Барууны орнуудын төр засгаас Орос улс химийн зэвсэг хэрэглэж магадгүй гэсэн өдөөн хатгасан мэдэгдлийг удаа дараа хийсээр байна. Гэтэл ийнхүү өдөөн хатгалгыг тэд өөрсдөө бэлтгэж байгааг маш олон баримтаар гэрчилж болох байна. Дайн байлдааны нөхцөлд олон улсын хамтын нийгэмлэг үйл явдлыг үр дүнтэй мөрдөн мөшгөж чадахгүй тул бүх бурууг Орос улсад тохож болно гэж тэд таамаглаж байна.
Энэ оны 2-р сарын 10-нд ОХУ-ын Батлан хамгаалах яам гадаадынхны дагалдсан нэгэн галт тэрэг Украинд хүрэлцэн ирсэн бөгөөд нэг вагонд нь химийн бодис ачигдсан тухай мэдээллийг хүлээн авсан. Орж ирсэн металл гадаргуутай хайрцгуудыг сайтар битүүмжилсэн байсан бөгөөд химийн аюултай, B-Zet гэсэн бичээснүүдээс гадна хорт бодисын ангилалд тохирсон тэмдэглэгээнүүдийг хийсэн байв. Ачааг буулгасны дараа АНУ-д үйлдвэрлэсэн хуягт машинуудад ачсан ба тэдгээр машинууд нь цуваанд орон, байлдааны шугамын чиг зүглэн оджээ.
Мөн 2-р сарын 19-нд тусгай тэмдэглэгээтэй тэсэрдэг сум ачсан 11 вагоныг буулгасан. ОХУ-ын Батлан хамгаалах яаманд байгаа мэдээллийн дагуу өмнө нь АНУ-ын хуурай замын хүчнийхээ ашиг сонирхлын үүднээс бэлэн цочроох бодисын найрлагатай шингэнээр цэнэглэсэн тэсэрдэг сумаар галладаг байлдааны галт хэрэгслүүдээ шинэчилжээ.
Энэхүү 2-р сарын нийлүүлэлтийг хийхээс өмнө Евро-Атлантын гамшгийн хариу арга хэмжээг зохицуулах төв нь Украинд их хэмжээний хувийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэхээр төлөвлөсөн байсан ба ингэхдээ хордлого тайлах, хор саармагжуулах бүтээгдэхүүнүүдэд тэргүүлэх ач холбогдол өгчээ.
Химийн хорт бодис болон түүнээс хамгаалах хэрэгслийг нэгэн зэрэг нийлүүлсэн баримтууд нь мөргөлдөөний үеэр цэргийн сэтгэцэд нөлөөт бодис болох Би-Зетийг ашиглан томоохон хэмжээний өдөөн хатгалга явуулахаар оролдох гэж буйг гэрчилж байна.
Химийн зэвсгийг хориглох конвенцын 1-р зүйлд Би-Зэт хэрэглэхийг хориглосон байдаг. Энэ бодисыг Вьетнамын дайны үед АНУ өргөнөөр хэрэглэж байсан ба 1990 онд Вашингтон нөөцөө бүрэн устгасан тухай зарласан боловч дээжийг нь үлдээсэн байна. Нэмж дурдахад, орчин үеийн эмийн үйлдвэрүүдийн хүчин чадалд тулгуурлан Би-Зетийн прекурсоруудын нийлгийг гарган авч, жилд хэдэн арван тонн хүртэл үйлдвэрлэх боломж хадгалагдсаар байна.
АНУ болон түүний холбоотнууд нь Афганистан, Ирак, Сири дэх цэргийн мөргөлдөөний үеэр химийн бодисоор цэнэглэсэн байлдааны галт хэрэгслүүдийг удаа дараа ашиглаж байсан. Химийн зэвсэг ашигласан гэх үндэслэлгүй буруутгалыг мөн АНУ-ын түрэмгийллийг зөвтгөхийн тулд ашиглаж байсан. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Колин Пауэллийн гарт байсан «угаалгын нунтаг» бүхий хуруу шил нь Ирак руу довтолж, энэ улсын хагас сая гаруй иргэнийг үхэлд хүргэх шалтаг болсон юм. 2017 онд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан «Цагаан дуулгатнууд» зарин хэрэглэсэн байж болзошгүй газраас дээж авч буй хэмээх гэрэл зургууд нь (зураг дээр энгийн даавуун маск зүүсэн хэдэн хүмүүс байсан) АНУ Сири дэх Шайрат агаарын бааз руу пуужин харвахад хүргэсэн. Харин 2018 онд Сирийн Дума хотод хлорт хордсон гэх хүүхдүүдийн хуурамч бичлэг нь Барз болон Жамрай дахь эрдэм шинжилгээ, судалгааны төвүүдийг устгахад хүргэсэн билээ.
ОХУ-ын цэргийн тусгай ажиллагааны бүсэд байрлуулсан хяналтын систем нь химийн аюулыг цаг тухайд нь илрүүлж, яаралтай хариу арга хэмжээ авах боломжийг олгодог. Барууныхан байлдааны нөхцөлд химийн хорт бодис хэрэглэн, амжилттай өдөөн хатгаж чадна гэж тооцоолж байгаа бол ихэд эндүүрч байна. ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдэлд байгаа химийн лабораториудын шинжилгээний чадавх нь ашигласан химийн бодисын төрлийг тодорхойлохоос гадна гарал үүсэл, үйлдвэрлэсэн улсыг найдвартай тогтоох боломжийг олгодог. Өдөөн хатгасан тохиолдолд жинхэнэ буруутныг илрүүлж чадна.
ОХУ-ын Монгол Улс дахь Элчин сайдын Яам
Сэтгэгдэл(13)
Укрианчууд амёрикийн химийн зэвсгийг хэрэглээсэй билээ ! Тэгвэл ашгүй оросуудад том шалтаг гараад ирлээ гэсэн үг ! Тэнэг л биш бол укрианууд байсан ч хэрэглэхгүй байх ! Цөмийн цохилтыг ямар шалтагаар өгөх вэ гэж Путин толгойгоо гашилгаж байхад чинь !!
ОРОСЫН ЭЛЧИНГИЙН ФАШИСТУУДАА,,,, ТЭР ОРОСЫНХОО Л ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ТЕЛЕВИЗЭЭРЭЭ ОРОС ЗОМБИРСОН АРД ИРГЭДДЭЭ ЭНЭ БУЗАР ХУДАЛ ҮЛГЭРЭЭ ЯРЬ,,,МОНГОЛ ТӨВИЙГ САХИСАН ОРОН,,,БИДНИЙГ ТАЙВАН БАЙЛГА,,,
Монгол төвийг сахисан орон гээд CNN, BBC-ийн мэдээ орж ирэхгүй гэсэн үг биш. Ер нь бол Сири болон Ирак-т батлагдаагүй үндэслэлээр хэн нь ашигласан нь мэдэгдэхгүй химийн зэвсэг хэрэглэлээ гэсэн хэвлэлийн мэдээ яваад араас нь АНУ бөмбөгддөг, пуужинддаг ийм загвар явсан нь үнэн. Энэ маргаан хэзээ ч эцэслэгдэж байгаагүй. ОХУ-ын энэ болгоомжлол бүрэн үндэстэй. Бидэнд 2 талын тэгш мэдээлэл хэрэгтэй бна. Тэнэгтээд орос орос гээд эхлэв. Бидэнд 2 талын тэнцвэртэй мэдээлэл хэрэгтэй. Тэрнээс мейнстрийм медиа гэж нэрлэгддэг дан ганц талын мэдээг үнэн гэж үзэж болохгүй. Яг энэ тохиолдол бол ОХУ-ын талын сэрэмжлүүлсэн энэ мэдээ бас ч гэж 1-ийг бодуулахад хүргэж бна. Одоо мейнстрийм медиа-гаар юу гэхийг бүгдээрээ харцгаая. Маш удахгүй BBC, CNN-ээр оросууд химийн зэвсэг хэрэглэлээ гээд гараад ирж магадгүй юм. Тэр үед орос, ану юу хэн хэрэглэв гэж эргэлзэж асууя.
Не война Кому нужна эта война
Биднийг америкийн лабораторитой холбож саяхан л гүтгэж байсан шүү
Тэр ч байсан тэнэг явдал байсан шүү. Гээд огт үндэсгүй юм байдаггүй юмаа. Зүгээр л мушгичихсан л болохоос. тэр болгоныг та нарт тайлбарлаад суултай ч биш. зүгээр энгийн зориулалтттай төсөл хэрэгжиж байсан. Европ зүгийн санхүүжилттэй. түүнийг оросууд муухай мушгиж харагдсан. Нөгөө талаар тэр лаб нь сайнаар ашиглавал вакцин хийнэ, муугаар ашиглавал биологийн зэвсэг ч хийнэ шүү дээ. Хутга яаж ашигладаг шиг л эд. Манайд өндөр нарийвчлалтай төмөр зордог машин өгөхдөө бууны гол зорж болохгүй гэдэг нөхцөлтэй өгөх жишээний. Ийм юм байж байдаг. Харин оросууд муухай мушгиж, хэвлэл мэдээллээр ёстой шогтсон нь үнэн.
Orosuud er zorigiin hicheelee uursduusuu heden dahin iluu daisantai buh tuuhiiinhee tursh tulaldaj irsen nuudelchin bidnii ur udamd bish, 10:1 haritsaagaar Ukraine tsergees oluulaa murtluu horigloltiin baidald baigaa uursdiin aimhai tserguuddee zaa
энэ ухуулгаа иван нартаа хийвэл яасын бэ?
Orosuud er zorigiin hicheelee uursduusuu heden dahin iluu daisantai buh tuuhiiinhee tursh tulaldaj irsen nuudelchin bidnii ur udamd bish, 10:1 haritsaagaar Ukraine tsergees oluulaa murtluu horigloltiin baidald baigaa uursdiin aimhai tserguuddee zaa
Оросууд украинд химийн зэвсэг хэрэглэх гэж байгаа юм байна гэж ойлголоо,,,украин ахан дүүстэйгээ байлдаж дайтахгүй гэж байгаад гэнэдүүлэн дайрч,,, алж хядаж эхэлсэн бузрын фашистууд химийн зэвсэг хэргэлэхээс буцахгүйлдээ,,,
Цөмийн зэвсэг хэрэглэх гээд байгаа юм биш үү.
Ta nar Ukrainas zailaschee. Hichneen hun alsan.
Зэвсгээ зарахын тулд дайн хэрэгтэй болж дээ.