-Яалаа гэж ч өгөх юм!
-Трамп Путиныг хаацайлдаг хөг өнгөрлөө!
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд би дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Дайны түүх, цэргийн урлагийн түүх сонирхдог. Ялангуяа Зөвлөлтийн армийн түүхээс багагүй мэднэ. Тэр мэдлэгээрээ дүгнээд Орос ба Путин Украиныг дийлэх нь өнгөрлөө гэсэн дүгнэлтийг бүр 2022 оны хавар Киевийн дэргэдээс оросын спецназ хөөгдөхөд хийчихсэн. Харьков, Херсоноос оросын цэрэг шившигтэй хөөгдөн гарч байхад итгэл үнэмшлээ бүр ч сориод авсан, миний зөв! Одоо бол стратегийн ялагдал хүлээхэд Орос тун ойртсон!
Путин гэдэг ганц бие хүн хөөрхий яаж тэсдэг юм, зүрх тархи гэж авах юмгүй болов уу хэмээн би их өрөвдөх юм. Эргэж гарах аргагүй цусан намаг балчигт уначихсан, гэхдээ живээд үхэх болоогүй, “Орос улс Европтой дайтахыг хүсэхгүй ч бэлэн байна” гэх шиг.
Нөгөө хэвлэлийн төлөөлөгч Песков нь ичээд олон дахин мэдэгдэл хийхээ больчихсон, харин ГЯЯ-ны Захарова галзуугийн нүд гаргачихаад занаж сүрдүүлэх, эсвэл тунирхах үгсийг гээхгүй. “G20” бүлгийн хуралд оролцсон гадаад зочид Лавровтой зураг авахуулахгүй, нэг зурганд орохгүй гэж зугтаацгаагаад л. Ичмээр, бас өрөвдмөөр.
Путины сэтгэлд зул болон гэрэлтэж байсан Трамп нь АНУ-ын Конгрессын хоёр танхимын сонгуульд далаараа цэвэр тавиулж байдаг. Нэг их итгэл тээгээд Америкийн санкцуудыг цуцлуулаад Америкийн зах зээлд дизель соляркаа зараад алж өгнө гэсэн нь даший шог боллоо. Украинд нийлүүлэх зэвсэг техник, мөнгө санхүүг Төлөөлөгчдийн танхимд про-укр депутатууд ярсхийн батална.
Америкийн сонгуулийн 1-р хохирогч, 1-р ялагдагч нь би Трампыг биш, Путиныг гэж үзнэ. Трампын энэ ялагдал Путины ялагдлыг нь түргэсгэнэ. Ийм пост байна. Армийн генерал Суровикиныг Киевийг эзлүүлүүлэхээр 2022 оны зун томилсон.
Суровикин өмнө нь Сирийн Алеппо хотыг бүслэн устгах оросын цэргийн ажиллагааг удирдаж байсан ба “Сирийн тактик”-аа Украинд давтсан. Сирид эмнэлэг, сургууль, орон сууцны хорооллуудад цохилт өгч, энгийн иргэдийг айлган сүрдүүлэх замаар дайнаа дуусгахыг зорьсон бол тэр тактик нь Сирид үр дүнд хүрээгүй. 2022 онд Украинд ч үр дүнд хүрэхгүй дампуурсан гэжээ.
XXI зууны оросын армийн тактик бол ХХ зууны, хэтрүүлж яривал Эх орны тактик мөн л дөө. Цэргийн урлаг мэддэгийн хувьд энгийнээр дүрсэлбэл 1) Байлдааны өмнө галын бэлтгэлийг тултал нь хангана, энэ нь их буу, катюшаар тасралтгүй олон цаг галлана, агаараас нисэх хүчнээр дэмжүүлэн бөмбөгдүүлнэ.
Орчин үед бол пуужин, залуурт сум нэмэгдсэн байх; 2) Галлаж галлаж араас нь хэдэн зуун танк, олон зуун мянган явган цэрэг оруулж давшуулна. Замдаа тааралдсан болгоныг хуйхлана; 3) Нурсан сөнөсөн балгас туурин дээр ялалтын тугаа мандуулна. Ердөө л энэ шүү дээ. Орчуулга байна. Астана хотоос 2026.9.6-нд Базарали Двесов гэдэг казах хүн бичсэн нь надад их таалагдлаа. “Донбассыг өгч болохгүй, бүр 100% баталгаа өгсөн ч өгч болохгүй!” гэсэн гарчигтай.
Украин-Оросын хооронд хэлэлцээ эхэлсэн байж магадгүй. Өнөөдөр Украинд эв нэгдэл, эвлэлдэн нэгдэх явдал хэзээ хэзээнээс илүү чухал байна. Зеленскийгээ дэмжээрэй! Донбассыг Орост өгч яасан ч болохгүй. Яалаа гэж ч өгөх юм. Өмнөх постдоо Украинд юу заналхийлж байгааг би бичсэн. Өнөөдөр Путинд өчүүхэн ч атугай ялалт агаар мэт хэрэгтэй байна. Тэгж ялсан царайлж оросын ард түмний өмнө өөрийгөө цайруулна.
Хэрэв Украинд аюулгүй байдлын бодитой, 100% баталгаатай гарант өгөөд хариуд нь Украин Донбассаа Орост өгөх л юм бол энэ нь украины ард түмэнд ёстой сүйрэл–катастроф болно. Путин бүгдэд сонсогсохоор ялалтаа зарлачихна. Түүний улс төрийн технологи нь Путины ялалтыг дэлхий даяар хэтрүүлэн мандуулна.
Манай энэ цаг үед ингэхэд маш амархан, энгийн болсон. Урьд хожид үзэгдээгүй ялалын парадаа Улаан талбайд зохион байгуулчихна. Орост үнэнч, дагуул бүх улсын төрийн тэргүүн, дэлхийн элитийн төлөөлөгчдийг түүндээ урьчихна. Жирийн ард түмэнд гэрэлт ирээдүй ирлээ гээд өөрийнхөө зохиомжилсныг дэврүүлээд түгээчихнэ. Гэвч хамгийн аймшигтайг нь би бүр итгэлтэй төсөөлж гадарлаж байна, бараг ч боломжтой. Улаан талбайд украины олзлогдсон цэргүүдийг хамгийн бохир заваан, навсгар, сохор доголон харагдуулах жагсаал зохион байгуулна. Индрээс үзэгчид тэдэн рүү помидор шидлэж, доромжилно, хараан зүхнэ. Тэднийг яг Улаан талбайн голд авчраад зогсооно. Оросын ард түмэн ялснаа сайтар мэдэж омогшиг.
Энэ бүхнийгээ дэлхийн бүх сувгаар дамжуулан үзүүлнэ. Парадын дараа мэдээж аугаа их архидалт залгана. Энэ нь доромжлуулсан, доошоо орж гутарсан украинчуудад огтоос сонин биш. Тэр үед Украин нь зөвхөн нутаг дэвсгэрээ алдсан төдийгөөр үлдэхгүй. Маш том эрсдэлтэй үлдэнэ.
Сэргэн мандах итгэл найдвараа алдах эрсдэлтэй тулгарна. Оросын ялалт нь Украины үндэсний доромжлол боллоо гэсэн жигшил зэвүүцэлтэй украины хойч үеийнхэн үлдэнэ. Та нар ийм арга замаар Украины бүрэн бүтэн байдлыг хадгалж үлдэхийг хүсээ юү? Харин Путинд бол уснаас хуурай сугаран гарахад энэ бүхэн нь бүрэн хангалттай. Хэрэв тэгж гэмээнэ Европ руу халдан түрэмгийлэхээсээ Путин баяр ёслолын байдалтай татгалзана, магад Оросын дэлхийд жанжлах олон туйлт дэлхийн номлолоос татгалздаг юм байж. Ганцхан ийм ялалтад тэр нүд аниталаа баярлах байх, дүүжлүүрээс мултрах юм биз дээ, тэгээд. Слава Украине! Двесов.Б гэжээ. Би Двесовын бичсэнийг нэмж хассангүй. Төгсгөлд нь олон удаа давтан өчдөгөө дахин давтая. Би бол Оросыг, Оросын ард түмнийг үзэн ядагч биш. Би бол шударга бус энэ дайныг үзэн ядагч. Путины өдүүлсэн бөгөөд тусгаар тогтносон Украины эсрэг энэ түрэмгий дайныг л үзэн ядагч, шүүмжлэгч. Тэгээд одоо тэр дайндаа Путин бүдрээд унасан, Орос эх орноо амьдын там руу түлхэж байна гэдгээсээ ухрахгүй! Трампын дэмжлэггүй Путин нүцгэрлээ!
Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)
Бямба - 11 сарын 14,
2026
Сэтгэгдэл44
Орос бол террорист улс
Орос ялаасай
СЛАВА УКРАИНЕ,,,,СЛАВА ГЕРОЯМ,,,,оросын фашизмд мөхөл сүйрэл,,,,,
МОНГОЛ ЦЭРГИЙН ХОШУУЧИЙН АМРЫГ ЭРЬЕ,,,,ТАНД БАЯРЛАЛАА,,,,
ОРОС ЗАДРААСАЙ. ХӨРШҮҮД НЬ ТАЙВАН БОЛОХ БАЙХ ДАА.
Тусгаар улсын газар нутгийг гэгээн цагаан өдөр цэрэг зэвсгээр түрэмгийлэн эзлээд өөрийн болгодог жишиг тогтвол энэ дэлхий юу гээч болох юм бэ??? Хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг ширэнгийн ёс тогтох уу???
🇺🇦💔 УКРАИН, БУЧА. Оросын эзлэн түрэмгийлэгчид Буча хотын нэгэн зоорийн давхарт 14-өөс 24 насны 25 охин, залуу эмэгтэйг хорьж, удаа дараа хүчирхийлсэн гэх мэдээлэл байна. Тэдний ес нь жирэмсэн болжээ. Украины Хүний эрхийн асуудал эрхэлсэн комиссар Людмила Денисова ВВС агентлагт ярихдаа: "Оросын цэргүүд тэдэнд 'Украин хүүхэд төрүүлэхээс нь сэргийлэхийн тулд' дахин хэзээ ч ямар ч эрэгтэйтэй бэлгийн харьцаанд орох хүсэлгүй болтол нь хүчирхийлнэ гэж хэлж байсан" хэмээн мэдэгдлээ. Энэхүү аймшигт мэдээллүүд нь Украины эмэгтэйчүүд, охидын эсрэг бэлгийн хүчирхийллийг дайны зэвсэг болгон ашиглаж буйг харуулж байна
Японд хасагууд цагаачлан амьдардаг. Японд газар үнэтэй учраас тэнд хасгууд үхсэн хүнээ хүүр шатаадаг газарт чандарлуулж оршуулдаг байгаа шүү. Монголд худал ярьж шашины нэр бариад байгаа болохоос лалынхан бас чандарлаж оршуулдаг байгаа шүү. Үхсэн хүүрийг хадгалах шаардлага ер нь байхгүй. Байгалийн хуулийн дагуу хоол тэжээлийнхээ циклд ороод устах энэ мах бодийг яаж оршуулахыг шашингаар заалгаж үл болно.
Оросууд Украинаас цэргээ татаж дайнаа зогсоо
Чамаар заалгахгүй , цавуугаар наалгахгүй.
Японд хасагууд цагаачлан амьдардаг. Японд газар үнэтэй учраас тэнд хасгууд үхсэн хүнээ хүүр шатаадаг газарт чандарлуулж оршуулдаг байгаа шүү. Монголд худал ярьж шашины нэр бариад байгаа болохоос лалынхан бас чандарлаж оршуулдаг байгаа шүү. Үхсэн хүүрийг хадгалах шаардлага ер нь байхгүй. Байгалийн хуулийн дагуу хоол тэжээлийнхээ циклд ороод устах энэ мах бодийг яаж оршуулахыг шашингаар заалгаж үл болно.
Юм бичихгүй удлаа шүү амжилт
Үнэн л энэ дээ.
Цэргийн урлаг мэддэг хүний хувьд гээд бичжээ. Үнэхээр цэргийн урлаг гадарладаг байсан бол юу гэж ийм мангар юм эрээчих билээ дээ.
Чиний хувьд путлер цэргийн урлагийг гарамгай эзэмшсэн дэлхийд номер жанжин нэг юм байна Тэгээд яагаад украйныг 3 хоногт дуусгах байсан тусгай ажилалгаа нь нусгай ажилалгаа болж 5 жил сунжраад байна бэ ?
Путин 10 минутын дотор украйны газар нутгаас цэргүүдээ татаж дайнаа зогсоох тушаал өгвөл путлерчууд путинээ дүүжилнэ Үнэн нь энэ
Орос яаж ийгээд л Украиныг зүгээр орхихгүй Афганистанд яалаа тэр үед дайнд амжилт олоогүй байж болох ч одоо афганыг Оросууд мэдэж байгаа шүү дээ энэ бол бодит байдал трамптай трампгүйгээр учраа олчихно
ter zurgiig harldaa бөбөчин архичин гэдгийг нь мэдээд бсиимаа кк
Хошуувч гуай Донбассд очиж байлдаач. Цаад хохолууд чинь баларлаа. Кккк
Хошуувч гуай Донбассд очиж байлдаач. Цаад хохолууд чинь баларлаа. Кккк
Чи өөрөө явж байлдаач,,,,,ДЕБИЛЬ ээ,,,,,
Бодит байдлыг сайхан үнэнээр нь бичсэн байна. Путлерийн хоногын тоо гүйцсэн, хурдан үхэж далд ороосой
Ха ха. Орос ялчихаад байгааг одоо болтол ойлгоогүй бол өөрийгөө Монголын бишээ дэлхийн хамгийн тэнэг хүн гэдгээ мэдэж ав даа
Үхэж далд ор. Цэрэгт байхдаа үхсэнээ сурч байсан мал вэ???
БӨГСпутин ч хагархай тэвштэй төмсөгтэй чавганц боллоолдоооо,,,,гях,,,,гяхх,,,,гяхх,,,,,өлөн тэнэг маньяк лалар,,,,,
БӨГСпутин ч хагархай тэвштэй төмсөгтэй чавганц боллоолдоооо,,,,гях,,,,гяхх,,,,гяхх,,,,,өлөн тэнэг маньяк лалар,,,,,
Дайнд Оросууд шившигтэйгээр ялагдаж бнаа. Орк монголчууд орилолдоод нэмэргүй ээ !!! Украйны ялалт нь юуны өмнө хал уун хайрт эх орноо, мөн Балтын 3 орныг,мөн Кавказын 3 орныг,мөн Дундад Азийн 5 орныг,цаашилбал Европ тивийг Оросын шинэ колон ичлолоос авран хамгаалж бгаа юмаа !
Энэ бэлтгэл майор хааяа хааяа давсгүй бантан хийдэг юм одоо ч авах юм алга ! Сая Москвад Орос Африкийн форум боллоо ! 48 улсын тэргүүнүүдийг өдөрт хоёр гурваар нь 10 өдөрт хүлээн авч уулзлаа Путин ! ямар их эрч хүчтэй эрүүл саруул байна аа ! Цаадуул нь Зeлинскийг мэдэхгүй зарим нь сонсоочгүй гэж байна ! укрианууд атаархсандаа болоод шээс нь гоожиж байна ! Ёр нь дэлхийн дийлэнх хэсэг нь Путины талд байна ! Бүрэн сүйдсэн минажуулсан хүнгүй болсон дараа нь асар их хөрөнгө зардал гаргах Донбассыг Путин авах нэг их сонирхолгүй байгаа ! яахав Киёвийг өгчихвөл оронд нь сольж болох юм ! Одоо оросууд Харьков ру давшиж байна шүү дэ ! Харьков мужийн 20 хувийг хяналтандаа авсан байна ! Очиж опёративын мэдлэгээ үзүүлээч бэлтгэл хошуучаа !
Сонирхолгүй болоод өдий хүртэл дайтах уу ?
Барууны тархи угаалтанд бүрэн хэмжээгээр мансуурсан хүн гэж энэ Батсайхан мэтийг хэлнэ !!!
Барууны боолчлолоос төрөлх Орос ахан дүүсээ, Орос үндэстнээ хамгаалан тэмцэж байгаа Оросын ард түмний тэмцэл шударга учраас Орос улс ялах нь дамжиггүй. Барууны бууны нохой болсон Зеленскийн дэглэм сөнөж устах нь зөвхөн цаг хугацааны асуудал болоод байна.Оросын ялалт ойртох тусам Батсайхан мэтийн барууны боолчлолыг дэмжигчид өмдөнөө шээс, баасаа цувуулж байна даа.
