sonin.mn
ЯМАР ОРЧИНД СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАР ТАРХАХ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ ВЭ?
 
Уг өвчнийг үүсгэдэг савханцар нян нь гадна орчинд маш тэсвэртэй -1-40 хэмд 50-аас дээш жил амьдрах тэсвэртэй, бохир ус, хөрс, харанхуй чийглэг орчин, ил хаясан нус цэрэнд удаан хугацаагаар амьдрах чадвартай аж. 
Харин нарны шууд тусгалд НЭГ цаг, ариутгалын уусмалд ТАВАН цагийн дотор устдаг байна.
Сүрьеэгийн халдвар ханиад томууны адил нэг хүнээс нөгөөд амьсгалж буй агаараар дамжин халдварладаг.  Сүрьеэгээр өвдсөн хүн 15-20 хүнд халдвар тараах эрсдэлтэй бөгөөд ярих, амаа дарахгүй ханиах, найтаах, нус цэр, шүлсээ ил задгай хаяахад уг өвчний нян агаарт цацагдаж түүний ойр орчимд байсан хүмүүс энэхүү агаараар амьсгалснаар халдвар авдаг.
Тиймээс ажиллаж, амьдарч байгаа байраа
Тоос шороогүй, цэвэр цэмцгэр байлгах
Байгалийн гэрэлтүүлэгтэй, агааржуулалт сайн нөхцөл бүрдүүлэх
Долоо хоногт доод тал нь долоон цаг цэвэр агаарт, нарны шууд гэрэлд байхыг эрмэлзэх нь сүрьеэгийн халдвар авах нөхцөлийг бууруулна.
Эрүүл хүн сүрьеэгийн халдвар авахаас сэргийлж,
Дархлаагаа сулруулахгүй байх
Тэжээллэг хоол хүнс хэрэглэх
Ажил амралтаа зохицуулж ядрахгүй байх
Өрөө тасалгаандаа байнга агааржуулалт хийх
Архи тамхи зэрэг хорт зуршлаас татгалзах хэрэгтэй.
Харин Сүрьеэтэй хүн 
Эмчилгээгээ бүрэн төгс хийлгэх 
Эмчийн хяналтад тогтмол байх
Ханиаж найтаахдаа ам, хамраа дарах, амны хаалт зүүх
Гэр бүлийн гишүүдээ сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах хэрэгтэй.