сонин mn
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Галсансүхэд холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  4 дэх хэсгийн  4.2 дахь заалтад заасан  /Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын  журам  зөрчих/ гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13.30 цагт товлосон боловч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхтуяа шүүх  хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй,  шүүгдэгчээс өөрийн сонгож авсан өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан мөн  хохирогч Г.Батхүүгийн ээж н.Одгэрэл хохирогчийн  хууль  ёсны  төлөөлөгчөөр тогтоолгох тухай хүсэлт гаргасныг  хүлээн  авч,  шүүх хуралдааныг  2021 оны 02 дугаар сарын 01-ний  өдрийн 13.30 цаг  хүртэл  хойшлууллаа. 
 
Д.Галсансүх нь  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Г.Батхүү, Д.Дөлгөөн нарын амь нас хохироосон  гэмт хэрэгт холбогджээ.
 
 
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар