ЗХЖШ-ын даргын тушаалаар БХЯ-ны ГХАГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Мягмаржав, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Санхүүгийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Ганбат нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо. Хошууч генерал Д.Ганзориг "Юуны өмнө хурандаа нартаа баяр хүргэе. Хурандаа цол хариуцлага, үүргийг хамтад нь танд өгч байгааг сайтар ойлгох хэрэгтэй. Цэргийн дарга гэдэг цэргийн эрдэм мэдлэгтээ төгс, удирдан зохион байгуулахдаа гаргуун байхаас гадна цэргүүдээ боддог хүний төлөө гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Та бүхний цаашдын албанд өндөр амжилт хүсье” гэсэн юм.
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл0
хурандаа цолны үйлдвэрлэл үйлчилгээ болсон энэ албан тушаалын зэрэглэлийн цол гээчийг болон бөх барилдсан хүнийг цэргийн цолоор шагнадаг 2-ийг үтэр түргэн хаах хэрэгтэй
Болиочээ наад цолны чинь нэр хүнд уналаа
On javdaa bayar hvrgie Ih uul tsergiin hvree mandtugai
Хулхи Аварга цолоо буцаасан болов уу?
Хулхи Аварга цолоо буцаасан болов уу?