УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг “Ярилцах цаг”-ийн зочноор урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүдийн сонгогчид руу мессэж илгээж, нэр төрд нь халдсан хэргийг шалгуулна гэж та мэдэгдсэн. Ямар асуудал үүссэн юм бэ?
-Долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар гүтгэх, доромжлох явдлыг зөрчилд тооцохоор хуульчилсан. Юуг гүтгэлэг гэж үзэх вэ гэвэл, бодит үнэнд нийцээгүй мэдээ, мэдээллийг олон нийтэд тараахыг хэлнэ.
Тухайн мессэжид дурдсан шиг бид АН-ын гишүүдтэй уулзаж, Засгийн газрыг өөрчлөх талаар төлөвлөгөө боловсруулсан зүйл байхгүй. Энэ бол гүтгэлэг. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлого, шийдвэрийг ард түмэнд таашаахгүй байна. Үүний үр дүн Ерөнхийлөгчийн сонгуулиар гарлаа. Их хуралд үнэмлэхүй олонх байгаагийн хувьд МАН өөрийн бодлого, шийдвэрт дүгнэлт хийх ёстой. Энэ зорилгоор бид Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан.
-Гарын үсэг зурсан 31 гишүүн дээр хоёр нэмэгдэж, 33 боллоо гэсэн. Тэд энэ байр суурьтаа ямар ч тохиолдолд хатуу зогсох уу?
-УИХ-ын гишүүн ард түмний элч, төлөөлөгч. Тэгж ч тангараг өргөдөг. Тийм учраас өөрийн хэлж байгаа үг, үйлдэл болгонд хариуцлагатай хандах учиртай. Тиймээс өнөөдөр гарын үсэг зураад маргааш болилоо гэх хариуцлагагүй хүн бидний дотор байхгүй.
-Нууц биш бол сүүлд нэмэгдсэн хоёр гишүүн хэн бэ. Хэвлэлүүд, Сү.Батболд, Ч.Улаан нарыг нэрлээд байна?
-Тодорхой хүмүүсийн хийх гэж буй үйлдлийн өмнөөс би “Манай тэр гишүүн гарын үсэг зурлаа, зурах гэж байна” гэж хэвлэлийн алба шиг ажилладаг хүн биш. Өөрсдөө мэдэгдэл хийх байх.
-МАН 33 гишүүнээ намаас хөөнө гэсэн мэдээлэл дуулдлаа. Энэ бодитой юу?
-Би нэг түүх ярьчих уу. 1960 оны Үндсэн хуулийн оршил хэсэгт нэг заалт байдаг юм. Түүнд “...БНМАУ-ын төр, нийгмийг удирдан жолоодох цорын ганц хүчин бол МАХН мөн гэж байсан юм. Бид 1990 оноос хойш олон намын тогтолцоогоор явж байгаа. Олон намын тогтолцооны үед намын тухай хууль гарсан. Улс төрийн намуудын тухай хуулийг үндэслэж намууд дүрмээ зохиосон. Манай намын үндсэн дүрэмд намын гишүүнээ хөөх тухай ойлголт байхгүй. Нам үзэл баримтлал нэгтэй хүмүүсийн нэгдэл. Тодорхой хэдэн үндэслэлээр намаас гарсанд тооцох тухай ойлголт манай үндсэн дүрэмд байгаа. Хуульч хүний хувьд, бас намын сонгуульт ажил хашиж байгаагийн хувьд хэлэхэд би болон бидний хэдэн гишүүн намын үндсэн дүрэмд харшлах зүйл огт хийгээгүй.
-Засгийн газрын асуудлаар танай намынхан дундын хувилбарууд ярьж байгаа юм байна лээ. Тухайлбал, ёс зүйгүй сайд нартаа хариуцлага тооцоод цааш явъя гэх мэт. Та нартай санал солилцсон зүйл байгаа юу?
-Бидний өргөн барьсан бичиг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан. Тэр бичигт Засгийн газрыг огцруулах тухай гэж байгаа. Ямар нэг хувилбарыг тухай ярьсан асуудал байхгүй. Ардчиллын хамгийн том зарчим нь олонхиороо асуудлыг шийдэх. Цөөнх нь олонхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж, хүлээн зөвшөөрөх ёстой. Ийм л зарчмаар явж байгаа.
-Засгийг огцруулах нь зүйтэй гэдгийн нөгөө талд Засгийн газрын тогтвортой байдлын асуудал заавал яригддаг. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?
-Засгийн газар тогтвортой байх гэдгээр хууль зөрчиж байгаа үйлдлийг халхавчилж болохгүй. Тодорхой хуулийн зүйл заалтуудыг зөрчсөн үү, зөрчсөн. Засгийн газар тогтоолоо зөрчиж тогтоол гаргасан уу гэвэл гаргасан. Шинэ, хуучин концесс гэж Засгийн газрын зарим гишүүн хэвлэлээр ихээхэн ярьж байгаа. Нэгэнт Засгийн газраа байгуулсан бол энэ Засгийн газрын л концесс. Тэнд шинэ, хуучны тухай ойлголт байхгүй. Нөгөөтэйгүүр, Засгийн газрын тогтвортой байдал гэдэгт би нэг зүйлийг хэлэхийг хүсч байна. МАН 2016 онд олонхийн итгэлийг авч, Их хуралд 65 суудалтай бүлэгтэй, Засгийн газраа байгуулсан. Засгийн газрын зарим үйл ажиллагаа алдаа, оноотой байна. Ялангуяа хууль зөрчлөө, гаргасан шийдвэрээсээ олон удаа эргэж буцлаа. Өмнөх Засгийн газрын үед гаргасан алдаа, хууль бус үйлдлүүдэд хариуцлага хүлээлгэх талд дорвитой алхам хийсэнгүй. Үүнийг олон нийт, танай сонины уншигчид мэдээллийн сүлжээгээр дамжуулан ойлгож авсан байх. Иймд МАН мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үүднээс өөртөө дүгнэлт хийж байгаа нэг хэлбэр нь энэ. Түүнээс Засгийн газрын тодорхой гишүүд, Засгийн газар солигдсоноор засаглалын легитм шинж чанар алдагдахгүй. Гэтэл энэ чанар алдагдаж байгаа учраас улс орны хөгжилд бодлогын, залгамж чанарын олон алдаа гарч байна. Засгийн газар огцорлоо гэж бодъё. Дараагийн шинэ Засгийн газрыг байгуулах асуудал яаралтай яригдах байх. Ингэснээрээ засаглалын бусад зүйлүүдийг хөндсөн зүйл гарахгүй гэж гарын үсэг зурсан гишүүд ярилцсан. Өөрөөр хэлбэл, арай ядан бүрдэж байгаа төр, засгийн интитуцууд тогтвортой ажиллаасай. Хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцоосой гэдэг ийм л зүйлийг бид ярьж байгаа.
-Цаашдын алхам бол эдийн засаг хүнд байдлаас яаж гарах вэ гэдэг асуулт. Ямар гарц байна вэ?
-Эдийн засгийн хүндрэлээс гарахад зоримог алхам хийх хэрэгтэй. Монгол Улсад томоохон мега төслүүд яригдаж эхлээд 20 дахь жилийнхээ ойг тэмдэглэлээ. Цаасан дээрх зүйлүүд хөрсөн дээр буусангүй. Бид хямралаас гарахын тулд тэдгээр төслүүдийг маш яаралтай эхнээс нь ажил болгох ёстой. Ингэж байж хямралаас гарна. Эдийн засгийн хямрал дээр дөрөөлсөн маш олон зүйлийг улстөрчид ярьдаг. Гол нь засгийн гаргаж буй шийдвэр маш тодорхой байх ёстой. Түүн дээрээ хатуу зогсдог байх ёстой. Гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхийн төлөө хүчтэй багаар ажиллах ёстой. Үүний дүнд эдийн засаг сэргэнэ. Өнөөдөр эдийн засаг 5.3 хувийн өсөлттэй гэсэн Үндэсний статистикийн газраас гаргасан тоо өнөөгийн хямралт үед сэтгэл ханамжтай байх үзүүлэлт биш. Дээр нь бид нэг зүйлийг сайтар бодох ёстой. Эдийн засгийн энэ өсөлтийг бодитой болгохын төлөө тодорхой ажлууд эхлүүлэх ёстой.
-АН-ыхан Н.Алтанхуягийг огцруулж, Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг байгуулсан ч улам уналтад орсон. Ардын намынхан АН-ын гаргасан зургаар уруудах нь гэсэн шүүмжлэлийг зарим хүн хэлдэг. Одоо байгаагаа огцруулаад шинээр гарч ирсэн нь сайн ажиллана гэсэн баталгаа байна уу?
-Энэ Засгийн газрын хувь заяа хэрхэхийг УИХ шийднэ. Олонхийн шийдвэр гарсан тохиолдолд нэн яаралтай шинэ Засгийн газар байгуулах асуудал яригдана. Бид гаргасан алдааг давтахгүйн төлөө гарын үсэг зурж санал нэгдсэн. Түрүүнд хэлсэн, зоримог байх ёстой, зоригтой шийдлүүд гаргах ёстой, түүнийгээ хэрэгжүүлдэг байх ёстой. Шинэ Засгийн газар ийм байгаасай гэж би чин сэтгэлээсээ хүсч байгаа. Хоёр намын тухайд хэлэхэд, манай нам АН-аас арай өөр соёлтой. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд АН яаж шинэлэгдсэн бэ, Ардын нам хэрхэн шинэлэгдэв. Монголчууд харж байгаа байх. 1990 оны үед Ардчилсан хөдөлгөөнд оролцож явсан АН-ын эрхэм ах нар өнөөдөр хүртэл энэ намын удирдах бүрэлдэхүүнд байсаар байна. 1990 оноос хойш МАН хэдэнтээ Их хурлаараа өөр дотроосоо шинэчлэгдэж, залуу үе түрж гарч ирж, залгамж шинж чанараараа бодлогоо авч явж байгаа. Ийм дотоод арчилалтай, соёлтой нам, АН-ын алдааг давтахгүй гэдэгт би итгэл төгс байна. Одоогийн явж байгаа намын үйл явц, удахгүй хуралдах Их хурал гээд цаашдын бүх алхмууд намын уламжлалт хөрс суурин дээр явах байх. Бид АН-ын алдааг хэрхэвч давтах ёсгүй.
-Тэгвэл гарын үсгээр нэгдсэн гишүүд 60 тэрбумын асуудалд ямар байр суурь баримталж байна?
-60 тэрбумын асуудал гэж найман настай балчраас 80 настай буурал хүртэл ярьж байна. Энэ буруу зүйл, бусармаг явдал. Намуудын тогтолцоонд байдаг намын санхжүүжилттэй холбоотой гажгуудын нэг гэдэг утгаар хүн болгон хандаж, хүлээж авч байна. Өчигдөр
/уржигдар/ хуралдсан Удирдах зөвлөлийн хуралдаанаар энэ талаар ярьсан. Нийслэлийн ИТХ-ын даргатай холбоотой хариуцлага хүлээлгэх асуудлаар огт шийдвэр гараагүйд олон гишүүн эгдүүцсэн байх. Засаг төр, намын удирдлагууд ард түмний хүсэн хүлээж буй хариуцлагын асуудлыг ярихгүй байгаа учраас олон гишүүн дургүйцлээ илэрхийлж гарын үсэг зурсан байх. Тэр гишүүдийн нэг нь би.
-Нийслэлийн прокурорын газраас “60 тэрбумын хэрэг”-ийг хаалаа. Гэтэл Ц.Сандуй ёс зүйн хариуцлага хүлээж, албан тушаалаа хүлээлгэж өгсөн. Үүнийг юу гэж ойлгох вэ?
-Зөрчлийг гурав хуваадаг. Нэгдүгээрт, гэмт хэрэг, хоёрдугаарт эрхзүйн бусад зөрчил, гуравдугаарт ёс зүйн зөрчил орно. Гэмт хэрэг мөн,биш гэдгийг зохих хууль, хяналтын байгууллага тогтоох учиртай. Ёс зүйн зөрчил гаргасан уу гэвэл гаргасан. Үүнийгээ ч өөрөө үгүйсгээгүй. Тэр үүднээс огцрох өргөдлөө өгсөн. Ёс зүйн зөрчлийн гол хэм хэмжээг, ёс зүйн дүрмийг тогтоодог байгууллага, хамт олон хүлээлгэх ёстой. Гэтэл өргөдлөө өгснийхөө маргаашаас эхлээд өөрсдийн угсаа залгамжлах бодлогыг явуулж байгаа тохиолдолд энэ нь ёс зүйн хариуцлага хүлээгээгүй харин ч маскаа сольж байгаа хэлбэр гэж харж байна. Ардын нам Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлын гарцаагүй нэг баталгаа гэдэгтэй нийт ард түмэн санал нэгдэх байх. Энэ намын үнэт зүйлд ч тусгаар тогтнол чухал байр суурийг эзэлдэг. 97-98 жилийн түүхтэй энэ намын түүхэнд хар бараанаар бичигдэх нэг зүйл нь 60 тэрбум гэх авсан, аваагүй нь мэдэгдэхгүй яриатай холбоотой зүйл юм. Энэ нь олон жилийн түүхтэй намын түүхэнд хар толбо үлдээлээ. Ийм үйлдэл гаргасан хүмүүс ажлаа өгөх өргөдөл өгснөөр хар толбо арилахгүй. Тиймээс энэ хар толбыг арилгах ёстой. Тэр хүмүүст ёс зүйн хариуцлагыг бүрэн хүлээлгэх ёстой. Би шүүгч, прокурор биш учраас тэдгээр хүмүүсийг яллах эрх надад байхгүй. Түүнийг холбогдох байгууллагууд нь шийдэх учиртай.
-НИТХ-ын дарга өргөдлөө өгснөөр засаг огцрох эрсдлийг хаалаа гэж нэг хэсэг нь хэлж байгаа. Хэргийг нь хаасан юм чинь буцаж ажилдаа орох байх гэж таамаглаж байна?
-Бид намаас сонгогдсон. Намын түүхэнд хар толбо үлдээсэн хүмүүст ёс зүйн хариуцлагыг бүрэн хүлээлгэх ёстой. Нөгөө талаас, өргөдлөө өгч маскаа солихийг бид намын өөрчлөлт, шинэчлэлт гэж үзэхгүй. Засгийн газарт хариуцлага хүлээлгэх болсон томоохон шалтгааны нэг нь энэ.
-Та оффшорын хуулийг хариуцаж УИХ-аар батлуулах Ажлын хэсгийг ахалж ажилласан. Оффшорын асуудалд танай намын гишүүд холбогдсон нь, эрх баригч нам асуудлыг шийдэхгүй өнөө хүрсэн зэрэг нь өнөөдөр хасах оноо, хариуцлагын буулт болж тусч байна. Энэ талаар юу хэлэх вэ?
-Хууль батлагдсанаас хойш буюу өнгөрсөн тавдугаар сарын 10-ны дотор Засгийн газраас Оффшор бүсийн жагсаалтыг баталж гаргах ёстой байсан. Харамсалтай нь энэ үүргээ биелүүлээгүй. Өнгөрсөн долоо хоногт оффшор бүсийн жагсаалтыг баталсан. Засгийн газар хууль биелүүлэх, хэрэгжүүлэх үүрэгтэй. МАН-ын нэр бүхий гишүүдийн талаар тус бүсэд данс эзэмшдэг, эзэмшдэггүй, тэнд нуусан хөрөнгөтэй, хөрөнгөгүй гэх мэдээ, баримтууд маш их гарч байгаа. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгийнхний олон нийтийн сүлжээнд ил болгосноор Монгол Улсын 20 гаруй иргэн оффшор бүсэд данс эзэмшиж байгаа гэдэг асуудал яригддаг. Оффшор гэдгийг манай улстөрчид, нэр дэвшигчид хар пиарын маш том хэрэглүүр болголоо. Одоо пиар гэхээс илүүтэй хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй. Ардчилсан орнуудад юуг чухалчилж үздэг вэ гэвэл, хуулиар хориглосон үйлдлийг гэмт хэрэг, эрх зүйн зөрчил гэж үздэг. Хуулиар хориглоогүй үйлдлийг эрх зүйн дагуух үйлдэл гэж үздэг. Тэгвэл бид оффшорыг хориглочихлоо, үүнээс хойш ажлаа хийх ёстой. Бидэнд хэд хэдэн асуудал бий. Гадаадын олон улс оронтой энэ талаар харилцан туслалцах гэрээ байгуулж байж ажлаа явуулах ёстой. Тэгж байж бид тухайн хүний гэм буруутай эсэхийг тогтооно. Түүнээс хэн нэг улстөрийн болон төрийн бус байгууллагын захиалгад оруулж, түүнийгээ оффшорын эсрэг ажиллаж байна гэж цээжээ дэлдээд байж таарахгүй. Өөрсдийнхөө ярьж байгааг туйлын үнэн гэж бодохыг би хувьдаа буруу гэж бодож байна. Тодорхой баримтад үндэслэн шалгаж шийдвэрлэх ёстой. Гадаадад дансанд мөнгө байгаа бол эрүүгийн хариуцлага хүлээгэх олон заалт бий. Таны зургаан сарын цалингаас дээш хэмжээний мөнгө гадаад, дотоодын аль нэг данснаас чинь илэрвэл түүнийг өөрийн хөрөнгө болохыг нотлох үүрэгтэй шүү дээ. Нотолж чадахгүй бол хууль бусаар хөрөнгөжсөн гэсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Бизнзс хийгээд гадагшаа маш их хэмжээний мөнгө гаргасан бол татвараа төлсөн үү, үгүй юу гэдгийг тогтоох байгууллага байна. Татвар төлөөгүй бол татвараас зайлсхийсэн эрүүгийн гэмт хэрэгт татна. Үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээлэл маш их цацагдаж байна. Гэвч энд үнэний логик гэж нэг юм бий. Оффшорт мөнгө нууж гэмт хэрэг хийсэн үү, үгүй юу гэдэг нэг зүйл дээр бид тогтох ёстой. Төрийн зохих байгууллагууд үнэн, худлыг тогтоох чиглэлд ажиллана. Мэдээж хэрэг энэ ажлыг явуулахад хүндрэл бэрхшээл гарна. Хөрөнгө хүч, хүний нөөц, гадаад харилцааны асуудал гээд олон зүйл шаардагдана. Оффшор гэдэг төрөөс хулгайлсан мөнгийг гадаадад гаргаж нууж байгаа этгээдүүдийг хэлж байна гэж нэг талын утгаар манайхан ойлгоод байдаг. Гэтэл хөрөнгө оруулалтын сан байгуулах, бизнес эрхлэх асуудал зах зээл хөгжсөн, ардчилсан улс онуудад байдаг зүйл. Гагцхүү Монголоос мөнгө гарсан уу гэдгийг тогтоох ёстой. Хоёрдугаарт, гарсан мөнгө нь дээр хэлсэн хоёр шинжийг агуулж байна уу. Хууль бусаар хөрөнгөжиж үү. Татвараас зайлсхийж үү. Ийм гурван зүйлийг тогтоох нь чухал. Өнөөдөр хууль хүчний байгууллагууд улстөрчдийг тагнаж, чагнаад байна гээд үндсэн зорилгоосоо хазайгаад байна шүү дээ. Хууль хүчний байгууллага, тусгай албад байгаа бол Монгол Улсаас гарч байгаа мөнгөний урсгал тэдгээр байгууллагуудад бүртгэгдэх ёстой. Монгол Улсаас гарч байгаа нийт мөнгөний хэд нь нефтийн импортод гарсан бэ, хэд нь өргөн хэрэглээний бараанд зарцуулагдсан бэ, хэд нь гадаадад хөрөнгө оруулалтын сан буюу хадгаламжинд гарсан бэ гэдгийг дээрх байгууллагуудын хамтарсан өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч шалгах ёстой. Бүртгэлийн данс гэж байгаа. Тийм их мөнгийг ачааны вагоноор юм уу, ачаа бараан дор нууж хийгээд гарна гэсэн ойлголт байхгүй.
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
ene neg nekher eeriigee khen gej bodchikhood baiaam be MAN-iin dalbain dor arai chuu neg garch irchikheed odoo Zasag unagaana geed orilood baikhiim uuniig erguulen tatakh kheregtei uuniig bid khiij chadnaa
ЭНЭ НЯМБААТАР ГЭГЧ ЭХЛЭЭД БАНДААЖАА ЯАЖ ӨМСӨХӨӨЧ МЭДЭХГҮЙ БАЙЖ ЮУН ГАРЫН ҮСЭГ ВЭ. МОНГОЛЫН ТӨРИЙГ ИЙМЭРХҮҮ БАНДААЖНЫ ХЭРЭГТНҮҮД ГУТААГААД БАЙНА. ХУРДАН ӨРГӨДЛӨӨ ӨГӨӨД ЗАЙЛАХ ЁСТОЙ.ЗАСАГ ОГЦРУУЛАХ ГАРЫН ҮСЭГ ДОТОР ИЙМЭРХҮҮ БАНДААЖТНУУД ЯВАА БОЛОХООР Л АРД ТҮМЭН ДЭМЖИХГҮЙ БАЙГАА ЮМ
ЗАСАГ ОГЦРУУЛАХ 31-ИЙГ БАНДААЖНЫ ХЭРЭГТЭН ТӨЛӨӨЛӨӨД БАЙГАА НЬ ЁСТОЙ МОНГОЛ ТӨРИЙГ ШИВШИГЛЭЖ БАЙНА ДАА. АРД НЬ 14 ТЭРБУМААР МУРУЙТАЙ ТОГЛОГСОД ДАГААД БАЙГАА. ИЧМЭЭР Ч ЮМ ДАА
УРВАГЧ- Энэ үнэндээ их муухай сэдэв юм. Ер нь аль ч цаг үед урвагчид л бүх ажлыг балладаг. Ялангуяа төрийн хэрэгт оролцогсод урваж шарвах нь хамгийн хор хөнөөлтэй. Урвалт бүрийн цаана ямар нэг хувийн эрх ашиг байдаг. Харамсалтай нь өнөөгийн Монголын төрд урвалт гэдэг байдаг л нэг хэвийн үзэгдэл болж . Өнөө цагийн урвагчдыг цаазаар авдаг, зайлуулдаг мэтийн шийтгэл байхгүй. Харин ч эсрэгээрээ. Урвагчийн карьер өсөөд, албан тушаал ахиад явчихна. Урвагчийг шударга гэнэ, урваснаа ардчилал гэнэ. Нам дамжиж урвана, нам дотроо урвана. Сонгуулийн амлалтаасаа урвана, намынхаа үнэт зүйлсээс урвана. Урвагчаараа дуудуулаагүй хүн монголын төрд үлдээгүй бололтой. Харин хэн нь жинхэнэ урвагч, хэн нь урвагчаас урвасан урвагч вэ? гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч ирж байна. Монгол хэлний тайлбар тольд тайлбарласнаар: Засаг төр, ард түмний хүсэл бодлоос эргэх, үнэнч бус байх, дайсны талд орох гэж тодорхойлж. Бусад эх үүсвэрүүд тухайлбал ВИКИПЕДИ-д гол төлөв андгай, тангарагаасаа няцах гэж. Тангараг гэж-Байж болох бүх эрх үүргийн дээд хязгаар гэсэн байна. Аль ч улс үндэстэнд урвалтыг маш хүнд хэрэг гэж үздэг бөгөөд ялангуяа ёс суртахууны хувьд маш ихээр жигшин зэвүүцдэг байна.Тэгвэл дээрхи “урвагчдын” үнэнч байхаар андгайлсан тангараг нь юу байна? Гаргалгааг хялбарчилах үүднээс энэ удаад урвагчдын хамрах хүрээг хумиж МАН-ын хүрээнд л авч үзэе. Тэдний үнэнч байх ёстой тангарагыг нь харвал: НЭГ. МУ-ын Үндсэн хуульд: 1.2 2. Ардчилсан ѐс, шударга ѐс, эрх чөлөө, тэгш байдалыг хангах нь ... төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. 1.3.1. Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. 6. 1. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл-д байна. Монгол Улсын иргэн ... баталгаатай ... амьд явах эрхтэй. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална; нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ХОЁР . Монгол Ардын Нам нь: Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлнэ..1.5.1..дотоод ардчилал, шударга өрсөлдөөний зарчмыг баримтлах бөгөөд ил тод, нээлттэй байна. 1.5.3...хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэхдээ сонгон шалгаруулалтын үндсэн дээр үйл ажиллагааг ил тод, нээлттэй, чөлөөт өрсөлдөөний зарчмаар явуулах 1.5.4...асуудлыг чөлөөтэй хэлэлцэн цөөнхийн саналд хүндэтгэлтэй хандаж,...Цөөнх үндэслэлтэй гэж үзвэл саналаа намын холбогдох дээд байгууллагад тавьж хариу авах;.. шийдвэр гаргахдаа ард иргэд, гишүүд, дэмжигчдийнхээ хүсэл зоригийг илэрхийлэн хамгаална. МОНГОЛ АРДЫН НАМЫН ХИЧЭЭН ЭРМЭЛЗЭХ ЗҮЙЛ дээ: Төрийн албыг мэргэшсэн, чадварлаг байх, .Авлига, хүнд сурталтай тэмцэж, шударга бус зүйлийг үл тэвчих .... Хэвлэл, мэдээллийн ёс зүйтэй, хариуцлагатай, чөлөөт байдлыг хангана” товчдоо ийм хуулийн заалт, хичээн эрмэлзэх зүйл буюу андгайнууд байна. Эдгээр эрхэм зүйлсийг багцалж дараахь хэдэн асуулт болгон хувааж болох мэт. Үүнд: 1.Шудрага ёс, тэгш байдлыг хангаж байна уу 2. Байгалийн баялаг , газар түүний хэвлий ард түмний мэдэлд байна уу 3. Монгол хүний амьд явах эрх баталгаатай байна уу? 4. Баривчлах хорих тагнан мөшгих ажиллагаа явагдаж байна уу? 5. Үндэсний язгуур эрх ашгаа эрхэмлэж байна уу? 6.Шудрага өрсөлдөөний зарчмыг баримталж ил тод байж чадаж байна уу? 7. Хүний нөөцийн бодлогоо хэрэгжүүлэхдээ ил тод сонгон шалгаруулалтын үндсэн дээр явуулсан уу? 8. Мэргэшсэн ЗГ байгуулсан уу? 9. Авилгал хүнд сурталтай тэмцэж байна уу? 10. Хэвлэл мэдээлэлийн ёс зүй, хариуцлагатай, чөлөөт байдалыг хангаж байна уу? Эдгээр асуултуудаар ард иргэдээс санал авбал эрх баригчид тангарагаасаа няцсан буюу урвасан эсэх асуултад хариу авч болох бусуу. Миний бие 20-иод жил эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж байсан боловч нийгмийн судалгааа хийж байсангүй учир судалгааны арга зүйг нь сайн мэдэхгүй юм, гэхдээ би л лав эерэг хариулт өгч чадахгүй буюу тангарагаасаа няцсан буюу урвасан гэсэн хариулт өгнө. Тэр концесийн гэрээ гэгч, угсаа залгасан албан томилолотууд,намын сонгуулийн амлалтаас няцсан, баячууд эрхтэн дархатанд үйлчилдэггүй хууль хүчний байгууллагуудын шудрага бус шийдвэрүүд, хэвийн үзэгдэл болтлоо газар авсан авилгалын хорт хавдарын өвчин, эрхтэн дархатанд үйлчилсэн хэвлэл мэдээлэлүүд гээд магтах юм тун цөөхөн байгаа бусуу. Масс стрестэй байна.Харин сая доллароо мартчихдаа хүртэл авилгажиж баяжсан, түүнийг дагаж бор ходоодоо гайгүйч дүүргэсэн нөхдүүд л бүх юм сайн сайхан мэтээр ард иргэдийн тархи угаахыг оролдож зарим талаар тодорхой үр дүнд хүрч байгаа нь маш аюултай. Одоо зоримог огцом өөрчлөлт хийхгүй бол оройтож ч мэднэ. Цаашид энэ хэвээр үргэлжилбэл эх орончгүй болж мэднэ. Нам доторхи хагаралыг зөвхөн М.Энхболдын эсрэг сандал ширээний төлөөх тэмцэл гэвэл дэндүү эндүүрэл болно. Магадгүй улс орноо удирдаж байгаа намын даргын хувьд М.Энхболд буруугүйч байх. Учир нь" авилгалтай тэмцвэл нам чинь мөхөж мэднэ" гэсэн үг бий, гэхдээ " авилгалтай эс тэмцвээс улс орон чинь мөхнө" гэсэн үг бас бий. Үүнд эр зориг эрс шийдэмгий чанар хэрэгтэй. Энэ бол системийн эсрэг тэмцэл гэж арай томоор хол харах хэрэгтэй. “...Зарчимд биш мөнгөнд суурилсан улс төрийн нам дотроосоо өөрөө өөрийгөө ийнхүү мөхөлд хүргэдэг. Яг энэ замаар явж ирсэн МАНАН өнөөдөр мөхөх, мандахын уулзвар дээрээ иржээ. Хаашаа эргэхээ шийдэхээр МАН эдүгээ ид тэмцэлдэж байна. ..”гэдэг de fakto Жаргалсайхантай санал нэг байна. Магадгүй улс орноо ахин нэг аврах ариун үйлс МАН-д тохиож байгаач юм билүү. Би сүүлийн үед нэг л юмыг хатуу ойлголоо. Хэнч байсан нам, төрийн дээд албанд удаан суувал дарангуйлагч болж хувирдаг юм байна. Тиймээс Хятад шиг 8-10 жилийн дараа бүрэн бүрэлдэхүүнээр нь сольж байх хэрэгтэй юм байна. Ийм систем тогтоогоогүй байсан цагт улс орныг минь, биднийг идэж байгаа энэ авилгалын хорт хавдраас хэзээч салж чадахгүй бололтой. Ийм хүнд үед гарч ирсэн “Хүрэлсүхийн баг”-ийг хувь хүнийхээ хувьд олзуурхадаг. Энэ 30 шиг өрнө дорно,гадаад дотоодод 2-3 дээд сургууль төгссөн, 2-4 гадаад хэлтэй, тодорхой хэмжээгээр төрийн алба хашсан туршлагаатай, эрх баригчдын “алтан амгай” зуугаагүй, хийх ажлаа 1,2,3 гээд төлөвлөчсөн, оюуны потенциалын хувьд Энхболд, Эрдэнэбат, Хаянхярваа дарга нараасаа хол давчсан, харьцангуй нэр цэвэр залуучуудын баг гарна гэдэг ховор тохиолдол бараг ахин гарахгүй биз. Энэ бол авилгажсан системийн эсрэг тэмцэл гэж харж байна.Мэдээж санаатай болон үл ухаарахын асар их саад бэрхшээлийг даван туулах хэрэгтэй болно.Алдах, онох юмч гарах байх.Үүнийг нь ашиглан Хүрэлсүхийг нь мөрдөн шалгах үйл ажиллагаа эхлээгүй ч байхад төрийн эсрэг гэмт хэргээр 20 жилийн ял төлөвлөчсөн хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр зарлаж хуулийн ноцтой зөрчил гаргаж байна. Гэхдээ МУ-ын 2 дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн хэлсэнээр үргэлж “Алтан амгай” зуугаад байж болохгүй шүү дээ. ”Боломжгүй юм гэж байдаггүй, буруу шийдвэр л гэж байдаг.” ЗОРИГ ЭС ХҮРВЭЭС УХААН ҮЛ ХҮРНЭ. Санаснаар болдоггүй хүмүүний орчлонд Салхины аясаар хийссэн дарцаг явсангүй, би Хүссэнээр болдоггүй хүмүүний хорвоод Хүчтэний өмнө бөхийж явсангүй, би Анд нөхдийнхээ зүрхэнд орон зай эзэлж Аранзад туг нь байхыг хичээж явлаа, би Төр чамайг мэргэн байх аваас Төгөлдөр бас тунгалаг байх аваас Өвсөн дээгүүр хөл нүцгэн гишгэж яваа,би Өвдөхийн төдийд шантарвал алхахын хэрэг юусан билээ Өнгөрсөн замыхаа өргөс бүхнийг түүж яваа, би Өрөөл бусдын төлөө гэхгүй юм бол амьдрахын хэрэг юусан билээ Эх орны хүү болон мэндэлж Эр цэргийн эрдэмд шамдан суралцаж Хууль цаазыг чинь эрхэмлэн байж Хурандаа хэргэмийг чинь хүртлээ, би Арслантай тамганы чинь дардас хатваас Цусаараа дэвтээхэд бэлэн , би Алтан соёмбоны чинь ишийг хазайваас Ясаараа түшихэд бэлэн, би Би эх орноосоо урвахгүй, элссэн намаасаа гарахгүй, авсан эхнэрээ солихгүй, анд нөхдөөсөө шарвахгүй. Энэ үгийг би одоогоос 20 жилийн өмнө журмын нөхдөдөө хэлж байсан. Энэ бол миний амьдралын философи. У. ХҮРЭЛСҮХ
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.
У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.
ЭНЭ БАНДААЖГҮЙ ЯВААГАА Ч МЭДДЭГГҮЙ НЯМБААТАР ГЭГЧ ЮУН ГАРЫН ҮСЭГ ВЭ. ХУРДАН ӨРГӨДЛӨӨ ӨГӨӨД ТӨРӨӨС ЗАЙЛАХ ЁСТОЙ. ЭХЛЭЭД ЗАСГИЙГ БИШ БАНДААЖАА ЦЭВЭРЛЭ. ЗАСАГ ОГЦРУУЛАХ 31-ИЙГ БАНДААЖНЫ ХЭРЭГТЭН ТӨЛӨӨЛӨӨД БАЙГАА НЬ ЁСТОЙ МОНГОЛ ТӨРИЙГ ШИВШИГЛЭЖ БАЙНА ДАА. АРД НЬ 14 ТЭРБУМААР МУРУЙТАЙ ТОГЛОГСОД ДАГААД БАЙГАА НЬ БҮР ИЧМЭЭР Ч ЮМ ДАА. ЗАЛУУ НЭРТЭЙ ХӨГШИН, АЛБАН ТУШААЛЫН ШУНАЛТНУУД МАН-ЫГ БУЗАРЛАЖ, НЭР ТӨРИЙГ ГУТААЖ БАЙНА. ЭДНИЙГ НАМААС ХУРДАН ХӨӨХ ХЭРЭГТЭЙ.ЭД НАР ӨӨРСДИЙН НАМАА БАЙГУУЛААД ЯВАГ Л ДЭЭ. ЗАЙЛУУЛ. ӨВГӨДИЙНХӨӨ БАЙГУУЛСАН НАМЫГ ИЙМ ШУАЛТНУУДАД ӨГМӨӨРГҮЙ БАЙНА.
УРВАГЧ- Энэ үнэндээ их муухай сэдэв юм. Ер нь аль ч цаг үед урвагчид л бүх ажлыг балладаг. Ялангуяа төрийн хэрэгт оролцогсод урваж шарвах нь хамгийн хор хөнөөлтэй. Урвалт бүрийн цаана ямар нэг хувийн эрх ашиг байдаг. Харамсалтай нь өнөөгийн Монголын төрд урвалт гэдэг байдаг л нэг хэвийн үзэгдэл болж . Өнөө цагийн урвагчдыг цаазаар авдаг, зайлуулдаг мэтийн шийтгэл байхгүй. Харин ч эсрэгээрээ. Урвагчийн карьер өсөөд, албан тушаал ахиад явчихна. Урвагчийг шударга гэнэ, урваснаа ардчилал гэнэ. Нам дамжиж урвана, нам дотроо урвана. Сонгуулийн амлалтаасаа урвана, намынхаа үнэт зүйлсээс урвана. Урвагчаараа дуудуулаагүй хүн монголын төрд үлдээгүй бололтой. Харин хэн нь жинхэнэ урвагч, хэн нь урвагчаас урвасан урвагч вэ? гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч ирж байна. Монгол хэлний тайлбар тольд тайлбарласнаар: Засаг төр, ард түмний хүсэл бодлоос эргэх, үнэнч бус байх, дайсны талд орох гэж тодорхойлж. Бусад эх үүсвэрүүд тухайлбал ВИКИПЕДИ-д гол төлөв андгай, тангарагаасаа няцах гэж. Тангараг гэж-Байж болох бүх эрх үүргийн дээд хязгаар гэсэн байна. Аль ч улс үндэстэнд урвалтыг маш хүнд хэрэг гэж үздэг бөгөөд ялангуяа ёс суртахууны хувьд маш ихээр жигшин зэвүүцдэг байна.Тэгвэл дээрхи “урвагчдын” үнэнч байхаар андгайлсан тангараг нь юу байна? Гаргалгааг хялбарчилах үүднээс энэ удаад урвагчдын хамрах хүрээг хумиж МАН-ын хүрээнд л авч үзэе. Тэдний үнэнч байх ёстой тангарагыг нь харвал: НЭГ. МУ-ын Үндсэн хуульд: 1.2 2. Ардчилсан ѐс, шударга ѐс, эрх чөлөө, тэгш байдалыг хангах нь ... төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. 1.3.1. Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. 6. 1. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл-д байна. Монгол Улсын иргэн ... баталгаатай ... амьд явах эрхтэй. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална; нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ХОЁР . Монгол Ардын Нам нь: Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлнэ..1.5.1..дотоод ардчилал, шударга өрсөлдөөний зарчмыг баримтлах бөгөөд ил тод, нээлттэй байна. 1.5.3...хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэхдээ сонгон шалгаруулалтын үндсэн дээр үйл ажиллагааг ил тод, нээлттэй, чөлөөт өрсөлдөөний зарчмаар явуулах 1.5.4...асуудлыг чөлөөтэй хэлэлцэн цөөнхийн саналд хүндэтгэлтэй хандаж,...Цөөнх үндэслэлтэй гэж үзвэл саналаа намын холбогдох дээд байгууллагад тавьж хариу авах;.. шийдвэр гаргахдаа ард иргэд, гишүүд, дэмжигчдийнхээ хүсэл зоригийг илэрхийлэн хамгаална. МОНГОЛ АРДЫН НАМЫН ХИЧЭЭН ЭРМЭЛЗЭХ ЗҮЙЛ дээ: Төрийн албыг мэргэшсэн, чадварлаг байх, .Авлига, хүнд сурталтай тэмцэж, шударга бус зүйлийг үл тэвчих .... Хэвлэл, мэдээллийн ёс зүйтэй, хариуцлагатай, чөлөөт байдлыг хангана” товчдоо ийм хуулийн заалт, хичээн эрмэлзэх зүйл буюу андгайнууд байна. Эдгээр эрхэм зүйлсийг багцалж дараахь хэдэн асуулт болгон хувааж болох мэт. Үүнд: 1.Шудрага ёс, тэгш байдлыг хангаж байна уу 2. Байгалийн баялаг , газар түүний хэвлий ард түмний мэдэлд байна уу 3. Монгол хүний амьд явах эрх баталгаатай байна уу? 4. Баривчлах хорих тагнан мөшгих ажиллагаа явагдаж байна уу? 5. Үндэсний язгуур эрх ашгаа эрхэмлэж байна уу? 6.Шудрага өрсөлдөөний зарчмыг баримталж ил тод байж чадаж байна уу? 7. Хүний нөөцийн бодлогоо хэрэгжүүлэхдээ ил тод сонгон шалгаруулалтын үндсэн дээр явуулсан уу? 8. Мэргэшсэн ЗГ байгуулсан уу? 9. Авилгал хүнд сурталтай тэмцэж байна уу? 10. Хэвлэл мэдээлэлийн ёс зүй, хариуцлагатай, чөлөөт байдалыг хангаж байна уу? Эдгээр асуултуудаар ард иргэдээс санал авбал эрх баригчид тангарагаасаа няцсан буюу урвасан эсэх асуултад хариу авч болох бусуу. Миний бие 20-иод жил эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж байсан боловч нийгмийн судалгааа хийж байсангүй учир судалгааны арга зүйг нь сайн мэдэхгүй юм, гэхдээ би л лав эерэг хариулт өгч чадахгүй буюу тангарагаасаа няцсан буюу урвасан гэсэн хариулт өгнө. Тэр концесийн гэрээ гэгч, угсаа залгасан албан томилолотууд,намын сонгуулийн амлалтаас няцсан, баячууд эрхтэн дархатанд үйлчилдэггүй хууль хүчний байгууллагуудын шудрага бус шийдвэрүүд, хэвийн үзэгдэл болтлоо газар авсан авилгалын хорт хавдарын өвчин, эрхтэн дархатанд үйлчилсэн хэвлэл мэдээлэлүүд гээд магтах юм тун цөөхөн байгаа бусуу. Масс стрестэй байна.Харин сая доллароо мартчихдаа хүртэл авилгажиж баяжсан, түүнийг дагаж бор ходоодоо гайгүйч дүүргэсэн нөхдүүд л бүх юм сайн сайхан мэтээр ард иргэдийн тархи угаахыг оролдож зарим талаар тодорхой үр дүнд хүрч байгаа нь маш аюултай. Одоо зоримог огцом өөрчлөлт хийхгүй бол оройтож ч мэднэ. Цаашид энэ хэвээр үргэлжилбэл эх орончгүй болж мэднэ. Нам доторхи хагаралыг зөвхөн М.Энхболдын эсрэг сандал ширээний төлөөх тэмцэл гэвэл дэндүү эндүүрэл болно. Магадгүй улс орноо удирдаж байгаа намын даргын хувьд М.Энхболд буруугүйч байх. Учир нь" авилгалтай тэмцвэл нам чинь мөхөж мэднэ" гэсэн үг бий, гэхдээ " авилгалтай эс тэмцвээс улс орон чинь мөхнө" гэсэн үг бас бий. Үүнд эр зориг эрс шийдэмгий чанар хэрэгтэй. Энэ бол системийн эсрэг тэмцэл гэж арай томоор хол харах хэрэгтэй. “...Зарчимд биш мөнгөнд суурилсан улс төрийн нам дотроосоо өөрөө өөрийгөө ийнхүү мөхөлд хүргэдэг. Яг энэ замаар явж ирсэн МАНАН өнөөдөр мөхөх, мандахын уулзвар дээрээ иржээ. Хаашаа эргэхээ шийдэхээр МАН эдүгээ ид тэмцэлдэж байна. ..”гэдэг de fakto Жаргалсайхантай санал нэг байна. Магадгүй улс орноо ахин нэг аврах ариун үйлс МАН-д тохиож байгаач юм билүү. Би сүүлийн үед нэг л юмыг хатуу ойлголоо. Хэнч байсан нам, төрийн дээд албанд удаан суувал дарангуйлагч болж хувирдаг юм байна. Тиймээс Хятад шиг 8-10 жилийн дараа бүрэн бүрэлдэхүүнээр нь сольж байх хэрэгтэй юм байна. Ийм систем тогтоогоогүй байсан цагт улс орныг минь, биднийг идэж байгаа энэ авилгалын хорт хавдраас хэзээч салж чадахгүй бололтой. Ийм хүнд үед гарч ирсэн “Хүрэлсүхийн баг”-ийг хувь хүнийхээ хувьд олзуурхадаг. Энэ 30 шиг өрнө дорно,гадаад дотоодод 2-3 дээд сургууль төгссөн, 2-4 гадаад хэлтэй, тодорхой хэмжээгээр төрийн алба хашсан туршлагаатай, эрх баригчдын “алтан амгай” зуугаагүй, хийх ажлаа 1,2,3 гээд төлөвлөчсөн, оюуны потенциалын хувьд Энхболд, Эрдэнэбат, Хаянхярваа дарга нараасаа хол давчсан, харьцангуй нэр цэвэр залуучуудын баг гарна гэдэг ховор тохиолдол бараг ахин гарахгүй биз. Энэ бол авилгажсан системийн эсрэг тэмцэл гэж харж байна.Мэдээж санаатай болон үл ухаарахын асар их саад бэрхшээлийг даван туулах хэрэгтэй болно.Алдах, онох юмч гарах байх.Үүнийг нь ашиглан Хүрэлсүхийг нь мөрдөн шалгах үйл ажиллагаа эхлээгүй ч байхад төрийн эсрэг гэмт хэргээр 20 жилийн ял төлөвлөчсөн хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр зарлаж хуулийн ноцтой зөрчил гаргаж байна. Гэхдээ МУ-ын 2 дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн хэлсэнээр үргэлж “Алтан амгай” зуугаад байж болохгүй шүү дээ. ”Боломжгүй юм гэж байдаггүй, буруу шийдвэр л гэж байдаг.” ЗОРИГ ЭС ХҮРВЭЭС УХААН ҮЛ ХҮРНЭ. Санаснаар болдоггүй хүмүүний орчлонд Салхины аясаар хийссэн дарцаг явсангүй, би Хүссэнээр болдоггүй хүмүүний хорвоод Хүчтэний өмнө бөхийж явсангүй, би Анд нөхдийнхээ зүрхэнд орон зай эзэлж Аранзад туг нь байхыг хичээж явлаа, би Төр чамайг мэргэн байх аваас Төгөлдөр бас тунгалаг байх аваас Өвсөн дээгүүр хөл нүцгэн гишгэж яваа,би Өвдөхийн төдийд шантарвал алхахын хэрэг юусан билээ Өнгөрсөн замыхаа өргөс бүхнийг түүж яваа, би Өрөөл бусдын төлөө гэхгүй юм бол амьдрахын хэрэг юусан билээ Эх орны хүү болон мэндэлж Эр цэргийн эрдэмд шамдан суралцаж Хууль цаазыг чинь эрхэмлэн байж Хурандаа хэргэмийг чинь хүртлээ, би Арслантай тамганы чинь дардас хатваас Цусаараа дэвтээхэд бэлэн , би Алтан соёмбоны чинь ишийг хазайваас Ясаараа түшихэд бэлэн, би Би эх орноосоо урвахгүй, элссэн намаасаа гарахгүй, авсан эхнэрээ солихгүй, анд нөхдөөсөө шарвахгүй. Энэ үгийг би одоогоос 20 жилийн өмнө журмын нөхдөдөө хэлж байсан. Энэ бол миний амьдралын философи. У. ХҮРЭЛСҮХ
Нэг нохой (У.Хүрэлсүх мэтийн) дэмий хуцахад бусад нь дагаж хуцдаг. /Япон ардын зүйр цэцэн үг/
eevii dee eevii huuhed iim deeree huurhun baidag...gendee chi bol avragch bish alagch bandaaj bna
Нямбаатар зөв ярисан байна дэмжиж байна
зөвөө
zub shvv . naad luuhaanuudaa . 1bvr tseverleh heregtei . shvv .huuli hvchnii baiguullaga . tsagdaa tagnuul bvgd . luuhaanuudiin . gar hvl shvvv . bvgdiig tair tasd .
ГАРЫН ҮСГЭЭСЭЭ БУЦСАН ГИШҮҮН БАЙВАЛ ШУУД УЛСТӨРИЙН ҮХДЭЛ Л БОЛНО. ЭНИЙГЭЭ МЭДЭЛГҮЙ ДЭЭ
Зөвөө зөв Нямбаатар, Занданшатар, Хүрэлсүх нараа толгой дээрээ залах болсон. Урдын юм ул болж, одоогийн залуучууд зул болох ёстой. Дэмжиж байна Монолчууд?! Олигархиуд сөнөтүгэй!
