sonin.mn
Монгол Улсын Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү "Рекат Монголиа" компаний захирал Д.Баатар, Д.Дорлигжавын "баруун гар" гэгдэх Ч.Бямбаа нарт холбогдох бусдын дарамталж, 4 сая ам.доллар авсан хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн,  хэрэгсэхгүй болгох саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн билээ.
 
Харин уг саналыг Нийслэлийн Прокурорын Газраас хянаж үзээд нэмэлт ажиллагаа хийх зайлшгүй шаардлагатай хэмээн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналыг нь хүлээн авахаас татгалзжээ.
 
Ийнхүү Д.Дорлигжав тэргүүтний хэргийг үргэлжлүүлэн шалгах болсон байна.
 
С.Сарнай