Эрдэмтдийн оюуны бүтээлийг хамгаалах үүднээс шинжлэх ухаан, технологийн салбарт нээлт хийсэн бүтээлд 100 сая төгрөгийн урамшуулал олгох тогтоолыг Засгийн газар 2007 онд гаргасан. Өнгөрсөн хугацаанд тус шагналыг С.Төмөрбаатар, Х.Намсрай нарын эрдэмтэд хүртэж байсан юм.
Харин Шинжлэх ухааны салбарын 2013 оны "Технологийн дэвшлийн шагнал"-ыг Н.Нацагням хэмээх инженер залуугийн "Синхрон генераторын реактив чадлын автомат тохируулга болох NaNyam_AX12 болон түүний виртуал лаборатори" сэдэвт бүтээлд олгохоор болсон билээ.
Энэ хүн ямар ч цалин хөлсгүйгээр дан өөрийн туршлага, боловсрол мэдлэгийг ашиглан бүхэл бүтэн мэргэжилтний багийн хийж бүтээх ажлыг амжуулсан байна. Түүний бүтээлийн талаар ЭХЯ-ны Шинжлэх ухаан технологийн зөвлөл болон БШУЯ-наас томилогдсон мэргэжлийн эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг дүгнэлт гаргажээ.
Уг шинжээчдийн ахлагчаар Ч.Мангалжалав ажилласан бөгөөд "Уг бүтээл нь олон мэргэжлийн өндөр ур чадвартай зохион бүтээгчдийн багаар, олон жил хийгдэх ёстой оюунлаг бүтээн байгуулалтын ажил юм. Үүнийг Монгол Улсын нэг иргэн гадаад улсад сурсан технологийн давуу талаа ашиглан гүйцэтгэж туршин үр дүнд хүрснээрээ онцлог болжээ.
Ийм төрлийн бүтээлийг зохион бүтээхэд цахилгаан машин зохион бүтээгч инженер, компьютер программ хангамж зохион бүтээгч инженер, чипний программ хангамж зохион бүтээгч инженер, чипний программ хангамжийн үйлдлийн систем зохион бүтээгч инженер, эрчим хүчний системийн динамик тогтворжилтын инженер, хүчний электроникийн инженер, аналог стабилизатор зохион бүтээгч инженер, дижитал стабилизатор буюу математик модель зохион бүтээгч инженер гэсэн найман хүн дор хаяж хэрэгтэй болно" гэсэн байна.
Инженер Н.Нацагнямын зохион бүтээсэн реактив чадлын автомат болох NaNyam_АХ12 бүтээлийг бүх станц, дэд станцад суурилуулж реактив чадлын асуудлаа шийдсэнээр манай эрчим хүчний систем ОХУ-аас салж бие дааж найдвартай, тогтвортой ажиллах боломж нээгдэж байгаа аж.
Мөн эрчим хүчний систем янз бүрийн доргилт аваарын үед найдвартай ажиллах боломжтой болсоноор олон тэрбум төгрөгийн хэмнэлт гарах гэнэ. Энэ талаар дээр дурдсан ажлын хэсэг "ОХУ-д жил бүр төлдөг (355 сая кВтЦаг * 152 төгрөг)=54 тэрбум төгрөгийг хэмнэнэ.
Харин өнөөгийн ТЭЦҮ болгон реактив чадлын шингээлт болон үйлдвэрлэлийг үл тооцдог тул бид шинээр зуун цахилгаан станц байгуулсан ч ОХУ-ын хараат байна. Харин Н.Нацагнямын зохион бүтээсэн реактив чадлын автомат болох NaNyam_АХ12 нь энэ хараат байдлаас бүр мөсөн тасдах боломжтой юм.
Үүний үр дүнд жил бүр 54 тэрбум төгрөгийг хэмнэхээс гадна манай эрчим хүчний систем янз бүрийн доргилт аваарын үед найдвартай ажиллах боломжтой болно. Харин өнөөдрийн манай эрчим хүчний системд ямар ч тогтворжилт, найдваржилтын баталгаа байхгүй.
Тухайлбал, өнгөрсөн аравдугаар сарын 14-нд өрдийн сэлгэн залгалт хийх үед систем үүсэх доргилтыг даалгүй ДЦС III аваарын зогсолт хийсэн. Энэ нь ДЦС III-ын буруу биш харин манайхан бүх реактив чадлын шингээлт болон үйлдвэрлэлийн асуудлаа ОХУ-д бүрэн даатгадагт байгаа юм.
Харин Н.Нацагнямын зохион бүтээсэн реактив чадлын автомат болох МаМуаm_АХ12-ийг бүх станц, дэд станцуудад суурилуулах нь энэ асуудлын гарц мөн" гэсэн байна.
Мөн энэ бүтээлийн анхаарал татаж байгаа зүйл.нь манай бусад IТ компаниуд гаднаас бэлэн техник болон програм хангамж импортолж бага зэргийн хэрэглэгчийн түвшний программ хангамж хийдэг тул өөрийн өртөг нь Хятадын ижил төрлийн бүтээлээс 10 дахин их болдог байсан тул өрсөлдөх чадваргүй байж.
Гэтэл Н.Нацагнямын бүтээл БНХАУ-ын ижил төрлийн бүтээлээс 10 дахин хямд өртгөөр бүтсэн аж. Учир нь бүтээлдээ өндөр үнэтэй РLС контроллёр, Matlab-Simulink мэтийн импортын техник болон программ хангамж ашиглаагүй гэнэ.
Зөвхөн 0,11 центийн силикон чип, таван ам.долларын хавтан зэрэг материаллаг зардлаас бүтсэн техник хангамж дээр өөрийн программ хангамжийг хослуулж 600 сая төгрөгийн импортыг орлуулсан бүтээлээ хийжээ. Ийм төрлийн бүтээл нь Монголын түүхэнд анх удаа бүтээгдэж байгаа юм байна.
Түүгээр ч барахгүй Н.Нацагням нь бүтээлдээ Англи, Орос, Монгол гэсэн гурван янзын техник технологи ашигласан онцлогтой аж. Учир нь Английн импортын технологи нь манайд хэрэглэдэг Орос технологитой тохирдоггүй учраас хэрэгтэй, хэрэггүй гэж ялгахгүйгээр бүгдийг халж сольдог тул асар өндөр өртөгтэй байсан байна.
Гэтэл Н.Нацагням барууны технологийг өөрчилж ашигтай загвар гарган мөн өндөр үнэтэй хүчтэй хуучин тоноглолыг хэвээр нь үлдээж хослуулсан нь дэвшилттэй болсон гэж мэргэжлийнхэн нь үнэлж байгаа. Н.Нацагнямын энэхүү бүтээл нь зөвхөн эрчим хүч бус бусад инженерийн салбаруудад ч өргөнөөр хэрэглэгдэх боломжтой гэнэ.
Түүний бүтээлийн талаар мэргэжлийн хүмүүс "Техник технологийг практикт нэвтрүүлэх ажил нь улаан дипломтой онц сурлагатаны онолоос тэс өөр. Техникийн дэвшлийг онц сурлагатан нар хийдэггүй харин байгалиас заяасан төрөлхийн авьяастай зохион бүтээгч хийдэг. Английн IТ компаниудад тоогдож синёр инженер хүртэл ахиж есөн жил ажилласан нь ямарч арын хаалга биш цэвэр өөрийнх оюуны чадамж юм" гэж магтаж байгаа.
Н.Нацагням гэж хэн бэ
Инженер Н.Нацагнямын намтрыг харахад жирийн ажилчнаас өөрийн сонирхол хичээл зүтгэлээрээ шалгарсан эрдэмтэн болох нь харагдаж байгаа юм. Тэрээр 1972 онд Дархан-Уул аймгийн Шарын голд төрсөн байна.
Баянгол дүүргийн 40 дүгээр дунд сургуулийг 1990 онд төгссөнийхөө дараа нэг жил Найрамдлын раойны Цахилгаан шугам сүлжээнд гуравдугаар зэргийн монтёр хийж ажлын гараагаа эхлүүлжээ.
Харин 1991-1995 онд ШУТИС-ийн ЭХИС-ийг Эрчим хүчний автомажуулалт мэргэжлээр, 1995-1997 тус сургуульдаа магистрт сурч төгссөн байна. Улмаар 1997-1998 онд Баянзүрх дүүргийн Цахилгаан шугам сүлжээ компанид инженерээр ажиллаж байж.
Түүнийхээ дараа 1998-2000 онд Манчестерийн Техникийн их сургуулийн магистерт сураад 2000-2007 онд Английн АLSТОМ РОWЕR СОNVERSION LTD/СОNVERTEAM компанид эрчим хүчний реактив чадлын автоматжуулалт буюу өдөөлтийн систем, тогтворжилт, реле-хамгаалалтын техник болон программ хангамжийн зохион бүтээгч инженер, 2007 онд Английн NЕС ЕlectronicsLTD компанид хүчний электроник, инвертерийн удирдлагын техник болон программ хангамж зохион бүтээгч синёр инженер, 2007-2009 онд Английн Castle Care-Tech LTD компанид интернет, радио холбоо, дохиоллын системийн программ хангамж зохион бүтээгч инженерээр тус тус ажиллаж байгаад эх орондоо иржээ. Ирсэн даруйдаа буюу 2009 оны зургадугаар сараас "Намхайннацагням" ХХК байгуулан захирлаар нь ажиллаж байгаа аж.
Ж.Баярсайхан
Эх сурвалж:

Сэтгэгдэл0
MUNDAG UNEHEER MUNDAG ZALUU YUMAA MUNDAG GEHEES YAHU
Angli iveen tetgeed hiilgeed tend ashiglah yumand Mongoliin zasgiin gazar shagnal ogood hereg baidag yum uu
100 сая гаргаж байгаа хэмнэлтээс нь % өгөх
Сайн л залуу бололтой. Санал бичсэн хуний тайлбараас ойлгох юм даан ч алга. Ямар нэг программ хангамжийг заавал Матлаб ашиглан бичих албагуй. Гэхдээ л программчлалын ямар нэг хэл ашиглаж л таараа. Тэр нь еерее матлабаас дутахгуй унэтэй байдаг.
Linux-д компайлерууд үнэгүй шүү дээ. Линукс ашигласан байж болно шүү дээ.
Sain baina shuu, Gaihaltai
Маш сайн байна. Уг нь монгол толгойноос юм гарна шүү. Өөр олон шинэ юм хийгээрэй.
sain baina. ilyy ihiig hiigeerei, Zasgiin gazar ilyy ih uramshuulal uguusei,mongold heregtei tolgoi baina shyy amgilt hysie ee
Сайн мэс засалч, инженерүүд төрмөл байдаг бололтой
gaihaltai saihan medee baina iim humuusee demjie. buteeliig ni patentleed ue damjin ashig uguh heregtei
За даа. Эрдэмтэн гэх нь ч хаашаа юм, ямар цоо шинэ юм хийчихсэн биш. Зүгээр л ШБАЗ юм даа. ШБАЗ-ийг бас ингэж үнэлж, тодорхой урамшуулал өгч байх хэрэгтэй. Энэ олон хүнд урам өгнө гэж бодож байна. Бодит амьдралд нэвтэрсэн ШБАЗ-ын үр өгөөжийг тооцоод, хангалттай урамшуулал өгч байх хэрэгтэй.
Za chi boli doo
ШБАЗ gej yu ve?
Үүнээс хэд дахин доод түвшний зүйлээр доктор цол авчихсан хүмүүсийг эрдэмтэн гэхүү? Ер нь эрдэмтэй хүн, эрдэмтэн хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?Нийгэмд ямарч үр ашиг өгөөгүй хэрэг болох нь үл мэдэгдэх зүйлийг насаараа эрээчсэн хүн эрдэмтэн мөнүү?ШБАЗ гэдгийг Шинэ бүтээл ашигтай загвар гэж ойлговол эрдмийн цол зэрэгтэй хүн бүр шинэ бүтээл гаргаж чададгүй шүүдээ.
