sonin.mn
Монгол Улсад ирэх Даваа гарагаас коронавирусын эсрэг вакцинжуулалтыг эхлэх гэж байна. Үүнтэй холбоотой коронавирусын эсрэг вакцинаас ямар нэг сөрөг нөлөө илрэх вий гэсэн айдас байгаа нь нууц биш.
 Тэгвэл  ямартай ч одоогийн байдлаар АНУ-ын Moderna болон  АНУ, ХБНГУ-ын хамтарсан Pfizer/BioNTech вакциныг хийлгэсэн хүмүүст нас барах, нүүрний саажилт бий болох зэрэг тохиолдлууд бүртгэгдээд байна.
 
Тодруулбал Норвегид Pfizer/BioNTech вакцин хийлгэсэн 23 хүн нас баржээ. Эдгээр хүмүүс нь 2020 оны сүүлээр Норвегийн Засгийн газар Pfizer/BioNTech вакцины 21 мянган тунг хүлээн авч, Осло хотын асрамжийн газар дахь өндөр настнуудыг хамруулсаны хэсэг нь юм. Норвегийн эмч нар вакцин хийсний дараа халуурах, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг нь хууч өвчтэй_ өндөр настай хүмүүсийг үхэлд хүргэж байна гэсэн дүгнэлт хийжээ. 
 
Мөн АНУ-д Pfizer/BioNTech болон Moderna вакцинуудыг зэрэг хийлгэсэн 55 хүн нас барчээ. Тэдгээрийн нэг болох АНУ-ын Флорида мужийн  эмнэлгийн эх баригч, эмч Грегори Майкл Pfizer вакцин хийлгэснээс хэдэн долоо хоногийн дараа амиа алдсан бөгөөд "New York Post" сонин түүний үхлийн шалтгааныг цус харвалт байсан гэжээ. 
Польш улсад вакцин хийлгэсний дараа 37 хүнд гаж нөлөө ирэсэн бөгөөд эдгээрийн 32 нь хөнгөн, 4 нь дунд, 1 нь хүнд хэлбэрийнх гэж Польшийн Эрүүл мэндийн сайд Адам Недзиельский мэдэгдсэн юм.
Түүнчлэн Израильд Pfizer/BioNTech вакцин хийлгэсэн 13 хүнд нүүрний мэдрэлийн саажилт үүссэн тохиолдол бүртгэгдсэн байна.
 
С.Сарнай