sonin.mn
 
 Саудын Арави тэргүүтэй Арабын улсуудын цэргийн эвслийг Йемений босогчдод агаараас цохилт өгөх ажиллагаа явуулахдаа дайзат тэсрэх бөмбөг ашигласан гэж шүүмжилж байна.
Олон улсын хүний эрхийн төлөө тэмцэгч “Human Rights Watch” байгууллагын мэдэгдсэнээр, тус эвсэл Йемений хойд нутагт ийм тэсрэх бөмбөгүүд ашиглажээ.
 
Дайзат буюу “багц” тэсрэх бөмбөг гэдэг нь олон жижиг тэсрэх бөмбөгөөс бүрддэг бөгөөд үүнийг агаараас хаяхаар жижиг тэсрэх бөмбөгүүд өргөн уудам бүсэд тардаг юм. Тэдгээрийн олонх нь тэр даруйдаа дэлбэрдэггүй бөгөөд тухайн нутгийн оршин суугчдад урт хугацаанд аюул заналхийлдэг ажээ.
 
Үүнийг ашиглахыг хориглох тухай гэрээнд олон улс гарын үсэг зурсан ч Арабын улсуудын эвсэл болон Йемен гарын үсэг зураагүй.
 
Арабын улсуудын эвсэл агаараас цохилт өгөх ажиллагаагаа дуусгаснаа зарласан хэдий ч босогчдод агаараас цохилт өгсөөр байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг"