sonin.mn
Өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүх Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих саналыг хэлэлцэж,  нэг сарын хугацаатайгаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн билээ. Улмаар түүнийг өчигдөр орой баривчилж,  461 дүгээр хорих ангид цагдан  хорьсон юм.
Тэгвэл өнөөдөр Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх Захирал О.Орхон Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд хамтарсан ажлын хэсэг байгуулах тухай санал хүргүүлжээ.
 
Санал нь товчхондоо бол "Кью Эс Си" ХХК нэрээр Хөгжлийн банкнаас авсан 192.6 тэрбум төгрөгөө төлье гэсэн агуулгатай аж.
 
 
 
Мөн ч бяртай нөхдүүд юм, хамгийн гол нь мөн ч их сандарч байгаа бололтой. "Сахал" Д.Эрдэнэбилэгийг 461 дүгээр хорих ангид ганцхан хоносны маргааш л шууд 192.6 тэрбум төгрөгийн өрөө төлье гэж буй нь  олон нийтэд бол мэдээж ашигтай л үр дүн гарч буй хэрэг гэдгийг хэлэх нь зөв байх.
 
Юутай ч Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн: "Д.Эрдэнэбилэг өөрөө төр байсан,  Монголын Эль Чапо юм даа" гэх дүгнэлтүүд маргахын аргагүй үнэн бололтой.
 
 
 
 
 
Д.Дандархүү