МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Олон Улсын Монгол судлалын холбоо хамтран “Монголын бурхны шашин судлал” сэдэвт олон улсын хурлыг Гандантэгчинлэн хийдийн Батцагаан дуган, МУИС-ийн Номын санд зохион байгуулж байна.
Монгол нутагт бурхны шашин дэлгэрэхдээ монголчуудын түүх, соёл, төрт ёс, философи сэтгэлгээнд гүнзгий нөлөөлж, сүм хийд, лам хуврага, дэг жаяг, зан үйлийн онцлог бүхий “Монголын бурхны шашин” болж хөгжсөн. Тиймээс монголын бурхны шашин нь шашин судлал, буддын судлал, монгол судлалын хүрээнд тал бүрээр судлагдан хөгжиж буй.
Энэхүү хурлаар Монголын бурхны шашныг судалдаг дотоод, гадаадын эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сүүлийн үеийн судалгааны үр дүнг хуваалцах, сурталчлан таниулах, эрдэм шинжилгээний солилцоог дэмжих, монголын бурхны шашин судлалын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, салбарт тулгамдаж буй сорилтуудыг хэлэлцэж байна. Хуралд Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНЭУ, АНУ, БНПУ, БНСУ, БНУАУ, Швейцарь, Япон, Тайланд зэрэг 11 улсын 60 гаруй эрдэмтэн, судлаач Mонгол дахь буддын мэдлэг ухаан ба эх бичгийн судалгаа, Mонголын бурхны шашны түүх, хутагт хувилгаад, буддын мэргэд, сүм хийд, зан үйлийн судалгаа, Mонголын бурхны шашин ба улс төр, эрх зүй, гадаад харилцааны судалгаа, Монголын бурхны шашны өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлагын судалгаа гэсэн дөрвөн салбар хуралдаанаар илтгэл хэлэлцүүллээ.
Монголд 1708 санваартан бүртгэгдсэнээс 1414 нь хуварга байна
Монголын шашин шүтлэгийг сүүлийн арван жилээр нарийвчилж эрэгтэй, эмэгтэй хүйсийн бүтцээр нь харвал монгол эмэгтэйчүүдийн сүсэг бишрэл эрэгтэйчүүдээс өндөр байна. 2019 онд нийт сүм хийд 453-д хүрсэн нь оргил үе байжээ. Шашны сургууль дацанд суралцагчдын тоо 2010 онд нэлээд олон байсан бол өнөөдөр цөөрч зургаа дахин буурсан үзүүлэлттэй байгаа аж. Үүний цаана шашинд суралцагчдын тоог бүрэн бүртгэж чадаж байгаа юу гэдэг асуудал хөндөгдөж байна. Тухайлбал, 112-р сургуульд өнөөдөр идэвхтэй сурч буй 106 сурагч байгаа аж.
2023 оны байдлаар Монгол Улсад 132 бурхны шашны сүм хийд байхад, христос шашны 209, ислам шашны 23, бусад шашны долоо сүм хийд нийт 371 сүм хийд байна. 2023 оны байдлаар Монголд нийт 1708 санваартан бүртгэгдсэнээс 1414 нь хуварга аж.
Монголын бурхны шашинтны төвийн Гандантэгчилэн хийдийн гавж С.Гантөмөр Монголын дээдэс лам нарын Цогт Наландарын түүхэн уламжлалд оруулсан хувь нэмэр илтгэлдээ “Бурхан багшийн сургаалын гол зорилго нь гадаад болон дотоод юмс үзэгдлийн наад мөн чанар, үнэмлэхүй буюу цаад туйлын мөн чанарыг бүрэн таних явдал мөн. Тиймээс буддын сургаалыг судлагчид нь урт хугацааны шат дараалсан тун нарийн сургалтын тогтолцоог бий болгосон байдаг. Монгол оронд Бурханы шашин гурван удаа дэлгэрсэн ч хожуу дэлгэрэлтийн үед сургалтын тогтолцоо нь нийтийг хамран бүрэн цогцлон суурьшиж чадсан. Монгол туургатны олон газар нутагт тэрхүү тогтолцооны дагуу сургалтаа явуулдаг олон хүрээ хийд байсан ч тэдгээрийн дотроос Халх Жэвзүндамбын их хүрээ нь Монголын Бурхны шашинтны гол төв болон мандан бадарч байсан.
Их хүрээний сургалт нь лекц болон мэтгэлцээнд суурилан явагдах бөгөөд гол судлагдахуунууд ба судлах арга барил тэргүүтнүүд нь бүгд Цогт Наландарын хийдийн бандида нарын зохиол бүтээлд үндэслэгдсэн байна. Тиймээс уг сургалтын Тогтолцоо нь Цогт Наландарын хийдээс уламжлалтай хэмээн үзэх боломжтой. 129 Наландарын бандида нарын дээрх үндсэн зохиол бүтээлүүдийн хүрээнд хамрах 80 гаруй ламын нэгээс дээш бүтээлүүд байгаа нь багагүй үзүүлэлт гэж үзэж байна. Мөн эдгээрийг үзэж судалдаг Буддын гун ухааны дацан их бага нийт мянга гаруй байжээ. Тэдгээрт үлэмж хэмжээний лам нар суралцаж байсан нь бас тодорхой. Тэдний дотроос зөвхөн Их хүрээний хоёр дацанд Буддын гүн ухааны дээд цол болох Гавжийн миндаг хүртсэн хүмүүсийн тоог судлахаар бид хичээж байна. Бидний дээдэс лам нар Бурханы шашныг зүгээр нэг шүтсэн төдийгүй өөрсдийн оюун ухааны онцлогийг шингээсэн олон гайхамшигт бүтээлүүдээр баяжуулж иржээ. Тиймээс монголчуудын цогт Наландарын түүхэн уламжлалыг хөгжүүлэхэд гүйцэтгэсэн үүрэг нь үнэлж баршгүй хэмээн бахархан үзэж байна” гэдгийг онцоллоо.
Эрдэмтэд монголчуудын шашин шүтлэг, буддын шашныг түлхүү судалдаг
Олон улсын монголч эрдэмтдийн сонирхдог гол сэдэв нь монголчуудын шашин шүтлэг, буддын шашныг голчилж судалдаг. Гадаадын 20 гаруй эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн, судлаач Монголын бурхан шашны түүх, Монголын хутагт хувилгаадын талаар илтгэлээ хэлэлцүүлж байна. Мөн монголчуудын уул овоо байгалиа шүтэх ёс заншлыг судалдаг эрдэмтэд хүрэлцэн ирсэн. Далай лам Монголын X Богдын талаар хэлэлцэж байгаагаараа онцлогтойг МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, доктор С.Дэмбэрэл хэлж байлаа.
Тайланд лам Т.Чанвит
Энэхүү олон улсын хуралд оролцож буй Тайланд лам Т.Чанвит Монгол Улсын их сургуулийг шашин судлалаар бакалаврын түвшинд суралцаж төгсөөд, үргэлжлүүлэн магистрт суралцаж байгаа аж. Тэрээр Тайландад байхаасаа Монголын түүх, тэр тусмаа шашин соёлыг сонирхон судалж, өөр улсын хэлнээс орчуулан уншдаг байжээ. Түүний хэлснээр тодорхой, үнэн мэдээлэл ховор тул өөрийн биеэр суралцахаар ирсэн гэв. Мөн тэрээр суралцахын хажуугаар олон хүнд бясалгалын ач тусыг түгээж яваа нэгэн. Мөн Монгол оронд сурсан мэдсэн мэдлэг, мэдээллээ өөрийн улсад болон өөр орны сүсэгтэн олонд түгээдэг аж. Бурхан багшийн сургаалд “Өөрөө өөртөө гэрэл бол” гэж үг бий. Тэр өөрөө эхлээд гэрэл асаагаад түүнийгээ бусдад түгээж яваа нэгэн аж.
Нийслэлийн ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн багш, доктор Г.Жалсрайжамц
Нийслэлийн ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн багш, доктор Г.Жалсрайжамц “Хутагт хувилгаадыг тодруулах уламжлал 1990 онд дахин сэргэсэн байдаг. Монгол Улс нийгмийн өөрчлөлттэй холбоотойгоор 1992 оны Үндсэн хуулиар шашин шүтэх эрхийг нээсэн. Түүнээс өмнө шашин шүтэх эрх хаалттай нийгэмд амьдарч байлаа. 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хууль, 1993 онд батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хуулийн зарим зүйлд бурхны шашны асуудлыг хөндөж тавьсан боловч хутагт хувилгаадын тодруулах асуудлыг орхигдуулсан нь нэг талаасаа бурхан шашны эрх зүйн зохицуулалт, төрийн эрх зүйн зохицуулалтгүй байсан нь хутаг хувилгаадын хэрхэн тодруулав, өнөөдрийн хүртэл ямар ямар хувилгаад тодров. Эргээд энэ эрх зүйн зохицуулалт хэрхэн бий болсон талаар илтгэлээ.
