Энэ өдрүүдэд 80 жилийнх нь ойг тэмдэглэн өнгөрүүлж буй Холбоотон гүрнүүдийн Ялтын (Крымын) бага хурлын (1945.02.04-11) талаар монголчуудын дунд гэгээтэй талаасаа тун эерэг санал сэтгэгдэл үлдсэн байдаг билээ. Ялтын (Крымын) бага хурлаар л Монгол Улс тусгаар тогтнолоо олж авсан ба бага хурал дээр их багш Сталин АНУ, Британийг шахаагүй бол тусгаар тогтнож чадахгүй өнгөрөх байлаа гэх үзэл бодол нэн түгээмэл. Хэн хэнийг, бас юуг нь зөвшөөрсөн тухайд хэрэв онолын маргаан дэгдээсэнсэн бол өнөөг хүртэл нэгдсэн дүгнэлтэд хүрэхгүй байсан байх биз ээ.
Үйл явдлын товч
Эхлээд Ялтад яг ямар үйл явдал болсныг түүхээс эргэж сонирхъё. Гитлерийн эсрэг эвслийн орнуудын лидерүүдийн хоёр дахь уулзалт тэр өдрүүдэд Ялта дахь Ливадын цагаан ордонд явагдаж, II дайны дараахи дэг журмыг хэлэлцжээ. Цөмийн эрин эхлэхээс өмнөхөн Гитлерийн эсрэг эвслийн их гурвал сүүлчийн удаа уулзсан нь энэ байв. Мэдээж дайны дараахи Европ (Польш, Герман, Балкан, Европыг чөлөөлөх, дайны хохирлын төлбөр), мөн шинэ НҮБ, түүний Аюулгүйн Зөвлөл ба вето тавих эрх зэрэг нь хэлэлцэх хэргийн голд байсан, харин манай тив, бүс нутагтай холбогдох хэсгийн тухайд тусдаа баримт бичигт тусгагджээ.
Зүүн ба Зүүн өмнөд Азид Япон эзэгнэж байсан ч “Алс Дорнодын хувь заяа” гэдэг утгаар СССР-ийн Алс Дорнодоор баримжаалж шинээр геополитикийн орон зай томъёолж гаргаж ирсэн хэмээн үзэхээр юм.
“Алс Дорнодын хувь заяа” гэдэг ухагдахуунд хамгийн эхэнд Монголын хувь заяа яригдаж байсан ба тэр үеийн БНМАУ-ыг “Гадаад Монгол” хэмээн геополитикийн нэрээр нь томъёолж Дундад Иргэн Улсаас (тэр үеийн Хятад) де-юре (де-факто бол бүр 1911 оноос яригдана) тусгаарлах асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн билээ. Тэр тэмдэглэлт өдөр бол 1945.02.11, И.Сталин, Ф.Рузвельт, Уинстон С.Чөрчилль нарын гарын үсгээ зурсан хэлэлцээр. Хэлэлцээрийн гурван заалт товч тодорхой, утга төгөлдөр, оновчтой. Түүнд ингэж өгүүлжээ. Германыг буулган авч, Европт дайныг дуусгаад 2-3 сарын дараа Зөвлөлт Холбоот Улс нь дараахи нөхцөлтэйгээр Японы эсрэн дайнд Холбоотнуудын талд орж байлдана.
1.Гадаад Монголын (БНМАУ) status quo-г хадгална;
2.1904 онд Япон Орост зэрлэгээр халдахад зөрчигдсөн Оросын эрхийг сэргээнэ; тухайлбал а) Сахалин арлын өмнөд хэсэг, түүний эргэн тойрны бүх арлыг Зөвлөлт Холбоот Улсад буцааж олгоно; b) Зөвлөлт Холбоот Улсын эрх ашгийг давуу харгалзан худалдааны Дайрен боомтыг интернационалчилна. СССР-ийн тэнгисийн цэргийн бааз болгон Порт-Артурын арендыг сэргээнэ; c) Дайрен боомт руу гарах боломж олгох үүднээс Дорнод Хятадын төмөр зам, Өмнөд Манжуурын төмөр замыг хамтран ашиглана. Эхний үед Зөвлөлт-Хятадын хамтарсан нийгэмлэг байгуулах замаар ашиглах ба Зөвлөлт Холбоот Улсын эрх ашгийг давуу харгалзан үзнэ. Гэхдээ Хятад нь Манжуурт бүрэн эрхээ хадгалах болно;
3.Курилын арлуудыг Зөвлөлт Холбоот Улсад шилжүүлнэ.
Гадаад Монгол ба нэр дурдсан боомт, төмөр замуудын тухай хэлэлцээрийг генералиссимус Чан Кайшигаар зөвшөөрүүлэх шаардлагатай. Маршал И.В.Сталины зөвлөснөөр Ерөнхийлөгч (Ф.Рузвельт) тэгж зөвшөөрүүлэх арга хэмжээг авна. Зөвлөлт Холбоот Улсын дээрхи санаархлуудыг Японыг ялсны дараа үг дуугүй хангах болно гэдгийг Гурван Их Гүрний Засгийн газрын тэргүүнүүд зөвшөөрлөө. Хятадыг японы дарлалаас чөлөөлөхөд зэвсэгт хүчнээрээ тусламж үзүүлэхийн тулд СССР ба Хятадын хооронд Найрамдал, холбооны тухай гэрээ Хятадын Үндэсний Засгийн газартай байгуулахад бэлэн байгаагаа Зөвлөлт Холбоот Улс өөрийн зүгээс илэрхийлж байна гэжээ.
Яахлаараа Сталин биш, Ф.Рузвельт?
Яахлаараа Сталин биш, хаа хамаагүй холын АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Рузвельт тэр үеийн Монголыг Чан Кайшигаар хүлээн зөвшөөрүүлэх үүрэг хүлээдэг билээ? Яагаад Сталин энэ үүргээс булзав? Энэ асуудал өнөөдрийг хүртэл мэтгэлцээний нэг сэдэв болж ирсэн. Тэр үед СССР ба ДИУ (Дундад Иргэн Улс) нь дипломат харилцаатай төдийгүй, цэрэг-улс төрийн үлэмж ойр түнш болж Японыг хамтран сөрөн зогсож байсныг бид мэднэ. 1944 онд Чан Кайшигаас И.В.Сталинд тавьсан санал байна. Яаралтай уулзаж, хоёр талын ирээдүйн харилцаагаа ярья гэжээ. Гэвч тийм уулзалт болоогүй, Сталин булзсан. Гадаад Монгол дээр Москвагийн ацалсан байр суурь Хятадыг хөдөлгөхгүй байсан нь мэдээж ба хэрэв тэр хоёр уулзсан бол Гадаад Монгол яалт ч үгүй хэлэлцээний халуухан сэдэв болоод ороод ирэх байсан байх. Гэхдээ хоёр талын хоёр чухал баримт бичгээрээ Гадаад Монголыг ДИУ-ын салшгүй нэг хэсэг гээд СССР хүлээн зөвшөөрчихсөн байснаас Сталин тэгж булзсан хэрэг юм. Бас Рузвельтээр гул барьж хятадын удирдагчтай нүүр тулуулах гэсэн байх. Энд ямар баримт бичгийн тухай яриа вэ?
1924.05.31-нд Бээжинд байгуулсан СССР ба ДИУ-ын хоорондын асуудлуудыг зохицуулах ерөнхий зарчмуудын тухай Хэлэлцээр; 1936.04.07-нд СССР-ийн Гадаад хэргийн ардын комиссар М.М.Литвиновоос ДИУ-ын ГХЯ-нд өгсөн ноот бичиг гэх мэт. Тэгвэл АНУ-ын хувьд Монголын асуудлыг хөндсөн ямар нэгэн эрх зүйн баримт бичиг Хятадтай байгуулаагүй, тэр утгаар Чан Кайшиг ятгаж зөвшөөрүүлэхэд саад байхгүй хэмээн үзсэн болов уу.
Ер нь Ялтын бага хурлаас жил хагасын өмнө, Гурван гүрний удирдагчдын Тегераны бага хурлын өмнөхөн Гадаад Монгол дайны дараа хаана үлдэх вэ гэдэг асуудал яригдсан байдаг юм.
1943.11.22-26-нд Каирт Ф.Рузвельт, У.Чөрчилль, Чан Кайши нар цуглаж уулзсан ба уг бага хурлаас гаргасан Тунхаглалыг Ф.Рузвельт, У.Чөрчилль нар Тегеранд авч очин Сталинд үзүүлж зөвшөөрүүлчихээд эргэж очоод 12 дугаар сарын 1-нд хэвлэлд гаргажээ. Тэр Тунхаглалд нутаг дэвсгэрийн эзлэн түрэмгийлэл үйлдэхийг хүсэхгүй гэдгээ АНУ, Их Британи, Хятадын Засгийн газрын тэргүүн нар ёслол төгөлдөр мэдэгдэж байна гэх үгс бий. Японы эзлэн авсан бүх нутаг дэвсгэрийг Японоос хурааж авна, үүнд дэлхийн нэгдүгээр дайнаас хойш эзлэн авсан Номхон далай дахь арлууд, мөн хятадуудаас булаан авсан бүх нутаг дэвсгэр, тухайлбал Манжуур, Формоз, Пескадорын арлуудыг ДИУ-д эргүүлж олгоно гэж зааж өгчээ. Энд Гадаад Монгол гэсэн үгс алга, Хятадад Зүүн хойд Хятад, Тайвань, Пэнхуледао арлыг л буцаан өгнө гэсэн байна. Мөн Солонгост эрх чөлөө, тусгаар тогтнолыг нь олгоно гэсэн үгс буй. Зарим эх сурвалжийн мэдээгээр, “Гадаад Монголыг яах вэ, энэ чинь Хятадын бүрэлдэхүүнд байх ёстой бус уу?” хэмээн Чан Кайши асуумагц Ф.Рузвельт – Наад асуудлыг чинь СССР-тай ярьж шийдэх ёстой хэмээн эрс няцааж хэлэлцэхгүй өнгөрсөн аж.
Дөрөв дэх гүрний цөхрөл
Түүхэн зарим эх сурвалжаас үзэхэд Чан Кайши нь Тегеран, Ялтын бага хуралд 4 дэх гүрний лидерийн хувьд очих хүслээ ил далд илэрхийлсэн, лоббидсон тал харагддаг. Хэрэв тэрээр оролцсон л бол Гадаад Монголын тэр статус-кво гэдэг нь ямар байдлаар яригдах байсныг төсөөлөшгүй. “Хятадын асуудал” сөхөгдөх тоолонд Чан Кайши өөрийнх нь оролцоогүй ярилцахгүй, шийдвэр гаргахгүй байхыг Чөрчилль, Рузвельт, Сталин нараас хүсэх боловч цаадуул нь үл хэрэгсэж байв. Хятадын эрх ашиг ихээхэн том бодлогын золиос болчихсноос тэр байв. Дэлхийн их гүрнүүдийн эгнээнд Хятадыг оруулах гэсэн яриа хөөрөөг Чөрчилль “шал дэмий зохиомол яриа” гээд няцааж байсан баримт байна. Ялтын бага хурал дээр тэрээр бүр ч итгэл үнэмшилтэйгээр Хятадыг нулимсан байх аж. Хятадын талтай хэлэлцээ хийхэд хүндрэл учирна гэдгийг Рузвельт Сталинд хэлж байсан ба Сталины хувьд Хятадтай ерөөсөө яриа хэлэлцээ хийгээд яах юм гэсэн байр суурьтай байжээ.
Крымын бага хурлаар Сталин, Рузвельт, Чөрчилль нар Хятадын асуудлыг хөндөхдөө, гоминданы хятадыг Зүүн хойд Ази, Номхон далайн сав газрын хооронд Зөвлөлт, Америкийн буфер байлгахаар тохиролцсон ба чингэхдээ хятадын коммунистуудад тусламж үзүүлэхгүй гэх амлалт Сталинаас америкийн талд өгч байсан байх юм. Харин Чан Кайши нь СССР, Британи хоёрыг зэрэг хардсан тал байдаг.
Орос, Британи хоёр Хятадын асуудлаар нэгдсэн байр суурьтай болчих вий гэсэн айдас нь тэр байв. Хятадын эрх ашгийг зольчихож магадгүй хэмээн тэрээр өдрийн тэмдэглэлдээ бичсэн ба Рузвельтыг хоёр нүүр гаргахгүй хэмээн итгэж байгаагаа ч тэмдэглэж байжээ.
Ялтын бага хурал хуралдсаны дараа Чан Кайшид ямар ч мэдээлэл очоогүй, наад гурав нь ч хэлэхгүй таг чиг болж Хятадын удирдагчдыг бараг хоёр сар балмагдуулсан баримт байна. Рузвельтээс үг сонсох гээд хятадууд аргаа барж, 1945 оны 3 дугаар сарын дунд үед Вашингтон дахь Элчин сайд нь Ялтын бага хурлын зарим заалтуудыг олж мэджээ. “Холбоотнууд маань Хятадыг худалдчих гэж үү?”, “Хэрэв үнэхээр тэгсэн бол бидний удтал хийж ирсэн тэмцлийн үзэл санаа хөөс болж хувирлаа даа” хэмээн хятадын генералиссимус бичиж байсан аж. Ялта гэдэг нь ийнхүү урвалт гэдэгтэй адил утгаар хятадуудад буужээ.
Цөхрөлийг гэтэлгэх Тэргүүн хатагтай
Хятадын генералиссимусын гэргий Сун Мэйлин АНУ-тай харилцах, лоббидох ажлыг эр нөхрөөсөө илүү, бүр гаргууд хийж байсныг түүх өгүүлдэг. Тэрээр 1943 оны хавар, зун АНУ, Канадаар аялаж урт зам туулахдаа Японы эсрэг дайнд цэргийн тусламж авах, бас бус асуудал хэлэлцэж явжээ. “Бас бус” гэдэгт Хятадын эзлэгдсэн нутаг, магадгүй алдагдаад байсан Гадаад Монгол орж байсныг үгүйсгэмгүй. Тэргүүн хатагтайг АНУ-д төрийн дээд зочны хэмжээнд хүлээн авч, 1943.02.18-нд Конгресст үг хэлүүлсэн ба өмнө нь гадаадын хатагтай нараас ганц Нидерландын Хатан хаан Вильгельмина үг хэлж байснаас өөр хэнд ч тийм боломж, аз тохиогоогүй аж.
Мэйлин хатагтайн хэлсэн үгэнд АНУ-ын улс төрийн чиг шугамыг ширүүн шүүмжилсэн мөрүүд байсан нь өмнөх уулзалт хэлэлцээнд тэрээр хүссэн зүйлээ олж аваагүйтэй нь холбоотой. Эхлээд милитарист Японоо бутцохичихоод дараа нь Гитлерийг цохьё гэсэн түүний үгсийг сенатчид алга нижигнүүлэн хүлээн авчээ.
Маргааш нь 19-нд Цагаан ордны зууван танхимд Мэйлин, Рузвельт, түүний гэргий Элеонора Рузвельт гурав хэвлэлийн бага хурал хийлгэж, тэр үеэр Хятадын Тэргүүн хатагтай Чөрчиллийг ширүүн шүүмжилжээ. Вашингтон, Нью-Йоркт энэ хатагтайг зочлоход 9 муж улсын губернатор, нийгэм-соёл, бизнесийн дээд элитүүд уулзан, хүлээн авалт нь хэдэн мянган хүнээр бялхаж, ДИУ-ын төрийн дууллыг байнга эгшиглүүлж, хэдэн зуун сэтгүүлч, гэрэл зурагчин, зураглаач шавуулж, түүхэндээ анхны ба эцсийн удаа Америкт хятад зочныг хамгийн хүндтэй хүлээн авсан тохиолдол тэр байжээ. Харин Британид генералиссимусын гэргийг хүлээн авбал АНУ-д үзүүлсэн шиг хүндлэлийг Букингемийн ордон, Виндзор үзүүлэхгүй, гэхдээ айлчлуулна, Оксфордын их сургууль Мэйлинд хүндэт доктор цол, Эзэн хааны мэс заслын коллеж эрдмийн зөвлөлийн гишүүн болгоно, түүнээс цааш арга хэмжээ зохиохгүй гэж Лондонгоос мэдэгдсэнээс үүдэн Хятадын тэргүүн хатагтай тийшээ зориогүй юм.
1943 оны 3 дугаар сард Вашингтонд очсон Чөрчилль Хятадын тэргүүн хатагтайтай уулзахыг хүссэн ч цаадхи нь Нью-Йорк хүрээд ир гэсэн, хариуд нь Чөрчилль “Хятадын хувь заяаг шийдэх яриа өрнөх гэж байна” гэж учирлатал хатагтай эрс татгалзсанаас үүдэн Хятад-Британийн хооронд үл ойлголцол үүсээд авчээ.
Чухам энэ үед Хятад-Британийн зөрчилд гарц хайх боломжийг Рузвельт өөртөө гарган авч хөзрийн тамгыг атгажээ. Хатагтай Сун Мэйлин Нью-Йоркт хэт тансаглаж, баярхаж, өөрийг нь үл ойшоож байгаад бухимдсанаа Чөрчилль өдрийн тэмдэглэлдээ бичиж байжээ. 1943 оны 5 дугаар сард Чөрчилль дахин АНУ-д зочлоход яриа хэлэлцээ, бусад арга хэмжээнд Дэд ерөнхийлөгч Хенри Уоллес идэвхтэй оролцжээ. Энэ үед хятадын тэргүүн хатагтай Нью-Йоркт л тансаглан, сэтгүүлчдийг шавуулсаар байж. Зургадугаар сард Канадын нийслэлд зочилж, канадын парламентын гишүүдийг гайхшруулан анхаарлыг нь татаад авчээ.
Үргэлжлэл бий
Д.Баярхүү
Сэтгэгдэл59
Тусгаар тогтнол гэдэг үнэлэхийн аргагүй агуу зүйлийг Монгол түмэнд олгож өгсөн суут хүний гүйцэтгэсэн гавъяаг бишрээд баршгүй
СТАЛИНЫ хөшөөг нь буцааж босгож сталины нэрээр номын санг нь нэрлэж грузин монголын найрамдлыг хөгжүүлэх ёстой холбооны сайд грузин авгайтай байсан ИХ ОРСЫН АМЕРИКИЙН АНГЛИЙН УДИРДАГЧИД монголыг нүб-д элсүүлэх гэж онцгой нөгцөлд онцгой анхаар байсаны хүчинд тусгааар тогтнолоо олсон нь генералисмус сталин багшийн жолоодогчийн ач гавъяа
Нэн ярвигтай түүх дээ. Сталин зүгээр л ер нь монголын тусгаар л болгоё гэж монгол хүн шиг бодохгүй. Тэр ЗХУ-д юу хэрэгтэй вэ, яаж аюулгүй байдлаа хангах вэ гэж олон юм бодсоны нэг нь Монголыг тусгаар байлгахгүй бол алсдаа хятдууд 1980 оноос реформ хийгээд 2021 онд бид хятадыг гуйх дээр тулах үед аюулгүй байдлын нэн чухал бамбай байх болно гэж бодсон байж таараа.
66.181.181.17-эргүү тэнэг новшоо 1д.Монгол гэж томоор бичих Сэтгэл Зүрхтэй бай новшоо 2д. СТАЛИН Монголыг Тусгаар болгох гэж Монголоос Илүү Бодсон учир нь Монголын өмнөх бүх "хаад,ноёд,богд"-удирдагч гэсэн болгон газар нутгаа алдаж,ар,өвөр болтлоо хуваагдаж,эд хөрөнгө,эрх мэдэл,ханашгүй шуналаасаа болж Эх Орноо худалдаж ирсэн новшнууд байсан 3д. эргүү тэнэг хогоо,үхсэн хатсаны "бамбай"-ямарч цаг үед Монгол яаж ч бамбай болохгүй,Монголтой Монголгүй ОРОС ОРОН хятадтай маш урт хилтэй,баруун(ЗХУ),зүүнгүй хиллэдэг-эргүү тэнэг новшоо баавар гэгч батбаяр-урвагч новшод бөөсөн тархиа базуулсан тэнэг илжиг.
202.9.46.31-Эргүүт тэнэгээ , МОНГОЛ тэгэж "горьдож,бялдуучилж,ашиг"-харж ТУС хийдэг улс биш 1д. 1921-оноос ТУСГААР УЛС гэж өөрийгөө ТУНХАГЛАСАН , Төрийн бүх ажил үйлс энэ үндсэн дээр л явагддаг байсан,байгаа,байх ч болно-энэ сэдэв ҮҮРД хаалттай , ЦЭГ тавьчихсан,өмхий эрлийз хурлийзууд л юм л бол үүнийг хөндөж тавьдаг , эргүү тэнэг хогнуудаа ОРОС ОРОН байгаа цагт МОНГОЛ байж л байх болно 2д. Дайнд Монгол Сэтгэлээрээ Тусгаар Улс гэдэг утгаараа өвөр Монголчуудаа бодож л орсон(үхсэн хатсаны баталгаа маталгаа)
202.9.46.31-Эргүүт тэнэгээ , МОНГОЛ тэгэж "горьдож,бялдуучилж,ашиг"-харж ТУС хийдэг улс биш 1д. 1921-оноос ТУСГААР УЛС гэж өөрийгөө ТУНХАГЛАСАН , Төрийн бүх ажил үйлс энэ үндсэн дээр л явагддаг байсан,байгаа,байх ч болно-энэ сэдэв ҮҮРД хаалттай , ЦЭГ тавьчихсан,өмхий эрлийз хурлийзууд л юм л бол үүнийг хөндөж тавьдаг , эргүү тэнэг хогнуудаа ОРОС ОРОН байгаа цагт МОНГОЛ байж л байх болно 2д. Дайнд Монгол Сэтгэлээрээ Тусгаар Улс гэдэг утгаараа өвөр Монголчуудаа бодож л орсон(үхсэн хатсаны баталгаа маталгаа
Ялтын бага хуралтай,хуралгүй аль эрт 1921-онд МОНГОЛ ТУСГААР УЛС болсон , аль 1921-онд ЗӨВЛӨЛТ ОРОС(дараа нь ЗХУ)- Монголыг Тусгаар Улс-гэдгийг шийддэгээ ШИЙДЧИХСЭН ,Ялтын бага хуралд СТАЛИН Рузвельтэд хятадаар ТҮРҮҮЛЖ Монголыг хүлээн зөвшөөрүүлэхийг хурдасгах зорилгоор л хандсан, америк хятадад хэлсэн байх, гэвч үр дүнгүй болсон, "америк"-ийн хятад 1962-он хүртэл Монголыг НҮБ-д элсэхэд саад болж ирсэн(одоо ч хүлээн зөвшөөрдөггүй) , харин СТАЛИНы дарамталсан эх газрын хятад 1949-онд Монголыг Хүлээн Зөвшөөрсөн.
