ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров арваннэгдүгээр сарын 10-нд Москва хотноо мэдэгдэл хийхдээ, Орос, Украины мөргөлдөөнийг зохицуулах нөхцөл тодорхой болоогүй цагт гал зогсоох шинэ тохиролцоонд хүрэхгүй гэдгээ илэрхийлжээ. Тэрбээр Европын орнуудыг гал зогсоох хэлэлцээрээр цаг хожиж, Украины цэргийн хүчин чадлыг сэргээх боломж бүрдүүлэхийг зорьж байна хэмээн буруутгасан байна.
RT (Russia Today) агентлагийн мэдээлснээр, Сергей Лавров хэвлэлийн бага хурлын үеэр мөргөлдөөнийг урт хугацаанд шийдвэрлэх нөхцөл бүрдээгүй байхад түр эвлэрэх, гал зогсоох зэрэг аливаа хэлбэрийн тохиролцоог Оросын тал хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.
Тэрбээр “Европын талын байр суурь өөрчлөгдөөгүй. Тэд гал зогсоох нэрийн дор цаг хожиж, Украины армид учирсан хохирлыг нөхөн сэргээх боломж олгохыг зорьж байна. Бид үүнийг зөвшөөрөхгүй” хэмээн онцолсон байна.
Мөн өдөр ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Александр Грушко Барууны орнуудыг мөргөлдөөнийг дипломат арга замаар шийдвэрлэх таатай нөхцөл бүрдүүлэхийн оронд дайныг сунжруулах бодлого баримталж байна хэмээн шүүмжилжээ.
Г.Бямба
Бямба - 11 сарын 14,
2026
Сэтгэгдэл8
Зайл
Орос алуурчид,,,,
Америк ялгаагүй алуурчид. Израйл бас алуурчид. Том улсууд угаас ийм байдаг. Оросыг алуурчин гэсэн чамд алуурчин биш том улс олдохгүй.🤣🤣🤣🤣
Агуу их Орос улс дэлхий ертөнцийн хүн төрөлхтөнийг дараах гурван төрлийн хүн иддэг махчингуудаас аварсан. 1-рт, 1900-ээд оны үед дээрэмчин миллитарист Францын жанжин Напольены арми Европ тивийг бүхэлд нь цусанд живүүлэн эзлээд дараа нь Орос уруу довтлоод Оросын алдарт жанжин Суваровт хамраа тас цохиулсан. 2-рт, 1941 онд дээрэмчин фашист Германы үндэсэрхэх үзэлтэн Гитлерийн арми Европ тивийг бүхэлд нь цусан далайд живүүлэн эзлээд дараа нь Орос уруу довтлоод Оросын алдарт жанжин Суваровд хамраа тас цохиулсан. 3-рт, 2022 онд урвагч Украины ерөнхийлөгч, алиа салбаадай Зеленский АНУ, НАТО, Европын Холбооны хатгаасаар агуу Орос улстай тэрсэлдэн байлдаж агуу Орос орны өнөө цагийн агуу удирдагч Путинд бяц гишгүүлж улс орноо сүйрүүлээд байна. Энэ хорвоо дээр агуу Орос улсыг дийлэх хүчтэн байхгүй. Энэ дэлхийн хамгийн холын тусгалтай, хамгийн олон атомын бөмбөгтэй хамгийн агуу хүчтэн нь агуу Орос улс. Дэлхий нийтээрээ өнөөдөр агуу хүчтэй Орос гүрний өмнө дагжин чичирч байна.
balai pisdaa yu chi buur solio tussan bna huurhiii
Хохимой толгойлсон энэ орос сүнс хойд төрлөө олохгүй мөн их төөрч явна даа.
Зөв дуусга
ENE HUGSHIN OROS HULMAS