мэдлэгээ хэр үр дүнтэй ашиглаж чадаж байна гэсэн критив хандлагад анхаардаг. Үүний нэг жижиг жишээ гэхэд Зүүн өмнөд Азид болсон цунами болох гэж байхад тэнд амарч явсан Английн дунд сургуулийн сурагч анх мэдэж гэр бүлийнхнийгээ болон хавь ойр байсан хүмүүст дуулган амь насыг нь аварсан байгаа юм.
Дараа нь уг сурагчаас яаж мэдсэнийг нь асуухад газарзүйн хичээл дээр багш маань заасан гэж хариулсан байдаг. Бас ахлах ангидаа нарийн боов, хоол хийх, дизайн, программ хангамж зохиох зэргийг хичээл дээрээ сурна. Эдгээрийг нэгтгээд практик боловсрол гээд байгаа юм. Ерөөс дийлэнх улсын жирийн иргэд гэрлэсэн цагаасаа л эхлээд үр хүүхдэдээ сайн боловсрол олгоё гээд яс гүрийдэг.
Манайхан шиг хамаг байдгаа ганган машин, үнэтэй гар утас, гутал хувцсанд зориулдаггүй. Тун энгийн хувцаслаж, тодорхой мөнгийг хадгаламжинд хийнэ. Бас эрүүл мэндийн даатгалаа ч яс төлдөг. Хожмоо бодож байгаа хэрэг. Тийм болохоор л хамгийн сайн боловсрол олгодог сургуулиуд хамгийн үнэтэй байдаг төдийгүй дэлхийн хэмжээний нөлөөтэй иргэд л тэндээс төгсч гарч ирж байдаг. Харин цэцэрлэгийн хэмжээний төлбөртэй дээд сургуулиас ямар хэмжээний хүмүүс төгсч гарах бол...
Ж.Баттөр /Доктор. МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Олон улсын харилцааны сургуулийн багш/
Сэтгэгдэл0
Маш зөв. ихэнх оюутнууд ядаж л автобусанд үнэгүй явдаг мөртлөө настай хүмүүс ороод ирэхэд буруу хараад эсвэл утсаараа оролдоод суучихна, хөдөөний оюутнууд замаар гарах соёл байхгүй,
huduunihun eostoi muuhai, yamarch harilzaani, huviin soeol medehgu, hamraa hunii uudus harj bgad uhnaa, nus tseree hayana, bayarlala, bayartaigaa ch medehgu, hiree ugaahgu, huni ymig zuvshuurulgui avna, ulun, hudla yarinaa..geed zan chanar n duusahgui de
Oyutnuud songuulid sanal ogodog uchiraas unegui yavdag hereg.Iim zuil oilgohgui yavaad baival tsaad oyutanuud chini huvisgal hiij medne geed darga nar aidag.
Багаасаа л хүн болж төлөвшөөгүй, нийгэмшээгүй хүмүүс яаж ч сайн сурч, боловсроод нийгэмд байр сууриа олох вэ дээ. PC тоглосоор байгаад хүнээ байчихсан хоосон толгойнууд л байдаг шүү дээ.
Дээд сургууль нэртэй дамжаанд харин ч үнэ нь ихдээд залуу хүмүүсийн сурах алтан цагийг дэмий үрдэг. Захирал багшууд нь үнэн чадваргүй цус ойртсон. Алтны дэргэд гууль шарлана гэж үг байдагдаа чадваргүй захирлууд олон жил чадваргүй багш нар цуглуулсан гавъяаг бид ирээдүйгээрээ төлж байна.
Àâòîáóñàíä ¿íýã¿é çîð÷äîã õ¿ì¿¿ñèéí õýñýã ãýæ ãàðãàæ ºãüå.
songuuli songuuli...songuuliin sanal hudaldan awah arga l daa...honciin bodol
Eh ni shiir alag bol unaga ni ijilhen! Ta nar oorsdiigoo tolind har!
oyutanuudiin arhidah mungiig ulsaas ugch bgaa l gej oilgood bgaa shd.belenchileh setgelgeend surgaad bn.hatin ternii orond oyutanuud part time ajil hiijuursdiinhuu heregleenii mungiig oldog bh heregtei shd.
Та тун чухал, эмзэг, тулгамдсан асуудлыг хөндлөө. Танд үнэхээр талархаж байна. Харин гарц нь танайд л байгаа ш дээ... Судлаач Х.Д.Ганхуяг.
ganhuyag ta ene sedviig gartstai bolgoh talaas ni harj dungelt ogooch, tegj baij l hujaa baabariig davna
Yostoi zagatansan gazar maajiv!!
Залуусыг залхуу шоучин БОЛГОЖ бна
ene tulburt tei tsetserlegiig tsegtsleech sard 180 000 -200000 murtluu hyyhed hooson shahtsaldaj unataj bna shydee gadaa gargahgyi neg uruund l hashigdaad 52 r tsetserlegiig shalgaarai erhlegch ni dandaa mungu ugaana baliar avgai. dytyy hyyhdee byrtgeed l mungu avch byrtgene
Маш зөв, тулгамдсан сэдвээр зөв талаас нь харж бичсэн Баттөр багшид баярлалаа. Үнэгүй юм чанар муутай, бас үнэгүй юманд Монголчууд бид нугасгүй шүү дээ. Энэ 2 нийлээд Монголын дээд боловсролыг сүйрүүлж байгаа бус уу.
yag zov tsetserleg surguulias ni ehleed tolbortei bolhoor odoo olon huuhed gargii ch gej bodohgui baina. surguuli tsetserleg ni unegui, harin ih deed surguuli ni tolbortei bolmoor baina.10 jilee uneheer sain togsoj baigaa huuhduudiig dotoodddoo tetgeleer surgadag bolgii. olon huviin deed surguuliig haah heregtei. 2 hon say huntei ulsad barag 2000 deed surguuli baidag baihaa.