Эргүү тэнэгээ , 1938 онд япончууд Дорно зүгт Хасан нуурын орчмоор ЗХУ-руу халдан довтолсон , хэн нь ч ялаагүй,ялагдаагүй гэхдээ ЗХУ-руу оруулаагүй, тухайн цагт ЗХУ их гүрэн "болоогүй"-байсан , 1940-онд арай хийж финнүүдийг ялсан , тэгэхээр ЗХУ японыг ӨДНӨ гэж огт байхгүй, ШААРДЛАГАГҮЙ , европ талаа яая гэж байхад,баавар гээчид бөөсөн тархиа базуулсан илжигнүүд
Ene pizdeqa responsible pussy Tina bandaashig Sara responsibleza
66.181.181.17-эргүү тэнэг новшоо 1д.Монгол гэж томоор бичих Сэтгэл Зүрхтэй бай новшоо 2д. СТАЛИН Монголыг Тусгаар болгох гэж Монголоос Илүү Бодсон учир нь Монголын өмнөх бүх "хаад,ноёд,богд"-удирдагч гэсэн болгон газар нутгаа алдаж,ар,өвөр болтлоо хуваагдаж,эд хөрөнгө,эрх мэдэл,ханашгүй шуналаасаа болж Эх Орноо худалдаж ирсэн новшнууд байсан 3д. эргүү тэнэг хогоо,үхсэн хатсаны "бамбай"-ямарч цаг үед Монгол яаж ч бамбай болохгүй,Монголтой Монголгүй ОРОС ОРОН хятадтай маш урт хилтэй,баруун(ЗХУ),зүүнгүй хиллэдэг-эргүү тэнэг новшоо баавар гэгч батбаяр-урвагч новшод бөөсөн тархиа базуулсан тэнэг илжиг.
Баярхүү чи Сталиныг "багш" гэж ёжилж хэлсэн байх гэж найдна?? Сталин монголчуудад хайртайдаа биш, харин Хятад, Японтой дайтах шаардлага гарвал Монголын тал хээр нутгийг тулалдааны талбар, дайны хөлийн золиос, өөрийгөө хамгаалах бамбай (буфер) болгох зорилгоор л БНМАУ-ыг тусгаар нэртэй боловч 100% СССР-ийн хараат (колони) улс болгосон юм!! Сталин ямар ч асуудлыг эмоциор шийддэггүй, маш хатуу прагматик, их гүрний дээрэнгүй үзэлтэй хүн байсан!!! ЗХУ-БНХАУ-ын харилцаа яваандаа муудна гэдгийг ч Сахалт гадарлаж байсан учраас дундын жирийг бүс хэрэгтэй гэдгийг чухалчилж байсан!!!
59.153.113.180-эргүү тэнэг хогоо , үхсэн хатсаны Монголын хээр тал вэ , Халхгол ЗХУ-н хувьд бөөсөн тархитай чи сумууд энгийнээр ойлгуулахад : чи муу хүнтэй "зодолдохын тулд өөрөө УБ-д байж Говь-Алтайд үзье-гэсэнтэй л дүйцнэ , эргүү тэнэг хогоо , дайн ямар -тэмцээн юм уу , үнэхээр японыг "баараггүй Ялъя гэвэл ар тал , сум зэвсэг,хангамж ,шатахуун ,эмнэлэг-ойрхон газраа "дуудаж"-байлддаг юм байгаа биздээ , үхээрийн тэнэгээ , тэгээд ч тэр үед ЗХУ-их гүрэн болоогүй байсан,дараа нь арай хийж финнүүдийг Ялаа биздээ-тэнэгээ 2д. Монгол яаж ч бодсон буфер болж чадахгүй , хятадтай Монголтой Монголгүй асар урт хилтэй-тэнэг хогоо,газрын зураг ойлгодог бол Хараач , бааварт бөөсөн тархиа базуулсан илжигээ , үхсэн хатсаны дундын бүс(ердөө л Сэлэнгийн сав газрыг халхална) Монголтой,Монголгүй Орос Орон өөрийгөө хэзээ ч Хамгаалчихна.
Ялтын бага хуралтай,хуралгүй аль эрт 1921-онд МОНГОЛ ТУСГААР УЛС болсон , аль 1921-онд ЗӨВЛӨЛТ ОРОС(дараа нь ЗХУ)- Монголыг Тусгаар Улс-гэдгийг шийддэгээ ШИЙДЧИХСЭН ,Ялтын бага хуралд СТАЛИН Рузвельтэд хятадаар ТҮРҮҮЛЖ Монголыг хүлээн зөвшөөрүүлэхийг хурдасгах зорилгоор л хандсан, америк хятадад хэлсэн байх, гэвч үр дүнгүй болсон, "америк"-ийн хятад 1962-он хүртэл Монголыг НҮБ-д элсэхэд саад болж ирсэн(одоо ч хүлээн зөвшөөрдөггүй) , харин СТАЛИНы дарамталсан эх газрын хятад 1949-онд Монголыг Хүлээн Зөвшөөрсөн.
Эргүү тэнэгээ , 1938 онд япончууд Дорно зүгт Хасан нуурын орчмоор ЗХУ-руу халдан довтолсон , хэн нь ч ялаагүй,ялагдаагүй гэхдээ ЗХУ-руу оруулаагүй, тухайн цагт ЗХУ их гүрэн "болоогүй"-байсан , 1940-онд арай хийж финнүүдийг ялсан , тэгэхээр ЗХУ японыг ӨДНӨ гэж огт байхгүй, ШААРДЛАГАГҮЙ , европ талаа яая гэж байхад,баавар гээчид бөөсөн тархиа базуулсан илжигнүүд
ЭНД ХЭН ЯМАР УЛС МУНДАГ ГЭДЭГ НЬ ГОЛ БИШ Л ДЭЭ .,,,ХАРИН ЭНЭ ДЭЛХИЙГ ХАМАРСАН дайнд БНМАУ өөрийн зэвсэгт хүчин,, ардын цэргээ татан оролцуулснаар БНМАУ-ын тусгаар тогтнол хууль зүйн баталгаатай болсоныг мартах хэрэгүй. ,,,Бид ЗХУ,АМЕРИК, АНГЛИЙН ӨМНӨ ХҮЛЭЭСЭН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГАА БИЕЛҮҮЛЖ дэлхийд нэртэй ,,данстай үндэстэн гэдэгээ мэдүүлсэнд шүү дээ .,,,.
