Бурхад бурхдын дунд их олон гартай нэг бурхан байдаг. Хүнийг бурхан бүтээхдээ нэг толгойтой, хоёрхон гартай бүтээсэн. Зарим нь хэлэхдээ их хий гэж хоёр гар заяасан гэх. Хэрвээ хоёр амтай байсан бол хоорондоо хэрэлдэж уралцаад яах байсан болоо гэх нь ч бас бий. Эргэцүүлэн бодхул бурхан ер нь бодгалийг алдаагүй “урладаг бололтой".
Би нэг юм бодоод учрыг нь сайн олдоггүй юм. Нар алаггүй тусдаг ээдэг шиг биш, бурхан бас их харам юм аа гэж... Хүнийг нэг толгой, хоёр гартаа бүтээсэн атлаа эрдэм ухаан, эр чадал, суу заль энэ тэрийг харин ялгавартай хайрлажээ. Хүүхнүүдийг хүртэл заримыг нь мисс болгоод, заримыг нь босс болгоод. Хэрвээ М.Амбагыг адуучин болгосон бол яахав. Тэр 1000 унаганы эзэн болчихоод л Хэрлэн баян Улааныг хучсан түмэн адуугаа хариулаад явж байх байсан биз.
М.Амбага багадаа их эртэч хүүхэд байсан гэдэг. Адуучин ааваа дагаад, хүлгийн нуруунаас салдаггүй түүний адуунд хорхойтой байсан нь хийморийг нь сэргээж, өглөөн нартай уралдан босдог занд сургасан байх. Өдөржин ааваа дагаад адуунд явсан атлаа амраах санаатай түр саатаг гээд айлд үлдээхэд араас нь дагаад морддог тэр зан нь одоо ч хуучраагүй.
М.Амбагыг адуучлахаасаа илүү хол явах юм байна хэмээн цаанаасаа заачихсан мэт. Үнэн дээ.
Адуучин М.Амбага Хэрлэн-Баян Улаанаас хэтрэхгүй ч байсан байж магад. Гэхдээ адуу хэмээх хийморьт хүлгийн нуруун дээр дарцаглан явсан бага нас нь дэлхийн дайд намиран явах их хүлгийн нуруун дээр гаргаж тавьжээ. Тэр нь эмчлэхүй буюу анагаах ухаан хэмээх их орон зай. Харин түүний төрсөн нутаг, хүй цөглөсөн газар бол Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Хулжийн булаг” хэмээх өвс ургамал тэгширсэн хөдөө цайдам. Эргэн тойрон харахул домогт Хэрлэн тооно уул, Дархан уул, Хөхөл Хайрхан, Дашбалбар хайрхан хараа цуцаам алсад дүнхийж, Хэнтийн өндөр уулнаас эх авсан гэхээргүй их Хэрлэн мөрөн намуухнаар элсний нүүдэл шиг тунаран шаргалтана.
Бахархалт их хан, хайрхануудын адил түүний эргэн тойронд бас л бахархам гоц хүмүүс тэнд мэндэлсэн гэнэ ээ. Тэд нараараа М.Амбага бахархана. Бүр задгай салхины үзүүрт, дөрвөн хайрхан уул, эргэн тойронд илхэн харагдах нэг цэг дээр зогсож, миний энэ зүүн урд зүгт Төрийн соёрхолт, Чингис хааны одогт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хөгжмийн суутан Бямбасүрэнгийн Шаравын төрсөн Өлзийт хайрхан, баруун урд зүгт Хөдөлмөрийн баатар Г.Сампил ахын төрсөн Дотуур усны боон, арай баруунтай нь төрийн шагналт яруу найрагч Ренчингийн Чойномын төрсөн Холбоо хайрхан, баруун хойд талдаа Ардын уран зохиолч, төрийн соёрхолт Пунцагийн Бадарч, Төрийн соёрхолт, хүний их эмч, доктор Пунцагийн Дондов нарын төрсөн нутаг Баян-Эрхтий хайрхан, чанх урд зүгт миний төрсөн ах Шинжлэх ухааны доктор, профессор Нүүрэй ах, Мөнх-Амгалан дүү болон төрсөн нутаг Хулжийн бүрд, мөн эрдэмтэн Гавьяат агрономич доктор Х.Жамъяндорж ахын төрсөн Хагархайн товог нэг дороос харагддаг юм даа гэсэн нь надад омогшил, бахархлыг төрүүлж билээ. Учир нь нэг цэг дээрээс төрийн соёрхолтон тав, Хөдөлмөрийн хоёр баатар, нэг ардын уран зохиолч, Шинжлэх ухааны дөрвөн доктор, гурван гавьяат цолтон төрсөн гэхээр арга байж уу ёстой шүншиг нь бүрдсэн газар орон. Тэрээр эндээс л анх сургууль соёлын мөр хөөж, адуу болоод аав ээжээсээ холдож, аймгийн төвийн 10 жилийн сургуульд иржээ.
ЮМ ГЭДЭГ ИХ УЧИРТАЙ
Нэг. Учиргүй юм гэж орчлонд байхгүй хэмээн ярилцдаг. Нэгэнтээ аав нь аймгийн сургуульд хүүгээ бүртгүүлчихээд сум руугаа буцах замдаа нэгэн айлд бууж цай уужээ. Өвгөн гэрийнхээ хойморт суух агаад, хараа мэлмий муутай нь хараажаар илт. Тэгээд сургууль, эрдэмд хүүгээ сургах гэж явахад хараа муутай хүн таарлаа хэмээн аав нь дотроо сэжиглэнгүй тэднийхээс мордож. Буцахдаа эднийхээр орохгүй юм шүү гэж бодсон ч аав нь хүүтэйгээ арай өөр айлд буулаа гэсэн чинь нөгөө өвгөнийх буурь сэлгээд буучихсантай нь бас таарч ёстой сонин юм аа, энэхэн тав хоногт ингээд зам тосоод буучих гэж хэмээн өмнөх бяцхан сэжиг дахин сэдрэв. Харин хожим учир мэдэх хүмүүстэй уулзах тэр мэлмий муутай гээд байсан өвгөн нь Төвд номын “Номын эрээн Мандаа” гэж төвд номонд нэвтэрсэн, тоймгүй их эрдэмтэй хүн байсныг сонсоод тайвшрахаар барах уу, бэлгэшээсэн ажгуу. Хожим М.Амбага монгол эмийн жор, төвд ном үзэж суухдаа, нөгөө “хар авдаранд эрдэнэ буй, хазгар эмгэнд эрдэм буй” гэгчээр энгүй их эрдэмт хүнтэй таарч, гэнэхэн оюунд нь хожмын их эрдмийн үүр үүсэхэд нөлөөлсөн ч юм бил үү хэмээн одоо ч бэлгэшээсээр...
Хоёр. Оюутан М.Амбага АУДС-ын 5 дугаар курст байхдаа нэрт эрдэмтэн, профессор Ж.Шагж багшийнхаа судалгааны ажилд бага сага оролцож, хүний биоритмийн талаар судалгаа хийж, “Оюутны эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн уралдаан”-д Алтан медаль авсан хийгээд мөн тэр ондоо Чехословак улсын нийслэл Прага хотноо болсон социалист орнуудын оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцчихоод ирсэн байсан нь ямар нэгэн эрдэм судалгааны байгуулллагад орж ажиллах хүсэл төрж, энэ байдлыг ажигласан ээж нь 1977 онд Хэнтий аймгаас буюу өөрийнхөө нутгаас төрсөн нэрт эрдэмтэн Ц.Хайдавт биеэ үзүүлэх далимаар хүүгээ танай хүрээлэнд ажиллуулах саналтайгаа зүрхлэн хэлсэн нь Ж.Амбагын хувьд бүхий л амьдралаа уламжлалт анагаах ухаантай холбох их аян замын эхлэл болсон хэмээн тэр нэгэн учралыг одоо ч бас мартдаггүй.
Гурав. Оюутан байхдаа анагаах ухааны нууцлаг олон зүйлс, шийдээгүй асуудлууд сонирхлыг нь татаж, өөрийн эрхгүй “хөлөө намагт шигтгэсэн” он жилүүд Ж.Амбагын хорхойг гозолзуулж байв. Нэг л их судалгаа, шинжилгээ хийхсэн гэсэн дур. Гэтэл сургуулиа төгсөөд төрсөн нутаг Хэнтий аймагт нь ажиллуулах томилолт өгчихжээ.
Ёстой “Ниргэсний дараа хашгирав" гэгч болж. Гэвч горьдлого тасарсангүй. Ц.Хайдав багш дээрээ яваад очиж. Багш нь за чи явдгаараа яв. Үнэхээр судалгаа, шинжилгээ хийх сонирхолтой юм бол би чамайг татаж авна гэжээ. Үг үнэтэй, хүн хүндтэй. Ц.Хайдав гэдэг энэ том эрдэмтэн хэлсэндээ хүрч, Аймгийн намын хорооны 1-р нарийн бичгийн дарга Ж.Лувсанжамц руу утсаар шууд ярьж, Ж.Амбага хүүг өөр дээрээ татаж авчээ. Тэр үед хөдөө, орон нутагт хуваарилагдсан залуу мэргэжилтнийг хот руу авч ирнэ гэдэг хэр баргийн амар бүтэх ажил биш байлаа.
БАЙГАЛИЙН НЭГДЛИЙН ХҮРЭЭЛЭНД
Тус хүрээлэн тэр үед Ц.Хайдав, Т.Пунцаг гэсэн шинжлэх ухааны хоёр том доктортой, Х.Долгормаа гэдэг нэг дэд эрдэмтэнтэй, бусад нь голдуу эрдэм шинжилгээний залуу ажилтнууд. Уламжлалт анагаах ухаан, Микробиологи гэсэн хоёр том чиглэлээр судалгааны ажил явуулдаг цомхон атлаа нэн их эмх цэгцтэй, сахилга хариуцлага, бүтээлч, шинжлэх ухаанч нь дэндсэн хамт олон байсан гэдэг. Тэнд ажиллаж байсан залуучууд, Ж.Амбага, Д.Хишгээ, Г. Пүрэвсүрэн, З.Оюун, Ц.Бархасдорж, Б.Хүрэлчулуун, Б.Саранцэцэг, Г.Наранцэцэг, А.Алтанцэцэг, Д.Чимгээ нар энэ гурав шиг хэзээ ийм том эрдэмтэн болно оо гэсэн мөрөөдөлд автсан байсан нь мэдээж. Судалгааны ажил нь гол төлөв амьтан дээр явагдах бөгөөд ямар ч лабораторид ороход эсвэл хулгана, харх, туулай дээр туршилт тавьсан цав цагаан халадтай залуучууд, эсвэл эфир, хлороформ үнэртүүлсэн ургамал дээр фитохимийн судалгаа явуулсан эрдэм оюунлаг залуус нэгдсэн сайхан хамт олон.
1977 онд Ц.Хайдавын хүрээлэн дээр ЗХУ-ын Новосибирск хотын Эмнэлзүйн анагаах ухааны хүрээлэнгийн Биофизикийн лабораторийн эрхлэгч, профессор Вьячеслав Юрьевич Куликов гэдэг эрдэмтэн ирж, ургамал амьтны гаралтай эмүүдийн антиоксидант үйлдлийг судлах аргыг зааж өгчээ. Тэгэхэд урдхан нь тус хүрээлэнд ажилд ороод удаагүй байсан Ж.Амбагад, Ц.Хайдав багш нь дуудан,
-Чи ер нь цаашдаа ардын эмнэлэгт хэрэглэгдэж байсан амьтны гаралтай эмийн судалгааны чиглэлээр ажиллана, судсан туулганд хэрэглэж байсан Жант хорхойгоор ажилла гэдэг үүрэг өгөөд удаагүй байсан цаг хугацаатай бараг давхацжээ. Тэгээд Жант, хорхойн үйлдлийн талаар нэг жижигхэн санаа дэвшүүлж, лаборант Сүнжидмаатайгаа хамтраад энэ ер нь протагландин агуулсан, цусны бүлэн задалдаг, шээс хөөдөг үйлдэлтэй байж болох юм гэж үзээд Туулайн дээр туршилт тавьсан нь бага зэрэг бүлэн задалдаг үйлдэлтэй нь тогтоогдож байсан гэх. Харин хойтон жил нь Ю.Куликов эрдэмтний лабораторид очиж ажилласан нь Ж.Амбагад олон шинэ зүйлийг сурч мэдэхэд хөтөлсөн аж. Энэ лабораторид түүний нэг сурч авсан арга бол исэлдсэн холестролын оролцоотойгоор туршилтын амьтанд атеросклероз үүсгэх загвар байсан бөгөөд энэ загвар дээрээ барагшун, мөн ургамлын гаралтай зарим тосны бодисуудын үйлдлийг өөрийн туслах ажилтнууд болох Т.Төмөрболд, Л.Жаргалсайхан, С.Ариунаа нарын хамт явуулж сонирхолтой үр дүн гаргаж, бүтээлээ дэлгэж байсан нь саяхан мэт.
Байгалийн нэгдлийн хүрээлэнд түүнийг үлдээсэн, өөрөөр хэлбэл М.Амбага докторын удирдлага, оролцоотой хийсэн зүйлийг хэлэхгүй өнгөрөхийн аргагүй. Учир нь явсан газар бүртээ, тэр мөрөө тод үлдээсэн эрдэмтэн. Эхнийх нь фармакологи судалгааны амьтан дээрх туршилтын шинэлэг аргууд.
Тухайлбал хэт исэлдэлт антиоксидантын судалгаа, иммунофармакологийн судалгаа, дараачийнх нь эмийн ургамал тарималжуулалтын биостанцын эхлэл гэж болох Булган аймгийн Дашинчилэн суманд Лахын голын эрэг дээр байгуулсан ургамал тарималжуулах биостанцын суурь.
Гурав дахь нь Уламжлалт анагаах ухааны онолын судалгаа бөгөөд УАУ-ны хий, шар, бадганы онолыг амьд эсийн мембрант байгууламжийн гурван төлөвтэй холбож тайлбарласан шинэ санаа. Сүүлчийнх нь профессор Б.Саранцэцэгтэй 1990-ээд оноос тус хүрээлэнгийн эм зүй судалгааны сектор дээр ургамлын гаралтай нэгдлүүдийн иммунофармакологийн судалгааг лаборант Т.Долгорсүрэнгийн хамт явуулж, Салимон эмийг гарган авч эмчилгээний практикт нэвтрүүлсэн нь Монгол Улсад зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд орсон, Монгол эрдэмтдийн оюун ухаан, хөдөлмөрөөр бүтээгдсэн цөөхөн эмийн нэг болсон гэж үздэг ажээ. Дашрамд дурдахад энэхүү Салимон эм нь хамтран бүтээлцсэн зохиогчдын хамт Монгол улсын төрийн шагнал хүртсэн бүтээл билээ.
Ж.Амбагад Ардын эмнэлгийн хүрээлэн ээлээ ч өгсөн, эрдэмээ ч өгсөн. Тэнд ажиллаж байхдаа аслирантурын шалгалт өгч тэнцээд 1981-1984 онд Москва хотын 1-р анагаах ухааны дээд сургуулийн дэргэдэх аспирантурт суралцан “Туршилтын амьтадад үүсгэгдсэн зүрхний булчингийн тэжээлийн дутмагшлын үед антиоксидант беттаблокатор эмийн хамгаалах үйлдлийг судалсан нь” сэдвээр дэд эрдэмтний, 1994онд “Хий, шар, бадганы онол ба мембрант байгууламж” сэдвээр анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.
Ж.АМБАГЫН ХИЙ, ШАР, БАДГАНЫ ОНОЛ
Энэ бол эрдэмтэн Ж.Амбагын нээсэн, мембрант байгууламжийн үйл явц, альфа, бетта, гамма гурван төлөвийн хүрээнд нөхцөлдөн бий болдог, үйл ажиллагааны олон хэлбэрүүдтэй нь шүтэлцүүлэн тайлбарласан цогц онол ажээ.
Тэрээр “Хий шар, бадган-мембрант байгууламж” гэдэг номондоо, хий шар, бадган хэмээх хийсвэр ухагдахууны дагуу томьёологдон илэрхийлдэг, хүний насны өөрчлөлт, өдөр хоног, цаг улирал, идээ ундаа, эм засал, эмийн амт чадал, эрдэм судалгаа шинжилгээний холбогдолтой бүх зүйлийг мембрант байгууламжийн гурван төлөвийн хүрээнд тайлбарлаж чадсан юм.
Дорно дахины анагаах ухааны талаарх ойлголт, хандлагад ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр үл барам харин ч уламжлалт анагаах ухааны үндэслэлийг бат суурьтай, шинжлэх ухаанлаг чанартай, эсийн түвшингийн маш нарийн баталгаажилт бүхий онол, үзэл баримтлалыг дэлхийн шинжлэх ухааны эрдэмтдийн өмнө үнэмшилтэйгээр батлан харуулах өргөн цар хүрээтэй, өндөр ач холбогдолтой "онол” гэж ойлгож болно.
“Онол” гэдгийг зохиол гэж үзэж болохгүй. Онолыг судалж, боловсруулдаг. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны байдлаар уул асуудалд хандана гэсэн үг. Дорно дахины анагаах ухааны онолууд түүхэн урт хугацаанд хүний танин мэдэхүйн процессын шатлалын дагууд, яаж энгийнээс нарийн руу, тулж танин мэдэхээс хийсвэрлэн танин мэдэхүйд хувирах хэлбэрээр төлөвшин буй болов гэдгийг бодитойгоор гаргаж тавьсандаа гол нь байгаа юм. Хийсвэр сэтгэлгээний ямар ч хэлбэр заавал бодитой зүйл дээр тулгуурлан бий болдог, хүний алхам тутам тааралдан тулгарч байгаа юмс үзэгдэл болгон заавал хийсвэрлэлтэд хүргэдэг, аливаа юм бодитойгоор байх, тэдгээрийн гадаад шинж чанараар дамжуулан мэдэх, түүнээс хөөж хийсвэрлэн сэтгэх нь бие биетэйгээ маш нарийн холбоотой зүйлүүд боловч өөр хоорондоо яг адилгүй байдаг зэрэг зүй тогтлууд дэлхийн анагаах ухааны судлалд одоо нэгэнт байраа эзэлжээ. Энэ бол квант онолын түвшинд бүрэн шийдэгдсэн асуудал.
Ийм учраас доктор М.Амбага 1977 оноос эхэлж Уламжлалт анагаах ухааны чиглэлээр дагнан ажиллаж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хийх явцдаа хүний биеийн бүтэц, хий, шар, бадган гэсэн өөр хоорондоо салшгүй харилцан шүтэлцээтэй, эсрэг тэсрэг бүхий гурваас дөрвөн эрхтний төлөвт хүчин зүйлээс тогтдог гэж Уламжлалт Анагаах ухааны эрдэмтэд тайлбарладаг байсныг Ж.Амбага цааш нь нарийвчлан судлахдаа, нэг алхам, нэг шат гүнзгийрүүлэн хий, шар, балган нь угтаа хүний биед бодитойгоор байдаггүй, хийсвэрлэгдсэн чанартай, эдгээр хийсвэрлэгдсэн бэлгэдмэл гурван төрлийн мөн чанар биед далдлаг байдлаар оршдог. Жинхэнэ бодит төлөв байдлын зохицуулалтын механизм нь мембраны альфа, ветта, гамма гэсэн гурван төлөв, түүний тэдгээртэй нийлсэн “редокси потенциалын гурван төлөв”-ийг илрүүлсэн нь Уламжлалт Анагаах ухаан ба орчин үеийн анагаах ухаан гэсэн хоёр том тогтолцооны онол, оношилгоо, эмчилгээний холбогдолтой бүх мэдээллийг “нэг субстанци”-ийн хүрээнд буюу энэхүү нийцлийн дагуу мэдээллийн өргөн солилцооны орчинд оруулах боломжийг олгосон гэж үздэг. Доктор Ж.Амбага түүнийгээ “Нэг субстанц-хоёр анагаах ухаан” гэсэн шинэ хандлага хэмээн томъёолж, энэ чиглэлээр эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, сургалтын гурвалсан холбоог бүрдүүлж, анагаах ухааны өмнө нь байгаагүй гурав дахь шинэ чиглэл болох “NCM анагаах ухаан”-ыг бий болгосон хүн.
ДОКТОР М.АМБАГА “NCM” ШИНЭ АНАГААХ УХААНЫГ ҮНДЭСЛЭГЧ ШИНЭ АНАГААХ УХААН ГЭЖ ЮУГ ХЭЛЭЭД БАЙНА ВЭ?
Үүнийг тэрлэгч миний бодлоор бол энэ нь шинэ мэдлэг юм байна. Уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны нийцлийг танин мэдэхүйн энэхүү гурав дахь цоо шинэ тайллаар дамжуулан тайлбарлаж байгаагийн нотолгоо бол анагаах ухааны бүх асуудалд “X” мэдлэг+”G”мэдлэг+Sмэдлэг+”NCM” мэдлэг= амьд эсийн эрүүл оршихуйн үндэс, түүний эмгэг өөрчлөлтийн мөн чанар, тэдгээрийн нотолгоо, эмчилгээ гэсэн нэгдмэл шийдлийг ашиглах онол арга зүйн үндэс боловсрогдсонтой холбоотой болохыг дээд мэдрэлийн үйл ажиллагаа, төв мэдрэлийн тогтолцоог цаг хугацааны гурван мөчлөгөөр сэтгэлгээний ахиц дэвшлийн шатлалаар өөр хооронд нь нарийн холбоотой авч үзсэнд байгаа ажээ.
Профессор М.Амбага “X" мэдлэг+’’G”мэдлэг+ “S” мэдлэг+ “NCM” мэдлэг= амьд эсийн эрүүл оршихуйн үндэс, түүний эмгэг өөрчлөлтийн мөн чанар, тэдгээрийн оношилгоо, эмчилгээний бүрэн төгс шийдэл гэсэн тэгштгэлээр бодож энэ онолоо гаргаж тавьсан хүн.
Тэгэхээр энэ хүний хийсэн ажил бол уламжлалт анагаах ухааны хий, шар, бадганы онолын мөн чанарыг амьд эсээс нарийн, электрон, протоны түвшинд судлан тайлбарлах замаар sNCM гэж нэрлэгдсэн шинэ анагаах ухааны гурвалсан тогтолцоог уламжпалт анагаах ухааны хийж гүйцэтгэдэг ажлын агуулга, мэдлэг, дадлага, чадвар, хандлагыг “Өвчинд зөв онош тавих шийдэмгий нэг тэгштгэл-дөрвөн эмчийн саланги бодолт, дөрвөн өөр хариу” гэсэн хуучин хандлагыг эрс өөрчилж, харин уламжпалт анагаах ухааны эмч нарын хийх ажлын агуулгад, өвчтөнд зөв онош тавих шийдэлтэй нэг тэгштгэл-дөрвөн анагаах ухааныг нэгтгэн мэдлэг, нэг эмчийн бодолт, нэг нэгдмэл хариу гэсэн цоо шинэ хандлагыг тогтоож өгч байгаад л хамаг учир байгаа ажээ.
ДОКТОР Ж.АМБАГЫН БАЙГУУЛСАН “ШИНЭ АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬ”, “ХУЛЖ БОРЖГОН” ЭМНЭЛЭГ ХОЁР
Сонсголонгийн уулзвараас урагшаа Нисэхийн зам руу эргэхэд баруун гар талд дээвэр дээрээ “”Шинэ анагаах ухаан их сургууль” гэсэн тод гэрлэн хаягтай 6 давхар шаргал байшин тодхон харагдах нь бий. Тэр бол Ж.Амбага докторын байгуулсан их сургууль. Дэргэд нь “Хулж боржгон” эмнэлэг бас бий, сургалтыг үйлдвэрлэлтэй холбох түшиц эмнэлэг зайлшгүй хэрэгтэй болохыг харгалзан үзэж, нөгөө талаас хоёр өөр төрлийн эмнэлгүүдийн хосолсон үйлчилгээний төрлүүдийг ард иргэдэд хүргэж үйлчлэх зорилгоор хань доктор Б.Саранцэцэгтэйгээ хамтран 2003 онд “Хулж боржгон” эмнэлгийг байгуулсан нь энэ ажээ.
Харин “Шинэ анагаах ухаан их сургууль” нь Монгол Улсад байгаа цорын ганц, онцгой хөтөлбөртэй сургууль гэж хэлж болно. Учир нь сургуулийн ойрын болоод хэтийн зорилт нь Монголын уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны онол, оношилгоо, эмчилгээний арга, түүний шүтэлцээг ойртуулж, “нэг сургууль-хоёр хандлага-хосолсон мэргэжил” гэсэн чиг хандлагын дагуу байгуулсан сургууль юм. Ёстой гангар хун нууранд дуу дуугаа авалцан хөвөх адил цав цагаан нөмрөгт 1000-аад охид залуучууд өрөө танхимаар хөврөх нь сэтгэл баясгамаар. Эд төгсөж гараад л хүн ардынхаа эрүүл энхийн төлөө явна гэхээс цаанаа л нэг өег бардам.
