sonin.mn
Ардчилсан Намын ҮБХ-ны ээлжит бус цахим хуралдаан өнөөдөр /2021.01.10/ боллоо. Хуралдаанд Ардчилсан намын ҮБХ-ны 200 гаруй  гишүүн оролцсон бөгөөд  намын байгууллагуудын хурлын үйл ажиллагаа, зохион байгуулалт, дэгийн тухай журамд “Цахим хурлын дэгийн тухай” нэмэлт оруулах тухай хэлэлцэж, цахим хуралдааны дэгийг баталлаа.
 
Улмаар Ардчилсан Намын гишүүдийн татварыг тэглэж, сонгуульт гишүүдийн татварыг хөнгөлж,  бууруулахаар шийдвэрлэв.
 
Мөн УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Ц.Тувааныг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлсөн байна.
 
С.Сарнай