Mash sain baina, Hunii bolovsroliig oyuniig demjdeg baih hergetei, tegj baij l Mongol hogjino, Zaluu mini amjilt husii, Ulam ihiig hiij buteegeerei
100 ñàÿéã ºãíº ãýäýã áîë óòãàã¿é óëñ ìºëæèõèéí õóóëü, óààà-ä àøèã ãàðãàñàí áîë ò¿¿íýýñ íü % ºãäºã áàéñàí ø äýý õóó÷èí.
100 ñàÿûí õóóëèéã ëàâ ë áèçèíåñìåí õ¿í ãàðãàõã¿é, óëñòºð÷ ãýäýã áàëàé þìóóä ë ººðòºº çîðèóëæ ãàðãàñàí äàà.
Энэ ажилд шинэ бүтээл тэргүүн туршлага ч орсон байна. Мөн шинжлэх ухааны нээлт ч орсон байна. Тийм учраас нээлтийн урамшлаас гадна тэргүүн туршлагын хувь процентийг нь бас өгөх хэрэгтэй.
МУНДАГ МОНГОЛ ЗАЛУУ БАЙНА. ОДОН МЕДИАЛ, МӨНГӨӨР ШАГНААЧ
Angliin irgen arai bolchihoogui bizdee. Nuguu teneg Purevdorj batsaagaad huuguud yavuulchih vii dee. Jil buriin hemneltees ni % uguh heregtei. Mundag zaluu baina. Bayar hurgeye.
batsaagaad-butsaagaad
Сайн байцгаана уу? За, их л мундаг зүйл бүтээж. Инженер техник технологийн эдэд жамаа дагасан ур чадвартай залуу юм байна. Би ч энэ инженер, техник, технологи, комьютерийг ерөөсөө ойлгодоггүй, мэддэггүй, мэдэх ч үгүй, энэ талаарх жамаас заяасан хишиг таг сох амьтан гэвэл би мөнөөс мөн. Мэрэгжлийнх нь зүгээс хэлж мэдэгдсэнг ерөөсөө ойлгоогүй, маньд тэр чигээрээ "гадаад хэл" байсан ч, гэлээ, нэн сайтар олзуурхууштай юм нь тог маань тасрах нь үгүй болох болтой, нэмээд улсын өвийнхөө мөнгийг аймаар их хэмнэх юм байна. Нацагнямаа, дүү минь улам ихийг бүтээж, бүүр их мөнгө хэмнээрэй, өө тийн бас өргөн хэрэглээний тогийн зардлыг багасгах зүйл бүтээж тогны төлбөрийг минь багасгавал ч башийгаад явлаа.
Орчин үед өндөр чадвартай 4-5 инженер л дэлхийг өөрчилж байна.Майкрософт, хэсбүүк гээд. Манайхан инженерүүдэдээ даанч анхаарал тавихгүй юмдаа.
Mabnagjalav gej hen ve nogoo SHUTIS-iinhuu boli doo hehehe
Юм хийдэг хүнээ дэмжий. Цаасан дээр биш амьдрал дээр бүтээл хийсэнд их баярлалаа. Улам их амжилт хүсье
Хаха ичиж үхмэрүүд. Монголчууд нийтээрээ наад захын мэдлэггүй сул доройгийн илрэл нь иймэрхүү худалч луйварчид оодордогт байна даа. 10 жил өнгөрөхөд энэ хошного юу хийв дээ? хахаха шал худлаа. энэнд итгэж байвал өөрийгөө авралгүйд тооц
Юун баахан худлаа юм шаачихсан юм бэ? Тэгээд нийтээрээ мэдэхгүй юмандаа итгээд далийж өгөх юм аа. NaNyam_АХ12 гэнэ үү? шаадаг пиздаа бэ хахаха