Монгол судлалын салшгүй нэг хэсэг нь монголын бурхны шашин. Бид ямар шашин шүтээд байна. Шүтэхдээ шүтэгчийн мөн чанараар шүтээд байна уу, тогтсон уламжлал, хэв маяг, хэрэглээ гэсэн талаас нь хараад байна уу гэдгийг хэлэлцлээ.
Бид буддизмыг түүхэн уламжлалаасаа хэрхэн харах, соёлын биет болон биет бус өв, цаашид бурхны шашнаа хэрхэн авч явах, XXI зууны буддист байхын тулд ямар байх ёстой вэ гэсэн чиг хандлагад анхаарсан нь энэхүү хурлын томоохон ач холбогдол” гэлээ. Унгар улсын Будапешт хотын бурхны шашны дээд сургуульд багшилдаг Жужа Майяр Монголд 10 дахь удаагаа ирж байгаа аж. Тэрээр “Миний хувьд монголын бурхны шашныг дагнаж судалдаг. Олон гадаад судлаач Монгол судлаачид цуглаж байгаа нь сайхан байна. Америк, Орос, Англи, Европын хуучин соёлт орнуудад хүнийг хүмүүжүүлэх, хөгжүүлэх энэ талаа бодоод хэдий бээр шинжлэх ухааныг үнэлж үздэг болсон ч шашнаа хаялгүйгээр хамт аваад яваа харагддаг. Яагаад гэвэл хүний сүсэг бишрэл гэдэг аугаа зүйл юм.
Түүнийг харгис, хүнд хөнөөлтэй биш л бол бүх нөхцөлд хүлээн зөвшөөрдөг. Шашин нь дээд зэргийн ёс суртахуун, энэрэл, нигүүлсэл, эх орноо хайрлах хайр, өөр бусдыг хайрлах хайр, ёс зүй гэх мэтчилэн тогтоож өгдөг үүн дээр суурилсан шинжлэх ухаан” гэв.
Энэхүү олон улсын хурлыг МУИС-аас тогтмол хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг аж. 2000 гаруй жилийн хугацаанд монголд хөгжсөн шашны түүхийн үечлэлийн асуудал Монголын Бурхны шашин судлалын үндсэн судалгааны асуудлуудын нэг. Үндэсний ухамсар үзэл санааг сэргээх зорилгоор бурхны шашинд манай ард иргэд түлхүү хандаж байна хэмээн дүгнэж хэлж болно.
Бурхны шашин мандан буурлын үеийг дамжиж өнөөдрийг хүртэл оршин тогтнож эхлэхдээ монголчуудын соёлын хөрсөнд бат суурьшсан. Улс төрийн санаа сэдлээр бурхны шашныг монголд хөгжүүлж байсан Юань гүрний үед төрд зориулж бичиг үсэг зохиосон байдаг. Тэрхүү бичиг үсгээр бурхны шашны зарим ном зохиолууд хэвлэгдэж байсныг цохон тэмдэглэж байна. Монголчуудын шашин шүтлэг үзэл санааг нэгтгэх хүч боловсролын тогтолцоо хэмээн талархаж хүлээн авсан бурхны шашин зарим талаар монголын нийгмийн бүтцэд нөлөөлж ирсэн талаар МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн эрхлэгч доктор, профессор С.Янжинсүрэн илтгэлдээ дурдлаа.
1918 оны хүн амын тооллогод үндэслэсэн судалгаагаар 600 мянга хүрэхгүй монголчуудын 42.8 мянга буюу 21 хувь нь лам байсан гэх тоо судалгаанд гарчээ. Энэ үед нийгэмд эргэлт гарч гаднын ятгалга, дотоодын хямралаас шалтгаалан уламжлалт шашин соёлыг буруушаах үзэгдэл хүчтэй өрнөсөн байна.
Үүний нөлөөгөөр 1000 орчим сүм хийдийг нурааж, 30 орчим мянган ламыг хэлмэгдүүлсэн зэрэг нь бид соёлдоо нэлээд хор хохирол учруулсан явдал билээ. 1990 оны ардчилсан хувьсгалаар монголчуудын түүх соёлд хандах хандлага эрс өөрчлөгдсөн ялангуяа далд байсан уламжлалт шашин шүтлэг сэргэжээ. Бурхны шашин монгол соёлтой сүлэлдэж, өөриймссөн учир ард иргэд илт элгэмсүү ханддаг билээ. Монгол бурхны шашныг шинжлэх ухааны үндэслэлтэй судалсан анхны байгууллага нь Судар бичгийн хүрээлэн аж. Хамгийн анх номын сантай, архивтай болох үйл ажиллагааг бий болгосон байдаг. Үндэсний төв номын санд хадгалагдаж байгаа монголчуудын хамгийн анх хийсэн ном зүйн бүртгэл болох Ганжуур Данжуур хадгалагдаж буй.
Батчулууны Алтангэрэл
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл45
Үндэсний үзэл санаанд шашин хамгийн хор хөнөөлтэй. Тиймээс шашин буюу оюун санааны хар тамхинаас хол явах хэрэгтэй.
Үнэн. Өмхий шар хувалзнууд монголыг төвд шиг болгох зорилготой байсан. Өмхий шар хувалзнуудыг цаазаар авсан зөв шийдвэр.
ямар уламжлал сэргээд уламжлуулаад. тэр хүүхэд ямар, ээж ээмээ ямар баян шар, гоё вертлётоор хөөрхөн хөөрөөд. ээжэмээ миний л хүүг шүү ардаа. лам үхчлээ гэж зарлаад. нэг хачин юм болсон.
пялдга дольууд ламаа алчихсан
архи муу нэртэй ч асгадаггүй. бодолтой хүртээч.
хаашдаа л үхийшд гээд толгойгүй нь тархигүйдээ хөтлүүлээд
cham sig tenegyyd ni hol yabaad dereben ynenees haanaas zailah be?.....Mongoliin ard tymenii yndesnii yhamsart bidnii ebeg deedsiig ygsen doromjloloos salah chag zaabal irne dee,ene ydaa ch gesen baragtaihan tenegyyd ni doromjloh hor ni ystah bailgyi dee!!!!eh echeggyi hyyhed sig ene saihan ornii irged ni dyraaraa ardchilal erch chelee gej yasan ikhe bahirab daa?....Yu olj idsen be?.....Sasin baih ni erdiin hereg,sa&singyi ni baina l biz ,sasing ad yzsen munhag tenegyyd ni yaj amid yabdag bainaa;delhiin tergyyleh ylas Amerikad chini hamgiin deedsyyd ni byrhanii sasinii sydlan biserch yabna,ta nar sig amnii salaa ni arilaagyi hyyhedyyd aldas bolno doo,nobsiin erliizyyd ee!!!!!!!!!!!!!!!!
🪓 sasana 🪓 sasana 🪓 sasana 🪓 цаашлан явсан
eh echeggyi hyyhed sig. sa&sing. тахиж гээ. тээр хэлээгүй юу. lucifer-ын магт дуун
пааа. чимгэнд барь гэнээ. муу fifty shades of grey -нүүдээ. 🤭
🍯 🗡 хутганы ирэн дээр бал түрхээд долоо. өөр рүүгээ харуулж байгаад. 🐍June -a. могойтой холбоотой зөндөө д➰м бий шд. боорцог хийхэд. гэрт могой орж ирэхэд гм.
хаанхаар сиг гээд хаанхаар сэг гэж бичээд.
sick n сэг
Шашин бол ундэсний ухамсар биш шашин бол сайн муугаа узуулээд эхэлж бн тевэдын оролцоогуй хегжеесэй муусайн цагаач тевэдуудэд тархиа угаалгаад бх шиг
Манай лам нар тархиа маш сайн угаалгасан хүмүүс. Төвөдын төлөө амиа өгөхөөс ч сийхгүй. Үхэн хатан өмөөрнө. Тэгснээ бас барууныг шүтнэ. Монгол хүн бол мунхраад мөнгөө өгч байх гуйлагчид гэ хардаг.
түбэд. лам үхчихлээ гэснээс. нэг дуучин түбэд өвгөн ирсэн юмуу даа. швейцарт амьдардаг цагаач. нэг сонин авс чирч аялдаг онцлогтой гэнээ.
сосо пялдагтаад л аллага, пялдагтаад л аллага гээд л хэлээд л байгаа шүү.
хүү үүр percent % хүү хүүлэлт
https://youtube.com/shorts/g08-9zcZbNk
Шар хувалзууд оролцохоор үндэсний ухамсар сэргэлээ юууу....баялаг бүтээдэггүй паразитууд шүү дэээ
сүр данзан 🕶 хамгаалагчид нь ширхэгч хамгаалаагүй манекен моделиуд хувцасны гол, өлгүүрүүд
Шашин бол хар тамхи юм ! Буддын шашин бол гeрион ! Христийн шашин марихуан ! Лалын шашин бол кокаин юм ! Бусад шашнууд ч гэсэн янз бүрийн нэртэй мансууруулах бодиснууд юм ! Над шиг эрүүл бас шинжлэх ухаанч хүн иймэрхүү хар тамхи хэрэглэдэггүй юм !
Бадарч тахар чи бол чөтгөр шулмас,араатан юм бнаа !!!
о пи ум -р наркоз хийдэг биз дээ. мэс заслын үед. мариуванна. гого гола ч гэх шиг. тахар дата-р өтгөрөөд (шооллам) ламаа шоолохтойгоо ⚙️🦷-тэй гэнээ. ми шавь нар ми шашиныг 🪓
оон тийшдээ. анагаах мэдэхгүй яагаад ч явахгүй нь. опиум. их хэрэглэвэл үхнэ. манайд гар хуруу нь харлаж үхжсэн наркоманууд байгаа шд. нэг гараа тайруулчаад, дараа нь нөгөө гараа тайруулах гээд ангайтал ороод ирсэн гм. цус нь эргэлдэхгүй, булчин сулраад тархи үхжинэ. ксударт фараон. 7р зуунд бичигдсэн. лоолойтож байгаад паалантай ээмгээн гээх. 😅. Lǎo sar Lo sar 老 хуучд битүүн шүүс.
25-ны 🦷⚙️ бүдүүн 25 🕯 нархажид 25
Чойжамц 34 жил монголын шашны тэргүүн байхдаа монголын лам нараар шашны ном уншуулж маш их мөнгө хийсэн байхдаа.
дахиад л зоопарк чучел халуурал 🌡
Ахмадын сургааль алт
Гарал угсаагаа мэдэхгүй бол ойд
гой -д байтугай гурван модонд төөрөх
тэр нирваан ч арилгагдахуун
čogtu согтуу эсвэл цогту гэж буулгах орчуулагч л мэдэж дээ. хүчлэхгүй, дураараа бол
ганаа бичээчийн шашины космологи тэр дажгүй нийтлэл. sonin.mn дээр коменттойгоо. 3 жил 3 сар 3 хоногтоо багтаахгүй бол дамциг тангараг канон тэг гор тиг.
диян дао лао чий ян хийян үед согтууг бас бясалгадаг бх
архичдын нэг дүрэм байдаг шдээ. лонхны, хундгын архины шавхруу уухгүй. ёроол харахгүй гэсэн үг. балин тахилын ёроол харахгүй. үнэндээ хэзээ ч дуусахгүй гэсэн санаа.
тэр тухай онигоо. нэг лам хийддээ халууцаж орж ирээд нэг лонхтой шингэн байхаар нь шүүрч аваад уучихсан чинь шүлс цэртэй лонх байж. шүлс цэр тасрахгүй байсан учир ууж дуусгахаас аргагагүй болжээ
Шинжлэх ухаан төгс биш. Шашин бол хүний нийгмийн нэг сүлжээ мөн. Шинжлэх ухаанаар тайлбарлахгүй хүний амьдралын мөн чанрын тухай танин мэдэх арга нь шашин байх. Их сургууль нь шинжлэх ухаанаа судал. Сүм хийд нь шашинаа судал. Их сургуулийн тогтолцоог шашинтай холиод байвал үр дүн муудна. Хэт шашинжсан Монгол улсын их сургуулийн философийн нөхдүүд сүм хийдэд очиж сууцгаа. Шашин судлал их сургуульд байх ёсгүй.
шашана сургаалийг сайшаах гэсэн санскрит үг гэж ойлгосон шдээ. байгууллага байх заавал албагүй. дэг сургууль дисципл… бүгд багтсан блээ
SHASHANA SASANA санскрит тольд тайлбар яг адилхан
university-д байх ёсгүй. дэмбэрэл гантуяа нтр гэсэн (шууд хэлчихье) шал тэнэг амьтад байнлээ шдээ. ажил олдохгүй “мэргэжилээр” хүүхэд сургана ч гэх шиг. өөрсдөө ч мэдэхгүй, судлахгүй. хүүхэд эцэг эхийн сургалтын төлбөрөөр тоглоод. монгол зураг монгол хэлний ангид л судлахад болно. соёлын ангид номын сан, музейн тайлбарлагчид судлаж болох. муис сүм хийд цуглаанаар явж судлахгүй яаж судлаач гаргана гээд байдгийн. баримтат кинонд номын сангийхан нь хамаагүй дээр ярих юм билээ, баримт судранд тулгуурлаж ярих юм чинь. соёлын анги суисд
муис-ын монгол хэлний анги, убис монгол хэл уран зохиолын анги.
гэрэл ч мэдэхгүй ээ. зараануудыг гутал хувцсаа ширлэ гэж хэлсэн гэж бас хэлж болно шдээ. гутал хуяг дуулга
гэгэээрэл гэгээ эрэл. болгоомжтой
гээ гээнтэн