sonin.mn

 

Мисс гэхээсээ илүүтэй Максын Ганбаатарын эхнэр гэдгээрээ сүүлийн үед олонд танигдах болсон Уянгалянхуа дөрөв дэх хүүхдээ тээж байгаа аж. Тэрээр нэгэн найздаа “найз нь одоо ингээд бодоод байсан чинь мисс гэхээсээ илүү дөрвөн кинонд гол болон туслах дүр бүтээж хүнд танигдасан юм байна. Тэгээд хаяа дотроо боддог байсан юм. 
 
 
Хүнтэй сууж хүүхэдтэй болвол хоёр охин хоёр хүүтэй болно гэж боддог байсан юм. Одоо ингээд дөрөвдэх хүүхдээ тээж байгаад эргээд бодхоор зөнтэй ч юм шиг” гэж хүүрнэжээ. Тэрээр “Овжин охид”  киноны гол дүрд тоглосон бөгөөд хоёр гурван  ч кинонд туслах дүр бүтээжээ.
 
 
 Дөрвөн кинонд тоглосон юм чинь дөрвөн хүүхэдтэй болно гэсэн миссын хүсэл биелж байгаа юм чинь Макс Ганбаа минь бас нэг гэлтгүй нилээд хэдэн кино ивээн тэтгээд, эхнэрээ тоглуулаад  Монголын үрсийг маш олон болгоорой. Эхнэрийн чинь хүсэл ийм аж.  
 
 
Б.Саруул-Од 
 
Эх сурвалж: