sonin.mn
ЛОНДОН. /The Independent/. Монголын Улсын өндөрлөг уулын бүсэд өнгөрсөн 12 дугаар сарын 29-нд дэлхийн агаарын даралтын хамгийн дээд үзүүлэлт бүртгэгдсэн байж магадгүй болохыг Их Британийн "The Independent" сонинд мэдээлжээ. 
 
 
 
Монголын баруун нутгийн Завхан аймгийн Цэцэн-Уул сумын цаг уурын автомат станцын мэдээллээр, тухайн өдөр далайн түвшний дундаж агаарын даралт 1094.3 миллибар буюу Цельсийн -45.5 хэмд хүрсэн байна.
 
 
 
Эрдэмтэд баталгаажуулсан тохиолдолд энэхүү үзүүлэлт нь 16 жилийн өмнө буюу 12 дугаар сарын 30-нд мөн Монгол Улсад тогтоосон дээд үзүүлэлтийг /1094.3 миллибар/ эвдэх юм.
Их Британийн Редингийн их сургуулийн цаг уурын судлаач Стивен Бертийн мэдээлснээр, бусад станцад ч мөн маш өндөр даралт бүртгэгдсэн тул энэхүү үзүүлэлт үнэн зөв байх магадлал өндөр байгаа ажээ.
Жилийн энэ үед Монгол, Сибирь болон ОХУ-ын бусад бүс нутагт агаарын даралт нэмэгдэж, эрс хүйтрэх нь энгийн үзэгдэл болохыг С.Берт нэмж хэлжээ.
Мөн Дэлхийн цаг уурын байгууллага аливаа дээд үзүүлэлтийг бүртгэхээсээ өмнө цаг уурын бүх үзүүлэлтийг нарийвчлан судалдаг тул цаг хугацаа шаардагдана гэдгийг тэрбээр онцлон хэлсэн байна. 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг