Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож үг хэллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:
“Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Ард иргэд ээ,
Миний бие өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төслийг хүргүүллээ.
Учир нь маргаашнаас хатуу хөл хорио тогтоох буюу 04 дүгээр сарын 25, 26-ны өдрийг хүртэл энэ нөхцөл байдал хүндрэх шинжтэй байна. Яагаад гэвэл 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Монгол Улс Лондонгийн арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах хугацаатай давхцаж байна. Ийм учраас дээрх зарлигийг Монгол Улсын Засгийн газарт хүргүүллээ.
“Оюу толгой” компанийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татан дуудсан маргаанд ердөө цөөн хэдэн хоногийн дараа буюу 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөрт багтаан Монгол Улсын Засгийн газар хариу няцаалт хийх, байр сууриа илэрхийлэх хуваарь тов гарсан мэдээллийг Ерөнхийлөгчийн Ажлын албаны төлөөлөл долоо хоногийн өмнө авсантай холбоотой.
Маргааны хүрээнд Монгол Улсын Засгийн газарт хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч, дэлхийн шилдэгт тооцогдох хуулийн зөвлөх байгууллага нь “Оюу толгойн төслийн гэрээ, хэлцлүүдийг тойрсон авлигын шинжтэй онц ноцтой үйл баримтууд дэлхийн 6 улсын шүүхэд явагдаж буй ажиллагаагаар илэрч тогтоогдсон, гэрээ байгуулахад шударга бус арга хэрэглэсэн асуудлыг арбитрын шүүхэд сөргүүлэн тавих замаар Монгол орон өөрсдийн зөрчигдсөн эрх ашгийг сэргээн эдлэх боломжтой тухай”, “энэ агуулгаар сөрөг нэхэмжлэлийг гаргах шаардлагатай” болохыг удаа дараа зөвлөмжөөр ирүүлсээр байжээ.
Өөрөөр хэлбэл, “Оюу толгой” компани олон улсын арбитрын шүүхэд эхлүүлсэн энэхүү маргаанд манай орон шударга ёсны хүсэмжлэл, шаардлагаа дэвшүүлэн тавьж, хуулийн зөвлөхийнхөө тусгайлан зөвлөсөөр ирсэн тэрхүү сөрөг нэхэмжлэлийг гаргах явдал нь:
Оюу толгойн төсөлд хамааралтай гэрээ, хэлцлүүдийг шинэчлэн байгуулах,
Маргаантай асуудлаар манай улс язгуур ашиг сонирхлоо хамгаалж, нийт монголчууд байгалийн баялгийн үр шимийг тэгш шударгаар хүртэж байх нөхцөлийг хангах
Цаашлаад хөрөнгө оруулагч талтай харилцан ашигтай, нээлттэй хамтран ажиллах
эрхэм дээд үйл хэргийг амжилттай бүтээх түүхэн бололцоог олгохуйц амин чухал ач холбогдолтой болоод буй онцгой цаг үе тохиосон байна.
Монгол Улсын болон гадаад улсын шүүхүүд, түүнчлэн Монгол Улсын прокурорын байгууллага, Авлигатай тэмцэх газруудын явуулж чадсан олон улс дамнасан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд, Оюу толгой болон манай орны байгалийн үнэт баялгийг наймаалцаж, хэмжээлшгүй хөрөнгөжсөн, хууль бус сүлжээ ил болсноор, тухайлбал Оюу толгойн төслийн хөрөнгө оруулагч талд үндэслэл бүхий шахалт шаардлага бодитоор бий болж эхэлж буйн зөвхөн эхний үр шимийг сүүлийн өдрүүдэд монголчууд бид нийтээрээ ажиглалаа.
Оюу толгойн орд ашиглах гэрээ, хэлцлүүдийг шударга ёсонд нийцүүлэх нь зөвхөн Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг жинхэнэ утгаар нь бэхжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтын шударга, таатай орчныг хангах, хоёр хөрш, гуравдагч хөрш, олон улсын тавцан дахь нэр хүнд, хамтын ажиллагаа, Монгол Улсын гэрэлт ирээдүйг баталгаажуулан, шинэ эрин цагийг итгэл төгс эхлүүлэхэд онцгой тустай юм.
Үүний учир Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газарт хандаж, олон улсын арбитрын шүүхэд “Оюу толгой” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох арбитрын маргаанд өөрийн улсын язгуур ашиг сонирхлыг хамгаалах, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах шаардлагын үүднээс нэн даруй сөрөг нэхэмжлэл гаргаж, холбогдох арга хэмжээ авах зарлигийг хүргүүлсэн болно.
Эрх баригч үнэмлэхүй олонх ард түмний элч төлөөлөгч болохоо умарталгүй, улс төрийн нам, бүлэглэлийн явцуу ашиг сонирхлоос эн тэргүүнд улс орон, ард түмнийхээ нийтлэг эрх ашигт үнэнч байж, зарлигийг хүлээн авч шийдвэрлэнэ хэмээн найдаж байна.
Сүүлийн жилүүдэд Эрдэнэтийн зэсийн орд, Салхитын мөнгөний ордоос орж ирсэн бодит үр ашиг, мөн Оюутолгойн гэрээ, хэлэлцээр хийхээр хөрөнгө оруулагчид нааштай хандаж байгаа зэрэг нь Монгол Улсын хууль хяналтын байгууллагуудын авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, хил дамнуулан нуун байршуулсан хөрөнгийг олж тогтоон илрүүлэх, улмаар Монгол Улсад буцаах ажил, хүчин чармайлтын үр дүн гэдгийг Та бид бүгд мэдэж байгаа.
Энэ нь Монголчууд бид нэгдмэл нэг санаа зорилготой, зөвхөн улс орон, ард иргэдийнхээ эрх ашгийг тэргүүнд эрэмбэлж, эрхэмлэн ажиллаж чадвал бүх зүйлд ахиц, дэвшил гаргана гэдгийг маш тодорхой харуулж байгаа хэрэг юм шүү.
Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн анхаарч, дэмжиж ажиллаарай гэж хүсье. Баярлалаа” гэлээ.
Сэтгэгдэл0
Энэ чинь Монголыг алахаар нэгмөсөн шийдчихэж.Ямар азаар ингэх эрх нь өөрт нь байдаггүй юм бурхан минь.
Bitgii soliorood bai malaa harin tun zov asuudaliig gargaj tavijee..
Их итгэж байсан юм хурцыг элчингээр томилоод байх үед л найдвар тасарсан одоо боль доо тулгаа
Харин ч зөв чиглэл гаргалаа.
ОюуТолгой Монгол улс учраа олоод арай гэж аятайхан замд орсон Ямар учраас эх орны эсрэг бас нэг хутган үймүүлэлт вэ Ийм юм хэрэггүй ш дээ.
х.баттулга шударга ажиллаж чадаагүй. ц.элбэгдорж, сахал эрдэнэбилэг ,бадамжунай бүгд ял шийтгэлгүй зүгээр өнгөрлөө. с.эрдэнэ намаа өгнө шоронд битгий оруулаач гэж байгаад өөрийг чинь мурьчих шиг боллоо.хэлэх үг алга даа.жунай мангасынхаа араас явдаг байх даа.
Хуурч мэхлэн, хулхидалгүйгээр амьд явж чаддаггүй. Заримдаа хаана нь худал, хаана нь үнэн байгаагаа өөрөө ч мэдэхээ байтлаа бурдаг. Загасныхан үргэлж өөрөө өөртэйгээ зөрчилдөж, үргэлж өөгүй мултарч байдаг ч үүнээсээ ямар нэг ашиг гаргах нь тун цөөн. Учир нь энэ бүхнийг ашиг хонжооны төлөө бус харин «хуурах урлагийн төлөөх урлаг» буюу сэтгэлийн таашаал авах зарчмаар хийж байдаг юм. Мөн бусдын муу муухайг хутган самарч, эмзэг газрыг олж хөндөх дуртай. Бусдын нууцаар наймаа хийхээс буцахгүй. Ажил хийх дургүй, чаддаг ч үгүйн дээр ямар ч барьцгүй болохоор албадан ажил хийлгэнэ гэдэг гонжийн жоо. 17 тэрбум доллар гадна байна ханцуй шамлаад орно гээд байсан худалч өөрөө оффшортой байсан байгаа биз энэ худалчаар ажил хийлгэнэ гэж гонжоо. Төрсөн ордон худалчуудын ордон төрсөн байхад нэмэр байна уу. АН-н дотор хэрүүл хутгаад бүгдийн самраад хаячихсан. АН-г Элбэгдорж, Баттулга гэдэг 2 нөхөр самарсан даа. Манай энэ худалч юу гэж хэлж байж болно молиго үмхүүлж байгаа хэрэг юм. Сонгууль дөхөөд баруун зүүнгүй худал ярьдаг болсон. Ардчилсан нам одоо юу болж байна бөөн хэрүүл бантан тамга тэмдэг хуурамч жинхэнэ цаад эзэн хор хов найруулагч эзэн Женко байдаг гэнэ. Төмөр зам, аж үйлдвэрийн парк, 17 тэрбум доллар худал хэлээд байхаас биш ажил хийе үр бүтээл гаргая гэж ёстой гонж доо. Х.Баттулга гэдэг хүний зурхайг сайтар уншаад өнгөрсөн 4 жил ерөнхийлөгч бүр 12 жил сайд байсан хүн юу хийв бод бод.
Эрдэнэ шоронд битгий хийгээч гэж хэнээс гуйсан гэж Женкогоос уу? Харин ч Женкогийн үнэнийг илчилж шинэ хонгилын шүүгч, прокурорууд байгаа гэдгийг зарласан юм биш үү?
"Босоо Хөх Монгол"-ын Босдоггүй Боовтой Шинжээгийн Босдоггүй цэргүүдээр юу байна?
4-н жилийн хугацаанд хувийн ажлаа амжуулж хулгайч найз нараа өршөөлд багтааж улсын хэдэн арван тэрбум төгрөг хулгайлж шүүх прокурорт хонгил ухаж өөрийн бүх булхайг дарсан ялаас мултарч чадахгүй ээ.4-н жил ан хагалан бутаргаж бүх өрсөлдөгчөө зайлуулж намнасан гашуун үнэнээс зайлж чадахгүй.1 ч гэсэн ард иргэдийнхээ төлөө ажил хийсэн бол өнөөдөр ингэж энд тэнд очиж уйлан донгодож улин хуцахгүй бсан.одоо хүний хийсэн ажил болгоныг би хийсэн гэж өөртөө нааж онигоо болохгүй блаа.оруулж ирсэн 20 сая $ ядаж хуваагаад өгчих сэтгэлтэй бай л даа
ерөнхийлөгч маш шударга тууштай шийдвэр гаргах гэж байна. ерөнхийлөгчөө дэмжиж эх орныхоо баялгийг харийн дээрэмчдээс хамгаалж өөрсдөө ашиглая.
4-н жилийн хугацаанд хувийн ажлаа амжуулж хулгайч найз нараа өршөөлд багтааж улсын хэдэн арван тэрбум төгрөг хулгайлж шүүх прокурорт хонгил ухаж өөрийн бүх булхайг дарсан ялаас мултарч чадахгүй ээ.4-н жил ан хагалан бутаргаж бүх өрсөлдөгчөө зайлуулж намнасан гашуун үнэнээс зайлж чадахгүй.1 ч гэсэн ард иргэдийнхээ төлөө ажил хийсэн бол өнөөдөр ингэж энд тэнд очиж уйлан донгодож улин хуцахгүй бсан.одоо хүний хийсэн ажил болгоныг би хийсэн гэж өөртөө нааж онигоо болохгүй блаа.оруулж ирсэн 20 сая $ ядаж хуваагаад өгчих сэтгэлтэй бай л даа
ерөнхийөгч Баттулгаас өөр хүн байсан бол ингэж зориг гаргаж МАН-ын хулайчдын эсрэг дуугарч чадахгүй байлаадаа. Зөв шийдвэр байна. харж л байя. МАН таг дуугүй өнгөрөх биздээ өөрсдөө хуйвалдаж хахууль хулгай хийсэн болохоороо тэд сөрөг нэхэмжлэл гаргахгүйдээ
Ерөнхийлөгчийнхээ шийдвэрийг дэмжицгээе ээ - ард түмээн , ард түмнээс өөр дэмжих ХҮЧИН \ нам - засгийн удирдлага \ монголд ер нь алга шиг байна шүү , энэ эртнээс бэлтгэгдсэн , ерөнхийлөгчийг дуугарахаар л зэрэгцээд гараад ирдэг - ЖИЖҮҮРИЙН коментуудыг хар даа ... Ерөнхийлөгчийн энэ " алхам " бол АЛТАН БОЛОМЖ байх шүү , ард түмэн үүнийг ашиглахгүй бол МАН - чууд ГҮРИЙНЭ гэдэг нь тодорхой ...
AN-iig Euk- iin Songuulid oruulahgui baih buhniig hii gej MAN-d sanaachlaga hurguulj, avtor ni bolj bsn min zuv baijee. Huuk ch irgediin sanaliig sonsdog, ard tumendee arai oir baidagt itgesen l hereg.
Mun Ulsiin Uriig (state dept) tsartsaah talaar tuhai tuhain ornuudad ni hand gesen sanal tavisan. MAN dotroo yarij baigaad Parliament-iin shugamaar Auyka -aar taviulj anhnii alhamaa hiisend bayarldag shuu. Bi Parliament-iin shugamaar taviulna gej bodoogui dutuu dulimag, tuuhi "handlaga" gargasand Huuk maani huurhun taktik gargaj, bayjuulan Parliament-aar damjuulsan baidag.Harin Huuk ES-aasaa buusnaas hoish ene asuudal tag zogsson doo, huurhii.
Gazariin Hovor Element manaid ih baidag. Ene baylag manaid ih baigaad bi bayarldaggui, harin ch asar ih aidag gesen koment bichij bv. Unuudur delhiid ene chigleleer dain bolj b. Internetiin medeend ter bur itgedeggui uchraas huviaaraa sudalgaa hiideg gazart handsan. Manaih ene talaar tiim deeguur davhidaggui boloh tuhai alban esnii medee avlaa daa.Tom gurenuud manaihaas holuur shogshog!
Чи бол Монгол биш.Уриалаад л шоудаад л. Женкогийн Оросуудын буриад гэдэгт би 100% итгэлтэй байна.
Dani ulsad bairshiltai hagas avtonomit Greenland-iin 56 000 hun amtai, 44 000 songogchidtoi, gazriin hovor erdeseer baylag ene nutagt say bolson Songuuliin Dung tom gurenuud bur sahiaad, ajiglaad, manaad bsn chin Ard Tumen ni ene chigleliin UURHAI ajilluulahgui, nutgaa uhuulahgui gesen MOTTO- toi namd sanal ugch yalalt baiguullaa.
Uran-ii ashiglaltiin LICENSE 10-aad kompanid baidag gesen. Uran-aas gadna yamar erdes bayalag dagaldaj gardagiig medeh uu. Gazariin Hovor Element gardag gj meregjiliin hun medegdsen. Niatsaaj eserguutseh hereggui. Fact Check, please. Only then talk with me.
Zesiin Huder Hailuuldag ZUUHAA oruulj ireh Geree Contract hiimeer bh um. Hedii bolgon tuuhiigeer gargah ve. Japan-d bas l technology ni uurchlugduj bgaa gene.Tehleer ehnii ued unetei l bh baih.P.Tsagaanii uildveriin tehnik 1 uedee hiamdhan gargaad bj boloh taltai. Balance-iin bus hayagdal gedeg ch Balance-iinh l baij taardag geh onigoo bdg. Hehehe.Goe shuu.
еөнхийлөгчид ард түмнээс өөр дэмих хүч алга. ганцаардуулж боомилж байна. хүн хүнээ барьж идэхгүй байхаа. Ард түмэн байхад ерөнхийлөгч ажрахгүйдээ тэмцээрэй. дахин сонгогдоорой
Demjij bna!
монгол хүн бүр намчирхаж долигонохгүй монгол улсад үүрлэж байгаа оюу толгойг тойрсон хээл хахуул авилгал анх хийсэн гэрээ хэлцэл хэн монгол англи дээр хийсэн мөн сүүлд хийсэн баярцогт эрчим хүчний сайд хоёр хийсэн төсөл гэрээ дубайн гэрээг хүчингүй болгох ёстой монгол улс 22 миллиард төгрөгийн өртэй үлдэнэ наад зах нь 400 000 000 000 миллиард долларын үнэтэй эх орон алт зэсийн орд шүү дээ Монгол жирийн хүнд хувьцаа ноогдол ашиг сар бүрийн 3000 доллар байна уу ЗХУ-ын эрдэнэтийн уурхай өнөө хүртэл ашгийн өгсөөр байна оюу толгой тав арав дахин баялагтай зэс гэхээсээ алтны уурхай шүү дээ ядаж оюу толгойн дубайн гэрээг зогсоолдоо Ард түмнээ ингэж болохгүй
Zuitei demjij bna!
яагаад засгаас зөвшөөрөл авах юм. өөрөө өөрийнхөө зарлигийг өөрөө мэдээд гаргах бүрэн эрхтэй бусуу
Баттулга гуайг энэ удаа дэмжиж байна. Өөрсдөө эзэд нь байж 22 тэрбумын өртэй үлдэнэ гэж юу байдаг юм бэ.
Tiim shuu!
ЗҮЙТЭЙ, ГАДААДАД ХУЛГАЙЛААД ГАРГАЧИХСАН МӨНГИЙГ ЧИНЬ ИЛРҮҮЛЧИХЛЭЭ, ЭНИЙГЭЭ ИРЖ АВ ГЭЖ АЛЬ ЭРТНЭЭС Л ХЭЛЭЭД БАЙГАА, ЭНЭ МАН, УИХ СЭМХЭН ХУЛГАЙГААР НЭХЭМЖЛЭГЭЭ ТАТЧИХСАН ... XӨДЛӨХГҮЙ БОЛ АРД ТҮМЭНТЭЙГЭЭ НИЙЛЭЭД ЦЭРГЭЭ ХӨДӨЛГӨXӨӨС ӨӨР ЯМАРЧ АРГАГҮЙ.
ДЭЭРЭМЧДИЙГ ХЭТЭРХИЙ ИХ ГУЙГААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ, ТӨР ШҮҮ ДЭЭ ТӨМӨР...?
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэг талаас байгалийн баялагийг ард түмнээс дээрэмдэн авсан Сү.Батболд, У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нарын дээрэмчдын бүлэглэл, нөгөө талаас байгалийн баялагийг эдгээр дээрэмчдээс салган авч ард түмэнд өгөх гэсэн одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга нарын эх орондчдын бүлэглэл гэсэн хоёр бүлэглэл үхэх сэхэхээ үзэх гэж ана мана тулалдаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд МАН-ынхан Зоригийн хэрэг, ҮАБЗ-ийн хэрэг, шүүгчдийн хэрэг, Оюутолгойн гэрээ, Ковид-10 тэрбумын санхүүжилт, Үндсэн хуулийн шинэчлэл зэргээр ард түмнйи тархи толгойг өдөр шөнөгүй, өглөө оройгүй угааж байна. Гэвч монголын ард түмэн тэнэг биш учраас хэн нь хэн вэ? гэдгийг У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын нэн хариуцлагатай албаа короновирусын ид дэгдэлтийн тэр хүнд цаг үед хаяад зугтсан тэр өдөр мэддэг болсон, ялагдаг болсон. Монголчууд тэр өдөр ер нь хэнийг ерөнхийлөгчөөр сонгож болох юм байна, хэнийг ерөнхийлөгчөөр сонгож болдохгүй юм байна гэдэг сонголтоо нэгэнт эргэлт буцалтгүй хийчихсэн
Tiimee Mongolchuud odoo negent meddeg bolson gadna dotnii luivarchdiig Toroos zailuuliya!
Huuk Ard tumenii toloo amia ogohoos butsahgui gej popordood baisan harin Sugiin toloo u ch hiihees butsahgui gedegee haruullaa!!!NEWYORKiin shuuhees Sugiin heregt mongol uls nehejleleesee tatgalzlaa!! Daraa ni zasgiin gazaraa taraalaa!! Unendee Huuk bol Sugiin suganii us l baisan m bn lee chaavaas!!
Дэлхий дээр уул уурхайн төслийг хэрэгжүүлэхэд "Хөрөнгө оруулалтын гэрээ", "Хувьцаа эзэмшигчдийн гэрээ" гэсэн гэрээ байгуулдаг улс орон XXI зуунд Монголоос өөр байхгүй юм. Иймээс Оюутолгой төслийг цаашид үргэлжлүүлэх хамгийн зөв хувилбар нь "Хөрөнгө оруулалтын гэрээ", "Хувьцаа эзэмшигчдийн гэрээ"-г бүрмөсөн цуцлаад,орчин үед дэлхий дахинд түгээмэл хэрэглэж байгаа орчин үеийн "Концессын гэрээ", орчин үеийн ""Лицензийн гэрээ, "Бүтээгдэхүүн хуваах гэрээ", "Үйлчилгээ үзүүлэх гэрээ" гэсэн дөрвөн төрлийн гэрээний аль нэгийг сонгож шинээр байгуулахаас өөр зам үгүй юм. Энэ бол зөвхөн нэг хувь хүний, нэг эрдэмтний бодол санаа биш, дэлхийд алдартай Нобелийн шагналт эдийн засагчдийн онол, арга зүй юм шүү дээ. Чухам ингэж байж л Монгол улс "Баялагийн хараал", "Голлонд өвчин"-өөс сална. Үүнийг Монголын улс төрчид, нийт ард түмэн сайтар анхаарах хэрэгтэй. Энэ саналыг цаашид сонин хэвлэл, мэдээллийн сайтууд, твиттер, фейсбукаар улс төрчид, нийт ард түмэнд шуурхай түгээж өгөхийг эрхэм уншигчдаас хүсье
Самраа л самраа л , ерөнхийлэгчтэй энэ гэрээг хиийдэг юм уу үасгийн газартай хийлэг пмуу , бөөн будлиантай , нэг л дуу хоолой энэ улсад байх ёстой биз дээ !!! Энд үнэн зөв хариу алга!!!
Battulga mandtugai! Mongol uls mandan badrag!
Ene horlon suitgegch yavaasai
Mongol yls zob chigleld orobol aytai uy X:Battylga zob bair syyrindeer baigaa uym bna.
БАТТУЛГА ЯААXАВ МОНГОЛЧУУДЫН ТЭР ИХ МӨНГӨ ГАДААДИЙНХНЫ ХООЛ БОЛЖ БОЛОХГҮЙ!!!
Энэ тал дээр ард түмэн минь Ерөнхийлөгчөө дэмжих хэрэгтэй. Олон улсын шүүх Оюутолгойн гэрээ луйврын гэрээ болсон байнаа гээд байхад манай засгийн газар нэхэмжлэл гаргаж өгөхгүй оффшорчдыг өөгшүүлж байгааг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй.
Hulgain munguur sanal avcjih gd shees baas n goojloo huur chini
Hulgaich zalijin huniig turiin terguundee zalsan bi d yaj uuduu garahiin
Энэ Женко ко-ко авахын тулд юу ч хийхээс буцахгүй болсон байна шүү!!!!
Ерөнхийлөгч дээрээс нь Ганбаатар тэргүүтэй БатЭрдэнэ Алтанхуяг .... гээд худрагатай сэтгэлтэй хэдхээн гишүүн дотроос нь ард түмэн гаднаас нь наад бугшсан манын эдээ бээрийг шахаад өгий
хэдэн оюу толгой байнаа англиар туркойз хилл гэдэг нь оюу толгой гэсэн үг болтой туркоиз хилл гэдэг англи ар орчуулсан оюу толгой бас мөн монголын"оюу толгой" хоёр ерөнхийлөгчин тал засгийн газарын тал болон талцаж байтал хоорондоо зохицож учраа олсон гэдэг үг байна хятадт нэг оюу толгой байна уу үгүй юу ДЭлхий дахины хуйвалдаан эхэлж байгаа дээр нь хурдан тас цохиж хаяяаа сөрөх бичиг нэхэмжлэл гомдлоо явуулаачээ оюу толгойг зогсоохгүй бол байдал өөрөөр эргэлээ дубайн гэрээг улсын их хурал хүчингүй болгоёоо монголын мянган өрх бүрд 400сая доллар хүрэлцээтэй ноогдох газрын доорхи баялгийнхаа төлөө тэмцэх цаг иржээ бусад юм огт хэн ч хэрэггүй оюу толгойн баялагийг ард түмэндээ өгьеэ гэсэн өчнөөн нүний амь нас хохирч байна шүү оюу толгойн алт зэсээр хүн алах сум зэвсэг л хийж байна шүү дээ
ХҮРЭЛСҮХ ХУДЛАА ГАР БОЛСОН ХӨӨРХИЙ. АХЫН ДАЛБААН ДОР НЭЛЭЭН НЭР ХҮНДИЙГ ОЛЖ АВААД, ХАМТАРЧ ХИЙСЭНЭЭ ӨӨРИЙН ХИЙСЭН ЮМ ШИГ БААХАН РЕКЛАМДАЖ СОНГУУЛЬД БААХАН ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙГ ХААЦАЙЛЖ ОРЖ ЯЛУУЛЛАА. ЭНЭ ХҮН ЖИНХЭНЭ АРД ТҮМНИЙ БААТАР БИШ ХАРИН ЗҮГЭЭР Л БААХАН АВЛИГАЛЧИДЫГ ХААЦАЙЛАН ХАМГААЛАГЧ БОЛЖ ЯВНА. ЦАГАА ЗӨВ МЭДЭРВЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ БОЛОМЖ НЬ БАЙХАД ОДОО ТЭНЭГТЭЭД ЯВЖ БАЙХ ЮМ.
байнаа?!!