sonin.mn
ЖЕНЕВ. /TASS/. Коронавирусний аль нэг вакцин хүнд аюул учруулж болзошгүй гэсэн мэдээлэл одоогоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад байхгүй хэмээн тус байгууллагын шинжлэх ухааны ажилтан Сумья Сваминатан мэдэгджээ.
 
"Вакцин маш богино хугацаанд зах зээлд нэвтэрснийг харгалзан үзэж хэрэглэгчид аюулгүй байдлыг тандан судлах нь хэр үр дүнтэй болохыг ойлгох хэрэгтэй. Улс орон бүр үүнд бие даан хяналт тавьдаг бөгөөд ДЭМБ зохицуулалтын асуудлыг хариуцан ажилладаг.
 
ДЭМБ-д Дэлхийн вакцины аюулгүй байдлын асуудлаарх зөвлөлдөх хороо ажилладаг. Тус хороо нь улс орон, үйлдвэрлэгчид, зохих байгууллагаас долоо хоногт тутамд авч буй мэдээллийг судалдаг. Одоогийн байдлаар улс орнуудад нийт 200 сая тун вакциныг нийлүүлээд байгаа бөгөөд аюулын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Гэсэн ч бид цаашид мэдээллийг боловсруулж, ажиглалт хийсээр байх болно” хэмээн Сваминатан онцлон тэмдэглэсэн байна.
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг