Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад ОХУ-ын “Газопровод Союз Восток” компанийг бүртгэсэн талаар "Газпром" компанийн албан ёсны сайтад мэдээлжээ.
ОХУ-ын “Газпром” компани Монгол Улсаар дамжин өнгөрөх байгалийн хийн хоолойн Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг энэ оны эхний улиралд багтаан дуусгахаар төлөвлөж байна. Энэхүү ажлыг хариуцан гүйцэтгэх “Газопровод Союз Восток” компанийг Монгол Улсад үүсгэн байгуулж, бүртгүүлжээ.
“Газопровод Союз Восток” компани нь “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойг Монголын газар нутгаар дайруулж тавихтай холбоотой асуудлыг эрхлэн явуулах аж. Энэхүү шинэ хоолой нь хүчин чадлын хувьд “Сибирийн хүч-1”-ээс 1.3 дахин хүчин чадалтай байх талаар “Газпром”-ын ерөнхий захирал Алексей Миллер мэдэгджээ.
“Газпром” компани Монголын Засгийн газартай байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулан тавих санамж бичгийг 2019 оны 12 дугаар сард, Хөрөнгө оруулалтын өмнөх шатны үнэлгээ хийх санамж бичгийг 2020 оны 8 дугаар сард тус тус байгуулсан юм. Монголын нутгаар тавих хийн хоолой нь жилд 50 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах хүчин чадалтай байна хэмээн тооцож байгаа юм.
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Kkkk iluu ajil yum bishuu?
Путин уурандаа энэ хоолойг тавьж магадгүй. Северный поток-2 будаа болсон. 100 гаруй тэрбум доллар газар булагдаад,Балтийн тэнгисийн ёроолд зэвэнд идэгдээд үлдсэн. Ямар Путинд улсын өмч өмч биш,өөрийн өмч шиг үздэг болохоор дахиад хэдэн тэрбум доллар салхинд хийсгэхээс сийхгүй. Монголоор дайруулах хоолойгоо хурдан эхлүүлж магад. Харин монгол,монголын байгаль,монголын тусгаар тогтнолд нөлөөлөх хор нөлөө асар их гэдгийг мартаж болохгүй
Kkkk iluu ajil yum bishuu?
Одоо энэ худлаа шоугаа больчихоо 2 хөрш тохирдогоо тохироод ажлаа явуулчихсан манайхан сонгуульд дөхөхөөр л худлаа шоудахын
Бүх чөтгөр гэрээндээ л байдаг. Оросууд юм хийхдээ гэрээнээс гадна нууц буулт хийсэн нөхцөл тавьдаг нь гол бас асуудал. Гэрээгээ аль алиндаа ашигтай хийсэн бол мэдээж ядуу Монголд энэ төсөл хэрэгтэй.
сүүлийн үеийн дэлхийн соронзон орон сибирт гололж ирсэнээс хүйтэрч солонгос япон хятад зүүн өмнөд азийн оронд шингэрүүлсэн хий асар үнэтэ болсон байгалийн хий бол хямдхан Хамгийн гол нь байгалийн хийгээс гели этан метан метийн маш олон ""газны химийн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнүүдийг гарган авдаг дэлхийн гелийн үйлдвэрийн 50хувийг америк үйлдвэрлэдэг хятад гели үйлдвэрлэдэг Гелий халуун цөмийн урвалын устөрөгчийн бөмбөг хийхэд хэрэгтэй наран дээр гели урвалд ордог ХУРДАН ГААЗААР БҮХ ЮМ АЖИЛЛАДАГ БОЛБОЛ АШТАЙюу гаазны цахилгаан станц дизель
Энд байгалийн хийний эсрэг юм яриад хумууст хэдэн тоо харьцуулаад уз гээд бичие.Москва мужийн энгийн тосгонд 200кв-с тоосгон байшинг байгалийн хийгээр халаахад овлийн хамгийн хуйтэн 1-д 2500рубль толдог бол хажуугийн зуслангийн байгалийн хийн шугам татагдаж амжаагуй хотхонд 210кв-м байшинг цахилгаан пийшэнгээр халатах ад сард 22мянган рубль зарцуулж байгаа бодит тоо байна.ХАрьцуулаад уздээ.Альнь ашигтай байна?10нугарсан унэ?
Хеерхий монголчуудыг Элбэгээс эхлээд хошгируулах хун, улс мен их олдох юм даа. Еерсдее тарвага болоод хошгирох ч дуртай юм, буудуулахаа мэдэхгуй.
Тэртэй тэргүй 30 жил Монголчууудыг ингэж хошгируулж байна.Орос Хятад үнээ тохироод баривал сайн л биз үгүй бол бүүр сайн л биз.Эгийн голын усан цахилгаан станцыг одоо заавал харин барих ёстой.