2024 оны 1-р сарын 23-ны өдөр Хятадын Худалдааны яам хэвлэлийн бага хурал зохион байгуулжээ.
Энэ үеэр “Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараах эхний өдөртөө татварыг шууд нэмэхгүй гэж мэдэгдсэн. Гэвч хоёр дахь өдөр нь Хятадаас импортлодог бараанд 2-р сарын 1-нээс эхлэн 10 хувийн татвар ногдуулж магадгүй гэж мэдэгдсэн тухайд ямар байр суурьтай байна?" гэсэн сэтгүүлчийн асуултад
Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Я-Дүн хариулахдаа: "Хятад Улсын хувьд татварын бодлогын асуудалд баримталдаг байр суурь маш тодорхой. Татвар нэмэгдүүлэх нь зөвхөн Хятад, Америкийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлэх төдийгүй дэлхий дахинд ч ашиггүй. Бид харилцан хүндэтгэл, эрх тэгш зэрэгцэн орших, хамтын ажиллагаа болон хамтдаа хожих зарчмыг баримталдаг. Иймд хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааг эрүүл, тогтвортой байдлаар хөгжүүлэхийн тулд Америкийн талтай хамтран ажиллахад бэлэн байна." гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл1
Хятад Монголын худалдаа хятадад ашигтай монголд алдагдалтай байсаар ирсэн.