Улаанбаатар хотод монгол улсын хүн амын тэн хагас нь бөөгнөрч Туул, Сэлбийн уулзавар дахь хонхорт шавааралдан суух болсоор бараг хорин оныг өнгөрөөлөө. Нэгэн хонхорт улсынхаа хүн амын тал хувийг бөөгнөрүүлнэ гэдэг бол Үндэсний аюулгүй байдлыг хариуцах ёстой төрийн гурван өндөрлөг буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын дарга эд нар юм.
Үндэснийхээ аюулгүй байдлыг хамгаалах байх гэж ард түмэн, сонгогчид энэ гуравт удаа дараа итгэл хүлээлгэн өндөр суудалд өргөмжиллөө. Гэвч тэд монгол үндэстнийхээ аюулгүй байдлын нэг гол баталгаа болсоор ирсэн хүн амынхаа байршлын талаар бараг л гэмт хэрэгтний суудал мөрөөдсөн юм шиг байдлаар, тийм хандлагаар сонгуульт хугацаагаа илээсээр байна.
Хүн амын тал хувийг нэг дор бөөгнүүлж, дээр нь аялал жуулчлал, гадаадынхны хөл хөдөлгөөнийг нэмбэл Улаанбаатар хот ачааллаа даахгүй болсоор удлаа. Тэрний хамгийн илэрхий уршиг нь утаа униар юм. Улаанбаатар биш утаанбаатар болчихсон атал жил бүр л "утааг багасгах" тухай хоосон ярьцгааж, элдэв төсөл мэтийн юм дэвшүүлж дундаас нь халаасалсаар 20 гаруй жил өнгөрлөө. Утаа замхрах шинж огтхон ч мэдэгдэхгүй байна.
Утаанд утагдсан хотын иргэд ялангуяа өсвар насныхан цаг бусаар хорвоог орхиосоор байна. Түүн дээр нь нэрмээс болж Улаанбаатар маань "Уухилаан" баатар болон хувирлаа. Бараг л өрх бүр нэг нэг "төмөр морьтой" болж хотын тэртэй тэргүй тооцоолоогүй баригдсан "өлөн гэдэс" шиг нарийхан гудамжаар өдөр шөнө, өглөө үдэшгүй хэдэн зуун тэрэг нааш цааш хөлхөлдөн дуу чимээ, утаа тоос босгон чагнаалдаж зэрлэг араатан шиг авирлаж, хүүхэд хөгшдийг дайрч гэмтээн, амь насыг нь бүрэлгэдэг болсоор удлаа.
Иргэний дайн болж буй орнуудад учирч буй хүн амын амь насны хохирлын тоон үзүүлэлтийг монголын нийслэл аль хэдийнэ давж гарчихаад байна. Улаанбаатарт шөнө ч тайван унтах боломжгүй болсон. Шөнийн хоёр, гурван цагийн үед гэхэд л гудамжаар өдий төдий машин нааш цааш хөлхөлддөг болсон. Чухам юу бүтээсэн гэж тэгдэг нь бүү мэд. Мэдэх зүйл гэвэл шөнөжин баар ресторан хэсч архиддаг хүмүүсийн л явдал байх гэмээр болой.
Сүүл сүүлдээ гудамж, замын боломж нь даацгүй болоод ирэхэд машинуудыг дугаараар нь ялгаварлан хөдөлгөөнийг хязгаарлах "хүүхэд шиг" санаачлага гаргаж, тэрнийгээ бараг л сансарт ниссэн мэт дөвийлгөн магтацгаадаг болсон нийслэлийнхэн өрөвдөх ч багадмаар "амьтад" болон хувирсаар байна.
Нийслэлийн агаарын бүтэц хүний эрүүл мэндэд ноцтой харшлах хэмжээнд хүрсээр удлаа. Жилд хотын агаарт 260 мянган тонн хорт бодис цацагдаж тэрийг нь хотын хүн амд хуваахад 318 килограмм хорт бодис ноогдохоор болсон байна. Өнгөрдөг жилийн мэдээгээр үзэхэд нийслэлийн утаа жилд 1600 хүний аминд хүрч байдаг ажээ. Гурван сая хүрэхгүй цөөхөн ам бүлтэй манайх шиг улсад ийм их хохирол бол түгшүүрийн харанга дэлдэж онц байдал зарлах хэмжээний аюул юм.
Гэвч Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл "таг чимээгүй" олон ч иргэдээ газар булахыг өнгөрөөлөө. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын тогтоосон агаарын чанарын стандартаас Улаанбаатар хотын утаа 35 дахин илүү гарчихаад байхад, иргэдийн уушиг зүрхний өвчлөл жилд 8500-гаар нэмэгдсээр байхад ядаж Ерөнхийлөгч нь түгшүүр зарламаарсанж. Гэвч тэр мэтийг бус өөр юмаар манай "төр" завгүй байдаг бололтой.
Нийслэл рүү чиглэсэн хүн амын урсгалыг тогтоох юмуу хязгаарлаж чаддаггүй юм бол Нийслэл хотоо, утаа тоос, дуу шуугиан, замын түгжрэл, аваар осол, халдвар, эрчим хүчний өлсгөлөн, хэрэг зөрчил, хулгай дээрэм, архичин танхайчуудаас сэрэмжлэх тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлмээрсэн. Монголын нийслэл шиг аюул осолтой, бохир заваан, замбараагүй, түгшүүртэй тийм нийслэл ховорхон байгаа шүү дээ.
Гурав хүрэхгүй сая хүн амтай түүний бараг жар далан хувь нь хүүхэд хөгшид байгаа ийм улс мөртлөөн жилд бараг 180 сая литр архи үйлдвэрлэж бас түүндээ ханахгүй гадаадаас 80 сая литр архи зөөж тэрнийг "хүртдэг" хүмүүс хүн амын 56 хувь нь болчихоод жилд 140 мянган хүн эрүүлждэг /бүрэн бус тоогоор/ мөн архидаж 1000 гаруй хүн жил дутам үхдэг, согтуучууд нь гэмт хэргийн 56 хувийг үйлддэг болчихсон ийм орныг удирдаж байгаа төрийн гурван өндөрлөгөөс "эрүүл байна уу, согтуу байна уу?" гэж асуухад ч багадах биш үү?
- "Архидахын эсрэг", "тамхины эсрэг хууль" гараад л өглөө шүү дээ гэж тэд ам таглах биз. Гэтэл тэр хууль нь хагас дутуу боловсорсон "зэрэмдэг", өчнөөн цоорхойтой (учир нь архи, тамхины үйлдвэрийн эзэд, хамтрагчид нь УИХ-д сууцгааж л байгаа) бас тэгээд хэрэгжүүлэх эзэнгүй тул цаасан дээр л үлдэж, ёстой өнөөх "монголын хууль гурав хоног" гэгчийн үнэн дүр төрхийг харуулсаар байна.
Худлаа гэвэл тэр "сүрхий" хууль гарснаас чинь хойш согтуучуудын үйлдсэн гэмт хэрэг, тамхичдын тавьсан түймэр цөөнгүй гарлаа шүү дээ! Монгол улсын цөөхөн хүн амыг нэгэн хонхорт тал хувийг нь бөөгнүүлсний нүгэл нь одоо тэсэхэд бэрх болоод байна. Ерөнхийлөгч байсан хүнээсээ эхлээд нэр бүхий түшмэдүүд, сэтгүүлчид хүртэл сээтэгнэлдэн том сайхан хот байгуулах, хөдөөгөө орхиод хотод ирэх, мал дагавал мал болно гэхчилэн ам мэдэн ярьж бичиж байсан цаг саяханаар барахгүй түүнийг нь нийтэлсэн сонин хэвлэлийн хуудаснууд ч шарлаж амжаагүй байна.
Гэтэл өрнөдийн "боловсон" гээд мөргөөд, шүтээд байгаа орнуудын чинь иргэд хотоос зугтахын түүс болж, чинээлэгүүд нь том хотоос зайдуу суурьших болж, "хотоос зугатах" хөдөлгөөн өрнүүлж байна. Гэтэл хэдхэн мунхаг монголчууд "хот руу тэмүүлэх" хөдөлгөөн өрнүүлэхээр зүтгэсний балгаар Улаанбаатар хот нь шавааралдан шахцалдсан "бохир хонхор" болсон утаа тоос, хорт бодис унгатгадаг хүчин голомт болж эхлээд байна.
Үүнээс гарах аргаа олохгүй юм бол ядаж хотоо (тэртэй тэргүй шинэ Үндсэн хуульд хот гэдэг үгийг нэг хэсэг этгээд оруулахгүй гэж зүтгэсээр байгаад хасчихсан, ганцхан удаа орсон нь Улаанбаатар хот" гэсэн үг юм) муж болгон өргөтгөж, төв аймгийг бүхэлд нь хамарсан газар нутагт хотоо өргөтгөн тэлж, төвөөс гадагшлуулан сийрэгжүүлэх ганц зам үлдлээ. "Оросууд найтаах дээр монгол бас найтаадаг" гэж саяхны онигоо мартагдаагүй байна.
Москва муж гэж байдаг юм чинь "Улаанбаатар муж" гээд л хуулан дуурайгаад шийдчихгүй юу! "Хотоо муж болгоочээ" гэж нийслэлийн дарга түшмэдүүдэд би нэг бус удаа хэлж л байсан. Гэтэл ер тоосон юмгүйгээр барахгүй төв талбайнхаа баруун талд нийслэлийн удирдлагын албан өргөө гэж нэг сүртэй өндөр юм бариулаад түүнээ тас хар өнгөлгөөтэй болгоод, хар ханан дээр нь Хангарьдаа дүрсэлчихсэн. Шар шувуу л шөнө нисдэг болохоос Хангарьд хав харанхуйд нисдэг гэж сонсоогүй билээ.
Тэгтэл удалгүй хүмүүс тэр "гоё" гэсэн байшинг нь "хар гэр" гэж нэрлэсэн. Хар гэр гэдэг бол хуучин үед хүн хорьдог хар гэрийн нэр юм л даа. Харин саяхнаас нийслэлийн төв удирдлага Сонгино хайрхан дүүрэгт шилжих тухай ярьцгаах боллоо. "Хар гэрээсээ" гарах нь л дээ! За энэ ч дэмий сул үг гэж бодоё. Харин Улаанбаатар хотыг Улаанбаатар муж болгох нь ямар ашигтай тухайд ярьж болох юм.
Хүн амынхаа тал хувийг хэдхэн жилийн дотор нэг хонхорт цуглуулж байхдаа хотын удирдах түшмэдүүд, төрийн дээд албаныхан тэдгээр иргэдээ нэгд, хүнс тэжээлээр яаж хангах, хоёрт, орон сууцаар хэрхэн хангах, гуравт, ундны уснаас эхлээд, түлээ түлшээр яаж үйлчлэх, хөл дайх нийтийн тээврийг хэрхэн шийдэх, дөрөвт, хүмүүс өвдөж зовбол ямар эмнэлгээр яаж анагаах, тавд, айл өрхүүд юм чинь өсч үржих тул, хүүхэд нярайлах газар, ясли, цэцэрлэгийг болон сургуулийг яаж бүрдүүлэх гэхчилэн наад захын шаардлагуудыг урьдчилан бодсон, төлөвлөсөн байх ёстой.
Гэтэл тэгэх толгойтой түшмэл байсангүй мэт сүүлийн хорин жилд ядаж шинэ хүн төрөхөд хүлээж авах эмнэлгийг нэгийг ч шинээр байгуулсангүй, тэвдэхдээ саяхнаас л нэгийн зэрэг юм барьж байгуулж байх бололтой. Бага, дунд сургуулиудын тухайд мөн л нэгэн адил. Одоо нийслэлд ээлжгүй хичээллэдэг сургууль бараг байхгүй. Зарим нь хоёр гурван ээлжээр өдөржин хичээллэхээс аргагүй болчихоод байна. Иргэдийн өргөн хэрэгцээний зүйл, хүнс тэжээлийн хангамж даац хүрэхгүйн улмаас Эрээн, Эрхүүгээс элдэв юм зөөж авчран "өл золгуулах" удаа ч цөөнгүй тохиолдлоо.
Ийм нөхцөлд Улаанбаатар хотын газар нутгийг болон эрх мэдлийг мужийн хэмжээ зэргэмжид хүргэж хаяаг нь тэлж, дагуул суурингуудыг нь бэхжүүлэх, улмаар суурин мал аж ахуйн нэгжүүдийг Баянгол, Жаргалант, Лүн, Төв аймгийн Төв, Багануур гэхчилэн газруудад байгуулж нийслэлийн иргэдийг / нийслэлийн гэхээсээ нийт хүн амынхаа тал хувийг/ядаж хүнс тэжээлийн найдвартай эх булагтай болгууштай байна.
Гахайн болон шувууны аж ахуйн фермүүдийг мөн зөгий, туулай, загасны байгууламж ажиллуулах боломж Төв аймагт л бий. Бас төмс, хүнсний ногооны тариаланг Жаргалант, Борнуурын туршлага дээр тулгуурлан өргөтгөж, тал бүрээр дэмжин туслах юм бол нийслэлийн хүн ам наад захын "тарга тэвээрэг" авч болмоор байна. Бэлчээрийн мал аж ахуйг устгах гээд "салганаад" байдаг хүмүүс суурин мал аж ахуйг энэ мужид л хэрэгжүүлүүштэй.
Тэрчлэн сүү сайтай үйлдэрийн үхэр сүргээр суурьшмал хэд хэдэн аж ахуй байгуулж хотыг сүү цагаан идээгээр жилийн турш хангах боломж гарын дор байж л байна. Гагцхүү төр засгийн санаа тавьж туслаж дэмжих ажил үнэн хэрэг дээрээ алга гэж болно. Ийм төр засгийг сонгон бүрдүүлсэн иргэдийг буруутгахаасаа урдаар үгсэн хуйвалдах өвчинд нэрвэгдэж, түүнээ сонсогчдод "халдаадаг" намуудын нүгэл, нүгэл гэхэд ч багадмаар гэмт үйлдэл, буруу бодлогын гайг илчлэж "сайн засаглалтай" болох нь чухал байна.
"Зуун ямаанд 60 ухна" гэж ардын үг байдаг шиг "зуун ямаанд 76 "ухна" гэгдэхээр өнөөгийн тогтолцоог эрс өөрчлөж, хүчтэй ерөнхийлөгчийн засаглалтай, ардын их хуралдайтай, УИХ-ын гишүүн нь сайд болон "жирэмсэлдэг" бас хоёр гарын 10 хуруунд багтахааргүй олон төрлийн хувийн аж ахуй давхар эрхэлдэг гаж буруу тогтолцоог халах юм уу үндсээр нь шинэчлэн өөрчлөх шаардлагыг иргэд аль тэртээ хорьдугаар зууны сүүлчийн жилүүдээс эхлээд хорин нэгдүгээр зууны эхний мөчлөг дуустал хугацаанд удаа дараа тавьж, хэвлэл мэдээлэлд нийтлүүлсээр ирсэн боловч
Үндсэн хуулийн цэц гэдэг уран зохиолын нэртэй онцгой хангамж, тусгай эрхтэй байгууллага нь Үндсэн хуулийг зөрчигсдийн талд "элсээд" хааяа нэг илэрхий юман дээр эсэргүүцэл тавивч түүнийг нь Улсын Их Хурал хүлээн зөвшөөрдөггүйгээр барахгүй голдуу "сүйхээчлэн" намуудтай үгсэн сонгогдсон авлигач, хувийн сонирхолтон нараа улсын дөрөвдөх засаглал болох хууль, шүүхийн байгууллага хэрэг зөрчлийг нь илрүүлээд бүрэн эрхийг нь татгалзуулах хүсэлт удаа дараа тавихад үл зөвшөөрөн хамгаалаад эцсийн дунд "хэрэг зөрчлийн эздийг хаацайлах" зүй бус төрхөөрөө сонсогчдынхоо итгэл, үнэмшлийг хөсөрдүүлж "амташаад" байна. Ийм тогтолцоог өөрчлөөгүй нөхцөлд "нэг хүнийг тахин шүтэх" үеийн ээлжийг "олон хүний бүлэглэлийг тахин шүтэх" гажуудлаар сольсонтой утга нэг болоод байна.
УИХ-ын гишүүн л болчихвол тэрнийг эргүүлэн татах эрх сонгогчдод нь байхгүй, түүний бүрэн эрхийг татгалзуулах заалт хаа ч үгүй ийм хуулийг УИХ өөрөө нэгэнт батлаад мөрдүүлж байдгаар халхавчлан аагласаар буйг өмнөх хэд хэдэн сонгуулийн дүн түүнийг тойрсон маргаан хэнд ч ойлгогдохоор харуулж өглөө. Үндсэн, хуульд цаг үеэсээ хоцорсон заалтыг цаг үеийг тусгасан, бас урьдчилан харсан зүйлээр солин өөрчлөж төр, засгийн тогтолцоог шинэтгэн сайжруулах цаг оройтсоор байна. Өнгөрсөн хойно нь амаа барихгүйн тулд хүн амынхаа тал хувийг бөөгнөрүүлсэн нийслэл хотоо муж болгон өргөтгөж шинэ зарчим, шинэ журамд оруулахаас ажлаа эхлэхийг үндэсний эрх ашиг шаардаж байна.
Л.Түдэв
Эх сурвалж: “Дал” сонин
Сэтгэгдэл0
Ийм даацтай сэтгэдэг удирдагч Монголд төрөөгүйд бид өөрөө өөрсдийгөө л буруутгахаас да. Үйл лайг нь үр хүүхэд маань үүрэх юм биз дээ.
Энэ хүн 1990ээд онд Монгол улсын ерөнхийлөгч болсон бол өдийд Монгол улс ингэж өлсгөлөн гуйланчлалд орж, хэдхэн ухна цадаж ард түмнээ доромжилж, байхгүй Ардчилалаар тархийг нь угааж, бас гадаад улс орнуудын ДООГ ТОХУУ ДОРОМЖ болж явахгүй байсан байх даа Монгол улс. Монголчуудын аз харьж ингээд үхэл мөхлөө хүлээгээд, нийгмээрээ гуйланчлаад, хийрхэж хэнэээрхээд согтуураад нус цэрэнд холилдоод явж байг даа, Үхэр Монголчууд!!
үнэхээр ойрын жилд уншаагүй нийтлэл байна. танд эрүүл энх сайн, сйахан бүхнийг хүсье.
Mongol uls butargah ni dee. UB muj bolloo UBS muj bolloo Umnugobi Muj bolloo mujiigaad yavlaa. ene tugtsug uheegui l bgaamuu
Zuv uu demjij bna. Tudev guan ugiig sain sonsoh l heregtei dee
Tanii zuv ch bj boloh. Sanal asuulga yavuulahad bolohgui ni yu bhav dee.
mongoliin tarhai butarhai zah zeeliig tuvluruulj ugdug shde hot... jijig hottoi baisan bol unuudriin olon urgalch uzel bolon techniciin hugjil bas ediin zasgiin ergelt hurdatstai baij chadahgui. odoo zuv bodlogo barij teleh, zam hargui saijruulah heregtei
yamar baluuni chin texnikiin xugjil be..umxii utaandaa xordood l namchirxaj yxelden temtseldexees uur yu xiij bgaa yxeryyd bilee dee ..xuduunii ix nyydliig zogsoox xeregtei sots niigmiin yed yamar zyb bodlogo yubuulj bsan yum be olon sangiin aj axui xot tosgod geed l aimag byrt chiglesen gaixamshigtai tulublult blaa...
estoi ynen shuu songuulid ylah gej nutagiinhaa humuusiig ah duu toroloo bugdiig ni hotruu chirj irsenii gai.malaa mallaad nutagtaa baijl baihgui end irj gai boltsgooj baigaashdee
Ene asyydal zuv.Ertnees l yariD bicheed l baisan manaiihan saain shaardaj shahaj chadahgyi yarihaas l tsaashgyi hymyys shyydee.Tsaad 76 chin l uursdiin erh ashigiin tuluu unuu margaashaa bodoood l yaj ene 4 jild yaj ahiuhan mungu saahav gej bodood l syyj baigaa.Arai gaigyi chyyd ni tsuuduud Tomchyyd ni tomorood l... huurhiiduu ene yls oron mini byr zyrh uvdchihluu...Irgenii dainii ye shig hymyys yheed l baidag ...tedsen shoudaad l buun oin bayar.hydalaa piardaad l ard tymymnii tolgoig ygaagaad l Yanadaaa yana.....
yuaj gai boldogii ni yarmag . niseh baynhushuunii avtobusand suugaad uzeerei niitiin jorlond orson yum shig omhii bohir humuus baidag archaaguidee l iim baigaa shuudee hiree ch ugaaj chadahgui husehgui yumnuud us unetei bolohoor geh baihdaa unegui goliin us urssan nutagtaa ch amidarch chadaagui archaagui omhiinuud.
Дэмжиж байна . Монгол эх орныхоо төлөөх зүрх сэтгэлд тань их баярлаж байна. Танд эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.
Энэ хүн 1990ээд онд Монгол улсын ерөнхийлөгч болсон бол өдийд Монгол улс ингэж өлсгөлөн гуйланчлалд орж, хэдхэн ухна цадаж ард түмнээ доромжилж, байхгүй Ардчилалаар тархийг нь угааж, бас гадаад улс орнуудын ДООГ ТОХУУ ДОРОМЖ болж явахгүй байсан байх даа Монгол улс. Монголчуудын аз харьж ингээд үхэл мөхлөө хүлээгээд, нийгмээрээ гуйланчлаад, хийрхэж хэнэээрхээд согтуураад нус цэрэнд холилдоод явж байг даа, Үхэр Монголчууд!!
Анхны ерөнхийлөгчийн сонгуулиар Монгол орныг минь худалдах эхлэлийг тавьсан Оба хочтой бутачийг л сонгоо биз дээ, тэр этгээдийн өрсөлдөгч нь Түдэв гэдэг аугаа хүн байхад! Өлсөглөнгөөр эхлүүлсэн өөрчлөн байгуулалт яаж ч өөдлөх билээ дээ. Хэдэн нусгай жаалын өмнө гараа өргөөд буугаад өгсөн Батмөнх нарыг бодохоор ухаан дутмаг, хульчгарыг нь гайхаад барахгүй юм. Түдэв гуай шиг ухаантай хүмүүсийн үгийг дээр суугаа шариковууд ойлгохгүй дээ, үхсэн баас
Chi tiim augaa yum bol daatstai yum hiih chin yaasiin? Haana yu hiij yavsan mergen durak ve? Compnii araas tom tom baahaas oor yum medehgui hevtej
Mongolchyyd bodoh chag irjee gej mench olon ydaa hellee dee?yasanch yumand chochrol abdaggyi ard tymen yum be?bas ter zasag ni eersdeen ehleed ylas ornoon ydirdah yhaand siljmeer baih yum!daanch tegeh sonirhol baihgyi zebhen idej yyhiin ylam ahiulan uyagaan yrtasgaj eh ornoon hydaldaj baij bayjin hiliin chanadaar tenej hebteh belgee!iim ylas ornii ydirdagch nertei maluudiig zaajlah asan!ard tymen mini hychtei ter heregtei bna?geed eer hoorondoo yaruilzah hir ni chag ni ireheer dyygai syydag ni negee l namchirhan talzdagiin ylger baih daa?Mongoliin ard tymenii amidaraliig dees tatah yum hiij chadahgyi bol eneegiin terd baigaa nehed 76 gisyyd zailah heregtei bolood bna!hereb sain dyraaraa chadahgyi bol ene ard tymen bosno doo!!!yachihsan tarhitai ter be?yu hiigeed gadaadaar donsyychilaad yabdag maluud be?ta nar zygtah gej orgoh gej nyheen maltaagyi bol teneheen bagasag!!!!Mongol ornii eneegiin niigemiin amidaral ynenhyy hatyygaas hatyy bolood baihad yu harj yabna!!!ardaan deedlehgyi teriig alga hiine dee!!!ard tymen hychtei dee....
Mongolchuud bodoh bish bosoh tsag irseen!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
tudeb cuaigaa demjij bnaa
Hol ochij hutsaa, zunug komunist Tudev! Filatova avgain bugsiig doloodog abisanyg chin medne shuu, teneg!
хэхээ тэр үнэн ч үнээн. гэхдээ одоо засарсан шиг бнлээ. одоо чинь Түдэвгуай үндэсрхэг үзэлтэн шүү дэ;)
Chi naad gadaad ugee ehleed yaj zuv bichdegiig n sudlaj , surchihaad yum bich medev uu.
Ukhaantai bolovsroltoi khunii bichseniig yadaj khagas dutuu bolovch ukhaarakh chadvargui khii ulstorson amitdaar mongol uls duursen ni unekheer emegnel. Iim bolovsrolgui kharankhuinaad zakhin khumuujil soelgui khunentseruudiin omnoos unekheer kharamsaj bas orovdokh yum daa
Хөгжихөд хэн саад болоод байна вэ? гэвэл хэдхээн 1000 хүрэхгүй мафижсан гэр бүл энэ бүх зах зээлийг атгаад тоглож сууна. Эд нар өндөр байшингийн орой дээрээс 300 долларын үнэтэй виски шимэнгээ гудамжинд өт хорхой мэт арвалзаж байгаа ардуудыг хэрхэн ядууруулах вэ? гээд мастер төлөвлөгөө зохион сууна. Улаанбаатарын нэрийг өөрчлөх хэрэгтэй. Тэгээд нийслэлийг нүүлгэх хэрэгтэй. Тэгэж байж царцаа мэт нүүдэллэж байгаа хүн сүргийг зогсооно. Угаасаа багтахгүй болоод байхад нэмж өдөртөө 380 гаруй хүн хотын иргэн болж байна. Хархорин бол нийслэл болгоход хамгийн тохиромжтой газар. Монгол улсыг Богд хаан маш ухаалаг хувааж захирч байсан. Тэгэхлээр босоо тэнхлэгт говь, хангай, хээр тал, ойт хээрийн бүсийг оруулан 4 хувааж муж гэж нэрлэе. Муж болгон хэд хэдэн том хоттой. Мужууд нь өөрийгөө хөгжүүлэх онцгой эрхтэй. Баялагаа зөв ашиглаад иргэн бүрт жигд хувааж өгөх хэрэгтэй. Польш өмч хувьчлалаа буруу явуулж хэдэн хулгайч луйварчингуудад алдаад буцааж улсынх болгон хурааж өмч хувьчлалыг дахин явуулсан. Мужууд маш хурдан хөгжих төсөл хэрэгжүүлнэ. Ингэж чадвал 3 сая хүнийг 3-5 өрөө байртай, айл бүр 2-3 машинтай, зуны зуслантай, хувьдаа малтай, банкиндаа хадгаламжтай болно. Эмнэлэгийг 100 хувь үнэ төлбөргүй болгох хэрэгтэй. Эсрэгээр өвчтэй хүн өвчнөө хүнд халдаалгүй хурдан эмчлүүлэх шаардлагатай. Халдаасан бол торгууль шийтгэлтэй. Канад яг ийм л нийгмийг байгуулж чадсан байна. Ард түмэн энэ их баялагын эзэн гэчихээд хулгайлж идээд тэдэнд өгөхгүй байна. Хөгшин хуц ухна, ширвээ сахалт, улаан хамарт, урт шар дээлт гээд зөндөө тэрбумтангууд төрөөс төрлөө.
өнөөдөр Богд Зонховын мэндэлсэн өдөр Зул сарын 25. Ингхэд манайхан Зул сарын баярыг Крисмас болгож яриад бдаг бүдүүлэг зангаа татах хэрэгтэй бна. Өвлийн тэргүүн сард Богд төрсөн учраас айл болгон зул барьж Зул сар гэдг болсон юм шүү
тэнэг минь чи тэр шавар бурхандаа духаа цоортол мөргө. Гэхдээ Монголынхоо төлөө юм гуйж үзээрэй. Тарган гахай ламаа
deed heded bol ard tumen hooson jaduu bajh n ashigtaj. Uchir n haana jaduural bna, tend ojunij hoosrol, temcel bajhgui bna. Tijmees ene hed bol ard tumnee sayhan amidruulja gej bodohgui. Tegeed ch hodoonoos ene olon hun orj ireh n ch ashigtaj bajgaa. Hodoonijhan chin mal deer bajsan bolohoor nom unshij bolovsrohijg medehgui, jostoj mal shigee bolcon humuus chin ju n Temcel,yaduural ojlgoh ve de. Onoodor ideh hool baival boloo.
Ìèíèé Ìîíãîë èéì ë ñàéõàí õ¿ì¿¿ñýýð ä¿¿ðýí áàéñàí äàà. Îäîîíû òºðèéíõºíä ÒÀ ÍÀР֪̪ªÐªª ÄÅÁÈËÜ ÃÝÄÃÝÝ ÌÝÄÄÝà ¯¯ ÈÕ ÇÀÑÂÀÐÒ ÎÐÖÃÎÎ ãýæ õýëýõýýñ äýý
Зөв Түдэв гуайг эртэд Очирбат баахан муулах аястай яриьж байна лээ. Очирбат л бар лус болгоно гэж яриад хүн бүрийг хотод ирэж амьдрахыг зөвшөөрөөд балласан. Уг нь хөдөөг хоттой адил болгох бодлогобарьж байсан тэрийг л хөгжүүлэх байсан. Эрх чөлөө ардчилала гэсээр байгаад хөдөөнийхөн ирж түүхий нүүрсээр утаад нэг тэрэг авч халтуур хийж амьдрахаас өөр аргагүй байдалд оруулсан "ардчилал" даа Ард түмэн арай өөр ардчтллыыг хүсэн хүлээж байсан юм шүү . Хагартлаа баяжиж ард түмнээрээ тохуу хийж гададаар хэсэж жаргасан хэдхэн хүний мэдэлд улс орон орохчг ардчилала гэдэггүй байх
Чи одоо битий худлаа мултраад байгаач хоош тахианы тодий тархитай хонио!Ходоонийхнийг чинь хотруу бооноор орох эрхийг хуучин соц уеийн зандчилгын захиргаа бууж ардчилал тогтонгуут хуний эрхийн асуудал гээд хориог тавиа биздээ?Юуунд ингэж худлаа тэнэгтэж мэдэн будилдаг байнаа?Урьд чинь ходоонийхнийг зовшооролгуй хотруу орох хориотой таг байсан,ходооний хун чинь буур паспортгуй хот орох хэрэг гарвал боон оргодол зовшоорол энээ тэрээ гээд янзын юм болдог байсан хориогнь тавьсанаас болж хот руу голын урсагал шиг бооноороо зад тавигдан орж ирсэнийг бид бугд мэдэж байгаа!Тийм учраас миний бодлоор бол УБ гэж замбараагуй хотод ернь нь улсын нийлэлээ архитектурын болон административ толовдлогооний зов зохион байгуулалттай эмх замбараатай нийлэлтэй больё гэж бодоцгоож байгаа бол улсынхаа нийслэлийг Хар-Хорин руу нуулгэж тэнд анх "0"-ооснь эмх замбараатай зов зохион байгуулалттай том хот эрэмб дараагаарнь босгох хэрэгтэй Казахстан Алма-Ата гаас нуугээд Астанааг цоо шинээр хоосон шахуу тал дээр шинээр маш зов нарийн архитектурын толовлогоотэйгээр алсыгаа харж босгосон очоод та нар нэг хараарай!Унэхээр атаархмаар ёстой нэг хот шиг хот болсон байна лээ,цаашдаач олон дахин осох боломжтой энэ тал дээр Итал Америкийн хамгийн том алдартай архитектуруудыг холсолж авчраад зов зохион байгуулсан нь атаархмаар!Манайханд нэг тийм ухаан байнаа уу угуй юу айн?
Сайн байцгаана уу? Хүн бүрий хэлж яриад, бичээд байдагийг Түдэв гуай атгаж аваад сайхан хэлж өгүүлждээ. Бидэнд ухаан санаанд маань хоол унд тэжээл өгөгч олгогч үгэлж дуулдаг, хэлж ярьдаг, аашилж, загнадаг, болохгүй бол маниусаа шавхуурдаад авчихдаг сайхан хүмүүс минь байхын дээдээр, байхын ихээр байж баймаар байнадаа. Түдэв гуай байж байгаад л нэг сайн "шавхуурдаад" авадагт нь баярладаг, хэхэхэ, заримдаа шавхуурдуулмаар санагдах бүү хэл, бүгдээрээ нэг сайхан шавхуурдуулах, шавхуурдуулчих юмсан гэж бодогдож төрдөг юм шүү, Түдэв гуай.
авадагт-авдагт.
Nohtsol bdliig argagui mundag zohiolch shig mundag bichij, harsmsaltai muj bolgoloo geed garts ooroo neegdehgui!
ИНЕГ –ЫН ДАРГА С.БУЯНДАЛАЙ 50 ХҮНИЙГ АЖЛААС ХАЛЖ, 20 ХҮНИЙГ ӨӨР АЖИЛД ШИЛЖҮҮЛЖ, 100 ГАРУЙ ХҮНИЙГ АЖИЛД АВЧЭЭ -ТЭДГЭЭРИЙН 30 НЬ ДАРГЫН АЛБАН ТУШААЛ БӨГӨӨД ЗАСГИЙН ГАЗРААС БАТАЛСАН ОРОН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААРЫГ ДУР МЭДЭН ХЭТРҮҮЛЖЭЭ- Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Том төрөөс ухаалаг төр лүү” гэсэн уриа ИНЕГ-ын хэмжээнд эсргээр болж. том төрөөс улам данхар төр лүү явж байна гэвэл зохилтой болж байна. ИНЕГ-ын үйл ажиллагаа ихээхэн доголдож, иргэдийн аюулгүй байдал амь насанд илт заналхийлсэн алдаа дутагдал ихээхэн гарах болсон нь ИНЕГ-ын дарга С.Буяндалайгаас шалтгаалж байна гэж нисэхийнхэн хэлэлцэх боллоо. Тухайлбал С.Буяндалай ИНЕГ-ын дарга болсон нэг жилийн хугацаанд тус салбарыг нэг ч алхам урагшлуулсангүй. Харин өмнөх дарга нарынхаа мууг үзэж, улыг нь шагайх ажилд хамаг анхаарлаа хандуулж нисэхийн аюулгүй байдал, нислэгийн аюулгүй ажиллагааг хангуулах үндсэн чиг үүргээ умартсаны улмаас нислэгийн ноцтой зөрчил дутагдал ойр ойрхон гарах нь элбэгшжээ. Тухайлбал, саяхан МИ-8 нисдэг тэрэг Хэнтий аймгийн Мөнгөнморьт сумын нутагт осолдож, бүрэн сүйрээд байхад “ослын буулт” хэмээн ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрч байгаа нь дараагийн ноцтой дутагдалтай залгаж байна. Тодруулбал, энэ сарын 18-ны өглөөний 08 цаг 20 минутад УБ-аас Сөүлийг зорин ниссэн МИАТ ХК-ийн ОМ-301 аяллын дугаартай Боинг-767 онгоц агаарт хөөрөөд удаагүй байтал нэг хөдөлгүүрийнх нь тосны даралт унаснаас эргэж ослын буулт хийсэн байна. Учир нь, инженер техникийн ажилчид тосны банкаа таглахаа мартаад онгорхой нисгэсэн байна. Ингэснээр банк руу агаар орж тос нь гадагш цацагдсанаас тосны даралт унаж эхэлсэн байна. Дахиад жаахан хугацаа алдсан л бол хамаг тос нь цацагдаж, мотор цохиж, онгоц агаарт унтрах аюултай байж. Харин нисэх баг ухаалаг шийдвэр гарган нэн даруй эргэж бууснаар олон хүний амь насыг аварсан байна. Энэ явдалд хяналт тавьж ажиллах үүрэгтэй ИНЕГ –ын дарга С.Буяндалай тэрхүү үйлдлээ олон нийтээс тас нуухыг оролдож байна. С.Буяндалайд өөрийн мэдэл байхгүй, түүнийг томилсон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн заавраар ажлаа явуулдаг болжээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг танхимаа аврахын тулд бие даагч гурван гишүүнд Засгийн газрын зарим агентлагийг өгсөн биш, тэд ёстой хотонд орсон чоно шиг аашилж халаа сэлгээг хайр найргүй хийж, мэргэжлийн ажилчдын эрх ашгийг хохироож, танил талаа тус байгууллагад олноор чихэж байгаа нь мэргэжлийн байгууллагын бодлого, чиг үүргийг ихээхэн алдагдуулж байгаа аж. ИНЕГ нь үндсэн үйлдвэрлэл явуулдаг Нисэх буудлын үйлчилгээний газар, Аэронавигацын үйлчилгээний газар гэж мэргэжлийн хоёр газар нь тус бүртээ долоон орон тоотой, хүмүүс нь цөөдөөд ажлаа дийлэхгүй байтал Санхүү, төлөвлөлтийн хэлтэс, Нягтлан бодох бүртгэлийн хэлтэс гэж үйл ажиллагаа нь давхардсан хоёр хэлтэс, Тамгын хэлтэс, Хуулийн хэлтэс гэж бас л давхар үйл ажиллагаа явуулдаг илүү орон тоог шинээр бий болгосон байна. 100 гаруй хүнийг гаднаас ажилд авсны 30 орон тоо нь даргын албан тушаал юм. Ингэснээр удирдлагын аппаратыг дэндүү данхайлгасан байна. Эдгээр 100 орон тоог Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар нарын танил талын хүмүүсээр дүүргэсэн нь нисэхийн талаар ямар ч мэдлэг, боловсрол, чадвар байхгүйн дээр дэндүү соёлгүй бүдүүлэг, хоцрогдсон нөхөд байх бөгөөд тэд хүний мууг үзэх, дарамтлах ажилд их гаршсан хүмүүс юм. Жишээлбэл, ИНЕГ-ын харьяа Мөрөн нисэх буудалд гэхэд л Ц.Даваасүрэн танил талынхаа 13 хүнийг шахсан бөгөөд олон жил ажилласан хүмүүсийг элдвээр дарамтлан хайр найргүй халж, нулимстай нь холин хөдөөгийн номхон иргэдийг элэг барин дээрэлхэж, эрх ашгийг нь ихээхэн хохироож байгаа аж. Төвийн салбарт 50 хүнийг ажлаас халдахдаа том, дунд тушаалтныг АТГ, шоронгоор айлгаж, жолооч, үйлчлэгч гэх мэт жирийн ажилчдыг өргөдлөө өг хэмээн дарамталж халжээ. Тэрээр хөдөө ажлаар явахдаа ИНЕГ-аас машин унаа, бензин тос дайчилдаг төдийгүй өндөр үнээр чанаргүй тавилга шахсан зэрэг ихээхэн будлиан тарьж байгаа гэнэ.
Нийслэлийгэртхэн Дарханд шилжүүлэхгүй бол утаанаас гадна ус ундааны асуудал тун хэцүү болох байхаа.
Tudev guaig songohgui, heegui geed teneg Ochirbatiig songoson maluud shuu dee bid. Nuguu Ochirbat n Mongoliin hamgiin unetei orduudiig uuriin bolgood, ard tumniihee barij ugsun bairiig hurtel zaraad yavdag novwh.
huduuniihun min neeree ene hot nertei avarga tom tosgon dotor ingej adlagdaj yavahaar uvug deedsees ulamjilsan nuudelchin amidralaaraa tavan erdene mal surgee usguud eh orniihoo eruul tsever salhiar tseej duuren amisgalsan shigee taavaaraa amidarval ug n saihan yum daa,tegeed ch udruus udurt bidnees ugui bolj baigaa mongol soyol ahui ulamjlalaa bid ur hoichdoo ovluuleh uuregtei. bi l hervee huduu turj ussun bol ene hot nertei holion bantan dotor buhimdaj suuhgui l baih baisan. Ternees gadna yer n dorvitoihon shuluuhan hudulj niislelee ertnii Ih Mongol ulsiin niislel Harhorind shiljuulvel ali ch talaa bodson zuv bolno. Harin Ulaanbaatariig zah zeel,ediin zasgiin tuv hot bolgovol onovchtoi boloh yum shig l sanagdah yum daa.
Iim l uhaantai udirdagch Mongold heregtei. Ard tymen yagaad uragshgyi hymyysiig demjeed baidagt l ih gaihaj bna. Mao ard tymen cagaan caas tyyn deer haraar yuch bichij bolno gej helsen baidag. Ene zarchim mongold yichileed udaj baina shyy. Neg l medehed niilchoh bii dee
Ийм сайхан хүмүүсийн үгийг сонсож үйл ажилдаа тусгавал бага алдахсан даа. Түдэв гуай шиг эрдэм ухаан хоёр нь тэгширсэн хүмүүс Монголд олон бий гэдэгт итгэдэг ч сонгуулийн систем нэг л бишээ. Тэр сайхан хүмүүс энэ Улсыг удирдан чиглүүлэх бололцоо гарахгүй байна. Шуналтангуудыг шургалан орох боломжийг олгодог тогтолцоо оршисоор байна. Гранландын арлын засаглалыг хэрхэн "авсан" америк хувилбар засваргүйгээр манай улсад хуулбарлагдаж байгаа нь тоогүй... Түдэв гуай Танд сайн сайхан бүхнийг хүсч ерөөе, Танаас авсан номоо уншиж сэтгэл баяссанаа илэрхийлье,эрдэмтэн Ах минь.
