Монголын дээд удирдлагын ээлжит халаа сэлгээ нь нам доторх фракцын улс төр болон хариуцлагын тогтолцоо сул байгааг харуулж байна.
Бүгд Найрамдах Турк Улсын бүс нутгийн геополитикийн нөлөөний хамгийн чухал зангилаа бүсүүдийн нэг бол Газар дундын тэнгис юм. Туркчүүд “Акдениз” (Цагаан тэнгис) хэмээн нэрлэдэг энэхүү далайн бүс нутаг нь батлан хамгаалах, стратегийн онцгой ач холбогдолтойгоос гадна сүүлийн жилүүдэд байгалийн хийн арвин нөөц шинээр илэрснээр эдийн засгийн нэн чухал стратегийн бүс болон хувираад байна.
“Их Монгол оронд цогт цагийн хүрдний өв уламжлал, эрдэм судалгаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Богдын шар ордон байгуулагдсаны 220 жилийн ойд зориулан арваннэгдүгээр сарын 22-нд Гандантэгчэнлин хийдэд болно. Үүнтэй холбогдуулан энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа Монголын Бурханы шашны их сургуулийн проректор, доктор (Ph.D), дэд профессор, Г.Жалсрайжамцыг урьж ярилцлаа.
Энэ сарын 12-ны өдөр “Neguun.mn” сайтад “Юнимед Интернейшнл” эмнэлгийн удирдлагууд ажилтнуудынхаа цалинг олгодоггүй гэх агуулгатай мэдээлэл нийтлэгдсэн. Үүнтэй холбогдуулан тус эмнэлгийн удирдлагууд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, үүссэн нөхцөл байдлын талаар тайлбар өглөө.
Ардчилсан намаас орон даяар өрнүүлж буй “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэдээс ирүүлсэн санал, шүүмжлэлийг нэгтгэн, нийгэмд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх үндэсний хэмжээний цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. “Боомилогдсон эрх, эрх чөлөө” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг өнөөдөр /2026.11.18/ зохион байгууллаа.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэрээ хоёр улсын харилцааг “салхи шуурга, аливаа сорилтын өмнө уул мэт бат бөх” хэмээн тодорхойлжээ.
Хиймэл оюун ухааны технологийн салбарт тэргүүлэгч NVIDIA компанийг үүсгэн байгуулагч Женсен Хуанг гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорсонтой холбоотойгоор олон нийтэд хандан мэдэгдэл хийж, хувийн амьдралдаа ноцтой алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйжээ.
БНАСАУ Москва, Бээжингийн хооронд дипломат болон логистикийн тэнцвэр барьж, Берний сувгийг ирээдүйн яриа хэлэлцээний нөөц дэд бүтэц болгон ашиглаж буй нь гадаад бодлогынх нь тактикийг харуулж байна. Түүнчлэн АНУ-ын завсрын сонгуулийн үр дүнд Конгресс хуваагдмал байдалд орж, хатуу CVID[1] зарчим хадгалагдаж байгаа нь Ерөнхийлөгч Д.Трампын хувьд Ким Жон Унтай тохиролцоонд хүрэх орон зайг хумьж байна.
Казахстаны Астана хотоос Базарали Двесов “Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!” гэж бичсэнийг би хөрвүүлж уншигчиддаа хүргэсэн. Энэ удаа Украины дайны зовлон туулсан монгол бүсгүй Мягмарын Туулын хөрвүүлсний хоёр дахь хэсгийг уншигчиддаа хүргэе. Өмнөх №1 орчуулгын дор ийм нэг комент явж байсныг шууд эшлэе. Хэн бичсэнийг мэдэхгүй ч зөв ухаалаг дүгнэлт гээд эхэнд нь оруулъя
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара сэтгүүлчдийн асуултад хариулав.
Оросын тролл, бүр элсэгдсэн агент гэмээр монгол хүн сошиалд байдагсан. Харин гэнэт ухаарсан уу чимээгүй болцгоочихож. Үнэнтэй эвлэрсэн үү? Путин урмыг чинь хугалаад дуусав уу?
Д.Нацагдорж 1924 онд намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн орлогч даргаар сонгогдон ажиллаж байсан. Харин “Ардын цэрэг” сонин бол 1924 оны хоёрдугаар сард хуралдсан Намын төв хороо, Засгийн газрын хамтарсан 2 дугаар хурлын тогтоолын хэрэгжилтийн үр дүн юм. Тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг хүрээнд “Ардын цэрэг” сониныг 1924 оны 2 дугаар сарын 5-наас гаргаж эхэлсэн нь цэрэг армийн байгууллагын тогтмол хэвлэлийн анхдагч болжээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Хүмүүн болж төрсний утга учир, хүмүүн болж төрсний боломжийн тухай орчин үеийн нийгэмд тодорхой гүн сургаал, ойлголт байдаггүй. Орчин үеийн хүмүүс хөрөнгө мөнгөтэй баян хүн болох, эрдмийн зэрэг цол хүртэх, өндөр албан тушаалд хүрч сайд дарга болох, компанийн захирал болох, нэрд гарсан тамирчин, жүжигчин, дуучин, хөгжимчин болох, хамгийн хөөрхөн мисс бүсгүй болох, хамгийн сайхан булчинлаг залуу болох, хамгийн сайхан байшинтай болох, хамгийн үнэтэй автомашинтай болох гэх мэтийн ахуй ертөнцийн аахар шаахар зүйл яриад байдаг. Монгол ардын үлгэр төгсөхдөө “Хөнжлөөрөө дүүрэн хүүхэдтэй болж, хөндийгөөр дүүрэн малтай болж, хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй сархад хүртэж амар сайхандаа жаргав” хэмээн өгүүлдэг. Социализмын үед бидэнд “Хүн төрөлхтний гэрэлт ирээдүй бол хүн бүр чадлын хэрээр хөдөлмөрлөж хүн бүр хэрэгцээнийхээ хэрээр авдаг коммунизм юм” хэмээн толгой эргүүлдэг байсан.
Гэхдээ заавал Узбекистан гэлтгүй, бусад улс орнуудын, нэн ялангуяа манай үндэстний соёл, уламжлал, нийгмийн хөгжлийн онцлогтой ойролцоо, голчлон Буддын шашинт орнуудын хууль, дүрэм, эрх зүйн зохицуулалтыг судлан үзэж, өөрийн нөхцөлд тохируулан нутагшуулж болох юм. Олон улсын ийм туршлага байдаг юм байна.