Хуучин шинийг хослуулсан Ж.Амбагын онол дээр суурилсан энэ сургууль, хүний их эмч, Уламжлалж АУ-ны их эмч, эм зүйч, сувилахуй гэсэн дөрвөн мэргэжлээр сургаж байгаа бөгөөд 2018 оны байдлаар 900 гаруй их эмч, 500 гаруй эм зүйч, 80 гаруй магистр төгсгөж гаргасан хийгээд, тэдний ажил эрхлэлт 92,6 хувьтай байгааг хэлэхэд л хангалттай. Нэгэнтээ “Эрхэм хүндэт Ж.Амбага таны анагаахын шинжлэх ухааны их хаалгаар алхан орж 40 жил уйгагүй шантралгүй зүтгэж, 1000 жилийн хугацаанд 100 хүний хийх ажлыг ганцаараа хийж бүтээж, шинжлэх ухааны агуу их ноён оргилд хүрч чадсаныг тань шавь, хамт олон бид бишрэн гүн хүндэтгэл үзүүлж байна. Таны үндэслэн бий болгосон “NCM анагаах ухаан” шинэ онол, шинэ мэдлэг дэлхийн шинжлэх ухааны дээд шагнал болох Нобелийн шагнал хүртэх өдөр ойрхон байх болтугай... “Шинэ анагаах ухаан их сургуулийн багш, шавь нараас нь 2017.04.21 гэсэн бичлэг бүхий дурсамж хананд нь дурайн харагдахуй өөрийн эрхгүй сэтгэл огшсон. Яасан их мэдлэг, хөдөлмөр, цаг хугацаа билээ.
Профессор М.Амбагын сэтгэлгээний гүн рүү нэвтрэхүй
Өнөөдөр М.Амбагын “Хий, шар, бадганы онол”-ыг зарим хэсэг нь жадлан эсэргүүцэж байна. Тэртээ XV зуунд Польшийн эрдэмтэн Н.Коперник “Дэлхий өдөр болгон өөрийн тэнхлэгээ тойрон эргэнэ. Сар дэлхийг бүтэн нэг тойрон эргэх хугацаа бол нэг сартай тэнцэнэ гээд “Дэлхий төвт онол”-оо бичсэн шастираа хэсэг нөхөддөө нэргүйгээр тарааж байсан гэдэг. Харин 1616 онд Н.Коперникийн бүтээлийг хориглосон номын жагсаалтанд оруулж байжээ. Мөн адил бурангуй явдал. Галилио Галилей нар төвтэй ертөнцийн зүй тогтлын загварыг няцааж, өөрийн үзлээсээ татгалзахыг тулгаж, Жордано Бруног 1600 онд амьдаар нь шатааж байсан билээ. Ж.Амбага тэднээс дутахааргүй “нүгэл" хийчихжээ. Ж.Амбагын дэвшүүлсэн “Хүн амьтны бие дэх мембран-редокси потенциалын гурван төлөвт шугам хамааралт протон, электроны урсгалын 9 дамжлагат битүү хэлхээ” санаа нь шинэ нээлтийн хэмжээний бөгөөд өмнө нь, эрдэмтэд хүний биед агуулагдах 50 триллион тооны эсийн митохондри дээр үүсдэг протоныг нэг тусад нь авч үздэг, (битүү хэлхээний 1-7 үе шат) мөн цусны улаан эс дотор протоны нөлөөгөөр гемоглобининтой холбогдсон хүчил-төрөгч чөлөөлөгдөх үзэгдлийг бас тусад нь авч үзэн, тэдний хоорондын холбоог тогтоож чадаагүй байсныг протоны урсгалын битүү хэлхээний 8-9 дүгээр үе шатаар дамжуулан хооронд нь холбосон “нээлт” хийх замаар биологи, анагаах ухааны салбарт танин мэдэхүйн цоо шинэ баримтлалыг бий болгосноороо жинхэнэ нээлт, “зарим нөхдийн” дургүйг хүргэсэн ажил болоод буй. “Нобелийн шагналтнаас давж гарсан нээлт хийсэн хүн Монголд байна”. Яагаад гэхээр протон, электроны урсгалын 9 дамжлагат битүү хэлхээний 2 дугаар үе шат дээрх үзэгдлийг нээсэн эрдэмтэн Нобелийн шагнал хүртэж, Кребсийн мөчлөг гэж нэрлэн зураглал гаргасан байхад бүтэн 9 дамжлагат битүү хэлхээний тухай, мембран-редокси потенциалын гурван төлөвт шугамын тухай, тэдгээрийн хий, шар, бадганы кодчиллын тухай шинэ санаа, шинэ мэдлэг, судлаад тогтоосон эрдэм шинжилгээний бүтээл, оюун санааны том нээлт нь яагаад Нобелийн шагнал хүртэж болохгүй билээ. Гэтэл Нобелийг бай гэхэд жил бүр олгодог Монгол улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг яагаад авдаггүй билээ гэхээр л М.Амбагыг татаж унагагсад, өөрөөр хэлбэл “П.Коперник, Брунно, Галилейг хүлээн зөвшөөрдөггүйтэй адил л араншин гаргаж байна гэхэд хилсдэхгүй болов уу.
М.Амбагын докторын бүтээлүүдийг манай “аваргууд” мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тэрээр 2004 онд, одоогоос 15 жилийн өмнө Европын холбооны мэдээдэлзүйн академи дээр өөрийн дэвшүүлсэн “NCM" анагаах ухааны онол арга зүйн үндсийг тусгасан бүтээлээрээ уламжлалт анагаах ухааны сүүлийн үеийн ололт” сэдвээр олон улсын Crand doctor зэрэг хамгаалан Full профессор цол хүртсэн байдаг. Тэрээр хүн амьтны бие дэх мембран-редокси потенциалын гурван төлөвт шугаман хамааралт протон, электроны урсгалын 9 дамжлагат битүү хэлхээ”-ний талаарх шинэ санаа, бүтээлээ сүүлийн 3 жилд гадаадын нэр хүндтэй 40 гаруй сэтгүүлд нийтлүүлж, 200 гаруй эшлэл нь хэвлэгджээ.
М.АМБАГЫН ОНОЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Хоорондоо нарийн холбоо бүхий Нобелийн шагнал хүртсэн Келвиний болон Кребсийн цикпийг Профессор М.Амбага хөгжүүлэн “Хүн, амьтны биен дэх мембран-редокси потенциалын гурван төлөвт шугам хамааралт протоны урсгалын 9 дамжлагат битүү цикл-хэлхээ”-ний онол гаргасан нь манай гаригийн хөрс, газрын гадаргуу, агаар мандал дээрх хүчилтөрөгч, усны молекул, нүүрсхүчлийн хий, азот фосфор, нүүрс ус, аминхүчил, уураг тосны хүчил зэрэг хоол тэжээлийн бодисын битүү мөчлөг-эргэлтийг бүтэн бапгаасан макро болон микро ертөнцийг холбосон нэн өргөн хүрээтэй сэтгэлгээний том бүтээл юм. Учир нь “мембран-редокси потенциалын гурван төлөвт шугам хамааралт протоны урсгалын 9 дамжлагат битүү-цикл хэлхээний 5-6-н үе шатан дээр хоногт хүний биед 160 кг-аас доошгүй үүсдэг АТФ-ийн бүтэцэд ордог азот, фосфорын мопекул бол манай дэлхийн газар, хөрс, ус, агаар мандал дээр байнга эргэлт орчил хийж байдаг тэр л элементүүд юм. Мөн уг циклийн 8-р үе шатанд ЦУЭ-ийн мембранан хүрээлэл рүү нэвтэрч ордог, 9-р үе шатанд ЦУЭ-ийн мембранан хүрээллээс гарч, 50 тэрбум эс дээр ус төрөгчийн атом, электрон, протоны чөлөөлөлтийг нөхцөлдүүлдэг тэр хүчилтөрөгч бол мөн л “манай дэлхийн гадарга-хөрс-агаар мандал“ -д орчил хийдэг 02 молекул юм. Протоны урсгалын 1-р үе шатанд ашиглагдан ус төрөгчийн атом, электрон, протоныг өөрөөсөө чөлөөлж өгдөг нүүрс ус, аминхүчил, уураг, тосны хүчил зэрэг хоол тэжээлийн бодис, эдгээр донатороос протоны битүү цикл хэлхээний 2-р үе шатанд үүсдэг нүүрс хүчлийн хий нь хүн, амьтны эс нэг бүрээс ялгарсаны дараа “дэлхийн гадаргуу, агаар мандалд байнга орчил хийж, ургамлын амьдрал, Кельвины цикп дээр ашиглагдаж байдаг тэр CO2 юм. Үүнийг Ж.Амбага илрүүлсэн байдаг.
1. Нобелийн шагнал хүртчихээд байгаа Кельвины болон Кребсийн цикп нь “редокси потенциал бүхий мембрант бүтэц хамааралт" үзэгдлүүдээ мембран-редокси потенциалын гурван төлөвт шүгам дээр авч үзээгүй байхад М.Амбагын протоны урсгалын 9 дамжлагат хэлхээн дээр энэ асуудлыг цоо шинээр маш тодорхой гаргаад, түүнийгээ Дорно дахины хий, шар, бадганы гурвалсан онолтой холбож, улмаар NCM гэсэн цоо шинэ анагаах ухааныг Уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны холбоон дээр бий болгосон нь энэ цагийн эрдэмтдийн сонирхлыг татаж байгаа юм.
М.Амбагын протоны урсгалын 9 дамжлагат хэлхээний онол шинээр бий болсноор Д.И.Менделевийн үелэх системийг энэ орчлон, дэлхий дээр бий болсон химийн элемент нэг бүрийн мөн чанарыг тайлбарлахад ашигладаг шиг, бидний нээсэн “Мембран-редокси потенциалын гурван төлөвт шугам хамааралт протоны урсгалын 9 дамжлагат битүү хэлхээг манай дэлхий дээр сүүлийн 4,5 тэрбум жилийн явцад үүссэн амьд эс болгоны амьд байгаагийн нууцыг олоход хэрэглэх ёстой” буюу хэт таргалалт, эрт хөгшрөлт, хорт хавдар, чихрийн шижин, зүрх, тархины эсийн хурц үхжил, дархлал дутагдал хамааралт ноцтой эмгэгүүдийн нууцыг тайлахад хэрэглэх ёстой гэсэн уриаг монголын эрдэмтэд бүх дэлхийд хандан гаргах үндэс болсон гэж үзэж болно. Түүний англи, орос хэлээр хэвлэгдсэн бүтээлүүд энэ хүнийг дэлхийд таниулсан.
М.Амбага 2005 оноос ОХУ, БНХАУ-ын уламжлалт анагаах ухааны салбарын голлох эрдэмтдийн байгуулсан Дорно-Өрнийн анагаах ухааны олон улсын академийн Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Хань Б.Саранцэцэг нь анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, гурван хүү, нэг охин нь аав ээжийнхээ мэргэжлийг өвлөн хүн ардынхаа эрүүл энхийн төлөө хүч хөдөлмөрөө зориулж явна. Саяхан Англид төвтэй эрүүл мэндийн сэтгүүлийн газраас NCM анагаах ухааны талаар бичсэн бүтээлийг нь нийтлэх урилга ирүүлжээ. 40 гаруй жилийн турш эрдэм судлалын нөр их амаргүй ажилд оюунаа чилээн зүтгэж, шинжлэх ухааны адармаатай, төвөгтэй маш нарийн чимхлүүр ажилд цаг нар-тай уралдан өөрийгөө тарчлаан зовоосон ч гаргасан үр дүн, шинэ бүтээл, шинэлэг санаа бүртээ урмын баясгалант таашаал өөртөө авч, эрч хүч олж, хийж бүтээхийн хязгааргүй мөрөөдлөөр жигүүрлэсэн энэ эрдэмтний ажил үйлс энэ цагийн бахархал болж байна.
Ийм тогтолцоог нээсэн нь М.Амбагын Анагахын шинжлэх ухаанд хийсзн асартом нээлт төдийгүй, хүн төрөлхтний өмнө байгуулсан гавьяа гэж хэлж болно.
Зохиолч, нийтлэлч Б.ЧИМИД
Сэтгэгдэл0
кк. доктор ШАГЖ гэж хүн 1990 ээд оны эхээр бүх өвчинг анагаагч ШИДЭТ УС хийсэн шиг үү . 1990 онд мөнхийн хөдөлгүүр хийсэн хүн ерөнхий сайд бямбасүрэнд үзүүлж , ТВ ээр гарч байсан шиг үү
Nobeliin shagnal bol uls toriin shagnal shuudee. Uunii negen jisheeg The Lady geed 2011 onii kinon deerees harj bolno. Ta nar min genehen yumdaa
Манай дэлхийн бүх юм монголоос эхлэлтэй гэдэг үнэхээр маргашгүй батлагдаж бн!!
Tegeed yagaad nobeli awaagvi yum huwidaa emnelegtei huwiin ih shunaltai gej vzsen vv
Тэгэхээр ингэж бодож байна. Одоо энэ чиглэлийн судлаачид дөнгөж 2-р үе шатыг л хүлээн зөвшөөрч байгаа юм чинь яаж ч хичээгээд 9-р үеииг ойлгохгүй биз. Өнөөдөр бид 5 р үеийн гар утас хэрэглэж байхад 15-р үеийг гаргаад ирэвэл үнэмшихэд хэцүү болно. Гарц байна уу гэвэл байна. 3-4 р үеийн тухай маш сайн ойлгуулах.
Энэ ямар тэнэг гар вэ, гар утас гэхэд гараад л Монголд ирж байгаа шүү дээ. Хол очиж хуц
Монголд нэг ч эрдэмтэн, доктор, профессор байхгүй. Харин тийм тамга тэмдэгтэй цаас эзэмшдэг Амбага мэтийн хүмүүс зөндөө байгаа.
Энэ бичиг үсэгтэй л гар байна аа
Насаараа наймаачин байсан нэг найз маань төрд албан тушаалд очоод хоёр жилийн дараа хууль зүйн ухааны доктор болчихсон юм даг. Яаж тэгж амжуулав аа?
Энэ ХЭНТИЙНХЭН солиорч байна уу , содорч байна уу .. Чингэс , Ламаадан , Бямбаасүрэн , Шарав , Батэрндэнэ , Хүүк , Оюука , Амбага ....
Хөөрүү туйлшрамтгай Монголчуудыг яах вэ. Өмнөөс нь бөгс улайх юм.
Uursdiiguu magtaad l ...ichihgui yumaa
Эсийн мембрам-ндээр хи шар бадганаа барууныханд яриж бгаад барууны гистологи цитолгийнхонд шившиг боловдоо Амбага гуай!?!
ТЭР НЭЭЛТЭЭ ЯМАР СЭТГҮҮЛД ХЭВЛҮҮЛЧИХСЭН БИЛЭЭ ?!
ерөнхийлөгч очирбат энэ доор маш их хаш уул байна гэж билээ дашцэрэн гэдэг үзмэрч нь хэлсэн юм болов уу монгол хүний тархи гэмт хэрэгтний тархи гэж гадаад орны эрдэмтэд хэлсэн байдаг
дэлхийд шинжлэх ухаанд нээлт хийсэн нэгч хүн алга ядаж мал аж ахуйгаараа нэг нээлт хийж болноо Монгол хүн дэлхийд хүн төрөлхтний тусын тулд бүтээсэн юм бий юу ЗХУ-ын барьж байгуулсан юмыг устгачихаад сууж байгаа биз дээ ХЯТАД АМЕРИК ГЕРМАН польш украйн грузин улсуудаар ЗХУ бутраалгасан эх орноо орос хүн яаж 20 хон жилийн дотор эх оронч ПУТИН босгож чадав Орос хүнийг муу хэлж байгаа хүн маш өөдгүй хүмүүс байна
Б.Чимид гэгч хүн чаабаас, ийм ч хайрхан тийм ч баатар, ийм ч нобэл иймч боржгон гэсэн хий шараар бадгантсан айхтар дашчарав болсон мангуу бнаа.ай яа яа хужаад очиж эмчлүүлсэн дээрээ.
Tiim surhii yum hiisiin bol teheed teriihee ard tumend haruulaach ooriigoi magtaal bultreed bhiin. Shar hadand neg ochij uzuulne bgaa. Namaig uheheer shulgiig mini oilgono gedeg sogtuu shulegch ta hoert chanariin ylgaa alga. Amiddaa hend oilgohdoogui garuud uheed mon oilgogogdoh bhdaa nohoin ocgor
Монголд жинхэнэ эрдэмтэн байхгүй. Харин энд тэндэхийн юм хуулж эрдэмтэн нэр зүүсэн зүсэн бүрийн этгээдүүд л бий . Уламжлалт анагаах ухаан бол бүр хоцрогдсон зүйл. Яг л шашин шиг. Уламжлалт анагаах ухаан ба орчин үеийн хими, физикийн шинжлэх ухааныг холбон авч үзэж байгаа Амбага шиг хүмүүс бол мөн чанартаа хүмүүсийг төөрөгдүүлдэг зальт этгээдүүд л шүү дээ.
М.Амбага гэдэг өвгөн, Л.Өнөрчимэг гэдэг эмгэн хоёр өөрсдийгөө мэдээллийн бүх сувгаар өөрөө өөрийгөө магтаад, эсвэл өрөөлийг гуйж хэдэн бор юмаар өөрсдийгөө магтуулаад л байх юм даа? Хүн хөгшрөөд зөнөх гэдэг үнэхээр ичмээр юмаа. Энэ хоёр зөнөгт Хэнтийн эвэртэн туурайтангууд Чингисийн одон, Хөдөлмөрийн баатар гэдэг юмыг нь өгөөч дээ! Эсвэл Нобелийн хороонд нь өргөдөл бичээд өгөөч. Ёстой түмний шившиг болж гүйцлээ, та нар минь.
М. Амбага докторт баяр хүргэе . Зарим хүмүүсийн санаа сэтгэлийг зовоож байгаа юм уу даа. Ажил хийж , бүтээл гаргаж байгаад баярлаж баймаар . Ийм хачин юм бичих гэж хайран цаг.
Урианхай гуайг Нобелийн шагналд нэр дэвшүүлнэ гэж балайрч бсантай адилхан юм болох вий. Урианхай гэдэг өвгөн сахал ургуулаад, дээл өмсөж олны хараанд өртсөнөөс бус дорвитой бүтээл хийгээгүй, хийсэн бсан ч тэрийг нь бүс нутгийн орнуудын уншигчид уншдаггүй учраас Нобельд санаархах боломжгүй
Ёо ёо ямар гээч солиорол в, ийм хүмүүс монголд олшроод гамшиг гуниг бишүү , хөмөрсөн тогоондоо байсаар л бгаа монголчуудын том тёлөөлөгч
Доктор Амбагын бүтээлийг Нобелд дэвшүүлж олон улсын эрдэмтэдийн үнэлгээ авах нь зөв байх шүү.
uzeg bariad camerluu teneghen nudeeree harah durakuudiig harhaar booljos tsutgah youmdaa ene bichisen mangarni yasan nurshuu mangar ve unshsanchgui
НЭГ Л УЧИР НЬ ОЛДОХГҮЙ ЮМ БАЙГААД БАЙДАГ ЮМ. НЭГ БОЛ ЭСИЙН ТҮВШИНД ЯРИАД НЭГ БОЛОХООР МОЛЕКУЛЫН ТҮВШИНД ЯРИАД НЭГ БОЛОХООР АТОМЫН ТҮВШИНД ЯРИАД НЭГ БОЛОХООР АТОМ НЬ ЗАДРААД ЭЛЕКТРОН ПРОТНЫ ТҮВШИНД ЯРИАД. ХАРИН КВАРКИЙН ТҮВШИНД ЯРИХГҮЙ ЮМ. ХҮНИЙ БИЕД БАЙГАА БАЙГАЛЫН БҮХ ЭЛЕМЕНТҮҮД БҮГД Л МОЛЕКУЛ ЦААШЛААД АТОМЫН БҮТЭЦТЭЙ. ШҮҮ ДЭЭ. МЕМБРАН ГЭНЭ. ТЭР ЧИНЬ УУРГААС ТОГТОНО. УУРАГ ОЛОН ЯНЗЫН МОЛЕКУЛТАЙ. МОЛЕКУЛ БҮР НЬ АТОМТОЙ. АТОМ БҮР НЬ ПРОТОНТОЙ. ЭНЭ ОЛОН ЭСИЙН АТОМ БҮРИЙН ПРОТОН БҮРИЙГ ХЭЛЭЭД БАЙГАА ЮМ УУ БҮҮ МЭД. МИТОХОНДРИ ГЭЖ ЭСИЙН НЭГ ЭРХТЭНЦЭРТ ПРОТОН ҮҮСДЭГ ГЭХ ШИГ. ЭСИЙН ТҮВШИНД ОЧИХ НЬ ТЭГЭЭД ЭНЭ ТҮВШНИЙ ЮМАА ПРОТОНЫ ТҮВШИНТЭЙ ХУТГАНА. РЕДОКСИ ГЭЖ ГЭЖ НЭГ ОРЧУУЛДАГГҮЙ ЮМ ЯРИАД БАЙДАГ. reduction + oxidation гэж электрон солицооны урвалыг хэлээд байгаа юм болов уу. исэлдэн ангижрах процесс л гэдэг юмсан тэгээд орчуулчихмаар. үүнээс өөр редокси гэж нэр шинжлэх ухаанд байхгүй. эсвэл зохиосон нэр юм уу? ер нь нэг учир зүйгүй юм яваад байдаг юм.
Амбага докторыг муулаад байгаа хүмүүс өөрсдөө юу хийсэн юм болдоо. Мэддэгт мэргэн цоохор, мэддэгүйд эрээн цоохор байгаа байхаа. Би анагаахаар А ч байхгүй. Ер нь бол "тэнэг" санааг дэлхий тоох ч үгүй. Амбага докторын санааг дэлхийн эрдэмтэд тоогоод байна гэхээр тэнд нэг юм байна гэж би бодож байна. Тамын тогоооо гэж. Амбагын онолыг үгүйсгэх шинжлэх ухааны талаас нь баталчихаад дараа нь муулбал яасын. "Чамайг хүмүүс шүүмжилж байвал чи юм хийсэн юм байна гэж ойлгоорой. Огт юм хийгээгүй бол чиний тухай хэн ч тоож ярихгүй". Битгий бууж өгөөрэй. Өөрийхөөрөө амьдар. Жингийн цуваа явж л байна. жингэр нохой хуцаж л байна гэдэг шиг. "Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн мод цэцэглэнэ" гэж саналаа өндөрлөе.
Амбага докторыг муулаад байгаа хүмүүс өөрсдөө юу хийсэн юм болдоо. Мэддэгт мэргэн цоохор, мэддэгүйд эрээн цоохор байгаа байхаа. Би анагаахаар А ч байхгүй. Ер нь бол "тэнэг" санааг дэлхий тоох ч үгүй. Амбага докторын санааг дэлхийн эрдэмтэд тоогоод байна гэхээр тэнд нэг юм байна гэж би бодож байна. Тамын тогоооо гэж. Амбагын онолыг үгүйсгэх шинжлэх ухааны талаас нь баталчихаад дараа нь муулбал яасын. "Чамайг хүмүүс шүүмжилж байвал чи юм хийсэн юм байна гэж ойлгоорой. Огт юм хийгээгүй бол чиний тухай хэн ч тоож ярихгүй". Битгий бууж өгөөрэй. Өөрийхөөрөө амьдар. Жингийн цуваа явж л байна. жингэр нохой хуцаж л байна гэдэг шиг. "Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн мод цэцэглэнэ" гэж саналаа өндөрлөе.
хол очиж хуцацгаа одоо шинжлэх ухаан эсийн түвшинд л нээлт хийж байхад шар бадганатайгаа хуцна л биз дээ та нарын үе энэ сүсэг бишрэлтэйгээ хурдан далд ороосой цоо шинэ үе гарч ирээд цоо шинэ эрин эхэлж байна гэдгийг ойлгохгүй малнууд хэнд хэрэгтэй м, наад уламжлалт чинь архаг юманд л юу байдгийн гэхээс бусад үед түй ч хэрэггүй
Шинжлэх ухаан талаас их юм хийсэн хүн бна. Би энэ хүнийг танихгүй. Анагаахын талаар бүр А -ч үгүй гэхдээ геохимич хүний хувьд шинжлэх ухааны анагаах ухаан, уламжлалт эмнэлэгийг харьцуулан судлахад юу нь буруу байхав. Уламжлалт эмчилгээг эмийн бус эмчилгээ, уламжлалт бусыг нь орчин үеийн анагаах ухаан гээд байгаа биз дээ. сүүлийнх нь манай оронд өндөр хөгжсөн түрийчийнх нь хаягдсан гэмээр юмуу даа. Амбага докторт баяр хүргэе. Амжилт хүсье.