Хятадын Чэцзян их сургуулийн багш Це Зоши улс орныг нөмрөөд байгаа хүйсийн тэнцвэргүй байдлыг засч залруулахын тулд ядуу эрчүүд эхнэрээ хувааж эзэмших ёстой гэсэн санал дэвшүүлсэн нь халуухан маргаан дэгдээгээд байна.
Дундад улсад 100 охинд 118 хөвгүүн ногдож байгаа нь хүйсийн тэнцвэргүй байдлыг бий болгожээ. Хятадууд энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг. Засгийн газраас “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогыг хэрэгжүүлсэн нь эрэгтэй хүүхдийг илүүд үздэг уламжлалыг улам дэвэргэсэн юм.
Хятадын хотуудад амьдралын төвшин дээшлэхийн хэрээр хөдөлгөөн, шилжилт идэвхжиж эмэгтэйчүүд хот руу шилжиж ирэх нь нэмэгдсэнээр тосгон, суурин дахь хүйсийн ялгаа улам их болж байна.
Нийгмийн зүтгэлтнүүд, интернэт хэрэглэгчид профессор Це Зошиг яаран буруутгаж, түүнийг завхайрал, хууль бус үйлдэлд ард иргэдийг уруу татлаа хэмээн шүүмжилжээ.
Хятадын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагын ажилтан Цин Сюн эдийн засагч Зошиг хүйсийн дээрэнгүй байдал руу уриалж байна хэмээн мэдэгдэв. “Их сургуулийн эрдэмтнээс гарсан санал нь эрэгтэй хүнийг илүү үзэж, эмэгтэйчүүдийг доромжилж байна. Зөвхөн эрэгтэй хүнийг бодсон шийдвэр л гаргах санаатай байна. Энэ бол инээдтэй, эмгэнэлтэй” хэмээн тэрээр ярилаа.
2020 онд Хятадад 30-40 сая гоонь эр байх тооцоо гарч байгаа тул хүн ам зүйн гажигийг ямар нэг аргаар шийдэх хэрэгтэй хэмээн профессор Це үзэж байна. Эрдэмтний хэлж буйгаар, ядуу гоонь эрчүүд Зүүн өмнөд Ази болон Африкийн тогтворгүй эдийн засагтай орнуудын охид, бүсгүйчүүдтэй гэрлэж болох аж. Хятадын олон тариачин хөрш Бирм, Вьетнамаас эхнэр авах моод дэлгэрээд байгаа билээ.
Нэг тэрбум илүү хүнтэй Хятад улсын хүн ам зүйн гол бэрхшээл нь шинээр мэндэлж буй хүүхдүүдийн дундах хүйсийн тэнцвэргүй байдал юм. Үүний үндсэн шалтгаан нь эхийн гэдсэн дэх хүүхдийн хүйсийг мэдсэний дараа үр хөндөлт хийлгэж буй явдал ажээ. Хятад гэр бүл уламжлал ёсоор эрэгтэй хүүхдийг эрхэмлэдэг бөгөөд охин хүүхдээс татгалзах нь элбэг байдаг.
Тэр тусмаа хөдөө тосгодод үр хөндөлт итгэмээргүй өргөн тархсан аж. 1980-аад оны эцсээр хэт авианы төхөөрөмжийн тусламжтайгаар ирээдүйн хүүхдийн хүйсийг тодорхойлох боломжтой болсноор үр хөндөлт цэцэглэсэн гэж болно. Өнөөдөр Хятадын хүн ам нэг тэрбум 357 саяд хүрчээ. Хятад дахь хүйсийн тэнцвэргүй байдал засагдах боломжгүй хэмээн зарим эрдэмтэн үзэж байна.
Н.Мөнхжин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Яана даа.
Чи юунд нь санаа зовдог юм. Эрчүүд нь хоорондоо гэрлэвэл л болоо юм бишүү. Үр хүүхэд дахиж төрөхгүй, хятадууд үржихгүй 200 жилийн дараа мөхнө.Гомо нар хядад луу явцгаа.
Дээрхи 70.94.195.93-т:- Монгол руу л хэдэн сая ганц бие хятад эрчүүд цувна шүү дээ.
Mongol uls odoo Hyatadjaad duusch baigaa biz dee. Turiin bodlogo Hyatadyn tuluu yavj baigaa shuu dee. Mongolyn hun amyn hed ni Hyatad tsustai boloo???????????????!!!!!!!!!!!!!!!!
TIIM UU MEDWWGGUI SHDEE
Тэнэг золигнууд.Хажууд нв төрийн эрх баригчид нь авилгад идэгдсэн Монгол улс гэж байдгийг мэддэггүй золигнууд юм байх даа.МАН-АН-нханд хэд хэдэн доллар атгуулахад Монгол улсын харьяат болоод, шуналтай эмсүүдэд хэдэн доллар өгөхөд эхнэртэй болчихно гэдгийг мэдэхгүй явдаг өөдгүй тэнэг юм даа.Тэр тусмаа АН-н гамингуудыг эрх барьж байгаа дээр эртхэн ороод ирвэл гарамгайбаатар мэт нь Монгол улсад орж ирээд 48 хоноход л газар өмчлүүлнэ гээд "гамин" санаатай тухай хууль санаачлаад яваа дээр газартай ч болчихно шүү дээ.
Танай үхэр Монголчуудын бүх хүүхнийг авсан ч чаднаа Манууст мөнгө байна Хүүхэн хэрэгтэй Таанууст мөнгөнөөс өөр юу ч хэрэггүй ээ
zuun azi oilgomjtoi heden teneg huuhnuud ni luuhaanuudt gerleed mongol tsus buzartsanshd hujaa ems eh orniho tuluu zutge hahaha
GOEJ GANGLAHAAS UURIIG MEDEHGUI ERChUUDIIG MUNGUUR DUGENDEG UHAAN MUUTAI EMEGTEICHUUDIIG BUGDIIG NI HYATAD ULSRUU EXPORTLII OLON SAY ERCHUUDIINHEE DUND OD NI BOLOOD MUNGUUR IVEEN TETGUULEED SAIHAN AMIDRAG
ZAR ZAR GEED SHUUD HEL
Монгол шиг охид бусгуйчууднь эрчуудээсээ хамаагуй их тоотой газар 2-3 эхнэр авахыг хуулиар зовшоорчих хэрэгтэйшд!Оноодор харахгуй юу ганц бие ур хуухдуудээ тэжээгээд яваа нохоргуй хуухнууд худалч хунд УБ -ын хагаснь байнашд!Яг цагаа тулаад 2-3 эхнэр аваад хууль есоор амьдраад ур хуухэдьэхнэруудээ тэжээгээд яваад байж садах чадалтай хоншоортой аавын хуухдууд ихл ховлрхон гмина!Хуулиндаа шууд заачих хэрэгтэй хэрэв эхнэр хуухдуудээ тэжээх эдийн засгийн чадал боломж байхгуй бол 2-3 дахь эхнэр авахыг хориглоно гээд! эхнэр