Намын нэрээр азаар арай хийж гарчаад энэ Нямбаатар гэж зальтай нөхөр нээх хүнд таалагдах дуртай хийсэн зүйлгүй байж ичмээр юм. Сонгинохайрхан дүүрэгт дандаа өөрийн хамаатан садангууд, явдаг хүүхнүүдээрээ дүүргэцэн, энэ тэндэхийн нээлтэнд очихоос өөр юмгүй хорчин, түгжил гээд дүүргийхэн нь ам муутай байдын байна лээ. 2020 онд ийм мэтийн хуурамч худлаа долдойнуудыг л гаргахгүй байх хэрэгтэй. Шинэ засгийн газарт нэг албан тушаал авах гээл ингэж байгаам даа, иймэрхүү хэн ч биш ноходууд төрийн түшээ гээд бодхоор үнэхээр УИХ ын суудал ямар ч үнэ цэнэгүй болжээ харамсмаар юм даа
ЭНЭ БАНДААЖГҮЙ ЯВААГАА Ч МЭДДЭГГҮЙ НЯМБААТАР ГЭГЧ ЮУН ГАРЫН ҮСЭГ ВЭ. ХУРДАН ӨРГӨДЛӨӨ ӨГӨӨД ТӨРӨӨС ЗАЙЛАХ ЁСТОЙ. Нямбаатар гэж зальтай нөхөр нээх хүнд таалагдах дуртай хийсэн зүйлгүй байж ичмээр юм.
энэ нэг хувийн ТМС төгссөн амитан юун давруу байна вэ?МАН-хүнээ олж сонгуульд дэвшүүлж чадаагүйнхээ баасыг үнэртэж байна даа
Ene bol tuuhend uldeh huv'sgal. Ur huuhed chin' baharhana.
ЭНЭ МЭТИЙН ЗОРИГТОЙ ЗОЛБООТОЙ УХААНТАЙ ЗАЛУУЧУУД МАН-Д БАЙГАА НЬ БИДНИЙГ ТАЙВШРУУЛАХ НЭГ Ч ГЭСЭН ГЭРЭЛ ЮМ ДАА.ХИЙ ХООСОН СҮРЖИГНЭГЧДЭЭС ХОЛХОН БАЙЖ ЭХ ОРОН АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЧИН СЭТГЭЛЭЭР ЗҮТГЭСЭН ТА БҮХЭНД БАЯРЛАЖ БАЙНА.ЯЛАГДАЖ ДАРАГДСАН Ч ҮЗЭЛ БОДОЛДОО ҮНЭНЧ БАЙВАЛ ЯЛАХ НЬ ГАРЦААГҮЙ.ШУДАРГА Л БАЙЦГААЯ ГЭЖ МАН-ЫН ҮЛДСЭН ХЭСЭГТ ХЭЛМЭЭР БАЙНА.ИДЭЖ УУХААС ГАДНА ТӨР УЛСЫГ МОНГОЛ ЦУСТАНГУУД АВЧ ЯВАХ ЁСТОЙ.МАН-ЫГ ХЯТАД НЬ БАЙНА УУ МОНГОЛ НЬ БАЙНА УУ ХЭН НЬ УДИРДАХЫГ ӨӨРСДӨӨ МЭДЭХ ХЭРЭГ.ХАРИН МАНААР ДАМЖИН МОНГОЛЫН ТӨРИЙГ АЛЬ Ч УЛСЫН ЭРЛИЙЗҮҮДЭЭР МОНГОЛЫН ТӨРИЙГ УДИРДУУЛЖ ЯАВ Ч БОЛОХГҮЙ.ҮҮНИЙ ЭСРЭГ АРД ТҮМЭН БОСОХ БАЙХ ШҮҮ.
Нэг нохой (У.Хүрэлсүх мэтийн) дэмий хуцахад бусад нь дагаж хуцдаг. /Япон ардын зүйр цэцэн үг/
Ayursaihan Nymbaatar nariin baasnii har hereenuud hen bochihloo gej bodood baigaa ym boldoo ene egzegtei uyd Uls oronii ediin zasagiig unagaj damfuuruulah horon sanaa aguulj baina gej oilgoj baina ta nar mash ayultai gemt hereg uildej baina daa
Улс төрчид дотор нэг ч шударга хүн байхгүй шүү дээ идэж уух гэж л орж ирсэн нэг түрийвчтэй хулгайч нарыг итгээд сууж байх ч гэж дэээ толгой дээр маань шээс баасаа асгасаар бн шүүү дэээ
эхнээс нь цаазааар аваачиж байж л нэг гайгүй болж магадгүй
Би энэ намд 1978 онд гишүүнээр элсэн орж байлаа.Тэр үед энэ нам улс орныхоо ирээдүйн хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр хандаж ажилладаг байсан юм.Үр дүн нь ч гарс улс орон яаж хөгжсөнийг өнөөдөр сэтгэгч хүн бүр харж байгаа.1989 90 онд ардчилсан хувьсгал гэгч гарч их тэсрэлт болсон доо.Авах юм ч их байсан байх.Хүн бүр чөлөөтэй үгээ хэлж бичиж бас ярьж чаддаг боллоо.Дээр нь нэн ялангуяа сэтгүүлчид гэж хүнийг мууг үзэхийн төлөө үхэн хатан тэмцэгчид маш их олширсон.Өнөөдөр хэн нэгнийг муулах матах бол ёстой юугаач хайрлахгүй зүтгэх болсон.Бас дээр нь энэ олон намын тогтолцоо гэж юм иргэдийг хоорондоо дайсагналцаж талцаж уралцах талбар боллоо.Ер нь бид энэ монголчууд гэдэг чинь жаахан даруулгатай,эх захтай байхгүй л бол ёстой болохгүй улс юм байна л даа.Бас энэ шүүх хууль хяналтынхан гэж нэг завхарсан газар байх юм.Ард иргэд сонголтоо өөрсдөө хийж олон хүн их хурлын гишүүнд,ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэн өрсөлдөх нь сайн хэрэгч ард түмэн маань сонголтоо зөв хийхгүй юм.Нэгээхэн жилийн өмнө мэрэгжил нэгт андыгаа дээд сургууль төгссөн доктор болсон гэдгийг худал гэж би биеэрээ батална гээд орилж явсан Баттулга хэдхэн сарын дараа хэлсэн үгээ мартчихаад ерөнхийлөгч болоод давхиж явдаг хөөрхий амьтан эдийн засгийн талаар А-ч үгүй юм даа Нэгээхэн мянган км-ийн цаана байгаа боомтыг орхиод 5000 км явж нүүрсээн борлуулах гарц оллоо,энэ бол том амжилт гээд зогсч байгаа ерөнхийлөгчийг юу гэх вэ.Бид нэг иймэрхүү л маягаар хөгжиж байна даа
Nyambaataraa chi ter Sumyibazar, dagvadorj gesen MAN AN--iin ah nar deeree ochoo. tedniid balaaraad yvj bsan sh dee!!!