Нийслэлийн Засаг даргын Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Тус хуралд Монгол Улсын Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг НИТХ-ын төлөөлөгч, тус хуулийн ажлын хэсгийн ахлагч Р.Дагва танилцуулав.
1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн арван гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн”, 2 дахь хэсэгт “Монгол Улсын нийслэлийн эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасны дагуу Монгол Улсын Их хурал Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 1994 оны 07 дугаар сарын 05-ны өдөр баталсан. Үүнээс хойш 26 жил нийслэлийн нийгэм, эдийн засгийн асуудлыг уг хуулиар зохицуулж иржээ.
Ажлын хэсгийн ахлагч Р.Дагва хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлагадаа “Улаанбаатар хотод үйлчилж буй хууль тогтоомж нь өөр хоорондоо уялдаа муутай, зарим зохицуулалт нь давхардсан зэрэг зөрчил бий болсон. Мөн нийслэл хотын эдийн засаг, нийгмийн амьдралын онцлогт тохирсон эрх зүйн зохицуулалтгүйгээр явж ирсэн. Эдийн засаг, санхүүгийн асуудлаа бие даан шийдвэрлэх эрх зүйн боломж зарим талаараа хязгаарлагдмал зэрэг олон асуудал бий. Тиймээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн боловсруулах шаардлагатай байна” гэлээ.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн бүтэц, зүйл заалтын 50-иас дээш хувьд нь өөрчлөлт орж байгааг харгалзан Хууль тогтоомжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг шинэчилсэн найруулгын хэлбэрээр боловсруулах юм байна.
Уг хуулийн төсөл нь нийтлэг үндэслэл, нийслэл хотын чиг үүрэг, нийслэл хотын эдийн засаг, санхүүгийн үндэс, нийслэл хотын удирдлагын тогтолцоо, нийслэл хотын удирдлагаас бусад этгээдтэй харилцах харилцаа, нийслэл хотын дагуул хот, хаяа тосгон, бусад гэсэн долоон бүлгээс бүрдэх юм байна.
Тухайлбал, Нэгдүгээр бүлэгт тухайн хуулийн үйлчлэх хүрээ, хэрэглэх хууль тогтоомж, нийслэл хотын зохион байгуулалтын үндэс нь нийслэл хотын онцлогтой холбоотой байхаар тусгах аж.
Мөн нийслэл хот ба бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж хоорондын харилцааны үндсийг энэ бүлгээр зохицуулах юм байна. Энэ хуулиар нийслэл хотын эдэлбэр газар, бүсчлэлтэй холбоотой харилцааг Газрын тухай хууль, бусад хуультай уялдуулан нарийвчлан зохицуулж, эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийвэрлэх бодит чадвартай байх үндсийг тусгах аж.
Түүнчлэн нийслэл хот өмчтэй байхаар хуульд нарийвчлан тусгана гэлээ. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, НИТХ-ын онцлог бүрэн эрхийг хуулиар тодорхойлж өгөх бөгөөд Хотын ерөнхий менежерт хотын зарим эрхийг шилжүүлэх аж. Хуулийн төсөл батлагдсанаар нийслэл хот, түүний удирдлагын эрх зүйн орчин боловсронгуй болж, хууль хэрэглээний болоод зохион байгуулалт, удирдлагын хувьд нэг мөр, ойлгомжтой болохоос гадна Үндсэн хуулийн үзэл баримтлалтай бүрэн нийцэх бөгөөд хууль хоорондын уялдаа хангагдана хэмээн үзэж байгаа аж.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотод цаашид хууль, засаглал, эдийн засгийн хувьд реформ хийж, санхүү, эдийн засгийн бие даасан, орчин үеийн шаардлагад нийцсэн өнгө төрхтэй, авлигалгүй Улаанбаатар хотыг бий болгохын төлөө ажиллана” гэдгээ хэллээ.
Тэрбээр Монгол Улсын Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлалын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Улмаар уг хуулийн төсөлд Зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаж, мөн хариуцсан салбарын чиглэлээр хуулийн төсөлд санал өгөх ажлыг эрчимжүүлэхэд анхаарч холбогдох хууль тогтоомжийн дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлэхийг Ажлын хэсгийн ахлагч Р.Дагва болон Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн гишүүдэд үүрэг болголоо.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл0
Зөв
1-рт түгжрэл, 2-рт хашаа , хайснуудыг буулгаж явган болон дугуйтай хүмүүс саадгүй явдаг болгох, 3-рт хороолол хотхон дундуур нэвт замуудыг яаралтай гаргах 4-рт ТҮЦ гэж эргэн тойрондоо бие засаж муудсан бохир хүнс зардаг заваан амбаарнуудыг газрын хөрснөөс арчих ... гм зөндөө ажил байнадаа
Хичээгээрэй
Сү.Батболд,Хүрэлсүх нарын гадаад дах хауснууд....1. Хонконгд 7.6 сая $ буюу 21 тэрбумын үнэтэй Дуплекс загварын байр 2. Хонконгд 5.1 сая $ буюу 14,2 тэрбумын үнэтэй Дуплекс загварын байр 3. ОХУ-д Арбатын гудамжинд 2.1 сая $ буюу 5.8 тэрбумын үнэтэй байр 4. Тайландад 5 сая $ буюу 14 тэрбумын үнэтэй үл хөдлөх хөрөнгө тус бүр 2 ширхэг 5. Тайландад 1.8 сая $ буюу 5 тэрбумын үнэтэй үл хөдлөх хөрөнгө тус бүр 3 ширхэг 6. Лондонд 13 сая $ буюу 36.4 тэрбумын үнэтэй орон сууц 7. Лондонд 2.4 сая $ буюу 6,7 тэрбумын үнэтэй орон сууц /2018 онд бүртгэл өөрчлөгдсөн/ 8. АНУ-ын Манхаттенд 9.9 сая $ буюу 27.7 тэрбумын үнэтэй орон сууц 9. АНУ-ын Манхаттенд 3.2 сая $ буюу 8.9 тэрбумын үнэтэй орон сууц 10. АНУ-ын Бостонд 1.5 сая $ буюу 4.2 тэрбумын үнэтэй орон сууц
УБ хотыг авилгагүй болгоё гэвэл эхлээд Газрын албаа бүрэн шинэчлэх хэрэгтэй. Наана чинь Сандуй, Ми.Энхболдын үеийн алдартай газрын наймаачид, авилгалчид дүүрэн байдаг. Тэднийг зайлуулаагүй цагт авилгалаас ангижирна гэж байхгүй.
kkkkk
У. Б- монголын ард тумэн хуухэд циркийн байраа буусан авч цирк узэж баймаар байх юм хуухдуудээ чинь цирк уздэггуй юм уу ?
Харагдаач нохойн баас
Зүүдлээд бн уу? Яаагаад будилаад том баагаад бн аааа даргаааа.
Ер нь бол эхлээд нэмж хасаад сурчих хэрэгтэй байгаа юм.
Өөрснийгөө авилгал хээл хахуульд идэгдсэн гэдгээ батлаад байна уу
хэ хэ хэ.хачин юм жигтэй юм.Авлигач МАН-ын бузруудын нэг нь хотын дарга болчихоод авлигатай тэмцэх юм гэнээ.Сэрэхгйү бол сайхан зүүд байна.
гялгар уут хорилоо л гэсэн шал худлаа
цаг хожих арга юм уу даа
Өмнө авлигалтай байсан юмуу одоо авилгалгүй болох юм уу. Зөвлөлгөө их дурлаж очсон хүн их идэх гэж очдог.
