Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт 1008 айлын орон сууц бүхий “Ногоон нуур” хорооллын шав тавилаа.
Монгол Улсын Засгийн газар хүн амын орон сууцны хэрэгцээг хангах зорилгоор нэгдсэн бодлого боловсруулж, “Хямд өртөгтэй орон сууц” үндэсний хөтөлбөр баталсан юм. Энэ хөтөлбөрийн нэгээхэн хэсэг болох 1008 айлын орон сууцны цогцолбор хорооллын шавыг өнөөдөр тавьж байна.
Эхний ээлжинд чөлөөлөгдсөн 3,8 га талбайд ерөнхий төлөвлөгөөний дагуу 21 давхар 8 орон сууц, 960 хүүхдийн багтаамжтай дунд сургууль барих ажил энэ мөчөөс эхэлж байна. Цаашид 1,57 га газрыг чөлөөлж 240 хүүхдийн цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв, авто зогсоол барих юм. Гүйцэтгэгч компаниудын хэлж байгаагаар “Ногоон нуур” хороолол ирэх жилийн өдийд ашиглалтад орох учиртай гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шав тавих ёслолд оролцохдоо хэллээ.
Энэ төслийг хэрэгжүүлснээр гэр хорооллыг дахин төлөвлөж хөгжүүлэх төслүүдийн хэрэгжилт эрчимжиж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулах юм.
Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахын тулд цахилгаан халаагуур, утаагүй түлшний үйлдвэрлэл болон хэрэглээг дэмжиж төрөл бүрийн хөнгөлөлт үзүүлэх, гэр хорооллын өрхийн цахилгааны төлбөрийг өвлийн улиралд шөнийн цагаар 100 хувь чөлөөлөх, нийслэлд оруулах түүхий нүүрсний хэмжээг үе шаттай бууруулах зэргээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Гэвч энэ бүхэн бол эцсийн буюу төгс шийдэл хараахан биш юм. Гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулж байж агаарын бохирдол буурна. 1008 айлын цогцолбор хороолол энэ бодлогын эхлэл юм гэж Засгийн газрын тэргүүн хэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрөгч тавдугаар сард БНХАУ-д айлчилсан. Айлчлалын үеэр тус улс манай улсад хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж олгохоор болсон. Энэ хөрөнгийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн юм. Мөн агаарын бохирдол хамгийн өндөртэй бүсийн айл өрхүүд ипотекийн зээлд хамрагдахдаа хашааны газраа үнэлж барьцаалаад урьдчилгаа төлбөргүйгээр одоо бэлэн ашиглалтад орсон байруудад орох боломжийг бүрдүүлсэн гэдгийг Ерөнхий сайд тодотголоо.
“Ногоон нуур” орон сууцны хорооллын барилгын бүтээн байгуулалтад ямар нэгэн хүндрэл бэрхшээл гаргахгүй байж, богино хугацаанд ашиглалтад оруулахад Монгол Улсын Засгийн газар анхаарч ажиллана гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлээд 1008 айлын байрны түлхүүр гардуулах ёслол дээр уулзахын ерөөл тавилаа.
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж:Монцамэ агенитлаг
Сэтгэгдэл0
ХЭНИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОХ ВЭ? Өнгөрсөн сонгуулупаар хар маши болон есөн шидийн булхай будлийнтай аргаар ехөнийлөгчийн суудалд 8 жил заларч будлиан хутгасан этгээд болон энэ хугацаанд засгийн эрхэнд байсан МАНАНгийн дээрмийн бүлэглэл, ялангуяа 2012-2016 онд, түүнээс хойш Монгол улсаа өмнөд хөршийн нэг муж юмуу өөртөө засах иорон болгох асуудлыг бараг шийдчихлээ. Одоо бие биенээ муу хэлэхдээ эдийн засгийн хараат байдалд оруулах гэж байна гэж зөөлрүүлж хэлж байгаа нь шал худлаар. Тусгаар тогтнолоо тавиад тучихааар тохиролцсоноо нуух санаа нь энэ. Нэг зоосны хоёр тал, ичгүүр сонжуургүй хоёр гэмтэн ерөнхийлөгчийн суудал өөд авирч байна. Тэр хоёр хэн бэ??? М.Энхболд: МАН-ын дарга, Морин спорт уяачдын холбооны тэргүүн. МАН өнгөрсөн сонгуулийн амлалтаа биелүүлж байна уу? Монгол орон хаашаа яваад байна вэ? Энхболд бизнесмен мөн үү? Газрын наймааны загалмайлсан эзэн гэдэг үнэн үү?Төрийн албан хаагчаас эхлээд сайд, дэд сайд, яам, засаг захиргааны бүх шатны байгууллага, төрийн өмчийн бүх байгууллалгын дарга, өндөр цалинтай албан тушаалтнуудын суудал бүгд төлбөртэй болж тушаалд очсон этгээдүүд төлбөрөө олон дахин нугалж шархаа нөхөж, дутуугаа гүйцээдэг журмыг хэн нээсэн бэ? Хэн гарамгай хэрэгжүүлж байна вэ? Х.Баттулга: АН-ын нууц эзэн, Самбо бөхийн холбооны тэргүүн, 17 чингэлэг спиртээс эхлээд бизнесийг буруу замд оруулсан хэн бэ? Монголыг дааж давшгүй өрөнд хэн оруулж, хэн тэр их хөрөнгийг хувааж идэлцсэн бэ? Гашуун сухайт хүртэл төмөр зам тавьж нүүрсээ саадгүй тээвэрлэх асуудлыг ажил хэрэгч хүмүүс шийдчих байсныг хэн зогсоосон бэ? Зураг төсөл, санхүүжилт нь улсын төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр бүрэн шийдэгдсэн байсан биздээ. Дараа нь мөн тэр төмөр замын санхүүжилтэд төсвөөс гаргуулж мөнгийг хэн хувьдаа завшиж бүх ажлыг мухардалд оруулсан бэ? Улсын асар их хөрөнгөний Хулгайн хэргээр мөрдөгдөж байгаа гэмт хэрэгтнийг ерөнхийлөгчийн сэнтийд залаад сууж байх уу? Харин гуравдахь хүн бол өөр. С.Ганбаатар: Улс орныхоо эрх ашгийн төлөө, тонон дээрэмдэгчдийн эсрэг олон жил гудамжнаас эхлэн тэмцсэн, дээрэмчдийн олон ноцтой үйлдлийг таслан зогсоож байсан ясны эх оронч. Их хурлын гишүүн байхдаа газар шороогоо хамгаалж олон чухал тэмцлийг зохион байгуулж, өрнүүлж басныг ард түмэн сайн мэдэж байгаа. ҮЭ холбоог тэргүүлж байхдаа тус холбоог дэлхийн загварт хүргэж, хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалж, төрийн дарангуйллыг нугалж чадаж байсан хэн бэ? Олигархуудын дээрэмчдэд алуулахаас наагуур явж улс орныхоо эрх ашиг, тусгаар тогтнолын аврахын төлөө хойшид, ялангуяа ерөнхийлөгчийн суудлаас юм хийж чадах цөөхөн хүний нэг Ганбаатар мөн . Монголчуудын олон зуун жилийн хүчин чармайлтаар олдсон хамгийн үнэт баялаг, монгол туургатны бахархал ТУСГААР ТОГТНОЛ маань хутганы ирэн дээр ирчихээд байгааг ухаарч ойлгох цаг болсон. Боловсролгүй, хувийн шунал нь хязгааргүй Энхболд, Баттулга нарт улс орноо, тусгаар тогтнол гэх ямар ч сэтгэл байхгүйг үйл явдлаараа олон дахин нотлоод байна. Монгол орны энэ үеийн зовлон, мангас болсон МАНАНгаас салах анхны алхам нь Ганбаатар мэтийн эх орончдод итгэл үзүүлэхээс эхэлнэ. Ард түмэн хичээгтүн, ухамсарлан ойлгогтун.
ardiin namiin 60 terbumiin bichlegiig amerikiin irgeneer hiilgesen n togtoogdoj yum hogjino gej surhii
gadaadiin tagnuul neteer tagnaj uls n hurtel zasgaa tulgah