Эмээ уу,,,,ТЭНЭГЭЭ,,,,
Японд хасагууд цагаачлан амьдардаг. Японд газар үнэтэй учраас тэнд хасгууд үхсэн хүнээ хүүр шатаадаг газарт чандарлуулж оршуулдаг байгаа шүү. Монголд худал ярьж шашины нэр бариад байгаа болохоос лалынхан бас чандарлаж оршуулдаг байгаа шүү. Үхсэн хүүрийг хадгалах шаардлага ер нь байхгүй. Байгалийн хуулийн дагуу хоол тэжээлийнхээ циклд ороод устах энэ мах бодийг яаж оршуулахыг шашингаар заалгаж үл болно.
Хэдэн хэмжээний мөнгө авсан бол
Олон сая иргэдээрээ дэлхийд махан овоо босгож 24 удаа гадныхантай дайтаж ялж ялагдаж ирсэн 20-р зууны эхээр махчин ленины удирдлагаар өвөг дээдэс хаан эзэн сэхээтэн баян дэвшилттэй хүн бүхнээ хядаж люмпэн пролетарийн засаг бий болгосон бузар зоригт алахаас алуулхаас алинаас ч айдаггүй түрэмгий орос сөнөн дарагдах болноо
🇺🇦💔 УКРАИН, БУЧА. Оросын эзлэн түрэмгийлэгчид Буча хотын нэгэн зоорийн давхарт 14-өөс 24 насны 25 охин, залуу эмэгтэйг хорьж, удаа дараа хүчирхийлсэн гэх мэдээлэл байна. Тэдний ес нь жирэмсэн болжээ. Украины Хүний эрхийн асуудал эрхэлсэн комиссар Людмила Денисова ВВС агентлагт ярихдаа: "Оросын цэргүүд тэдэнд 'Украин хүүхэд төрүүлэхээс нь сэргийлэхийн тулд' дахин хэзээ ч ямар ч эрэгтэйтэй бэлгийн харьцаанд орох хүсэлгүй болтол нь хүчирхийлнэ гэж хэлж байсан" хэмээн мэдэгдлээ. Энэхүү аймшигт мэдээллүүд нь Украины эмэгтэйчүүд, охидын эсрэг бэлгийн хүчирхийллийг дайны зэвсэг болгон ашиглаж буйг харуулж байна
Хайрт Номиндарь минь, Батсайхан гуай минь өдөр дараалан бичээд сайхан байна.
,Энэ нэг тэнэг нөхөр бодит байллаас хол хөндий, бүтэхгүй мөрөөдлөөр дан санасан зүйлээ бичих юм. Ядахдаа олон улсын нэртэй шинжээ ч, тоймчдын юмыг уншиж судлаж эргэцүүлж, бодож бичиж баймаарсан даа. Чиний өмнө бичиж байсан зүйлд бүгд худал хийсвэр байсан нь нотлогдсоор байна шүү дээ
Орост хайртайчуудын гомдол тасарч өгдөггүй, ямар их гаслан бэ? Путинд үхтлээ итгэчихээд тэр нь мухар сүсэг болчихсон. Трамп Путиныг орхихоос өөр гарцгүй боллоо. Их далдаганавал демократууд нь огцруулна. Одоо АНУ-аас Украин руу тусламж зэвсэг цутгана. Ояа нар үнэнтэй эвлэрээч!!!
Slava Ukraine !
Чам шиг намгийн мэлхий мэддэг асуудал биш л дээ харамсалтай нь. Яахав хүсэл мөрөөдлөө бичиж л байхгүй юу даа. Гэхдээ дэлхийн геополитик хэрхэн өөрчлөгдөж байгааг эхэлж ойлгодог болчихоод дараа нь иймэрхүү юмаар оролдож байгаарай намгийн мэлхий минь
ögöhgui haachih ve de ukrain nato g dagaval iiml yum bolno
ögöhgui haachih ve de ukrain nato g dagaval iiml yum bolno
Хаанаас Украйны тролл гараад ирэв. Энэ чинь аюултай шүү