Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга МҮОНРТВ-д цаг үеийн асуудлаар ярилцлага өглөө.
“ҮНДЭСНИЙ СОЁЛОО ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮНДСЭН АЖИЛ УЧРААС ӨӨРӨӨ ҮЛГЭРЛЭЕ ГЭЖ ШИЙДСЭН”
–Өнөөдөр манай студид надтай ярилцахаар Монгол Улсын Ерөнхийлөгч хүрэлцэн ирээд байна. Та сүүлийн үед телевизээр монгол бичгийн хичээл заагаад хүмүүсийн сонирхлыг бас татаж, мөн хэл ам ч дагуулж байх шиг байна. Та энэ талаар ямар бодолтой байгаа вэ? Ер нь хичээл заах нь Ерөнхийлөгчийн үндсэн ажил мөн үү?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн ажлуудын нэг нь үндэсний соёлоо түгээн дэлгэрүүлэх байдаг. Өмнөх Ерөнхийлөгч нар морин хуур, Монголын нууц товчоог залах гэх мэтээр энэ ажлыг хийж байсан. Энэ хичээл бол түүний нэг хэлбэр. Бид нар бол кирилл бичгээр сурч боловсорсон үеийн төлөөлөл. Би 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа “Мөнх тэнгэрийн бичиг” нэртэй хүүхдүүдийн уран бичлэгийн уралдаанд очиж шагнал гардуулсан. Энэ уралдаанд ӨМӨЗО, Буриадын иргэд ирж оролцдог. Энэ арга хэмжээн дээр очоод нэг цаг орчим болохдоо би юу гэж бодсон бэ гэхээр, хэн нэгэн хүүхэд босож ирээд “Та нэрээ бичнэ үү” эсвэл “Та монгол бичиг мэдэх үү” гэж асуувал би юу гэж хариулна аа гэж бодсоор байгаад дуусаж байх жишээтэй. Ингээд өөрөө хичээгээд хоёр, гурван сарын хугацаанд монгол бичгээ сурсны дараа үндэсний соёлоо түгээн дэлгэрүүлэх нь Ерөнхийлөгчийн үндсэн ажил учраас өөрөө үлгэрлэе гэж шийдээд, монгол бичгээ сэргээх, уралдаан зарлах байдлаар оролцоог нэмэгдүүлэх ажлыг хийж байгаа юм. Янз бүрээр хэлэгддэггүй улс төрийн албан тушаалтан гэж байхгүй байх аа.
–Дэлхий даяар цар тахлын аюул дэгдээд нэг жил орчим болж байна. Нэг талаас нь харвал ард иргэдээ өвчний аюулаас хамгаалах ажил байгаад байдаг. Нөгөө талаасаа эдийн засаг нь уначих гээд, амьжиргаа дордоод байдаг зовлон байх юм аа. Энэ асуудлыг та хэрхэн харж байна вэ? Бизнесийн хүн байсан шүү дээ.
-Дэлхий даяараа энэ өвчинтэй тулгараад жил болж байна. Манай улс өнгөрсөн жилийн өдий үеэс эхлэн хилээ хааж, өвчнөөс сэргийлэх янз бүрийн арга хэмжээ авсан. Авахаас ч өөр арга байхгүй. Гэтэл эргээд эдийн засаг эргэлт, хүнээр яривал цусны эргэлт зогсчихож байгаа юм. Хөгжсөн, эрүүл эдийн засагтай орнууд мөн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Манай орны хувьд нэн хүндрэлтэй нэг жилийг даван тууллаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс шуурхай арга хэмжээнүүдийг авсан. Одоо бид ямар асуудалтай нүүр тулж байна вэ гэхээр амьжиргаа, орлогын асуудал руу орж байна. Бид мөнгөгүй байна гээд суугаад байж болохгүй л дээ. Миний зүгээс хэд хэдэн саналыг тавьсан. Цар тахал гараад нэг жил боллоо, цаашдаа нөхцөл байдал улам хүндэрнэ шүү гэж хэлсэн. Тухайлбал, 2021 он гарахаас өмнө төсвөө тодотгох шаардлагатай гэж үзэн 2021 оны улсын төсөвт хориг тавьсан. УИХ-ын олонх хүлээж аваагүй. Тэвчиж болох хөрөнгө оруулалтуудыг зогсоож, эргээд хуримтлагдсан мөнгөө үйл ажиллагаа нь зогсчихоод байгаа аж ахуйн нэгжүүддээ оруулаач ээ гэдэг санааг хэлсэн.
Мөн Салхитын мөнгөний ордыг энд ярих хэрэгтэй байх. Хоёр жил өнгөрч байна. Тухайн үед иргэдтэй уулзаад явж байхад хамгийн их хэлсэн санал нь тэтгэврийн зээл байсан. Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулсан. Боломжит нэг хувилбар нь асар их зөрчил, авлига, хээл хахуулийн асуудалд холбогдсон Дундговь аймгийн нутагт оршдог Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулж, иргэдээ 6 сая хүртэлх тэтгэврийн зээлээс чөлөөлөх байсан. Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулна гэдэг нь бизнесийн утгаараа тодорхой хэмжээний бонд юм уу үнэт цаас гаргаад, үүгээр банканд байгаа өрүүдийг худалдаж аваад, тэр худалдаж авснаа борлуулалтаар төлж байгаа юм. Жишээ нь энэ цар тахал гарсан тохиолдолд тэтгэврийн зээлийн өр нь хөгшчүүдэд асар их дарамт болох байсан. Энэ ажил бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн зөв шийдвэр гаргасан байна гэдгийн баталгаа юм.
Сая шинэ жилийн өмнө би нэг санал тавьсан. Бусад орны туршлагаар нэг сая хүртэлх төгрөгийг өрх бүрд өгч, өрхийн орлогод нэмэр болгоё, үүний 800 мянгыг ваучераар, 200 мянгыг бэлнээр өгье гэдэг санал. Нийтдээ 900 орчим мянган өрхийг дэмжсэн арга хэмжээ авч, 800 мянган төгрөгийн ваучер нь худалдан авалт болоод ирэхээр дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг хадгалж үлдэх боломж байгаа юм.
-Та сая 900 мянган өрхөд 800 мянгыг ваучераар, 200 мянгыг бэлнээр өгье гэлээ. Гэтэл Сангийн сайд төсөвт мөнгө байхгүй гээд байгаа. Өчигдөр та УИХ-ын даргад хуулийн төсөл өргөн барьсан. Төсөвт мөнгө байхгүй гээд байгаа энэ байдлыг яаж шийднэ гэж харж байна вэ?
-Энд улсын төсөв яагаад мөнгөгүй байгаад байгаа юм бэ гэдэг асуудал байна. Хэн төсвийг мөнгөтэй байлгах ёстой юм? Энэ бол Засгийн газрын ажил. Сангийн сайдын менежментийн ажил. Хэрвээ Сангийн яам мөнгөгүй гэж байгаа бол тэр хүн ажлаа муу хийж байна гэсэн үг. Чаддаг хүнд нь ажлаа өг гэсэн зөвлөмжийг өгмөөр байгаа юм.
Би Баасан гарагт УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан. Оффшор бүсэд хулгайлагдсан, нууцлагдсан мөнгийг Монголд оруулж ирэхэд төсвийн алдагдлыг нөхөх магадлалтай. Тэгэхээр Монголбанканд данс нээгээд оффшор бүсээс орж ирсэн мөнгийг байршуулж, тэр мөнгөөр ваучер олгох ажлыг мөнгөжүүлэх УИХ-ын тогтоолыг гаргаж өгөөч гэсэн. Энэ төслийг УИХ-аар хэлэлцэх үед тодорхой яригдах байх гэж бодож байна.
“ОФФШОР БҮСЭЭС МӨНГӨ ОРУУЛААД ИРЭХЭЭР ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ ХААГААД БАЙЖ БОЛОХГҮЙ, ӨНӨӨДӨР ТУЛГАМДААД БАЙГАА ЦАР ТАХАЛТАЙ ХОЛБООТОЙ ГАРЧ БАЙГАА АСУУДЛУУДЫГ ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ”
-Оффшор бүсэд нуусан байсан мөнгийг оруулаад ирэх нь байна шүү дээ?
-Оффшор бүсээс мөнгө оруулж ирэх ажил сүүлийн хоёр жилд маш идэвхтэй явж байгаа. Одоо ч үргэлжилж байгаа.
-Гэтэл өөр эх сурвалжууд оффшор бүсээс мөнгө орж ирээгүй, тийм юм байхгүй гэсэн зүйл ярьж байна л даа?
-Тэр сандраад байгаа хүмүүс дансан дахь нуусан мөнгөө үзэхээр тэр мөнгө нь байгаад байгаа болохоор л тэгж яриад байгаа байх л даа. Жишээ нь чи нууц мөнгөтэй байлаа гэж бодъё. Ерөнхийлөгч оффшор бүсээс мөнгө оруулж ирлээ гэхээр нь дансаа шалгахаар мөнгө нь байж байвал орж ирээгүй байна шүү дээ л гээд байгаа байх. Хамгийн их сандарч байгаа хүмүүс тийм мөнгөтэй холбоотой болов уу гэж бодож байна.
Дахиад хэлэхэд өрхийн тэргүүн ажилгүй, мөнгөгүй, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж чадахгүй, хүүхдүүдээ өлсгөж байгаа бол өрхийн тэргүүний буруу биз дээ? Тиймээс Засгийн газар маань мөнгөгүй гэж хэлж болохгүй ээ. Тусгаар тогтносон улс мөнгөгүй гэж хэлж ерөөсөө болохгүй гэж би боддог. Монгол Улс бол асар их баялагтай орон.
-Тэгэхээр оффшор бүсэд гаргасан нууц мөнгө байгаад байна шүү дээ? Тэр мөнгө орж ирээд Монголбанкны данс руу орох юм байна.
-Монголбанкны данс руу оруулаач гэсэн тогтоолын төсөл өргөн барьж байгаа юм.
-Энэ мөнгө улсын төсөв, Сангийн яамны данс руу орохгүй юм байна?
-Улсын төсөвт орохгүй. Сангийн яам руу ороод ирвэл төсвийн алдагдлыг хаах гээд байна шүү дээ. Байнга л тийм ажил хийдэг.
-Энэ асуудал шүүхээр нотлогдсоны дараа Монголбанк руу шилжих үү?
-Тогтоолын төслөө урьдчилаад барьж байгаа юм. Яагаад гэвэл хулгайлагдсан мөнгийг буцаагаад оруулаад ирэхээр төсвийн алдагдлыг хаагаад байж болохгүй. Өнөөдөр тулгамдаад байгаа цар тахалтай холбоотой гарч байгаа асуудлуудыг шийдэх монголчуудын өөрсдийнх нь мөнгө гэж ойлгох хэрэгтэй.
-Таны ярьж байгаа ваучер ямар учиртай, зорилготой вэ?
-Цар тахалтай холбогдуулан ялангуяа Азийн орнууд ваучер олгох арга хэмжээ авч, хэрэгжүүлсэн. Энэ бол дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж байгаа хэлбэр. Яагаад гэвэл нэг сая төгрөг өгөөд согтууруулах ундаа, тамхи, эсвэл импортын барааны худалдан авалт хийлгэхгүйгээр зөвхөн дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг дэмжих зорилготой юм. Энэ талаар МҮХАҮТ-тай хамтарч бүх судалгааг гаргасан.
-Та оффшор бүсээс мөнгө оруулж ирнэ гээд тогтоолын төсөл санаачиллаа. Гэтэл таныг өөрийнхөө мөнгийг оффшорт нуусан гэж ярьж, бичиж, хардаж байна?
-Нэгдүгээрт, би бизнесийн салбараас улс төрд орж ирсэн, мөнгийг хадгалахын эсрэг байдаг хүн. Мөнгийг байнга эргэлтэд оруулж байх ёстой гэж боддог. Хоёрдугаарт, би өөрөө ч сайн ойлгохгүй нэг схемийг сүүлийн арваад жил ярьж байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бас энийг ярьж байсан. Энэ яриад байгаа хүмүүс өөрсдийнх нь асуудал хүндрээд эхлэхээр ярьж байгаа болов уу. Тухайн үед нь би энэ асуудлыг нэг их тоогоогүй. Гаргаж ирж яриад байгаа хүмүүс тэр орлогыг тодорхойлох юм бол өөрсдөө аваарай л гэж хэлж байгаа.
-Яг үүнтэй холбоотой нэг зүйл яригдаад байдаг л даа. Таны хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд өр зээлийнхээ баримтыг үгүй хийж байгаа гэж яриад байна?
-Би огт сонсоогүй юм байна. Нягтлан бодогч, санхүү хариуцсан хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Надад хувийн компани байхгүй, хувьцаат компанийн хувь эзэмшдэг. Тэр компаниуд өөрсдийн удирдлагатай, төлөөлөн удирдах зөвлөл, санхүүтэй. Ямар дээр үе байгаа биш дээ? Одоо орчин үед аж ахуйн нэгжүүд өр ширээ устгадаг юм байдаг юм уу? 1921 оноос өмнө болдог л байсан байх.
“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ АЖЛЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГАА БОЛ ӨӨР ЮУ Ч ХИЙСЭН ЭСЭРГҮҮЦЭХ ЮМ БАЙНА ГЭСЭН ОЙЛГОЛТЫГ АВСАН”
-Саяхан Хүүхдийн төлөө фонд байгуулагдсан. Та ч энэ ажлыг дэмжсэн. Ард иргэд ч дэмжиж хандив өргөсөн. Манай МҮОНРТВ-ээр шууд нэвтрүүлэг нь явсан, мөнгөн хөрөнгө болон эд материалын хандив чамгүй цугларсан. Гэтэл тантай ойр байдаг улсууд Хүүхдийн төлөө фондтой нэр холбогдож, тэдний нэр дээр байгуулсан гэсэн хардалт үүссэн. 2021 он бол сонгуулийн жил учраас таны пиар яваад байна гэж хардаад байна л даа. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Бид нар 30 жилийн турш хүүхдүүдийн төлөө, ирээдүйнхээ төлөө юу ч хийгээгүй шүү дээ. НҮБ-ын Хүүхдийн төлөө сангаас орж ирж байгаа дэмжлэгийг авдаг. Сүүлдээ гадны шашны байгууллагууд орж ирж хүүхдүүд дээр менежмент хийгээд эхэлсэн. 1990 оноос өмнө хүүхдийн төлөө маш их ажлууд хийгдсэн байдаг. Хүүхдийн хөгжмийн зохиолч, хүүхдийн номын зохиолч, хүүхдийн номын зураач гэж байсан, хүүхэлдэйн кинотой байсан. Одоо бид хүүхдийн төлөө гэх бүх юмаа устгасан. Эргээд энэ талаар судалгаа хийгээд, Хүүхдийн төлөө фондыг сэргээн байгуулах оролдлогыг төрийн бус байгууллагуудын санаачилгаар гаргасан байна. Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүнд танилцуулсан, Соёлын яам нь дэмжсэн байна. Энэ эсэргүүцээд байгаа хүмүүсийг би гайхаад байгаа юм. Хүүхдийн төлөө ажлыг эсэргүүцэж байгаа бол өөр юу ч хийсэн эсэргүүцэх юм байна гэсэн ойлголтыг авсан. Маш их хэмжээний мөнгө цугларсан байна лээ. Түүхэндээ анх удаа байх. Би бол их бахархалтай хүлээж авсан. Тэр байтугай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүдийг авч хэлэлцээсэй, энэ санг авч яваасай гэсэн бодолтой байгаа. Эмзэглээд байх сэдэв биш. Харин хүүхдүүдийн төлөө юм хийхгүй байгаа нь эмзэглэх асуудал юм. Бид ийм эмгэнэлт байдалтай тулж ирсэн байна гэдгийг л харсан.
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэснээс Үндсэн хууль, шүүхийн дээр гарлаа, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр дамжуулан эрх мэдлээ тогтоох оролдлогууд явж байна гэж ярьдаг. Ер нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн маань өнгөрсөн хугацаанд хэр эв нэгдэлтэй ажиллаж чадав?
-1992 онд батлагдсан Үндсэн хуулиар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл буюу төрийн гурван өндөрлөгийн тогтолцоог бий болгосон байдаг. Өөрөө улс төрд орж байсан учраас мэдэх байх. Үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хоорондоо асуудалтай байдаг байсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш одоогийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав Монгол Улсын өмнө тулгамдаад байгаа асуудлуудаар маш олон удаагийн уулзалт, хурлуудыг хийсэн. 2017 оноос хойш л гэхэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 41 удаа хуралдаж, 54 зөвлөмж гаргасан байх жишээтэй. 2009-2017 онд найман жилийн хугацаанд 25 удаа хуралдсан байна. Өнөөдөр бид шинэ нийгэм, ардчилсан тогтолцоог сонгоод 30 жил боллоо. Энэ бол бид юу олсон, юу алдсанаа дүгнэх хугацаа гэж бодож байна. Өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэхгүй асуудал гэж байхгүй. Шашин хоорондын асуудал, газар нутгийн асуудал, сая хэлсэн монголчуудын ирээдүй, хүүхдийн асуудал, эдийн засаг, Сангийн сайд нь яагаад монголчууд мөнгөгүй, төсөв хөрөнгө байхгүй гэж ярьдаг болсон, уул уурхай гэж сүүлийн 20 жил явлаа, орлого нь хаашаа ороод байгаа юм, яагаад баян хоосны ялгаа их болчихсон юм, яагаад үйлдвэр барьсан хүн өрөнд идэгддэг юм гэх мэт. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн Монгол Улсынхаа төлөө гэсэн байр суурин дээр нэгдэж, энэ асуудлуудыг шийдэж байна.
Ташрамд хэлэхэд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөө хоёр гишүүнд талархаж явдаг.
-Та Ерөнхийлөгч болсноосоо хойш Ардчилсан намын үйл ажиллагаа, дотоод хэргээс хөндийрсөн. Ерөнхийлөгчийн сонгуулийн жил эхэлчихсэн явж байна. Та Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших үү?
-Ардчилсан нам Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажлаа хурлаа хийж олонхоороо шийддэг. Тэр зарчмаараа л явна.
-Та Ардчилсан намаас дэвшинэ биз дээ?
-Явдаг процессоороо шийдэгдэх байх.
“МАНАЙ ӨНӨӨГИЙН ТОГТОЛЦООГООР НЭГ ХҮН УДИРДААД БАРИВЧИЛГААНУУД ХИЙГЭЭД БАЙХ БОЛОМЖ БАЙХГҮЙ”
-Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө хэд хэдэн баривчилгаа явсан. Ард түмэн сайн мэдэж байгаа. Шинэ оныг Ерөнхий сайд асан, сайд асан хэд хэдэн хүн шоронд өнгөрөөлөө. Энэ баривчилгааны ард таныг байна, зохион байгуулалтад нь оролцсон гэсэн яриа яваад байдаг л даа?
-Манай өнөөгийн тогтолцоогоор нэг хүн удирдаад баривчилгаанууд хийгээд байх боломж байхгүй. Ерөнхийдөө авлигатай тэмцэнэ гэдэг ажлыг олон жил ярьсан. Төрийн өндөр албан тушаалд байсан хүмүүс тодорхой хугацаанд асар их баяжаад зүгээр яваад байдаг асуудал жирийн үзэгдэл шиг болох гээд байна. Бид үүнийг яриад байдаг, одоо дасах тал руугаа орж байна. 2017 онд Ерөнхийлөгчид нэр дэвшихэд ард иргэдийн зүгээс авлигатай тэмцэх асуудлаар асар их хүлээлттэй байсан. Авлигатай тэмцэх газар мөрдөх ажиллагаа явууллаа, прокурорт танилцууллаа, прокурор саналаа хэлээд шүүхэд очдог. Энэ тогтолцоонд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байхад л энэ ажил өөрөө явдаг болов уу.
-Яг үүнтэй холбоотой нэг асуулт байна. УИХ-аар хэлэлцээд байгаа Үндсэн хуулийн цэцийн 12 дугаар дүгнэлтийн асуудал. Энэ заалтаар таны хэлээд байгаа албан тушаалтнуудын хэрэг, цагаан захтнуудын хэрэг шийдэгдэж, чөлөөлөгдөөд гараад явчих юм байна?
-Хуулийнх нь гарцыг олоод харчихсан юм байна лээ л дээ. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг УИХ хүлээгээд авчих юм бол маш олон хүн хөөн хэлэлцэх хугацаагаар суллагдах юм байна лээ. Олон улсын авлигын конвенцид авлигатай холбоотой хэрэг хөөн хэлэлцэх хугацаанд ордоггүй. Энийг хуулийнх нь гаргалгаагаар олчихсон байгаа ч нийгэм хүлээж авахгүй. Яагаад гэвэл өнөөдөр ядуурлын түвшингээ харах хэрэгтэй. Иргэдээс сонгогдож албан тушаалд гараад эргээд өөрсдөө баяждаг байдал иргэдийн бухимдлыг хүргэж байгаа учраас явахгүй болов уу гэж бодож байна. Мөн Авлигатай тэмцэх газрын даргыг томилох эрхийг Ерөнхий сайдад олгож байна гэдэг бол маш буруу үйл явдал. У.Хүрэлсүхийн Засгийн газар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг концессийн гэрээний асуудлаар огцруулсан. Засгийн газрын гишүүд нь том том концессийн гэрээнүүдийг авчихсан гэсэн үг. Кабинетийн гишүүд авлигатай тэмцэх нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа обьектууд шүү дээ. Тэгэхээр Ерөнхий сайд буюу төсвийг ерөнхийлөн захиран зарцуулах эрхтэй хүн Авлигатай тэмцэх газрын даргыг томилбол сайд нар эргээд асуудалд орооцолдох, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын гишүүд концессийн гэрээ өгсөн гэдэг шиг асуудлууд ар араасаа хөвөрнө. Нэг нам дандаа УИХ-д олонх байхгүй, хэзээ нэгэн цагт сөрөг хүчин олонх болно гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй болов уу.
“МАНАЙХ ШИГ ДАЛАЙД ГАРЦГҮЙ ИЙМ ТОМ ГАЗАР НУТАГТАЙ УЛС ОРНЫ ХУВЬД ТӨМӨР ЗАМ БОЛ НЭН ТЭРГҮҮНД ШИЙДЭХ АСУУДАЛ ЮМ”
-Та төмөр замтай холбогддог. Төмөр зам арваад жил яригдлаа. Хэд дэх Ерөнхий сайд дээр төмөр зам баригдаж байна вэ?
-Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байхдаа 2010 онд УИХ-өөр төмөр замын бодлогыг батлуулсан. Яам бол бодлого ярих ёстой газар учраас бодлогоо батлуулсан. Бодлогоо хэрэгжүүлэхийн тулд зовлон үзсэн. Бараг арван жилийн турш хэдхэн олигарх бүлэглэл төрийнхөнтэй нийлж энэ ажлыг гацаасан. Одоогийн Ерөнхий сайд бараг долоо дахь Ерөнхий сайд байх. Энэ асуудлыг маш хурдтай ойлгоод энэ ажлыг эхлүүлсэн. Жил хүрэхгүй хугацаанд 800 орчим км төмөр замыг барьсан. Төмөр зам барьж болж байна гэдгийг харуулж байна. Манайх шиг далайд гарцгүй ийм том газар нутагтай улс орны хувьд төмөр зам бол нэн тэргүүнд шийдэх асуудал юм. Энэ төмөр зам баригдсанаар Монгол Улсын эдийн засаг 3-5 дахин тэлнэ.
-Бас нэг ийм юм байна. Төмөр замыг бол барьчих шиг боллоо. Гэтэл төмөр замаар зөөх юм байхгүй болчихсон юм биш үү?
-Төмөр зам бариулахгүй гэж арван жил үзсэн, барьчихаар нь ачих юм байхгүй ээ гэж байна. Говийн бүс, баруун, зүүн бүсийг холбосон төмөр замаар Зүүн Ази руу гарна, далай руу гарна. Төмөр зам дагуу 100 км радиус дотор 160 гаруй орд байна. Энэ ордуудаас боловсруулалт хийх юм бол өнөөдрийн ядуурлын асуудлаас гарах ийм л том бодлого юм.
-160 гаруй орд гэдэг нь төмөр зам дагуух ордууд гэж ойлгох уу?
-Бодлогоо гаргахдаа ордуудын байршлыг тооцож гаргасан. Төмөр зам тавигдаад эхлэхээр 160 гаруй орд дэд бүтэцтэй болж, үнэ цэн нь өснө. Бид Үндсэн хуульдаа үүнийг заачихсан. Газрын доорх баялаг ард түмнийх байна гэдгийг л хэрэгжүүлэх гэж яваа хүн шүү дээ, товчхондоо.
-Танд баярлалаа.
Сэтгэгдэл0
Чихрийн шижин өвчиний талаар сүүлийн үеийн зөвлөгөөг вебсайт руу орж аваарай: www.EruulAY.com
Олигтой асуулт асуучихаж чадахгүй, худлаа ингээгээд байгаа юм уу, ерөөсөө ийм балай төрхтэй хүн үү ?? Үзсэн хамгийн шог ярилцлага блаа.
Ta nar yaj ch harluulsan tuuniig barahguidee.
АН, МАН-ын улс төрчид луйварчид та нар өөрсдөө улс орны сан хөмрөгийг хулгайлан хоосолсон шүү дээ. Зарим нь шоронд сууж байгаа. зарим нь гадаадад зугтан гарсан.
ТӨМӨР ЗАМ ТАВИЧИХААД САЯ ТӨГРӨГӨӨ ЯРИАСАЙ.БАЯР БАЯРЦОГТ ХОЁР ШИГ ОЮУ-ТОЛГОЙ АЖИЛЛУУЛЧИХААД ЭНХБАЯР ШИГ 10 ТЭРБУМ ЦАЙРУУЛЧИХААД ЭНХСАЙХАН ШИГ ЛАНГУУ ДҮҮРГЭЧИХЭЭД ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ МОНГОЛД ХӨРӨНГӨ ТАТЧИХААД САЯ ТӨГРӨГӨӨ ЯРИМААР БАЙНА.
Offshore oos mungu orj ireeegui bolj taarav uu? Oruulj ireh huuli l dutaad bsan um uu?
том бүдэрлээ хөөрхий минь, 6 сард ер нь унах нь тодорхой болчихов уу даа
Ерөнхийлөгч оффшорчдод 49 хоног өгсөн л дөө.
Бага хугацаанд жинтэй яриа боллоо. Олон зүйл хариулт боллоо. Барагдахгүй их хулгай луйварын дэргэдүүр чимээгүй байдаг байж хүүхдийн фонд гэхээр шударга ёс яриад цугалсан жаахан мөнгийг нь хурааж авч гэх шиг болио, зүгээр.
Хуурч мэхлэн, хулхидалгүйгээр амьд явж чаддаггүй. Заримдаа хаана нь худал, хаана нь үнэн байгаагаа өөрөө ч мэдэхээ байтлаа бурдаг. Загасныхан үргэлж өөрөө өөртэйгээ зөрчилдөж, үргэлж өөгүй мултарч байдаг ч үүнээсээ ямар нэг ашиг гаргах нь тун цөөн. Учир нь энэ бүхнийг ашиг хонжооны төлөө бус харин «хуурах урлагийн төлөөх урлаг» буюу сэтгэлийн таашаал авах зарчмаар хийж байдаг юм. Мөн бусдын муу муухайг хутган самарч, эмзэг газрыг олж хөндөх дуртай. Бусдын нууцаар наймаа хийхээс буцахгүй. Ажил хийх дургүй, чаддаг ч үгүйн дээр ямар ч барьцгүй болохоор албадан ажил хийлгэнэ гэдэг гонжийн жоо. 17 тэрбум доллар гадна байна ханцуй шамлаад орно гээд байсан худалч өөрөө оффшортой байсан байгаа биз энэ худалчаар ажил хийлгэнэ гэж гонжоо. Төрсөн ордон худалчуудын ордон төрсөн байхад нэмэр байна уу. АН-н дотор хэрүүл хутгаад бүгдийн самраад хаячихсан. АН-г Элбэгдорж, Баттулга гэдэг 2 нөхөр самарсан даа. Наад хүн чинь нэмэргүй худал хүн юм аа. Оффшор гэсэн төсөл өргөн барьсан МАН гацааж байна гэж хэлээд буруугаа бусдад чихээд дуусна. Ажил хийж чадахгүй худалч хүн болохоор буруугаа бусдад маш сайн чихэж сурсан байдаг. 4 жилийн өмнө 17 тэрбум доллар байна гэж байсан одоо болохоор мөнгө байхгүй улс мөнгөтэй болчихсон. Тэр мөнгө байдаг бол авч ирээд Хятадын өрийг дарж санаа амармаар байдаг.
202.9.40.184 гэх нүд нь сохохсон оркод: Монголд хамгийн их хулгай хийсэн хүн бол жанхуу. Жанхуу Монголын төрөөс 1.2 тэрбум доллар хулгайлсан....
Улс нь мөнгөгүй байхад Ерөнхийлөгч нь оффшортой байж болохгүй
Асуулт, хариулт !!! Естой еревдмеер, зохиомол, хегийн байлаа!!! Хошин шог
Өөрөө хөл дээрээ тэнцэх гэж ядаж яваа улсынхаа гадаад валют олох цөөхөн хэдэн боломжуудыг нь таг хааж хаячихаад бас матрын нулимс унагаана аа?....энэ хүн ингээд ТВ-ээр ярилцлага өгсөн шигээ сууж байх гавьяагүй хүн шүү дээ....байх ёстой газар нь Тахир соёотын гяндан.....
Өмхий амаа тат илжиг ээ
Ярьж байгаа яриулж байгаа2 яг таарчдээ хаха
Oфшорын мөнгө орж ирж байгаа гэж яриад л алдарт эхийн одонг манай аймагт гардуулж байсан.Тогтоолын төслий нь уншсан ороод ирчихсэн бэлэн юм шиг байсан.Өнөөдөр болохоор орж ирэхээр ингэж зарцуулна ч гэн үү.Зүгээр л нэг ховын чанартай юм.Хагаралдуулсан юм яриал байх юм.Тогтоолын төслөө өөрөө харсан юм уу.
т1 ээ аймаг хүүхэд гаргадаг юмуу Бүүр одон автлаа
Дэлхийн нууц товчоонд баттулгыг муугаар зөгнөсөн байлээ
Ерөнхийлөгч оффшоороос мөнгө орж ирж байгаа эсвэл орж ирэхэд нь оруулах данс бэлдэнэ ч гэх шиг мөн будлиу ярьж байна даа. Оффшоорын талаар ямар нэгэн ажил хийсэн болж ард түмэнд харагдах гэсэн дүр гаргаж байна даа. Сонгууль дөхөөд найруулж буй ээлжит найруулга муутай жүжиг шив.
Hamgiin noshiin yariltslaga hol ochij hutsaa
Юм ойлгодог хүнд бол их олон мэдээллийг багтаасан байна даа гээндээ ч бий гоондоо ч бий одоо цагт ганцхан хүнд хамаг харыг тохно гэдэг хамгийн том алдаа даа тэр алдааг ард иргэд бид үүрдэг харин хөшигний цаадах этгээд сумаа тавиад нумаа нуух байлгүй дээ...
Бату-тулга аа бага шиг балайраарай....ганц хүн ганцдахгүйгээр улс орноо хорлож болдог юм байна....
Орж ирэх мөнгийг монгол банкинд төвлөрүүлэх тогтоолын төслийг л ерөнхийлөгч сая УИХ-д өргөн барьсан юм байна гэж ойлголоо. Одоо хаанаас хэдий хэмжээний мөнгө орж ирээд байгаа, тэр мөнгө хаана байгаа, хэн хариуцаж шийдвэр гаргуулах нь тодорхойгүй болоод явчихлаа даа.
Офшорын мөнгийг төсвийн цоорхой бөглөчихнө гээд төрийн санд оруулаагүй юм байна. Тэгэхээр Хүрэлбаатарт хамаагүй, тэр мэдэхгүй байх нь аргагүй болж таарлаа. Орж ирэх мөнгийг монгол банкинд төвлөрүүлэх тогтоолын төслийг л ерөнхийлөгч сая УИХ-д өргөн барьсан юм байна гэж ойлголоо. Одоо хаанаас хэдий хэмжээний мөнгө орж ирээд байгаа, тэр мөнгө хаана байгаа, хэн хариуцаж шийдвэр гаргуулах нь тодорхойгүй болоод явчихлаа даа.
Амьдралдаа үзсэн хамгийн пялдага, ой гутам ярилцлага байлаа. Бөөлжих нь
Одоо хаанаас хэдий хэмжээний мөнгө орж ирээд байгаа, тэр мөнгө хаана байгаа, хэн хариуцаж шийдвэр гаргуулах нь тодорхойгүй болоод явчихлаа даа.
Орж ирсэн мөнгө байхгүй, хэрэв орж ирвэл монгол банкаар дамжуулна гэсэн мөрөөдлийн тогтоолын төсөл юм бна. Тэгснээ төрийн дансанд орвол төсвийн цоорхойг нөхчинэ ч гэх шиг алаагүй баавгайн арьсаар дээл хийчдэг хүн юм. Засагтаыгаа тэрсэлдээд зүгээр л хувийн тоглолтоо бодсон өөдгүй хүн байна
Ядаж хэд хэдэн телевизүүдийн сурвалжлагч нарыг оруулахгүй дээ .Тэгээд шууд явсан бол ерөнхийлэгчийн яриа сонирхолтой болох байлаа.Өчигдөр бичлэг хийгээд монтаж хийсэн болохоор мөлгөр ярилцлага болжээ.Ядаж байхад нэг мэдээний сэтгүүлчээ тавьчихгүй Дэмбэрэл юү ч билээ.Төнсгөлөө хийхээ ч мэдэхгүй хөгийн юм.
Аядуу зөөлөн асуултууд байна даа
Тусгаар тогтнолыг маань эд бүрэлдэж байх үеээс боловсролгүй мулгуй, хар хорслонгоос болж Монгол улсын идэвхитэй хөгжлийш боймолж Орсод хэрэгтэй Монголыг устгасан төсөлрүү хөрөнгө мөнгө тарамдуулсан нүгэлтэн их л томрох юм даа. Баттулгын хэлж ярьж байгаа нь зөвхөн түүний хамёаатнуудад л ашигтай гэдгийг түүх л ухааруулах байхдаа. Гамшиг
Тэтгэврийн ахмадуудаа зээлтэй зээлгүйгээр нь ялгаварласнаа их зөв зүйл гэж бодоод байгаа юм байхдаа. Ард түмний эв нэгдлийг хагалан бутаргасан этгээд дээ энэ дурак
Sudlaach Ganaa Uyangaa ta nar minii komentiig ustguulahaa boli l doo.ta bid Bugdeeree l adilhan l setgegdlee bichdeg sh dee. Uyynd ch ingedeg umb dee.
УГ НЬ БАГТААМЖТАЙ Л АСУУДЛУУД ХӨНДСӨН. ЯРИА НЬ ТААРУУ ДАРЖИН, САЙН СЭТГҮҮЛЧ ОРОХГҮЙДЭЭ. ӨӨРӨӨ САЛБАГАНАЖ БАЙДАГ ЭНЭ ДЭМБЭРЭЛ ГЭЖ. ОРООГҮЙ МӨНГӨӨР ТАРААНА ГЭЖҮҮДЭЭ. ТҮҮНИЙ ОРОНД ТӨСӨВТ ТУСГАСАН ШАВАР ТАГЗУУДЫГ НЭРЭЭР НЬ ЖАГСААЖ ҮҮНИЙГЭЭ БОЛИОД ХЭРЭГЛЭЭГЭЭР ДАМЖУУЛЖ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ДЭМЖ ГЭХ БАЙЛААДАА
Estoi araichdee, iim balai yriltslaga bhdaa yahavdee, iim hachin yrilslaga bhdaa yahavdee, ene arai bishee, marzagnaad bgaa umuu, manai erunhiilugch, eruuusuu nuhatstai oligtoii yriltslaga uguhgui umaa, erinhiilugchunnh yria todorhoi bish. ,mongol uls ni bas todrhoi bish at
Байсан жоохон хөрөнгийг нь луйварчид Та нөхөд хуваагаад цусалчихсан улсад юу байхав дээ?
Elbeg hurts jenko badamjunai gesen 1 bulegllel mongoliig huuran turiig uursdiin orts hongil bolgoson oilgo bugd 1buleg ed eeljilen tur barisan tsagt ene toirgoos garahgui uursduu offshore iin ezed erdenetiin hulgaigaar jenko mah talh bayngoliig avsan
mongo mongo l geed baikh xulgsich naraa barychik chadbal tegbel chi xaan bolno bid xulgaichgyi taivan amydarmaar baunaa
Санхүүгийн мэдлэг сахилгагүй, араа мэдэдгүй, даадаггүй баахан зээлтэй хүмүүс зээлийг нь тэглэж өгөөч гэж гуйхаар нь тэр дор нь биелүүлдэг юм байна л даа. Тэгвэл илүү харж билүү долоодоггүй, ядуу тарчиг ч гэсэн мөрөөрөө өөрсдийгөө болгоод явдаг хүмүүсийг нь яаж байгаан? Бүтэх эсэх нь ч тодорхойгүй 1 сая төг-ийн хоосон цаасаар хуурч байгаа юм уу? Энэ чиний шударга ёс уу?
Erkh medeltei khumuust XBattulga taalagdakhgui boljee. Odoo unagaj abaad l sanaagaa amaraakhgeed bna da yanz ni ,kherbee tiim uym bolbol zobkhon engiin khymyys yaduu ard tumen l khokhirno. Mongolchyyd ukhaantai baij ireedui khoichoo khamgaalaj kheregtei. Bayarlalaa.
Chi buunii nohoi ni bna!
ядуу надад ч таалагдахгүй байна
бат тулгаа нөгөө гучин мянган хонь яасан бэ Корон вирус арилгах туяаны апаратууд хил дээр тавиад орж гарах хүнийг туяагаар шараад вирус үхчихнэ шүү дээ хилээ нээгээчээ владивостокт төлөөлөгчийн газар бий юу гэж асуулгаж байна
оркуудын ерөнхийлөгч оркууддаа таарсан хариулт өгч нөгөөдүүл нь мөнгө оруулаад ирж хийх тараах сав л олдвол тарааж эхлэх нь гээд хөөрч эхлээд байна кк
Үзэж сонсох ч хэрэггүй худлаа мөнгө амлахаас өөр юу хийсэн юм. 4 жил худлаа ярисаар хувийн групп, компанийн данс өр зээлээ нуух ажлаа амжууллаа дээрээс тэнгэр харж байгаа. Үйлийн үр гэж бий .Худал хуурмагийг, хулгай луйвар нь илэрнээ гайгүй
гар нь салгалаад хэцүү л бх шиг бна хаха
төмөр зам энэ тэр гээд чи шаагаад байхаар яаж мөнгөтэй байх юм бэ
Улсын Ерөнхийлөгч байж захын хулгайч шиг учир битүү тодорхойгүй ажилхэрэгч бишбайсансАргагүй хулгайч учир тэгсэн байхСэтгүүлчийн дүрд тоглосон этгээдийн зусардсан инээдээс өөр үлдэх юм алга Монгол юм даа
Жанхуу эхлээд өөрөө үлгэрлээд Монгол улсаас хулгайлсан 1.2 тэрбум доллараа улсад тушаа. Тэр мөнгөөр чинь өрх бүрд 1 саяыг өгөөд, дээрээс нь бүх хүний өрийг дарах бүрэн боломжтой.
Genko chi odoo ene yariltslaga ntr eer yah gesiim be? Ter zuvluh ntr ni heleech boliulaach ! Ingej temeg menegee gaihuulaad baihdaa yahav dee! Yamar ch logikgvi,utga aguulagagvi ym bolj bnaa. Dergediin hvmvvs ni Zika shig horlood baigaamuu! Mudhun Trampiin tuslahuud shig ajlaa sain duraar orhih geed bna uu ?!
Demberel setgvvlch bish, Battulga uls turch bish ni haragdlaa. Genko ch yahav odoohon halagdnaa,ha run Demberel yaj ajil hhine dee. Iim hvn TV-iig ch barahgvi degee ?!
Үндэсний ТВ ч яах аргагүй Пи-ар-аар мэргэшсэн даргатай болсым бна. Уул Ерөнхийлөгч яриа өгсөн биздэ, Дэмбэрэлийн талаар л яриад байхын. Ямарч гэсэн нэвтрүүлэг олны анхаарлыг татжээ.
“Tusgaar togtnoson uls mungugvi gej yarij bolohgvi” Ene hvn Mongol Ulsiig daapaalaad baina uu daa ?!
Наадах хүн чинь баян хятадуудтай нийлж байгаад ядуу улсыг даапаалж байгаа юм. эдийн засгийг гацаагаагүй бол мөнгө тарааж байх байсан юм.
Далд ор далд ороооооооооооооч
За энэ залуу дахин сонгогдохгүй байх нөхцөлөө өөрөө бүрдүүлчихэв бололтой...
Ярих юмгүй байж үхсэнээ хийж ярилцлагад ордог байнаа
Маш муу тавилттай жүжиг байна. Ерөнхийлөгч, МҮОНТВ-ийн захирал хоёр хоёулаа хуулийн болон эдийн засгийн наад захын мэдлэг боловсрол байхгүй хүмүүсийн мөрөөдлийн яриа болсон байна. Дахин ийм толгой шампуньдаж сэнсдэх ажил битгий хийгээрэй. Хийвэл ТВ ээр битгий гаргаарай. Хоорондоо яаж ч ярисан болно шдэ. Харин мэдлэг, боловсролын түвшин доогуур жирийн иргэд буруугаар буюу ГЭНЭН байдлаар хүлээж авах аюултай. Ийм ядруухан, долигонож байнга пялдаганаж инээсэн хүн улс орны Төв ТВ-ийн дарга байх ёс зүйн хувьд ЗОХИСГҮЙ ШҮҮ.
Нэг хөл нь наранд нэг хөл нь шоронд байгаа хүн яахавдээ ингэж л ярихаас өөр
ene demberel kkk 25-in Z.Altai g 100%copy dson bshdee kk
Tusgaar togtnol tsuvuun dandaa davuulj ureed buun ur tavichisan tur hoyor yaj holbogdoj bainaa?
Энэ хүн Баттулга ярилаганд зөвлөхтэй орохгүй яасан юм бол өөрийнхөө ийм мэдлэг муутайгаа мэдэхгүй юмуу даа хүмүүсийн доог болох гэж дээ энэ сэтгэгдэл бичсэн хүмүүс чиний чадваргүйг хараад үнэхээр дургүй нь хүрсэн байна , Одоо зайлуул
Ene hun odoo yamarch ner hundgui eh ornoo horloson olon uildel hiisen um bishuu..tegeed dandaa hudal yaridag hun baina..uls toroos neg moson yavah cag ny irjee..tomor zamiig 20 jil gacaasan ny haramsaltai
Ихэнх сэтгэгдэл агуулга талаас биш хэлбэр талаас шуумжилжээ Агуулга талаас нь авч узвэл оффшорын монгийг Монгол банканд хадгалж зарим хууль бус орлого гэдэг нь хуулийн байгууллагаар тогтоогдсон хоронгоноос ковидын уеийн бэрхшээлийг даван туулахад ард иргэдэд дэмжлэг узуулэх тухай УИХ ын тогтоолын тослийг санаачилжээ Офшорын монго орж ирээгуй ч бай МАН ы УИХ дахь олонхи тэр хоронгийг оруулж ируулэхгуйн толоо тэмцэх гээгуй л юм бол тогтоолын тослийг батаж таараа Тэгснээр АТГ хуулийн байгууллагууд ч идэвхжинэ
Бүх хүмүүс буруу ойлгоод харин та дон королиногын угаадас долооч болхоороо яриагүй яриаг н сайн ойлгоод байна .хаха ... улс оронг хорлогч хулгайч луйварчин гэдгээ өчигдөр дахин батлав
Asyyj baigaa,haryulj baigaa 2 hereg alga
BATTULGA eronkhiilogchiin mash zov. Ene khun shig mongoloo gesen setgeltei khun khovor shuu. Boldog bol akhiad sonsokh yumsan.
Оффшороос мөнгө оруулж Монгол банкинд хадгалчихсан тиймээс Монгол-Ялначаад аа банк руу дайрч ороод сая төгрөгөө дээрэмд гээд байгаа юм биш үү. Жанхуу, Трамп шиг булайгаа чирч эхэллээ
Баттулга офшоорт байгаа мөнгөө хүмүүст тарааж өгөх гэж байгаа юм уу Их сайн байна.
ТУЛГАА. БИД ЧИНЬ LOW FANNY BEDS-д АМЬДАРЧ БАЙНА ШҮҮ ДЭЭ?
ККК
Тусгаар тогтносон улс болгон мөнгөтэй байдаг юм уу? Эсрэгээрээ орж ирэх байсан асар их гадаад вальютыг Орос "ХАДАМ" руугаа оруулчихаад бага боорлоорой!
нохойн баас
Guilgee uhaantai,siireg tarhitai, hurdtai ghdee ene chadvaruudaa har baraan uilsed zoriuldag gj nemeh hasah tsenegiig hosluulan baahan "uleej sevsen" um.Tegsen chin yamar ch chadvargui "shalchii palchii" lapdog amitantsar bjee.
Bi lapdog gj bicheegui.Haanaas orood irev ee.Hachin umaa.
Offshor d tegeed ezengyi mongo khevtej bdag uu? Yostoi T1 khymyys l itgekh bkhdaa! Za tegeed khynii mongoig bulaaj avad taraachikh uu? Barigdakhgyi gej l Offshort khiisen mongoig teged Battulga avasd irekh uy? Oorionkhoo mongoig l oruulasd ir! Mongolchuud mini Offshoroos 1 ch $ irekhgyi shyy! Manai ard tymen chini yasan ch genen T1 khymyysevdee!!!!!
Оросын амбан
Аль болохгүй юмыг хэлж барах вэ дээ Женко минь. Түмний хөрөнгийг луйвардаж болохгүй, татвараас зугтаж болохгүй, хулгай хийж болохгүй, худлаа хэлж болохгүй, эх орноосоо урваж болохгүй ... үргэлжлүүлэхүү яахуу? Айн?
bolovsrol unekheer dutaj bainaa khuu yana daa Erunkhiilugch mini
Ажил хэрэгч биш ярилцлага болсон байна.Асуусан асуулгасан 2 байгаа оноогүй бна
Мөнгө байгаа, гэхдээ офшорт
Хамгийн шог ярилцлага. Олигтой ганц ч асуулт асууж чадахгүй, худлаа ярзайтлаа инээгээд, ярилцаж байгаа хүний ой гутмаар...
хулгайч баригдахдаа “хулгайчийг барь“ гэж хашгирдаг нь үнэн юм байна
Сэтгүүлчийн асуусан асуултанд нь тохируулаад товчхон тодорхой хариулсан байна.Сангийн сайдыг гоё хэллээ ш дээ.
Шоугаа хийгээд д , толгой угаагаад л. Оркууд н итгээд огшоод сүйд болох биз
Монгол банк “Төрийн банк “болох юм байна гэж ойлголоо.Бодлогоо ярихаа болиод энд тэндээс орж ирсэн мөнгийг хувиарлах үүрэгтэй болох юм байна гэж ойлголоо.Тэгээд удахгүй хадгаламж татах юм байна.Тийм үү?
ОУВС гэгч менге хуйлэгч нарт дерлуулчихсэн тусгаар улс гэж байдаг юм уу.Тесев херенгее яаж зарцуулахаа заалгаад ?
1 say togrogiig ydarsan irged avach estoi!!! ,jaachan udval alga bolno iimd yg odoo taraaj og!!! Eronchiilogch oo !!! bid avnaa
Ehleed chinii ulsaas hulgailsan 500 saya Dollar butsaaj awii. chinii Offshore dansnii mongiig oruulj irii muu hulgaich aa. Chi yasan dahiad 6 jil jugtaah sanaatai yu ?
Монгол зөвхөн Гашуун сухайтын төмөр замыг бариагүйгээс албан ёсоор 7.5 тэрбум долларын орлогоо алдчихаад байгаа.
Өөрөө асуултаа өгөөд өөрөө хариулж бгаа нь илт бна Ингэж ардыг даапаалж доромжилж болохгүй ээ Таарсан таар шуудайнууд!
Баттулгыг их дэмжиж блаа Дайчин ерөнхийлөгч гараад засаг хууль хийгчдийг бужигнуулах бх 3 хан сая хүний амьдралыг бүрэн өөрчилчих бх гэж бодож блаа Харамсалтай Зуумхай залхуу ерөнхийлөгчтэй 4 жилийг үдэж бна даа
Өөрөө асуулт хариултаа бэлдээд ярьсан нь тодорхой Наад СЭТГҮҮЛЧИЙН дүрд хамгийн муу тоглосон долигнуур алиа салбадайд худлаа инээж зусардахаас өөр үүрэг алга хэвлэл мэдээллийнхан ичдэггүй юм байхдаа
Олон толгойтой тогтолцооны гай ингэж л илэрч байгаа юм даа.
Харин тиймээ .. өчигдөр ёстой 2 хар хэрээ гэдэг шиг л юм боллоо . Нэг н хүчиндэж орж ирээд ярилцлага өгч асуудлын утга учирыг тайлж өгөх гээд байгаа ч юм шиг гэсэн хэрнээ маш тойруу битүү ойлгомж муутай нэг учир утгагүй юм бувтнаад л тэгснээ мангартаж инээгээд л хар тамхи сорсон мэт а харин нөгөө нэг хар хэрээ н оффшорын мөнгийг тайлбарлах гэж орж ирсэн амьтанг бүр солиоруулаад элийрч балайртал н ховсдоод байна уу өрөө эсвэл ховсдуулаад зонбий болсон мэт ярилцаагүй ярилцлага болсон .... бүр олон нийтийн телевизээр шүү ... дүгнэлт ганцхан л байна манай улсыг ийм хүн монголын төв тв - г нэг ийм салбадай удирдах юм гэнээ ... одоо боллоо . Мэдрэл Бэмбэрэл мэмбэрэл дэмбэрэлийгээ аваачээ МАН- аа
Харин тиймээ .. өчигдөр ёстой 2 хар хэрээ гэдэг шиг л юм боллоо . Нэг н хүчиндэж орж ирээд ярилцлага асуудлын утга учирыг тайлж өгөх гээд байгаа ч юм шиг .гэсэн хэрнээ маш тойруу битүү ойлгомж муутай нэг учир утгагүй юм бувтнаад л тэгснээ мангартаж инээгээд л хар тамхи сорсон мэт а харин нөгөө нэг хар хэрээ н оффшорын мөнгийг тайлбарлах гэж орж ирсэн амьтанг бүр солиоруулаад элийрч балайртал н ховсдоод байна уу өрөө эсвэл ховсдуулаад зонбий болсон мэт ярилцаагүй ярилцлага болсон .... бүр олон нийтийн телевизээр шүү ... дүгнэлт ганцхан л байна манай улсыг ийм хүн монголын төв тв - г нэг ийм салбадай удирдах юм гэнээ ... одоо боллоо . Мэдрэл Бэмбэрэл мэмбэрэл дэмбэрэлийгээ аваачээ МАН- аа
Chi shorondoo yawnaa muu hulgaich mini
Monkhbaysgalan, Am neebel iin busgiu , lodoi nariin hajuud ch anh mikropon barij baigaa suragch shig asuult asuuh youm daa. Muugaa ert medegdlee hoorkhii.
Amjilt husteye Battulga yurunhiilegch dee! Zarzimtai bair suuritai jinhene mongol ER HUN!
ок, би МАН-ын хүн ч гэсэн Ерөнхийлөгчийн сонгуульд дахин дэмжинээ.
Женко зүгээр хүний юмаар хүүдэгнэх гээд л .Хулгайлсан алдагдсан юм бол хэн хэзээ яаж оффшор рүү мөнгө хийснийг эзэн баримттай хэлээд холбогдох этгээдүүдийн улалзуулж байгаад асуудал тавь !Их явуургүй арга заль хэрэглэж бна
Ташрамд гэж бичдэг болсон юмуу? Уул нь Дашрамд гэж бичдэг байсан санагдах юм. Сонинууд нь ингэж бичээд байхаар уншиж байгаа хүмүүс нь аяндаа буруу дуудлагатай болоод л байна даа зайлуул
1саяаар халдашгүй эрх ярьж хэлснээсээ буцах вий
1саяаар халдашгүй эрх ярьж хэлснээсээ буцах вий
1саяаар халдашгүй эрх ярьж хэлснээсээ буцах вий
Ганц тарни уншаад мөнгө орж ирнэ гэж бодоод байнуу
Чи төмөр зам барина гэд яаж тэрбумаар нь залиллаа , !!!!
Өнөө л үлгэрээ яриад !!! Чамаас долоон доор үүнииг ойлгохгүй гэж бодоод бнаа, ө чнөөн сая доллароор юу босгоод замрууллаа