Тайландын эрчим хүчний “Банпу” компани австралиудын эзэмшиж байсан “Хүннү коал” компанийг худалдаж аваад гурван жил болж байгаа. Нүүрсний томоохон хэдэн ордыг эзэмшдэг, уул уурхайн олон тооны лицензтэй энэ компани өдгөө Монголд “Хүннү ресурс” нэрээр үйл ажиллагаа явуулдаг.
Тэгвэл “Хүннү ресурс”-ийн нэг охин компани болох “Голден гоби майнинг” ХХК нь Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн байна.
Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь жил бүр хайгуулын ажилд хуульд зааснаас багагүй хэмжээний хөрөнгө зарцуулах ёстой. Өөрөөр хэлбэл, эзэмшиж буй талбай дээрээ хайгуулын ажлыг заавал хийх ёстой. Хийсэн ажлынхаа тайланг жилийн эцэст АМГ-т өгнө гэсэн үг.
2014 оны дөрөвдүгээр сарын 10-нд “Эс Би Ди Эй” ХХК-иас АМГ-ын Эрх зүйн тасагт албан бичиг ирүүлжээ. Үүний дагуу 2012 оны эцэст ирүүлсэн “Голден гоби майнинг” ХХК-ийн хайгуулын тайланг АМГ-ын Геологийн алба шалгасан байна.
Хоёр талбайн нэг нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг дахь Хавцлын худгийн хөндий нэртэй 14289Х дугаартай лиценз байдаг. “Голден гоби майнинг” ХХК-ийнхан уг хайгуулын талбайд 2012 онд геофизикийн диполь аргаар 618490.05 төгрөг нэгжийн өртөгтэй 7.73 тууш км, нийт 4780928.1 төгрөгийн ажил хийсэн гэж тайландаа бичжээ. Энэ хайгуулын ажлыг мөн оныхоо тавдугаар сарын 18-нд “Дашмаг инж” ХХК-иар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан байна.
Тайлангийн 23 дугаар хуудсанд “Хүннү ресурс” компанийн захиалгаар 2012 оны тавдугаар сарын 17-21-нд “Дашмаг инж” ХХК-ийн инженер-геофизикийн 10 хүний бүрэлдэхүүнтэй баг хэмжилт хийсэн гэж тэмдэглэжээ.
Энэхүү ажлын гэрээ байгуулагчийг “Хүннү ресурс” ХХК, тусгай зөвшөөрлийн дугаарыг 14049Х, талбайн нэрийг Нарийн худгийн хөндий, байршлыг Өмнөговь аймгийн Хүрмэн сум гэж тэмдэглэсэн байж.
Товчхондоо, 14289Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн 2012 оны жилийн тайланд хавсаргасан геофизикийн хайгуулын гэрээ нь “Голден гоби майнинг” ХХК болон “Дашмаг инж” ХХК-ийн хооронд байгуулсан. Мөн талбайн байршлыг Өмнөговь аймгийн Хүрмэн сум, тусгай зөвшөөрлийн дугаарыг 14049Х гэж тэмдэглэсэн байна.
Түүнчлэн нөгөө талбай нь болох Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Нарийн худгийн хөндий нэртэй 14490Х тоот хайгуулын талбайд 2012 онд талбайн геофизикийн соронзон зураглалын ажил 626502.86 төгрөг нэгжийн өртөгтэй 12 тууш км, нийт 751803.4 төгрөгийн ажил хийсэн гэж тусгажээ.
Уг геофизикийн ажлыг 2012 оны тавдугаар сарын 18-нд “Дашмаг инж” ХХК-иар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Тэр жилийнхээ тайланд хавсарган өгсөн геофизикийн хагуулын ажлын гэрээнд тусгай зөвшөөрлийн дугаарыг 14049Х, талбайн байршлыг Өмнөговь аймгийн Хүрмэн сум гэж тэмдэглэжээ.
Ингэж хоёр тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын тайланд шал өөр нэг гэрээг хуулбарлан хавсаргасныг АМГ-ын Геологийн албаны дарга Д.Болдоор ахлуулсан ажлын хэсэг тогтоосон байна. Тэд 2014 оны тавдугаар сарын 21-нд ийм дүгнэлт гаргажээ.
Ингээд “Голден гоби майнинг” ХХК-иас дээрх хоёр тайланд тусгагдсан геофизикийн хайгуулын ажлын тайлан болон анхдагч материалыг ирүүлэхийг хүссэн аж. Гэтэл тавдугаар сарын 9-ний өдөр дээрх компанийг төлөөлөн АМГ дээр ирсэн хуульч М.Гэрэлмаа, геологич н.Бат-Үнэн нар “Материалуудыг байгууллагын архив, бичиг хэргээс хайгаад олсонгүй” гэж гараар бичсэн тайлбар үлдээгээд явжээ.
Ер нь тусгай зөвшөөрөлтэй талбайд хийсэн геофизикийн хайгуулын ажлыг хйисэн эсэхийг дараа нь тогтоох хэцүү. Ул мөр үлддэггүй. Тиймээс хайгуул судалгаа хийсэн анхдагч материал хийгээд орон нутгийн засаг захиргааны тодорхойлолтыг үндэс болгодог байна. Уул уурхайн ямар ч компани ингэж ажилладаг бөгөөд анхдагч материалаа хадгалах нь тэдний үндсэн үүрэг гэж болно.
Гэсэн атал “Голден гоби майнинг” ХХК-ийн хоёр тусгай зөвшөөрлийн 2012 оны жилийн тайлангийн маягт 07-д Байгаль орчны улсын байцаагч Ж.Зулбаатар нь 2012 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр “...14289Х, 14490Х лиценз бүхий талбайн эзэмшигч “Голден гоби майнинг” ХХК нь 2012 оны хайгуулын ажлын хүрээнд уул өрөмдлөг, суваг шуудуу ухаагүй, гадаргуугийн, гүний судалгаа, зураглал явуулсан.
Ажлын явцдаа байгаль орчинд нөлөөлөх хортой нөлөө үзүүлээгүйг харгалзан талбайг хүлээн авав” гэсэн тодорхойлолт гаргаж өгчээ. Үүнээс гадна 2014 оны тавдугаар сарын 5-нд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Засаг дарга С.Ганхуяг, байгаль орчны улсын байцаагч Ж.Зулбаатараас “Голден гоби майнинг” ХХК-тай холбоотой ирүүлсэн 01/225 тоотод хайгуулын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд хийгдээгүй гэжээ. Харин гадаргуугийн судалгаа, геофизикийн ажлын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Эцэст нь уг хяналтыг хийсэн АМГ-ын Геологийн албаны дүгнэлтэд “...Тайланд хавсаргасан гэрээнд дэх тусгай зөвшөөрлийн дугаар, байршил буруу байгаа. Компаниас хийсэн ажлын талаарх нотолгоо буюу анхдагч материал, компани хооронд байгуулсан гэрээ зэргийг ирүүлэхгүй байгаа нь хайгуулын ажлыг хийсэн гэдэг үнэмшил төрүүлэхгүй тул компанид дахин гэрээ, анхдагч материалуудыг авирч шалгуулах талаар сануулсан боловч ирүүлээгүй. Иймээс эдгээр ажлыг хийсэн нь нотлогдохгүй байгаа учраас холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.
Юутай ч Тайландын “Банпу” компанийн эзэмшлийн “Голден гоби майнинг” ХХК-иас АМГ-т хуурамч материал бүрдүүлж өгсөн нь ийн нотлогдсон байна. Асуудал ингээд зогссонгүй.
Үргэлжлэл бий...
Б.Дамдин-Очир
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Gadniihan gej dandaa luivarchid horongo oruulagch gesen hudlaa saihan nertei ochij ochij muu haltaruud ingej mongolchuudiig huurch bolno gej boh zurh gargaj bga bol nogoo angli amerk avstrali ni bur ch tom tolgoilj enenees tsaadhiig hiij bidniig mehlej toorogduuldeg ni oilgomjtoi haltaryydiig hinshuu unerttel ni torgood haya
mongol guilgachid deeremduulj baij sanaagaa amraana.
vvnii tsaan ni gadaadiihan geheesee mongol huvalznuud baigaa ted iim huuli bus yum hiij gadniihnaas say sayaar ni $$$ $ avaad tedniig davraaj etsest ni tedniihee bool ni boldog
Manai Mongolchuud ar tald ni iim huuli bus yum hiihiig ni zuvluj tuslaad suuj baigaa, gadniihan bol medeej shuu de, hamag uchir manaihand baigaa, Turiin ajiltnuud ihenh ni mungu karmaalaad l huivaldaad suuj baigaa, Gadaadiinhniig davruulchaad daraa ni darna gej baihgui ch ugui
Uvurmongolchuud buur aimaar huuli bus, busarmag zuiliig ted sanaachlagchid
AMG dandaa iim zuild holbogdoh yum, bas neg gadnii company yag iim zuil hiisen gesen