Монгол Улс АНУ, Английн өмнө хүлээсэн үүрэг байгаагүй ээ. Харин 1911 онд тохиосон шиг Сталины бий болгож өгсөн түүхэн боломжийг 1945 онд мэдэрч, ашиглаж чадсан нь тухайн үеийн "муу нэртэй" удирдлагын гавъяа мөн байсан.
66.181.181.17-эргүү тэнэг новшоо 1д.Монгол гэж томоор бичих Сэтгэл Зүрхтэй бай новшоо 2д. СТАЛИН Монголыг Тусгаар болгох гэж Монголоос Илүү Бодсон учир нь Монголын өмнөх бүх "хаад,ноёд,богд"-удирдагч гэсэн болгон газар нутгаа алдаж,ар,өвөр болтлоо хуваагдаж,эд хөрөнгө,эрх мэдэл,ханашгүй шуналаасаа болж Эх Орноо худалдаж ирсэн новшнууд байсан 3д. эргүү тэнэг хогоо,үхсэн хатсаны "бамбай"-ямарч цаг үед Монгол яаж ч бамбай болохгүй,Монголтой Монголгүй ОРОС ОРОН хятадтай маш урт хилтэй,баруун(ЗХУ),зүүнгүй хиллэдэг-эргүү тэнэг новшоо баавар гэгч батбаяр-урвагч новшод бөөсөн тархиа базуулсан тэнэг илжиг.
202.9.46.31-Эргүүт тэнэгээ , МОНГОЛ тэгэж "горьдож,бялдуучилж,ашиг"-харж ТУС хийдэг улс биш 1д. 1921-оноос ТУСГААР УЛС гэж өөрийгөө ТУНХАГЛАСАН , Төрийн бүх ажил үйлс энэ үндсэн дээр л явагддаг байсан,байгаа,байх ч болно-энэ сэдэв ҮҮРД хаалттай , ЦЭГ тавьчихсан,өмхий эрлийз хурлийзууд л юм л бол үүнийг хөндөж тавьдаг , эргүү тэнэг хогнуудаа ОРОС ОРОН байгаа цагт МОНГОЛ байж л байх болно 2д. Дайнд Монгол Сэтгэлээрээ Тусгаар Улс гэдэг утгаараа өвөр Монголчуудаа бодож л орсон(үхсэн хатсаны баталгаа маталгаа)
202.9.46.31-Эргүүт тэнэгээ , МОНГОЛ тэгэж "горьдож,бялдуучилж,ашиг"-харж ТУС хийдэг улс биш 1д. 1921-оноос ТУСГААР УЛС гэж өөрийгөө ТУНХАГЛАСАН , Төрийн бүх ажил үйлс энэ үндсэн дээр л явагддаг байсан,байгаа,байх ч болно-энэ сэдэв ҮҮРД хаалттай , ЦЭГ тавьчихсан,өмхий эрлийз хурлийзууд л юм л бол үүнийг хөндөж тавьдаг , эргүү тэнэг хогнуудаа ОРОС ОРОН байгаа цагт МОНГОЛ байж л байх болно 2д. Дайнд Монгол Сэтгэлээрээ Тусгаар Улс гэдэг утгаараа өвөр Монголчуудаа бодож л орсон(үхсэн хатсаны баталгаа маталгаа
Сталин хэдийгээр хэдийгээр хэлмэгдүүлэлт хийсэн боловч монголын тусгаар тогтнолд хатуу байр сууриараа том гавьяа байгуулж, монголын удирдагч нарт амласнаа биёлүүлсэн.
66.181.181.17-эргүү тэнэг новшоо 1д.Монгол гэж томоор бичих Сэтгэл Зүрхтэй бай новшоо 2д. СТАЛИН Монголыг Тусгаар болгох гэж Монголоос Илүү Бодсон учир нь Монголын өмнөх бүх "хаад,ноёд,богд"-удирдагч гэсэн болгон газар нутгаа алдаж,ар,өвөр болтлоо хуваагдаж,эд хөрөнгө,эрх мэдэл,ханашгүй шуналаасаа болж Эх Орноо худалдаж ирсэн новшнууд байсан 3д. эргүү тэнэг хогоо,үхсэн хатсаны "бамбай"-ямарч цаг үед Монгол яаж ч бамбай болохгүй,Монголтой Монголгүй ОРОС ОРОН хятадтай маш урт хилтэй,баруун(ЗХУ),зүүнгүй хиллэдэг-эргүү тэнэг новшоо баавар гэгч батбаяр-урвагч новшод бөөсөн тархиа базуулсан тэнэг илжиг.
Ялтын бага хуралтай,хуралгүй аль эрт 1921-онд МОНГОЛ ТУСГААР УЛС болсон , аль 1921-онд ЗӨВЛӨЛТ ОРОС(дараа нь ЗХУ)- Монголыг Тусгаар Улс-гэдгийг шийддэгээ ШИЙДЧИХСЭН ,Ялтын бага хуралд СТАЛИН Рузвельтэд хятадаар ТҮРҮҮЛЖ Монголыг хүлээн зөвшөөрүүлэхийг хурдасгах зорилгоор л хандсан, америк хятадад хэлсэн байх, гэвч үр дүнгүй болсон, "америк"-ийн хятад 1962-он хүртэл Монголыг НҮБ-д элсэхэд саад болж ирсэн(одоо ч хүлээн зөвшөөрдөггүй) , харин СТАЛИНы дарамталсан эх газрын хятад 1949-онд Монголыг Хүлээн Зөвшөөрсөн.
Hillary Clinton gone Britain gone

Өөрөө ч олигтой суурь мэдлэггүй байж дураараа өөрийнхөө санаагаар элдэв юм юманд үсчиж юу ч хамаагүй эрээчиж байдаг тэнэг зангаа зарим нэг их мэдэгчид татаж ичиж сурах ёстой. Гэхдээ тэр чигээрээ ч өнгөрч болно!!! Тийм учраас түүхийн бодит үнэнг судлаж тодорхой ойлголттой ч болсон Д.Баярхүү юу бичиж байгааг эхлээд унш. Ойлгомжгүй бол өөрөө судал. Тэгж байж яарахгүй ам нээж сурах хэрэгтэйг юу ч мэдэхгүй байж ир мэдэгч царайлдаг зарим нэгэнд хэлье. Би л лав багаасаа Ялтын хэлэлцээрийн тухай ааваасаэ эхэлж сонсоод багш нараараа түүх заалгаад мөн Монголынхоо 20- р зууны нэрт эрдэмтэдийн заримынх нь амнаас өөрөө ч сонсож өдий хүрчээ. Мөн Крымд Ялтад 1980 аад оны эхээр оюутан байхдаа очиж үзэж билээ.. Өөрөө амьдарч байгаа өнөө үед ч болж байгаа үйл явдалд анализ хийх чадвартай эхлээд болцгоо!! Өнгөрсөн бүхнийг өарийнхөөрөө дүгнэх шиг амархан юм байдаггүй юм аа!!!! Мэдлэгтэй боловсролтой тэгээд анхнаасаа төрөлхийн хүмүүжилтэй шуналгүй Монгол хүн бүр л эх орноо зөв удирддаг юм
66.181.181.17-эргүү тэнэг новшоо 1д.Монгол гэж томоор бичих Сэтгэл Зүрхтэй бай новшоо 2д. СТАЛИН Монголыг Тусгаар болгох гэж Монголоос Илүү Бодсон учир нь Монголын өмнөх бүх "хаад,ноёд,богд"-удирдагч гэсэн болгон газар нутгаа алдаж,ар,өвөр болтлоо хуваагдаж,эд хөрөнгө,эрх мэдэл,ханашгүй шуналаасаа болж Эх Орноо худалдаж ирсэн новшнууд байсан 3д. эргүү тэнэг хогоо,үхсэн хатсаны "бамбай"-ямарч цаг үед Монгол яаж ч бамбай болохгүй,Монголтой Монголгүй ОРОС ОРОН хятадтай маш урт хилтэй,баруун(ЗХУ),зүүнгүй хиллэдэг-эргүү тэнэг новшоо баавар гэгч батбаяр-урвагч новшод бөөсөн тархиа базуулсан тэнэг илжиг.
Бүтэн 4 жил цус, нулмисанд, нойргүй хоносон генералисмус Станилны толгойд Монголын тусгаар тогтнолыг цээжээрээ хамгаалах эхлэлийг хэн тавьсан юм бэ? Монголын ард түмэн түүний ухаалаг удирдагч Чойбалсан Цэдэнбал нар шүү дээ. Тэд чадах бүхнээ л Зөвлөлтийн улаан армид зориулж байж, Эсгий гутлаас авахуулаад үстэй дээл, агт морь, Муу аав минь дайны үед хэвгээр цагаан сарын боовоо хийдэг байсан. Дайны үед Монгол улс картын бараатай байсан гэж. Тэхлээр өнөөгийн залуу үед үүнийг л толгойд нь шингээж тэр үеийн хүмүүст мөргөж амьдарч явахыг захих хэрэгтэй.
Сталин бол багш биш эзэн юм ! харин Лёнин бол багш юм ! Чан Кайшигийн хятадууд буюу цагаан хятадууд одоо болтол Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй байгаа Формозын арал ! Тайваныг авчихаад дараа нь ар Монголоо авья да гэж Си дарга бодож төлөвлөж байснаа одоо болиод эхлээд зөөлөн боорцог ар Монголоо авья нэгтгэё дараа нь хатуу ааруул Тайваныг авья гэж энэ жилээс төлөвлөж байгаа гэсэн ! манай маанагууд гадарлахгүй л дэ ! Ялтад байдаг Ливадын ордон одоо музёй болсон гэхдээ укрианы партизанууд халдаад одоо хаалттай байгаа ! Монгол улс юм мэддэг бол очиж хүндэтгэл үзүүлэх ёстой газар шүү дэ !
Тэр үeд Сталин монголыг тусгаар улс байх ёстой гэсэн хатуу байр суурин дээрээ байгаагүй бол бид хятадын нэг муж ч юм уу эсвэл бүр уусаад алга болох байсан. Сталинд, оросуудад баярлаж явах юм чинь энэ л байгаа юм даа.
Нэн ярвигтай түүх дээ. Сталин зүгээр л ер нь монголын тусгаар л болгоё гэж монгол хүн шиг бодохгүй. Тэр ЗХУ-д юу хэрэгтэй вэ, яаж аюулгүй байдлаа хангах вэ гэж олон юм бодсоны нэг нь Монголыг тусгаар байлгахгүй бол алсдаа хятдууд 1980 оноос реформ хийгээд 2021 онд бид хятадыг гуйх дээр тулах үед аюулгүй байдлын нэн чухал бамбай байх болно гэж бодсон байж таараа.
66.181.181.17-эргүү тэнэг новшоо 1д.Монгол гэж томоор бичих Сэтгэл Зүрхтэй бай новшоо 2д. СТАЛИН Монголыг Тусгаар болгох гэж Монголоос Илүү Бодсон учир нь Монголын өмнөх бүх "хаад,ноёд,богд"-удирдагч гэсэн болгон газар нутгаа алдаж,ар,өвөр болтлоо хуваагдаж,эд хөрөнгө,эрх мэдэл,ханашгүй шуналаасаа болж Эх Орноо худалдаж ирсэн новшнууд байсан 3д. эргүү тэнэг хогоо,үхсэн хатсаны "бамбай"-ямарч цаг үед Монгол яаж ч бамбай болохгүй,Монголтой Монголгүй ОРОС ОРОН хятадтай маш урт хилтэй,баруун(ЗХУ),зүүнгүй хиллэдэг-эргүү тэнэг новшоо баавар гэгч батбаяр-урвагч новшод бөөсөн тархиа базуулсан тэнэг илжиг.
АЛИВАА УЛС ҮНДЭСТНИЙ ХАМГИЙН ЧУХАЛ ҮНЭТ ЗҮЙЛ БОЛ ТУСГААР ТОГТНОЛ. ЭНЭ ТУСГААР ТОГТНОЛЫГ БҮТЭЭН БАЙГУУЛАХАД ИХ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН МОНГОЛЫН БОЛОН ГАДААД УДИРДАГЧ НАРЫН ТҮҮХЭН ГАВЬЯАГ "ЗӨВӨӨР" ДҮГНЭЖ ХЭЗЭЭ Ч МАРТАЖ БОЛОХГҮЙ
66.181.181.17-эргүү тэнэг новшоо 1д.Монгол гэж томоор бичих Сэтгэл Зүрхтэй бай новшоо 2д. СТАЛИН Монголыг Тусгаар болгох гэж Монголоос Илүү Бодсон учир нь Монголын өмнөх бүх "хаад,ноёд,богд"-удирдагч гэсэн болгон газар нутгаа алдаж,ар,өвөр болтлоо хуваагдаж,эд хөрөнгө,эрх мэдэл,ханашгүй шуналаасаа болж Эх Орноо худалдаж ирсэн новшнууд байсан 3д. эргүү тэнэг хогоо,үхсэн хатсаны "бамбай"-ямарч цаг үед Монгол яаж ч бамбай болохгүй,Монголтой Монголгүй ОРОС ОРОН хятадтай маш урт хилтэй,баруун(ЗХУ),зүүнгүй хиллэдэг-эргүү тэнэг новшоо баавар гэгч батбаяр-урвагч новшод бөөсөн тархиа базуулсан тэнэг илжиг.
Монголын тусгаар тогтнолд их гүрнүүдийн нөлөө, шийдвэр байсан ч тэр нөлөөг бий болгохын тулд монголчууд цусаа ч урсгасан, хөлсөө ч урсгасан, ур ухаанаа ч шавхсан. Тэгээд үр дүнд хүрч хүссэн тусгаар тогтнолоо олж авсан. Дотооддоо зөрөлдөж алалцсан ч гадаад бодлогод нэгдмэл байсан. Одоо ч тийм байгаа.
66.181.181.17-эргүү тэнэг новшоо 1д.Монгол гэж томоор бичих Сэтгэл Зүрхтэй бай новшоо 2д. СТАЛИН Монголыг Тусгаар болгох гэж Монголоос Илүү Бодсон учир нь Монголын өмнөх бүх "хаад,ноёд,богд"-удирдагч гэсэн болгон газар нутгаа алдаж,ар,өвөр болтлоо хуваагдаж,эд хөрөнгө,эрх мэдэл,ханашгүй шуналаасаа болж Эх Орноо худалдаж ирсэн новшнууд байсан 3д. эргүү тэнэг хогоо,үхсэн хатсаны "бамбай"-ямарч цаг үед Монгол яаж ч бамбай болохгүй,Монголтой Монголгүй ОРОС ОРОН хятадтай маш урт хилтэй,баруун(ЗХУ),зүүнгүй хиллэдэг-эргүү тэнэг новшоо баавар гэгч батбаяр-урвагч новшод бөөсөн тархиа базуулсан тэнэг илжиг.
Ялтын бага хуралтай,хуралгүй аль эрт 1921-онд МОНГОЛ ТУСГААР УЛС болсон , аль 1921-онд ЗӨВЛӨЛТ ОРОС(дараа нь ЗХУ)- Монголыг Тусгаар Улс-гэдгийг шийддэгээ ШИЙДЧИХСЭН ,Ялтын бага хуралд СТАЛИН Рузвельтэд хятадаар ТҮРҮҮЛЖ Монголыг хүлээн зөвшөөрүүлэхийг хурдасгах зорилгоор л хандсан, америк хятадад хэлсэн байх, гэвч үр дүнгүй болсон, "америк"-ийн хятад 1962-он хүртэл Монголыг НҮБ-д элсэхэд саад болж ирсэн(одоо ч хүлээн зөвшөөрдөггүй) , харин СТАЛИНы дарамталсан эх газрын хятад 1949-онд Монголыг Хүлээн Зөвшөөрсөн.
МАНын хөгшин хошного шүд Баярхүү алуурчин Сталиныг багш гэчихжээ.
66.181.181.17-эргүү тэнэг новшоо 1д.Монгол гэж томоор бичих Сэтгэл Зүрхтэй бай новшоо 2д. СТАЛИН Монголыг Тусгаар болгох гэж Монголоос Илүү Бодсон учир нь Монголын өмнөх бүх "хаад,ноёд,богд"-удирдагч гэсэн болгон газар нутгаа алдаж,ар,өвөр болтлоо хуваагдаж,эд хөрөнгө,эрх мэдэл,ханашгүй шуналаасаа болж Эх Орноо худалдаж ирсэн новшнууд байсан 3д. эргүү тэнэг хогоо,үхсэн хатсаны "бамбай"-ямарч цаг үед Монгол яаж ч бамбай болохгүй,Монголтой Монголгүй ОРОС ОРОН хятадтай маш урт хилтэй,баруун(ЗХУ),зүүнгүй хиллэдэг-эргүү тэнэг новшоо баавар гэгч батбаяр-урвагч новшод бөөсөн тархиа базуулсан тэнэг илжиг.
Эцэг өвгөд минь арга эвийг нь олоод тусгаар тогтнолоо баталгаажуулсан юм.
66.181.181.17-эргүү тэнэг новшоо 1д.Монгол гэж томоор бичих Сэтгэл Зүрхтэй бай новшоо 2д. СТАЛИН Монголыг Тусгаар болгох гэж Монголоос Илүү Бодсон учир нь Монголын өмнөх бүх "хаад,ноёд,богд"-удирдагч гэсэн болгон газар нутгаа алдаж,ар,өвөр болтлоо хуваагдаж,эд хөрөнгө,эрх мэдэл,ханашгүй шуналаасаа болж Эх Орноо худалдаж ирсэн новшнууд байсан 3д. эргүү тэнэг хогоо,үхсэн хатсаны "бамбай"-ямарч цаг үед Монгол яаж ч бамбай болохгүй,Монголтой Монголгүй ОРОС ОРОН хятадтай маш урт хилтэй,баруун(ЗХУ),зүүнгүй хиллэдэг-эргүү тэнэг новшоо баавар гэгч батбаяр-урвагч новшод бөөсөн тархиа базуулсан тэнэг илжиг.
202.9.46.31-Эргүүт тэнэгээ , МОНГОЛ тэгэж "горьдож,бялдуучилж,ашиг"-харж ТУС хийдэг улс биш 1д. 1921-оноос ТУСГААР УЛС гэж өөрийгөө ТУНХАГЛАСАН , Төрийн бүх ажил үйлс энэ үндсэн дээр л явагддаг байсан,байгаа,байх ч болно-энэ сэдэв ҮҮРД хаалттай , ЦЭГ тавьчихсан,өмхий эрлийз хурлийзууд л юм л бол үүнийг хөндөж тавьдаг , эргүү тэнэг хогнуудаа ОРОС ОРОН байгаа цагт МОНГОЛ байж л байх болно 2д. Дайнд Монгол Сэтгэлээрээ Тусгаар Улс гэдэг утгаараа өвөр Монголчуудаа бодож л орсон(үхсэн хатсаны баталгаа маталгаа
саяхан орсод бат хааны эсрэг эх нутгаа яаж хамгаалан тэмцэж байгааг үзүүллэээ монголын орсыг боолчлохыг америк ёвропод орсыг боолчлуулахыг хүсэгчдээ АНУ ОРСЫН ШУДРАГА ЁСЫГ БАС ХҮНДЭТГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ТРАНС ЖЕНДЕР ХҮЧИНГҮЙ БОЛЛОО УДИРДАГЧ НАРЫН АЛЛАГЫГ МӨРДӨН ШАЛГАНА ЭНД ТАГНУУЛЫН ТӨВ ГАЗАРУУД ИЛ БОЛЖ БАЙНА ЗА ЕР НЬ ДАЙНЫ ДАРААГААС БҮХ ЮМЫГ ЭРГЭЖ ШАЛГАНА
Энэ гэж нэг дутуу сэхээрсэн хүн байдын. Олигтой мэдлэггүй. Бөөн хэлбэр. Агуулга байхгүй.
Эээ мэдэхгүй энэ их гүрнүүдэд ер нь тэр НҮБ-н тогтоол шийдвэр ямар ч хамаагүй.Жижиг улсыг дээрэлхэж яавал яах шинжтэй.Бид нар хоер аюлтай улсын дунд байна шүү.Дэлхийд ардчилалараа гайхуулсан Тарампаа хар даа…
Тэгэхээр АНУ Монголыг тусгаар болгосон юм байна ш дээ,баярлалаа,Баярхүү ах аа,хүмүүс л Сталин гээд солиороод байдаг юм.

Сталины гавьяаг хэн ч үгүйсгэж чадахгүй. Тэр гай тарьсан боловч гавьяагаараа хаасан. Бид хятадын бүрэлдхүүнд орсон бол өдийд хужаагаар яриад сууж бгаа. Гашуун үнэн.
Tansaglahad ch bas haaya goe shuu. Monaco Italy British Columbia Spain Dubai USA---Hilarious Memory. Humuun shig Saihan uilchilgee avaad munguu saihan tsatsaad amraad ireh bas l goe shuu. Saihan Hanitaigaa halt Evrei Naiziinhaa Urilgaar ANU-d "secret hideaway"- d ochij "High Tech Moguls, High Stakes Conglomerates, Elite Media Tycoons, Billionaire Titans, Richest Senior Government Officials"----settings amidaar ni harj uulzaj l yavlaa. Delhiin 5 bayanii 1-d oroh Warren Buffet-iin avgai 1 ayga coffee 4 bil uu 5 $-iin unetei, ih unetei bn gej gonshignoh-iig haraad mel gaihaj tsel huhurch l yavlaa. Restoran hoolnii gazart Zuugch Bartender hiij usuhiin ulun zelmen ussun emegtei um baih. Jijig yaduu ulsiin bid chin Amerikt baihdaa Star Baksiin coffee-g gertee chanaad uuchihna, muu coffee avdagguj, jaahan unetei-g uuya gevel DunkenDonuts-d orood fancy-ddeg blaa shuu dee. Hahaha.
Ter targan jingee ch hasdaggui avgai nadtai irj yariltsah geheer ni bi France French-eer yaridag English-eer yaridaggui geed heden French Ug heleed multarch bilee. Louis XIII, Remy Martin, Moet Hennessey Cognac, 2003, 2006 onii Dars zergiig on onoor ni asuuj baigaad hurtdeg um bn lee. Mongol gazar nutgaa tenemel juulchidaar talhluulahguin tuld jisheelbel Hentiin Dadal Gurvan Nuurt mash tsuuhun asar bayachuudiig I Shanagan shuureer songon shigshij baigaa met a aha umsan daa. Tom bish jijighen nuutslag ongotsnii buudal...g.m. heregtei um bn lee. Juulchidiig olon mianga, olon sayaar ni avna gevel Baigal Orchin maani l hog bolj, hogiin business-iin Zolios l boloh aj. Saihan amaraarai. Adios dear guys.
Neeree zaaval Golf- iim talbai, Casino baiguulah heregtei um bilee.
Trump alban baiguullaguudiigq Tashiraar ni Zorigtoi Ergej Butsalgui taraaj asar ih Hemnelt hiij Avilgal Tusuviin Hulgai Tomilgoog huchtei tsartsaaj bnaa. Elon Musk ni Bolovsrol Batlan Hamgaa!ah deer ochih gj bn. J.Biden Euk asanii auylgui\bdl, haldashgui statusiig tsutslaj Zardal hemnej b. Venezuela-iin avtobus-nii jolooch hiij baigaad hemjeeleshgui erht Euk bolson Maduro-iin 2 dahi ongotsiig Marco Rubio ni ochood l huraagaad avchihlaa. Bas l horigt baisan ehnii Ongotsiig ni ungursun 9 sard huraajee. Er ni Horig Tariffs-iin daraah shat ni Regime Change bdg shig sanagdah um. Er ni l Kuba garaltai M.Rubio-g Latin America ruu chigluulj l tavisan. Manaid ch helehgui l baigaa bolohoos bish buh talaar Daranguilliin Regime buyu Avtoritar Deglem togtchood baigaa shuu. Ard tumenee buh talaar uhel hagatsal genocide-eer undiilguhgui daramtalj, barag 100%-iin tatvar, uniin undur usultuur hoolgui mahgui bailgaj bui. Getel Trump uchigdur Undugnii Une (Egg Price) usch ard tumeniig asar hohirooj
....arga hemjee yaaraltai av gelee. Zasag maani sanaatai ard tumenee yaduu bailgaj bui gej hevleluud olon bichsen. Guriliin Une, Shine Horshoo, erchim huch, strategic MAHNII uniig suuliin heden jil ogt buulgahgui baigaag gadaad hevlel ih bichsen. Shine Ajil buhen, tuunii dotor Buh Mega Tusuluud ch tsaanaa zaaval bohir luivar hulgai avilgaliin uur uurhaitai bolson bdg. Tumur zamiin Holboltiin guur hedhen km biz dee. Usreed l 10 km uu, ugui by ? Mega tusul bish sh dee. 4-5 terminal barih ajil bii gen l duulddag. Geh meteer gutamshigtai Hulhi um ih b. Hiatadiin tal ch gaihaj bui gej boddog. Zuvhun ene asuudlaar Alban Esoor Zasgiin Tuvshind 50-60 udaa Hiatadtai uulzalt zohion baiguulsan gdg. Tsaad tal manai tsunh barigch medleg chadvargui bolovsrolgui hooson hongio tolgoi Darga Naraas zalhaj duussan medee bdg shuu. Getel unuudur ch ogt hereggui Tomilgoo-nuudiig MASHINDAAD l, erduu ni garahgui tur zasag baisaar l uls maani hetsuudeh um b.
Tsagaachidiig ongots ongotsoor achij butsaaj baisnaa odoo Huuli Esoor baigaa Tsagaachidiig Trump shahaj ehleed burtgel yavagdaj b. Uzbekistanii Euk asanii ohinii mungiig tsartsaaj hadgalj baisnaa Uzbek- iin Ard Tumend ug gej butsaalaa. Follow Up----hianalt tavina gelee. Dollar-iig oroldvol 100% tariff tavina gev. Offshore-iig shalgana. Saihanbileg Elbegee busad avilgachidad maani horogdoh bultah gazargui boloh ni. Gadaadiin Tuv Bankuudiin Dollar Mungunii Chiglel Ursgaliig hianaltandaa avaad 4 honoloo. FATF, WTO, WB, IFC-iig hianaj DEHB, NUB-iin Refugee, NUB-iin Hunii Erh-ees garch UNESCO-goos garch ch magad gene.
Ялтын бага хуралтай,хуралгүй аль эрт 1921-онд МОНГОЛ ТУСГААР УЛС болсон , аль 1921-онд ЗӨВЛӨЛТ ОРОС(дараа нь ЗХУ)- Монголыг Тусгаар Улс-гэдгийг шийддэгээ ШИЙДЧИХСЭН ,Ялтын бага хуралд СТАЛИН Рузвельтэд хятадаар ТҮРҮҮЛЖ Монголыг хүлээн зөвшөөрүүлэхийг хурдасгах зорилгоор л хандсан, америк хятадад хэлсэн байх, гэвч үр дүнгүй болсон, "америк"-ийн хятад 1962-он хүртэл Монголыг НҮБ-д элсэхэд саад болж ирсэн(одоо ч хүлээн зөвшөөрдөггүй) , харин СТАЛИНы дарамталсан эх газрын хятад 1949-онд Монголыг Хүлээн Зөвшөөрсөн.
орсын ЛЕНИН СТАЛИН гэсэн хоёр их удирдагчдын хөшөө монголд байдаггүй ГЭТЭЛ БУСАД БҮХ УЛСАД ДРОЛЕТАРИЙН ИХ УДИРДАГЧДЫН ХӨШӨӨ ДУРСГАЛ БАЙДАГ МОНГОЛД УКРАЙН ШИГ ХӨШӨӨГ НЬ ХӨСӨР БУУЛГАДАГ ЦЭДЭНБАЛЫГ ХӨӨЖ ЭЦГИЙН ХӨРӨНГИЙГ НЬ ХҮҮХДЭЭС НЬ ХАРАМЛАЖ ЗАВШСАН ГЭЭ ШҮҮ
Сталин оросын камчаткад төмөр замаар нь япончууд оросыг дорно бут цохих вий гэдгээс эмээсэн