монголын нийслэлд улаан коммунистууд улаанбаатар гэдэг нэр өгчээ. юмны нэр цаг үеэ дагаад оносон нэртэй болдог. дүр эсгэсэн ардчлалын үед бодит үнэнийг тодорхойлсон нэр нийслэлд маань хэрэгтэй болжээ. монгол улсын нийслэлийг үхлийн хөндий гэж нэрлэж үндсэн хуульдаа тодотгон оруулах болсон юм бишүү? хүний эрх, даяаршил гэдэг АНУ гийн үзэл монголд өргөн дэлгэрч улсын эрх ашиг, ард түмний эрх ашгаас хувь хүний эрх ашгийг өндөрт тавьсан их хурлын гишүүдийг АНУ канадын эдийн засгийн алуурчид болон тооллогын хар машинаар дамжуулан тавих болсноор улс орон сөнөл мөхөлийн замдаа орлоо. хөөрхий зориг эхлээд улсын эрх ашиг дараа нь ард түмний эрх ашиг дараа нь намын эрх ашиг дараа нь хувийн эрх ашиг гэсэн дараалал тогтооё гэснийхээ төлөө дүр эсгэгчдийн захиалгаар хорлогдсон бишүү? өнөөдөр монголд үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж байдаг бол эн тэргүүнд шийдэх асуудал бол үхлийн хөндийг яах вэ? гэдийг шийдмээр юм. дүр эсгэгчид агаар, утаа, хөрсний бохирдлыг цөөн хүн баяжих хэрэгслэл болгосоор хорин жил боллоо. үүнд удирдлагын муугаар сөнөөгдөж байгаа орны мөхөж байгаа иргэн санаа зовж санал нэмэрлэв. дүр эсгэсэн ардчлалын төрөөс уламжлаж авах зүйлгүй учир 2016 оны сонгуулиар их хуралд хоёроос дээш сонгогдсон хүнийг сонговол бид бүр сүйрэх юм байна шүү гэдгийг л ойлгов. ард түмэн мэдтүгэй
Түдэв гуай ямагт маш үндэслэлтэй шинэлэг санаатай цогц хараатай нийтлэл бичдэг хүн. Толгой нь хөгжсөн хүндээ. Бүдүүлэг шунахай монголуудтай юу ярихавдээ. Юу ч хэлээд нэмэргүй. Илчигний чихэнд юу ч хийсэн адил. Цэцэг цэврүү шиг нялх үрсийг хараад өрөвдөх юм. Тавилан л байхдаа. Бүдүүлэг шунахай тэнэгүүд эх орноосоо урвагчаас дээрдэх юм огт алга.
AN-nhan hun amidrah gazaraa uuruu songono geed horiglodog baisan zaaltiig avch haysnaas bolj huduuniihun hot ruu iheer nuuh bolson ni unen shuu dee.Ardchilaliig buruu tiish ni mushgin guivuulagchid munuus mun.
Сайхан нийтлэл байнаа.Даанч Л.Түдэв гуай нэг зүйлийг ойлгоогүй явж байгаа юм байна. Энэ 1990 оны "ардчилсан" гэх импортын "хувьсгал" чинь монгол хүнийг байгалийн баялагтай нутагтаа амьдрах аргагүй болгож, дараа нь чөлөөлөгдсөн нутгийнх нь баялагийг цөлмөх далд зорилготой үйл ажиллагаа байсан.Одоо энэ бүхэн амжилттай хэрэгжиж байна.Эрх баригчдад юуч хэлээд нэмэргүй Баярцогт шиг барьцаанд орчихсон байгаа. Үнэхээр ажил хийе гэсэн ч чадал, чадвар, сэтгэл байхгүй болохоор хэцүү шүү дээ.Ганц чаддаг нь албан тушаалын наймаа, авилгал авах юм уу даа.
Hotod amidarch baigaa humuusees ih hemjeenii tatbar abah heregtei.Gehdeen amidarsan jileer ni shuu jishee ni;30-s deesh jil amidarsan bol tatbargui harin hodoonoos orj irj baigaa hunees bol heden sayar ni abah heregtei tegbel bid utaa uniargui amar taiban amidarch bolno shuu.Odoo unendee ulsiin niislel bish hodooniihonii honog tooruulj , uulzaj arhidaj, tanhairch, hulgai hiij ,ynhanddag l gazar bolood baigaag anhaarah heregtei!!!
Тэнэгтээд байгаач малаа!Чиний эцэг эх хэзээ нэгэн цагт нусаа хацартаа наачихан маажгий гуталтай уранхай ховонтэй дээлтэй Улаанбаатарт хатсан талхны онцог хайгаад орж ирсэн л байж таараа!Чи УБ-д торсон бол тэрэнд чинь тийм айхтар хорвоогоос заяаасан авьяас гавьяа ер байхгуй!Би бас УБийн 1-40000 мянгатын унаган баньди тэглээ гээд би миний ээж аав ходооноос хотруу сургуульд орж ирсэн улсууд гэдгийг хэзэч угуйсгэж чам шиг мултарч бултрэхгуй!Хун болгон энэ хорвоо дээрээс аль болох аятайхан амьдрах газраа сольж сэлгэж явдагнь хорвоогийн жам за юу малаа!
Тийм ч учраас би оноодор наад Утаанбаатарыг чинь орхиод хуний газарт илуу сайхан амьдрал хайгаад болоодл явж байна,амьдрал гэдэг чинь дандаа эрэмбэ дараагаараа солигдож холигдож байдаг юм.чам мэтийн холдуу толгойтой малнууд бол жалганы хэруул хийгээдл суухаас оор ажилгуй байдаг байхгуй юу!
Элбэгдорж АН хоёрыг даган баясч хошгируулдаг хүмүүст хохьчинь!
ХӨГШИН ЖИНХЭНЭ КОММУНИСТИЙГ ЮУНД ХӨӨРГӨНӨВ .ИЙМ ХҮМҮҮС ХҮНД ХАРАГДАХДАА ГАЙГҮЙ ХАРИН ҮЗЭЛ БОДОЛ САНАА НЬ ҮХИРМЭЛ ЭНЭ ХҮНИЙ БУРУУ БИШ НИЙГЭМ НЬ ТИЙМ БАЙСАН ДАА ХӨӨРХИЙ
сайхан нийтлэл байна.
Ochirbat-iin orond ene Tudev gauig songoson boluu bid ovoo hugjsun baihgui yu. yadaj turiin terguun ni hajuudaa alban yosnii uzmerchtei baihgui baisan baih.
Чихтэй бүхэн сонсож,нүдтэй бүхэн(монголчууд) уншмаар нийтлэл байна. Ухаан гэж энэ дээ. Түдэв гуай минь "түм түм" насалж, ард түмнээ гэгээрүүлж явах болтугай
yasan unen ug helee.ug huleej avaasai daa
Түдэв гуйдаа эрүүл энх, урт удаан наслахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. Та бол монголд байтугай дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн соён гэгээрүүлэгч билээ. Чихнээ чимэгтэй, бодит үнэнийг олон түмэндээ дуулгасанд баярлалаа. Хав харанхуйн дундаас гэрэл цацрах шиг боллоо. Бид ЗӨВ засаглалтай болох, ахын хэлснээр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН засаглалтай болох эсэх талаар РЕФЕРЕНДИУМ явуулах цаг иржээ.Зуун ямаанд жаран ухна гэдэг мэргэн үгийг өвгөд маань хэлээд үлдээчихсэн байхад юунд тээнэгэлзэнэ вэ. Ардчилал, эрх чөлөө Монголд ус агаар шиг хэрэгтэй нь үнэн. Гэхдээ өнөөгийн ардчилал бол жинхэнэ утгаараа хэрэгжихгүй, хөгжихгүй байна. Ардчиллын зарчмыг гуйвуулж, хэдхэн олигархиуд жаргаж байна. Жаргал ч гэж дээ үнэндээ бол нүгэлтэнгүүд болж, хараал зүхэл дагуулж байна. Үнэндээ 1989 оны өвөл ардчилал ярьж байсан залуучууд бүгд тэр үеийнхээ үгнээс 180 хэм эргэсэн. Тэд коммунист гэсэн өш хонзонгоор улнаасаа зулайгаа хүртэл өвчилж, эцэг эхээ хараан зүхэж байна. Үүнээс илүү оюуны доройтол байхгүй. Түдэв гуайг муучилсан хүмүүс тэр хүний оюуны өчүүхэн хэлтэрхийд ч хүрэхгүй шүү дээ. Манай төрийн түшээдийн энэ увайгүй засаглал, ичих булчирхайгүй үйлдлүүдийг харахад цаанаа ямар нэгэн хэмжээгээр гадны нөлөөнд байгаа юм шиг санагддаг. Үнэхээр 3 сая хүрэхгүй ард түмнийг сийрэгхэн удирдаад, хоосон хонуулахгүй аваад явчих боломж баймаар юм. Эх орны минь тэр их эд баялагийг хэдхэн хүн салтаадчихаад хөөрхий ард өлсөж үхэх аюулд ороод байхад залхуу гуйлгачин гэж харааж байна шүү дээ. Хүн эд баялагтай, сайхан амьдрахыг мөрөөдөх нь гарцаагүй. Тэгвэл олигархиуд нь эд баялгийг хэмжээнээсээ илүү шуудайлчихаад, үр хүүхэд нь үе тэнгийхнээ байтугай, өвөг дээдсийнхээ өмнөөс шүлсээ үсэргээд харааж, баярхаж, доромжилж байна шүү дээ. Энэ ёс суртахуун иргэний шударга ардчилсан нийгмийн өв соёл юм уу. Ардын нам, Ардын засаг бидэнд хэрэгтэй байна. Ардын ерөнхийлөгч /УДИРДАГЧ/ хэрэгтэЙ байна. Бүх юмыг шинээр эхлье.
ЭНЭ ХҮНИЙ ХЭЛСНИЙГ БУРУУТГААД БАЙГАА ХҮМҮҮС БОЛ БҮГД АВИЛГАЧИД.
Улаанбаатар муж гэнэ үү.Ёстой таалагдахгүй байна.Улсын нийслэл том хот шүү дээ.Бусад аймгуудйн төвүүдээ муж болгохгүй юу.Оросыг дууриадаг моод аль хэдийн байхгүй болсон шүү дээ.Америк болон бусад орнууд нийслэлээ хот гэж нэрлэдэг биз дээ.Оросуудын доог болох юм биш үү.Оросууд Москва муж гэдэг гэж үү.Сонин л байна.
Шал худлаа!Москваа чинь оноодор 15 сая хун амтай том хот а Московский область буюу Москвагийн эргэн тойронд байгаа Москвагийн муж (Москвоский область) бол 7 сая хунтэй том муж байдаг.Москва Московский область 2 чинь таг 2 оор албан ёсны засагтай тортэй тусгай удирдлагатай газарууд.Хоорондоо эдийн засаг санхуу болон нутаг дэвсгэр тосолийн хамаагуй бие биенээсээ оор толовлогоотэй газарууд байдын.Оросын засаг торийн нэгжийг дууриаж ер хэрэгггуй.Энд хэзээч олон улсын товшинд байдаг санхуу эдийн засгийн амжилттай тохиролцоо байгаагуй ирээдуйдээ байх ч угуй
чам шиг эр гичий жингэр юугаа мэдэх вэ дээ. Муу гөлөг
Ta uuruu ehleed irgenii uhamsar gargaad hotoos zailaad zai taviad uguuch ee.gants hun gantsdahgui shuu. honots honotsdoo durgui gegcheer dandaa hogiin yum yarij bie bienee ad uzej bh yum
Түдэв гуайд урт насалахыг ерөөе. Бичсэн зүйлийг тань тэнэгүүд ойлгох хүртэл нь та бичээрэй
салхит согоот шадивлан шарга морьт залаат санзай гээд олон зуслангийн газруудыбг хувьчилж болохгүй харин одоо түр эзэмшиж буй хүмүүстэй нь тохиролцож улс давуу эрхээрээ аваад орон сууцжуу.социалист нийгмийн үед бүүр зусангийн олон амыг хомжуулж тролейбус явахаар зураг төсөл гөрчихсан байсан.ямарч гэсэн газрыг нь хувьчилж болохгүй шүү.хувьчилхаар яриад байсан. тэр чинь улсын мэдлийн юм. муу нэртэй буян жагаа гандангийн дэнжийг хувьчилж болохгүй шүү гэж хашгирсаар байтал сонгуулийн оноо авах гэсэн нэр дэвшигчид гандангийн газрыг хувьчилаад одоо ямар заваан юми болж байна даа
Ìàø çºâ ç¿éë áè÷ñýí òàíä òàëàðõàæ ýð¿¿ë ýíõèéã õ¿ñüå
tudev guaid bayr hurgee. HUUCHIN ETH-ny darga baisan. mash mundag hun sh uu dee. hant ajiilaj baisan. ter ueiin humuus odoo hir tanyg shutej bishirj yavdag sh uu
Ter neg mal odoo yu geed tenegteed bainaa.nastai huniid ene togtsog odoo uheegui baigaamuu ch geh shig.Chinii aav eejiig muu uhej baisan togtsognuud uheegui baigaamuu geed haraaval chamd yamar sanagdal baina,dunhuu mal mini