ТҮЦ ue duussan shuu
автобусны буудлаа ард түмний хүсэлтээр хуучин буудалд нь карманд нь зогсдог болго урьд нь хотын дарга хахууль авилгал авч байсан буудыг буцаагаад хуучин буудалд нь оруулбал авилгал зогслоо гэж үзнэ
Өөрөөсөө эхэл дээ , за тэгвэл хогын цэнийн хүүхдүүд л хотыг удирдах болох нь ээ, тэлэнд ажил гарлаа ашгүй дээ
Сумьяабазарт итгэж найдаж байгаа шүү. Юм үзэж нүд тайлсан хүн мөнгө хахуулинд чичрээд дайраад байхгүй байх. Амжилт хүсье
Shaaldaa badmaa
өөрөө усны төхөөрөмж хулгайлчихаад юу ярина вэ ХҮН гаргасан түгжрэл арилгах санал байна гэж худал томорсон хүрэлсүхииг их дууриаж бүлтрэхээ боль гэр хорооллын тэнэгүүддээ үчиж дэмиир хувиин банкаа авч чадахнүй байж зайлаа
Авлигагүй Улаанбаатар" бий болговол Д.Сумьяабазар та Монголын ард түмний өмнө түүхэн гавьяа байгуулах болно. Монгол хүн бүр итгэл дүүрэн ирээдүй хойчийн төлөө санаа зоволтгүй амьдрах үүд хаалгыг нээх болно. Танд амжилт хүсье.
горьдсон чинь голондоо, гозойдог чинь цавиндаа.Энэ авлигач яг авлигаас ангижруулж харагдаач. энэ хулгайч намтайгаа цуг тонилсон цагт л авлига үгүй болно. Чи яасан зусарч новш вэ? 4 жилийн дараа амыг чинь асуунаа . чи хариулж чадахгүй л дээ.
Естой Зусарч Хошного юм аа, Хошногныхоо ацаар авилгагуй болгох байхдаа Долгорсурэнгийн Шуналын тулам
Саваагүй нохой саранд хуцнаа гэж..Ардын нам байсан цагт авлига хэзээ ч Монголоос салахгүй.
АН ч ялгаагүй, авилгалыг бий болгосон шүү дээ. харин ч одоо АН сөнөж ард түм ний нуруун дээрх ачааны тал нь ч гэсэн арилж байна.
Авлигатай тэмцэнэ гэж байгаа бол Хүрэлсүх засгийн ордны ард хууль бусаар газар авч 6 давхар байшин барьж зарж идээд Австрали руу зугатсан асуудлыг шалгаадах.Чадах уу?
Маш зөвөө.Тууштай зүтгэж,түмэн олонтойгоо сайхан ирээдүйг бүтээх болтугай.Амжилт
УБ авлигагүй болчихвол төр- засгийн тэргүүнүүд , МАН -ын удирдлагууд хаа амьдрах болж байна , бөхийн аварга аа - жаахан амьдралтай юм ярьж бай ?!! Тэгэхгүй бол СУ - н ширээн дээрх толбоны хэргээр нэг л нартай өдөр хусагдана шүү - хусуулана шүү ...
Энэ шуналын туламыг хотын даргаас аваачээ. Ийм амттанаар нийслэлээ удирдуулахаар юу солих вэ. Баттулгын хүн гэх энэ тэнэг бөхийг огцруулъя.
Горьд морио.
Мөрөөдөлд мөнгө төлөх биш дээ. Болтугай!
Энэ чадахуу.өөрөө жинхэнэ хогийн гар шүү дээ.
Hudlaa unen neg yum heleh heregtei bolsiin boluudaa
Юм хийх гээд зүтгээд байгаа мээрээ одоо дэмжинэ шүү@ Сарын өмнө бусдын жишнээр эсэргүүцэж байлаа.Одоо үгүй шүү! Дэмжинэ.Дүү хүү харин мөнгө төгрөгний асуудалд оролцох аваас бослого гаргана шүү! Ижий аав өндөр дээдсийн буянд бүү бузар оруул.Өхөм дороосоо өтдөг.
Яагаад нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанөаатар хотын захирагч гэдэг юм бол? Нэг зүйл биш юм уу? Тайлбарлаад өгөх хүн байна уу?
avilgl bol yb t lav arillahgui ylam tsetsegleh bolno odoo hyunltanaac garcn bi shine niigemg buteej chdval ta nar shig hognuudc calna
өөрөө авилга өгч циркийг аваа биз дээ
Yag uu? tegej chadval neriig chin nasan turshdaa sainaar dursaj yvii
Авилга хийхэд басч мэдлэг сүүхээ хэрэгтэй, нэмж хасаж чадахгүй өөрийгөө голохгүй дуракад ю боллоо гж баригдахавдээ бөхөө
Lalar hulgaich baij avilgagui UB baiguulna genuu sumtaibuzar novsh
Циркээ буцаагаад өгчихөө.. тэр үед наадахаа ярь.. дүнхүү бөхөө
Балай нөхөр ..
Бах минь хий том зорилт хашгирахын оронд түгжрэл ядуурал гэмт хэрэг хог мөн ч их ажил байна
N1 shuu avilga ugui bol mongol hugjinu hamgiin ih hulgailsan hun erinhiilugch boldog es mongold l ba enhbayr arai baga elbeg tom jenko aguu hulgaich daraagiin erinhiilugch uunes iluu hulgaich hen baihab su yu
Сумьяабазараа чи чадахуу.Чаддаг ажлаа хийгээд л бөхийн дасгалжуулагчаа хийгээл яваач.
Сумьяабузар гэж 4 аргын тоо мэдэхгүй сумтай гараар хотоо бариулах ч гэж дээ
SHN SHAAHIIMAA, OOROO YAJ GARJ IRLEEE.
Санаа нь зөв!! Дарга маань их хотын уулын гэр хороолол дундуур сайн явж үзээсэй Энэ 21 зууны Монгол улсын нийслэл мөн үү!!!
Buhchin, namchin, tsunhchinguud mongoliig samaraad duusah gej bna daa
Саваагуй Нохой Саранд хуцна гуе Мон унэн уг шуу
Ene nuhur chadahgui ee. Uul ni ner hundee sergeeh geel zutgeed bh shig bna. Hog bol hezeed l hog shde
Бурхан минь, өөр ярих сэдэв үгүй болсон юм уу? Энэ хэн бэ? АТГ уу?
Jijig hudaldaa vilchilgee demjih heregtei. Dvvreg burt ni erhiin uguud tendees ni dvvreg niislel ni tatvar aa av. Ter avsan tatvaraar ni ergen toirniig tohijuulaad niitiin bie zasah gazar bas hot ymar baih estoin. Tegeed шlшn nudlesen setgelgui novshnuud baihgui bolson tsagt ene uls bolon niislel arai шшr tuvshind garj ireh bhdaa
ЮУН ГЭНЭН ЮМ ЯРЬДАГ ЮМ. МОНГОЛЫГ ХЭРСЭН ААЛЗНЫ ТОРЫГ ТОР НЭХЭГЧ НАР НЬ НУРААЖ ЧАДАХГҮЙ. ОДОО БОЛ ЦАГААНДАА ГАРЧ ШУВТАРСАН ЦАГААН БУМБАНДАА БУУСАН ЭД ШҮҮ
Авилгачид ихэнх нь УБ хотод амьдарч байгаа юм биш үү Хэвлэл мэдээллээс уншаад ийм ойлголт авлаа
Shaana biz mal chini! Bolovsrolgyi ger khoroolliin yum yzeegyi bokhchyydiin shunal gej tuilgyi yumdaa! Ulaan balaar 1 balai bokh ard tymen manai aaviig kharaasan gsn yum yariad suuj bna! Ene uls khaashaa gulsaad bnaa? 1 khulgaich khulgaichiig barina geed yarij bna? Tavilan yumdaa!