sonin.mn
НОК хөл хорио цуцлагдсантай холбоотой мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар: Нийслэл хотод голомтлон гарсан халдварын тархалтыг хумих зорилгоор 12 хоногийн хөл хориог амжилттай зохион байгуулж дууслаа. “Нэг хаалга- Нэг шинжилгээ” ажлын хүрээнд нийт 442303 мянган өрх болон иргэнийг хамруулсан. Энэхүү ажлын үр дүнд 60 гаруй халдвартай иргэнийг илрүүлж, ойрын хавьтал болох 66 нийт 126 хүнээс халдвар илрүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар 549 хүн тусгаарлалтад байна. Халдварын 33 голомтыг тогтоосон.
 
Өнөөдрөөс эхлээд Нийслэлийн 9 дүүрэгт шинжилгээ авах 2-3 цэг ажиллаж байгаа. Тухайлбал:
 
Баянгол дүүрэгт- 20 дугаар сургууль, 13 дугаар сургууль,
Баянзүрх дүүрэгт- 69 дүгээр сургууль, Шавь цогцолбор, 48 дугаар сургууль
Хан-Уул дүүрэгт- 18 дугаар сургууль, 44 дүгээр сургууль
Налайх дүүрэгт- Амбулаторийн хуучин байр
Багануур дүүрэгт- Халдвартын тасаг, Нийгмийн эрүүл мэндийн төв
Сүхбаатар дүүрэгт- 3 дугаар сургууль, 58 дугаар сургууль
Сонгинохайрхан дүүрэгт- 62 дугаар сургууль, 36 дугаар сургууль, 67 дугаар сургууль
Чингэлтэй дүүрэгт- 39 дүгээр сургууль, 50 дугаар сургууль
Бага хангай дүүрэгт- Эрүүл мэндийн төвүүд дээр тус тус шинжилгээ авна.
 
 
 
Нийслэлд зарим халдварын голомт байгаа тул цаашид хөл хориог хэсэгчилсэн байдлаар тогтоож магадгүй гэдгийг ард иргэддээ хэлмээр байна. Гэхдээ бид цаашдаа хатуу хөл хорио тогтоохгүй гэдэг дээр хатуу байр сууртай байгаа учраас халдвар гарсан бүсүүдэд нэг өдрийн хэсэгчилсэн хөл хорио тогтоон халдвартай иргэдийг илрүүлж, бусад өрхүүдийг хөл хорионд оруулахгүй.
 
 
 
ААН-үүд үйл ажиллагаа эрхлэхдээ халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, QR кодоо уншуулах болон үйлчлүүлэгчдийг бүртгэх чухал. Хөл хорио тавигдсан ч халдвар байхгүй болсон гэсэн үг биш тул голомтлон гарч буй дүүргүүдэд иргэд халдвар хамгааллын дэглэм сайн барих хэрэгтэй.
Цаашдаа Улаанбаатар хотод нийгмийн амьдрал, эдийн засгийг өөд нь татах чухал ажил биднийг хүлээж байгаа. Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх учраас бид үндсэн ажлуудаа орхигдуулаагүй хийж төлөвлөж ирсэн байгаа. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот бол манай эдийн засгийн цөм болсон, нүүр царай болсон чухал стратегийн газар учраас бид Нийслэл хотоо олон улсын жишигт хүрсэн хот болгохын төлөө хичээнгүйлэн ажиллана” гэлээ.