sonin.mn
Хөдөлмөрийн үндэсний намаас УОК-ийн дарга, Шадар сайд Я.Содбаатарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан ёсоор хүргүүлэхээр болсон тухайгаа мэдэгдлээ.
 
 
 
УОК-ийн дарга, Шадар сайд Я.Содбаатар хариуцлагагүй байдал, ноцтой алдаа удаа дараа гаргасаар ирсэн учраас огцруулах нь зүйтэй гэж үзжээ.
 
 
 
Дөнгөж төрсөн нялх биетэй эх ба нярай хүүхдийг коронавирусийн халдвар илэрсэн гэх шалтгаанаар өвлийн хүйтэнд дулаан хувцасгүй, халдвар хамгааллын аюулгүй байдлыг хангалгүй, хүний ёсны хүндлэл үзүүлэлгүй, ачаа бараа мэт тээвэрлэсэн нь байж боломгүй үйлдэл гэжээ.