Ерөнхий Сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ цахим сүлжээгээр байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр:"Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ!
Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг шиг мань хүн энэ сэдвээс их эмээнэ. Арга ч үгүй л дээ. Материалыг нь судалж ойлгочихоод, Бодийг-Бортээг болгож хувиргаад шагналд нь сая доллар авчихсан хүн.
Сая мэдэгдэл хийхдээ Бодийн 110 сая доллар валютаар биш, 286 тэрбум төгрөгөөр шилжсэн гэв. Одоо бүр сандарвал манай богино могой гэрээг нь хийхдээ ингэж бодоогүй гэх нь л дээ 🙂
Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа!
Одоохондоо энэ сэдвийг хуулийнхан дээр хүчээр барьж байгаа ч, 110 сая ам.доллар төмөр замд зарцуулагдаагүй баримт устахгүй ээ! Орлуулж болохгүй!
Худал хурдан ч үнэнд гүйцэгдэнэ...!
АТГ-т өгсөн материалыг тоолж, бас өргөж үзмээр байвал Н.Номтойбаяр Шадар сайдынхаа ширээний нүдэнд 6 сар дарагдсан түр хороо байгуулах тогтоол дээр гарын үсэг зураад Улсын Их Хуралд оруулчих!
Парламент дээр гэрчүүдээ дуудаад, бичлэгээ ч нээлттэй сонсоод, олон нийтийн өмнө ярилцацгаая!
Н.Номтойбаяр миний хөгшин ч одоо наад сонсголоо хий, эсвэл боль!
УИХ-ын гишүүд бланк олж зурахгүй байна гэдэг нэг л ядмаг, чамд зохихгүй тайлбар болсон. Сайд болчихсон чинь хүнд байна гээд үнэнээ хэлчих ээ.
Б.Энхбаяр аа, учиргүй үнэнч хүн болж жүжиглээд бас хэрэггүй! Солигддог тоглоом шиг хуурмаг дүр чинь аль эрт илчлэгдсэн! Нэг нүүрний дор хоёр амьдралаар амьдраад хэрэггүй!
Хаана байна вэ, тэр Оюу толгойн 20 сая? Хаана байна вэ, нөгөө хил дээр зарсан газрууд?
Хаана байна вэ, хүн алаад чандарласан асуудал?
Бодийг хаацайлж мөнгө олж, албан тушаал ахисан шиг, 14 давхарын дээрэм гэж байгаад Эрдэнэтийн 6 сая долларын авилгын асуудлыг хааж, ял наймаалцаж, дундаас нь мөнгө хуссан асуудал чинь ч бас удахгүй тодорхой болно.
Хаяг дээрээ байхгүй гэж зугтахгүйгээр нэхэмжлэлээ аваарай. Шүүх дээр уулзацгаая!
Олонх болчихоод цөөнхтэй хамтарлаа, Б.Чимид багшийн Үндсэн хуулийн зарчмыг зөрчлөө гэсээр байгаад хамтарсан Засгийн газрыг унагаасан. Одоо улс орноо хар, эдийн засгаа хар!
Ялсан, 35 хувийн рейтингтэй намыг бүрэн эрхийн хугацаатай нь хүлээлгэж өгсөн. Өнөөдөр хэдэн хувь болж буурсан байгааг эрхэм ХЭГ-ын сайд та мэдэх үү?
“Зөв хүн – Электорат” хөдөлгөөн улс төрийн даалгавраа биелүүлж, энэ намыг хагалж дуусгаж байх шиг байна. Одоо хангалттай биш үү?
ХЭГ-ын сайдыг би ч хийж байсан. ЕС-аа дэмжиж, улсын ажлыг урагшлуулдаг алба болохоос хов зөөж, хоолойг нь боодог алба биш шүү!
Өнөөдөр харамсалтай нь чи биш, ЕС Учрал чиний өмнөөс ХЭГ-ын ажлыг хийж байна" гэсэн байна.
Бямба - 11 сарын 14,
2026
Сэтгэгдэл5
Энхбаяр гэж буриад халхын зовлонг ойлгохгүй. Иймд Халх Монголын ард түмний зовлонг ойлгодог Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргатай болмоор байна.
оюунэрдэнэ ч тэр номтой баяр ч тэр учрал ч тэр номин момин за ерөөсөө хэрэггүй бүгд хэрэггүй зайлаасай лувсанжамц,Алтангэрэл,ба найрамдал гэх хэдэн гайгүй залуучууд байна
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин, тэр байтугай алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!
сайн галч байгаад миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч дарга болонгуутаа кофе уугаад тусгай элчин сайд томилж шувуу ажиллагаа явуулаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, Монгол улсын баялагыг олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан эх ороноосоо урвагчыг даргаа гэж долигнож дууддаг мортлоо Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд улныхан гэж доромжлоод гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж туршилт хийж алсан Монголын туухэн алсын хараатай хамгийн муу хорчин ядаргаатай оюунэрдэнэ гээч.
ENE OYUERDENE GJ HARH HULGANA SHIG ZUS TSARAITAI BUZAR HUDALCH HULGAICH CHIN YASAN HORON MUUHAI PISDAA BE