ТОРОНТО. /BBC/. Гадаадын зарим иргэнд байр, орон сууц худалдаж авахыг хоёр жилийн хугацаагаар хориглосон шийдвэр Канадад хэрэгжиж эхэлжээ. Канадын иргэн биш эсвэл байнга оршин суудаггүй хүмүүст байр, орон сууцны үл хөдлөх хөрөнгө худалдаж авахыг нэгдүгээр сарын 1-нээс хориглосон бөгөөд энэ журмыг зөрчсөн тохиолдолд 10 000 канад долларын торгууль төлнө.
Харин дүрвэгсдийн статус хүссэн хүмүүс, түр хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй гадаадын иргэд болон Канадад таваас дээш жил амьдарч буй оюутнууд энэхүү хоригт хамаарахгүй гэдгийг тус улсын Засгийн газар хориг үйлчилж эхлэхээс 11 хоногийн өмнө буюу 12 дугаар сарын сүүлчээр мэдэгдсэн байна.
Канадын эрх баригчдын эл шийдвэр нь орон сууцны дэлхийн хамгийн хүртээмжгүй зах зээлүүдийн нэг болох тус улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн байдлыг сайжруулах зорилготой юм. Өнгөрсөн зуны байдлаар Канад улсад орон сууцны дундаж үнэ татвараа төлсөн өрхийн дундаж орлогоос 11 дахин их буюу 777.200 канад доллар /568.000 ам.доллар/ байжээ.
Дээрх хориг нь Канадын орон сууцны зах зээлд ямар нөлөө үзүүлэх нь тодорхойгүй байна гэж зарим хүмүүс шүүмжлэлтэй хандаж байна. Статистикийн мэдээгээр байр, орон сууцны үнэ хамгийн өндөр байдаг Онтарио, Британийн Колумб зэрэг мужид нийт байр, орон сууц өмчлөгчдийн 6 хүрэхгүй хувийг гадаадын иргэд эзэлдэг ажээ.
Канадын байр, орон сууцны асуудал эрхэлсэн сайд Ахмед Хусейн хориг хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан мэдэгдэхдээ, орон сууцыг өөрсдөө амьдарч гэр бүлээ өсгөх газар гэхээсээ илүүтэй зөвхөн бараа таваар мэтээр худалдан авч буй байдлыг хязгаарлах зорилгоор энэ хоригийг хэрэгжүүлж байна гэжээ.
"Энэ журмаар дамжуулан бид орон сууцыг энэ улсад амьдарч буй бүх хүний сайн сайхны төлөө канадчуудын эзэмшилд байлгах арга хэмжээ авч байна” гэж тэрбээр онцолсон байна.
Канадад орон сууцны үнэ 2022 онд бага зэрэг буурсан хэдий ч 10 жилийн өмнөхөөс харьцангуй өндөр хэвээр байгаа аж. Өнгөрсөн онд орон сууцны дундаж үнэ 2013 оныхтой харьцуулахад 48 хувиар өсөж, 522.951 канад долларт хүрчээ. Харин өрхийн дундаж орлого байр, орон сууцны үнийн өсөлтийг гүйцэхгүй байгаа юм. Сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд, 2015-2020 оны хооронд татвараа төлсний дараах өрхийн дундаж орлого 9.8 хувиар өсжээ.
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл(4)
Манай улс өөрийгөө нэг их ардчилсан гээд сүржигнээд байдаг байж ардчиллаас огт суралцахгүй байна. АНУ н төрийн ордон руу дайрч хууль тогтоогчид тар,ерөнхийлөгч огцор гэж хашгирсан жагсагчдыг толгой дараалан олж 30 жилийн ял оноож, тэргүүлсэн этгээдийг 40 жил хорих ял төлөвлөж байна. Гадаадын иргэнд орон сууц худалдан авахыг хориглож байна. Гэтэл манай улс ардчилсан улс байж сайн жишээнээс суралцахгүй байна. цогтбаяр гэгч зандалчинд 40 жилийн ял оноох ёстой.
Канад Австрали Европын орнууд хууль бус дүрвэгсдийг хүлээн авахыг хориглосон хуулийг баталсан дээр шүү. Өмхий америк ганцаараа хууль бус дүрвэгсдийг хүлээн авна биз.
Americ,kanad burhanii oron.Tim bolohooroo delhiin humus tiishee hoshuurdag.Bugdiin ni avah bolomjgui.Tiimees ch oron bairnii uniig gadnii mongotei garuud hoorogdood bgaan.
canad amerikiin hajuud hudlaa uls shuu. har boruudaar har ajlaa hiilgesen delhiid baihgui undur urtugtei hogiin huiten gazar daa