sonin.mn
Америк олон улсын хуулийг зөрчиж, өмнөх амлалтаасаа няцан, Тайваний хоолойн энх тайвныг бусниулж, Хятад үндэстнийг хагалан бутаргахыг оролдож байгаа нь Хятад улсын ард түмэн болон энх тайвныг эрхэмлэгч бүс нутгийн улс түмэнтэй илт сөргөлдөж байна.  Нэнси Пелосигийн жүжиглэлт тус улсын улс төр, дипломат харилцааны нэр хүндийг шороотой хутгасан төдийгүй, Америк бол Тайваний хоолойн энх тайвныг хамгийн их бусниулагч, бүс нутгийн тогтвортой байдлыг эвдэгч хамгийн том хэргийн эзэн мөн гэдгээ дахин харууллаа. Мөн тус орны баримталж байгаа Энэтхэг-Номхон далайн стратеги бол аюул эрсдэл дагуулсан хортой бодлого болохыг нотоллоо.
 
Хэрэв Хятад улс Америкийн иймэрхүү дээрэнгүй, хариуцлагагүй, зүй ёсгүй үйлдэлд хатуу чанга хариу өгөх юм бол “Улс орнуудын бүрэн эрх,  нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх” гэх олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ нь хий хоосон зүйл болж, амаргүй олдсон бүс нутгийн тогтвортой байдал улам их хохирох болно гэж БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И энэ сарын 4-нд  буюу өнөөдөр Зүүн Азийн хамтын ажиллагааны асуудлаарх Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцох үеэрээ хэллээ.
 
Тэрээр мөн: "Хятад улс асуудалд маш их тэвчээртэй хандаж, дипломат хүчин чармайлт гаргасан. Гэвч энэ нь айж байгаа явдал биш. Хятад улсын язгуур ашиг сонирхол, улс үндэстний хөгжлийг хохироохыг яасан ч хүлцэхгүй. Одоо Хятад улс иж бүрэн хариу арга хэмжээ авах нь зайлшгүй бөгөөд гэхдээ маш хянуур анализ, үнэлгээ хийсний үр дүнд л хэрэгжүүлэх болно. Энэ бүхэн нь улс орныхоо бүрэн эрх, аюулгүй байдлыг хамгаалахын төлөө байхын зэрэгцээ олон улсын болон дотоодын хууль дүрэмд нийцсэн байна." гэжээ.
 
 
 
Д.Хүчитбаатар