sonin.mn

Америкийн эрдэмтэд 2012 оны хамгийн ашигтай хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэжээ. Хоол судлаачдын үзэж буйгаар, үл исэлдүүлэгч багагүй агуулдаг улаан лооль жагсаалтыг тэргүүлсэн байна.

Тэрчлэн улаан лоолинд глюкоз, фруктоз, йод, натри, магни, марганц, цайр, A, В, В2, В6, К, РР, Е гэсэн аминдэм агуулагддаг бөгөөд тэдгээр нь бие махбодид эрч хүч өгч, цаг шиг ажиллахад тус болдог.

Жагсаалтын хоёрдугаарт, С аминдэмээр баялаг амтат чинжүү, гуравдугаарт аминдэм, эрдэс бодисоор баялаг жимснүүд оржээ. Дөрөвдүгээрт, тослог, илчлэг багатай буурцгийн самар, тавдугаарт, цэвэр тараг, зургаадугаарт, бууцай, долоодугаарт, броколли орсон байна. Тэрчлэн хамгийн ашигтай 10 бүтээгдэхүүний тоонд оливын тос, өөхгүй үхрийн мах, яргай загас оржээ.

Эх сурвалж: "Булганы мэдээ"