Нэг. “Тутанхамуны хараал” нэртэй баримтат кино өнгөрсөн зууны наяаад оны үед гарч дэлхий нийтийг нилээд шуугиулсан юм.Эртний Египетийн их эзэн хаан Тутанхамуны шарилыг нилээдгүй мөнгө хөрөнгө заран, олон жил эрж хайсны эцэст 1922 оны намар Хаадын хөндий гэдэг газраас олсон нь зөвхөн Египет төдийгүй дэлхийн олон нийтийг цочроосон үйл явдал болсон юм. Түүний занданшуулсан шарил, хэрэглэж байсан алт мөнгөн эд зүйлс, цэвэр алтан авс, цээжин баримал гээд хэдэн тэрбум доллараар үнэлэгдэх эд хөрөнгийг үзэж сонирхохоор Египетийг зорих сая сая жуулчдын тоо жил ирэх тутам өсөн нэмэгдсээр түүнд оролцсон улсуудын олох орлого геометрийн прогpессоор өсөн нэмэгдэж байгаа билээ.
Гэтэл үүнтэй зэрэгцээд тэр их үнэт баялагийг анх олж, нэр цууд гарч, баяжсан хүмүүс бүгд их хааны хараалд автсан гэх яриа өнөөг хүртэл бас тасраагүй байна. Учир нь Тутанхамун хааны бунхныг эрэх экспедицийн гол санхүүжүүлүүлэгч байсан Английн Лорд Карнарвон энэ их нээлт хийгдэснээс дөрөвхөн сарын дараа гэнэт амиа алджээ. Үхлийн шалтгаан нь ердийн нэг муу шумуулд хазуулснаас болж үхсэн гэх инээдтэй тайлбар гаргаж байсан. Энэ явдлын дараахан дээрх экспидецид оролцоод бас чамгүй баяжсан Францын Принц Али Камел гэгч эхнэртээ буудуулан орондоо үхэв. Энэ мэтээрих хааны онгоныг хайх экспедицийн бүрэлдэхүүнд оролцсон, мөн санхүүжүүлэлтэнд нь хандив өргөсөн,тэр үед нэр алдраа цууриатуулж, алдаршиж байсан хүмүүс амиа хорлож, эсвэл бусдад алуулж, осолд орж, гэнэт өвдөж, зарим нь учир битүүлгээр амиа алдсаар их хааны онгоныг нээсний дараагийн хэдхэн жилийн дотор хорь гаран хүн хорвоог орхисон гэдэг. Тутанхамуны онгон руу орох хоёр дахь хаалган дээр “Ийшээ орсон хэн бүхэн рүү үхэл нисэж очно” гэж бичсэн байжээ.Мөн хүний нүдэнд өртөхөөргүй гүнд байршуулсан хорвоод хосгүй энэ бунхны эзэн Египетийн фараон Тутанхамун 18-хан насандаа хорвоог орхисон үхлийн нууцыг ч одоо хир нь тайлаагүй байгаа билээ.
Хоёр. Хамтралжуулах, хөрөнгө хураах эмх замбараагүй үйл ажиллагааны сэдлээр Зөвлөлт орныг өлсгөлөн гуйланчлал нэрвэж эхэлсэн 1930-аад үеэс нөхөр Сталины санаачлагаар Зөвлөлтийн ард түмнийг сэтгэл зүйн хувьд нь коммунист үзэл санаанд тууштай бэлтгэх ажлыг яаравчлан хэрэгжүүлж эхэлсэн юм.Эхлээд тэрээр Лениныг бурханчлан залж, дараа нь өөрийгөө шүтэн бишрүүлэх замаа шулуутгав. Октябрийн хувьсгалыг урлаг утга зохиолын бүх салбарт магтан дуулах үйл ажиллагааамжилттай эхэлж, “Чапаев”, “Петр Первый”, “Суворов”, “Его зовут Сухбатор” кинонууд ЗХУ-д ар араасаа гарч, орон даяар ард иргэдийг эх оронч, баатарлаг үзэлд уриалан дуудсан билээ. Яг энэ үеэр маршал Сталины анхаарлыг хамгийн ихээр татаж байсан монгол цустай хоёр хүн байлаа. Нэг нь их эзэн Чингис, нөгөөх нь эмир Төмөр. Нэгдэхийг нь оросуудаар яаж ийгээд үзэн ядуулах, харин хоёрдахийг нь харин өөрийгөө шүтэн бишрүүлэхэд ашиглах далд санаа Сталинд тэр үед төрсөн гэдэг.
Зөвлөлт суртлын үзгэн зэвсэг Василий Янчевскийгээр /Ян/ “Чингис хаан”, “Бат хаан” гэсэн зохиолууд бичүүлж, Монголын их хаан түүний хөвгүүдийн түүхийг мушгин гуйвуулж, гутаан доромжилсных нь төлөө хэн бүхэнд хүртээд байдаггүй Сталины шагналыг1942 онд түүнд олгов. Харин дэлхий нийтэд гэтэлгэсэн аймшгаараа алдаршсан Алтан ордны улсын эзэнт улсын хаан хазгар Төмөрийн түүхийг дунд сургуулийн сурах бичгүүдэд хүртэл оруулж, алдар цууг нь магтан дуулж эхэлсэн байдаг. “Хорвоод ганцхан бурхан залардаг шиг газарт ганцхан хаан байх ёстой” гэж айлдсан Төмөр хааны үг Сталинд онцгой таалагдаснаас түүний онгоныг ямар үнээр боловч олохыг тэрээр доодуулдаа тушаажээ. Дундад Азиас Дорнод Европыг хүртэл асар уудам нутгийг довтлон эзэлсэн догшин хааны онгоныг олох онцгой эрх үүрэгтэй тусгай экспедицид оролцсон сүүлийн гэрч ЗХУ-ын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин М.Каюмов 2004 онд гарсан “Проклятие Тамерлана” баримтат кинондоо ингэж ярьсан байдаг.
“Бид хааны шарилыг нээн илрүүлэх ажилд 1941 оны 5 дугаар сараас орсон.Экспедицийн бүрэлдэхүүнд академич М.Корнязев тэргүүтэй нэрт эрдэмтэд оролцсон боловч би тэр үед узбек, араб хэлтэй, байсан учраас энэ экспедицийн голлох хүний нэг байлаа. Самаркандад байгаа их хаадын шарилыг хөндөх тушаалыг Москвагаас авангуут энэ алдарт ордны зузаан бетон шалыг цөмлөн хонгилд байрлуулсан хаадын бунхан руу нэвтэрсэн юм. Эхлээд Төмөр хааны хайртай ач хүү Хүлэгбөхийн шарилыг нээсэн.Хүлэгбөх бол тухайн үедээ алдарт одон оронч эрдэмтэн байсан бөгөөд Ислам шашины зан үйлүүдийг зөрчсөн хэргээр цаазлуулсан хүн.Дараа нь хүүгийнх нь шарилыг нээсэн.
Хамгийн сүүлд Төмөр хааны шарилыг нээх үеэс бидэнд түмэн бэрхшээл учирч эхэлсэн юм. Түүний шарилын хавтан дээр эртний перс хэлээр тодоос тод бичсэн зүйл байсныг тайлж унших хэрэгтэй болов. Төвөөс түүхч эрдэмтэд нэн удалгүй уг бичгийг тайлсан өгүүлбэрийг бидэнд ирүүлснийг үзвэл “Их хааны булшийг хэрхэвч хөндөж болохгүй, энэ зарлигийг зөрчих хэнийг ч аваас хамгийн хатуу цааз хүлээж байна...” гэсэн үгс байлаа. Экспедицийн эрдэмтдийн дунд санал бодлын зөрүү гарч зарим нь нээж болохгүй байх гэсэн айдасд автаж эхэлсэн учир Москва руу дахин утасдацгаалаа. Гэвч нэгэнт оройтжээ. Их хаан эмир Төмөрийн онгоныг Зөвлөлтийн эрдэмтэд их удирдагч Сталины зарлигийн дагуу олсон, удахгүй бүх зүйл тодорхой болно гэдэг мессеж орон даяар нэгэнт цацагдсан байв. Ингээд багийн хамт олон газрын доорхи хонгил дахь ажилдаа шуурхайлан орцгоосон.
Яг энэ цаг мөчид 1941 оны 6 сарын 21-ний өглөөний 6 цаг болж байлаа. Бид хамаг гэрэлтүүлгээ асаан хааны булшны дээр тавьсан хавхлаг зузаан гантигийг нээхээр оролдож байтал гар хийцийн өргөгч краны гинж нь өгөрсөн олс аятай энэ тэнүүгээрээ тасарсан учир бид бүгдээрээ элбэж хүч нийлүүлэн хавхлагийг см, см-ээр гулсуулсаар нээтэл булшин дотор нь юу ч байхгүй хоосон байлаа. Бид бүр алмайрцгаав.Хэн нэг нь булшны ёроолд тогтсон хуруу зузаан шороог гараараа самардтал доор нь зэрэгцүүлэн тавьсан хөндлөн гурван хавтан тэмтрэгдсэн. Түүний эхнийхийг нь онгойлготол ер бусын анхилуун үнэр гарч, эмэгтэй хүний чарлан дуу алдах аятай чимээ гаран бидний ашиглаж байсан хамаг гэрэл прожектор бүгд нэгэн зэрэг унтарсан юм. Багийнхан ажлаа зогсоогоод дээшээ гарч үдийн цайгаа уухаар болцгоов.
Хүн бүрийн дотор нэг л айдас түгшүүр бий болсон байлаа.Хэн нэг нь надад нутгийн гурван өвгөн уулзахыг хүссэнийг дамжуулав. Би тэдэнтэй уулзтал тэд “булшийг хэрхэвч нээж болохгүй учир нь энэ номонд хэрэв булшийг нээх юм бол их дайн эхэлнэ гэж бичсэн байна” гэж хэлсэн. Тэр номыг чинь үзье гэтэл “Судар араб хэл дээр бичигдсэн байгаа” гэв. Би уншиж чадна гэдгээ тайлбарлаад номыг авч яг тэр бичсэн хэсгийг нь уншвал үнэхээр тэр өвгөдийн хэлснийг бичсэн байв.Энэ нь урьд өмнө миний гартаа барьж байгаагүй хүнд том зузаан судар байсан. Би экспедицийн ахлагч Корнязевт энэ тухай дуулгалаа. Тэрээр хоёр эрдэмтний хамт нөгөө гурван өвгөнтэй уулзангаа учир зүггүй хэл амаар доромжлон хөөж явуулсан юм. Би санаа зовоод уучлал гуйх санаатай араас нь гарсан боловч тэд гудамжны булан тойронгоо усанд ууссан юм шиг алга болчихсон. Дараа нь өвгөдийг ч, тэр зузаан судрын ч тухай тэр хавийн иргэдээс сураглаад сураглаад олоогүй юм шүү.
Үдээс хойш бид ажилдаа эргэн орсон юм.Булшин дотроос үнэхээр агуу том хүний шарил гарч ирсэн. Бид шарилын яс бүрт нарийн үзлэг хийж зураг хөргийг авч тэмдэглэл хөтөлсөөр шөнө дөлөөр ажлаа дуусгаад энэ том гавьяагаа тэмдэглэж дуусаагүй шахам байтал маргааш өглөө нь буюу 1941 оны 6 сарын 22-нд радиогоор дайн эхэлснийг зарласан юм даа.
Ингээд би бараг тэр өдрөө цэрэгт татагдсан. Сталинградын фронтод дайны галын шугаман дээр зураглаачаар ажиллаж байх үедээ маршал Жуковтой биечлэн уулзан энэ тухайгаа ярьж нөхөр Сталинд яаралтай дамжуулж өгөхийг хүссэн юм”. гэж ярьсан байдаг.
ЗХУ-ын антропологич Герасимов гавлын ясных нь хэлбэр дүрсээр Төмөр хааны гадаад төрхийг сэргээх нөр их ажил дууссаны дараа шарилыг Узбекстан руу буцаахын өмнө хамгаалалттай онгоцонд ачиж фронтын галын шугаман дээгүүр нислэг үйлдсэн нь ямар учиртай байсан нь тодорхойгүй үлдсэн авч,тэнд байлдаж байсан ислам шашинтай цэргүүдийн эр зоригийгбадраах зорилгоор хийгдсэн гэж баталдаг. Ямар ч гэсэн Төмөр хаан түүний үр ач нарын шарилыг 1942 оны 12-р сарын 20-нд Самарканд дахь бунханд нь дахин залснаас хоёрхон хоногийн дараа Зөвлөлтийн арми анхныхаа ялалтыг Сталинградын дэргэд байгуулж, Германы 60 гаруй мянган хүнтэй армийг бут ниргэсэн нь түүхэнд баримт болон үлджээ.
Ш.Пүрэвсүрэн
“Хорвоогоор аялахуй” номноос
Сэтгэгдэл0
Ямар аймаар хэрэг вэ?
энэ түүхийг эрдэмтэд судалж бичсэн байдаг. Тохиолдол байж болох боловч үнэн юм билээ.Харин Хүлэгбөх, Үлэгбек хоёрын хувьд нэг л үг. эртний монгол хэлэнд о у эгшигийн өмнө P h авиа дуудагдаж байсан жишээ зөндөө бий.
BAS L MANAI OVOG DEEDES ,GEHDEE ALTAN ORD BISHEE ,TSAGAADAIN KHANT ULS GEVEL ZOHINO ...UR ACH NAR N ''MOGOL''-YN IKH ULSYG BAIGUULSAN ...MANAI HULEG KHANY JANJIN ,HET BUKH-YN AMIIG AVSAN MAMELYUKUUDYG YOSTOI UNSEN TOVROG BOLGOSON KHUN DEE
1941 оны 6 р сарын 22 нд радиогоор дайн эхэлснийг зарласан юм уу?
Зарласан юм мал минь. Түүх мэдэхгүй бол ядаж кино үз. Хөдөө маланцруудаар энэ хот дүүрчээ.
Чи одоо хунийг элдвээр хэлээд цухалдаад байдаг ямар донгио хуний оронцог вээ?! Чи ч хотод шар хад хавиар л байдаг байх ха ха ха! Эмээ цагт нь ууж бай, тэгвэл ингэж солиорохгуйш дээ эргуу минь!
uur yugaar dainiig zarlah ve de ula orin dayr dain ehelaen shu gj msjilgewh tsor gants arga
яаг зөв хэллээ. өөрийгөө хотын гэж боддог новш байна.70 н давхарт төрөөд шар хадаар дамжаад нарангийн энгэрт залрах нөхөр бна
Дэлхийн 2 дугаар дайнаас өмнө радио байгаагүй гэж бодож байдаг гарууд байх юм даа
Ene huduunuus shiljen iregsed haraaliig unen meregjiliin heleh yumaa tee orchin gj ih nuluutei yumaa
yag orosruu dairsan hugtsaa ni bhaa
Сонирхолтой түүх шүү. Төмөр Алтан ордын хаан байгаагүй, Цагадайн улсын хаан байсан. Мин гүрэнтэй байлдах бэлтгэлхийж байгаад нас барсан. Хүлэгбөх биш Үлүгбек гэж нэрлэдэг. Манайхан бүр нэрийг монгол болгох гэж оролддог нь буруу. Үлүг гэдэг бол том, нүсэр гэсэн түрэг үг. Энэ үг монголд ганцхан нэрэнд үлдсэн нь Үлэг гүрвэл буюу асар том гүрвэл гэсэн үг. Тухайн үед үлэг гэдэг үг хэрэглэдэг байсан байх. Бөх гэж өөрчлөх ч утгагүй. Бэхи, бек цол монголд байсан шүү дээ. Үлүгбек гэх нь зөв, гайхамшигт одон оронч. Бусдаар бол сайхан түүх болжээ. Энэ номыг олж унших хэрэгтэй юм байна даа. Олон сонин тэмдэглэл бий гэж найдна.
Uleg tom gej mongol bdg shoo. Uleg gurvel gedeg bizdee .tureguud mongolchuudaas ikh ug zeeldsen yum biler. Kipchak - dund mongol helnii toli gej bdg . Ter toli deer mongol ugneed dandaa tureg hel ruu zeeldsen bdg
Yag ene tuhai barimtat kino uzej bsan ym baina
odoo neg hunduh yumsan
hahaha, heniig hentei bailduulah nuu?
За боль доо, шарилыг хөндөөгүй бол дайн эхлэхгүй байх байсан гэх гээд байна уу? Тэрэн шиг худлаа юм байхгүй шүү.
Iim domog baidag l yum. Yer ni dogolon Tumur ix aimshig uldesen xun yum shig bgam. Ur ach nar ni Babur gej xunii ued Enetxegiig ezelj ix mogul ulsaa baiguulj baisan yum bileem xarin sayxan garsan ix mogul nomd Babur xan uuriigee tureg gej xelex durtai baisan gej bx yum. Tumuriig ch gesen tureg xun bsan gedger ni oilgoj xulej abch baisan ch Tumuriin bunxan der garval ugsaag ni mash todorxoi bichsen bsan gedeg. Samarkandad bdag gur emir bunxan ni baisar atal erj xaisan gedeg bol xudlaa baix. Anduraa bizde.
Tomoriin shariliig 1941.6.22nd bish tuunees 2 honogiin omno neesen.oros ruu dovtloh gitleriin tushaal 1941.6.10 nd etssiin bdalaar buyu germanii ertnii narnii bayar 6.22 nd dovtolno geed garchihsan bsan.beltgelee bazaachihsan bsan.tomoriin shariliig 1942.12 sard bish 1941.10 sard butsaaj hiisen.ter ued stalingradad yalagdah yalah ni todorhoi boloogui bsan stalingradad 1943.2 sard yalalt baiguulsan.
Tutanhamonii shariliig neesen erdemted tun udalgui uhetsgeesen ni pharaonii haraal bsan gedeg domog bdag.gehdee ene domogt ene erdemted bugdeeree 70 aas deesh nasalsaniig chimeegui ongordog.pharaonii mumig neehed oroltsson hamgiin suuliin hun 40 jiliin daraa buyu 1963 ond 84 nastaidaa uhseniig ch chimeegui ongordog.
ter neg hun Uleg gej zuv helsen baihaa, harin bek bish behi geh bolov uu mongoloor, Sorhagtun behi gedeg shig
behi gevel gunj gesen ug. bek bish l de bas Hulegbuhki l bh
Төмөр (Монгол бичиг: Temuer.png Тэмүр), мөн Доголон Төмөр (Перс: تيمور لنگ Тимүр-э-ланг) нь Монголын барулас омгийн ноёны хүү болох Төмөр нь Бухар хотоос баруун өмнөд зүгт орших Кеш хотод (Узбекстаны өнөөгийн Шахрисаба хот) бяцхан омгийн захирагчийн гэрт төржээ. Багадаа зүүн хөлөө гэмтээж доголон болсноос Доголон Төмөр гэж түүхэнд мөнхөрчээ. Хүүхэд байхаасаа цэргийн хэрэгт амьдралаа зориулахаар шийдэж дасгал сургуулилт хийж 12 настайгаас эцгээ даган дайн байлдаанд оролцож эхлэжээ. Доголон Төмөрийн цэрэг дайны болон удирдах авьяас чадвар нь залуу наснаас нь тодорчээ. Тэрээр 1361 онд Чингис хааны удмын Тогтох ханд хүчин зүтгэх болж удалгүй ханы хүү Ильяс Хожийн зөвлөхөөр дэвшин Кашкадарьиний (мужийн) захирагч болж тэр үед Барлас омгийн иргэдээс бүрдсэн цэргийн багтай болсон байлаа. Гэтэл Доголон Төмөрийг Тогтох хан хавчин гадуурхах болсноор тэрээр жаран цэрэг дагуулан оргож Бадахшаны ууланд бүгэжээ. Тогтох хан түүний араас зуу шахам цэрэгтэй баг явуулсан ч отолтод орж хүйс тэмтрүүлжээ. Эрх мэдлийн төлөө тэмцэлд зориг шулуудан боссон Доголон Төмөр Туркмен омгийн морин цэрэг захирч Балх омгийн захирагч, болон Самаркандын эмир Хусейн нартай холбоо байгуулж голдуу Узбек иргэдээс бүрдсэн Тогтох хан, түүний хүү И.Хожи нартай дайтажээ. Улмаар өөрийн холбоотон Самаркандын эмир Хусейнд ч дайн зарлажээ. Удалгүй Дундад Азийн томоохон хотуудын нэг болох Самарканд хотыг эзлэн авч нийтдээ 100 мянга орчим цэрэгтэйгээс 80 мянга орчим нь хот, цайз хамгаалдаг Токлук ханы эсрэг байлдаж, байлдаанд хатуужсан хоёр мянган морин цэргээ удирдаж Тогтох ханы цэрэгт хэд хэдэн удаа цохилт өгч 1370 онд Сырь мөрний нөгөө эрэг хүртэл элдэн хөөжээ. Шаруф ад-дина Али Иести "Төмөр хаан "Зафар-нама" баярт оролцож байгаа нь". Самарканд,1628 он Энэ үеэс хойш Доголон Төмөр дайн, байлдаан хийхдээ хүний санаанд багтамгүй арга заль хэрэглэх болжээ. Тэрбээр Тогтох ханы цэргийг удирдаж байгаа хүү И. Хожийн нэрийн өмнөөс цайзуудын захирагч нарт хариуцсан цайзаасаа цэргээ авч Сыр мөрний цаад эрэгт гарах хуурамч тушаал өгч цайзуудыг эзгүйрсэн хойно нь бүгдийг нь дараалан булаан авчээ. 1370 онд Монголын олон аймаг, омгийн баян, язгууртан ноёд хуралдай хийж Чингис хааны удмын Кобул Шах Агланыг ханаар сонгосныг ДоголонТөмөр хүлээн зөвшөөрсөнгүй, цэргийн хүчээ Монголчуудаар бэхжүүлж мөн онд Амударья, Сырдарья мөрнүүдийн хооронд орших Мавераннаром мужийн эмирээр өөрийгөө өргөмжилж Самарканд хотыг нийслэлээр зарлаж нүүдэлчин омгуудын язгууртнууд, лалын шашны дээд лам нарын дэмжлэгтэйгээр Чингис хааны үр садын нэрийн өмнөөс бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлжээ. Газар нутгаа тэлэх байлдан дагуулалт хийхээр төлөвлөж юуны өмнө армийн зохион байгуулалтыг боловсронгуй болгохдоо Монголчуудын байлдааны туршлага, баримталж байсан арга тактикийг их судалжээ. Доголон Төмөр чин үнэнч, байлдах ур чадвар төгс 313 дайчдынхаа хамт эрх мэдлийн төлөө тэмцлийг эхэлж тэд нар дотроос 10-ыг нь аравтын дарга, 100-г нь зуутын дарга, сүүлчийн 100 хүнийг мянгатын даргаар томилж бусдыг нь шадар жанжнаа болгожээ. Аравтын дарга нарыг цэргүүдээр сонгуулж зуут мянгатын дарга нарыг биечлэн тохоож ” Ташуур, бороохойноос захирах нэр хүнд, хувийн үлгэр жишээч байдал тун чухал” гэж тэднийг сургамжилж байв. Аравт, зуут, мянгатын цэргүүд нь морины өнгө зүс, өмсөж байгаа хуяг дуулга, туг, хувцасны өнгөөрөө хоорондоо ялгарч байжээ. Чингис, Бат хаадын цэргээс ялгаатай нь Доголон Төмөр цэргүүддээ дайны олз хувааж өгдөг байсан төдийгүй тогтмол цалин олгодог байжээ. Жагсаалын цэрэгт 2-4 морь олгоно, гэхдээ урамшуулын хэмжээг цэргийн албаны амжилтыг нь харгалзан хүртээнэ. Түүнээс гадна байлдаанд үзүүлсэн гавьяаг нь үнэлж жагсаалын өмнө сайшаах, цалинг нь нэмэх, үнэт бэлэг, үнэт зэвсэг олгох, албан тушаал дэвшүүлэх, Баатар, Эрэмгий зоригт гэх зэрэг цол чимгээр урамшуулдаг байлаа. Тэрчилэн алдаа гаргавал цалинг нь багасгах зэрэг шийтгэл мөн ногдуулдаг байсныг нь дурдах нь зүйтэй. Доголон Төмөр армийнхаа гол цөм болох морин цэргийг хөнгөн, хүнд гэж хувааж хөнгөн морин цэрэг нь нум, 18-20 сум, сумны 10 зэв, сүх, хөрөө, шөвөг, зүү, бугуйл, ундны усны хүүдий, морьтой байх хийгээд 19 хөнгөн морин цэрэг аяны үед нэг морин тэргэнд эд зүйлсээ ачиж явна, торгон хүнд морин цэрэг нь дуулга, төмөр хуяг, илд, нум сум, хоёр морьтой байна, таван хүнд морин цэрэг дайн байлдааны үед нэг тэргэнд жад, сэлэм, бороохой зэрэг эд зүйлсээ ачиж явдаг байна. Түүнээс гадна отолт, бүслэлт хийх, уулархаг газарт байлдааны ажиллагаа явуулах зориулалт бүхий тус бүр нь гучин сум бүхий нумтай хөнгөн морин цэрэг бас байжээ. Доголон Төмөрийн байгуулсан гүрэн Доголон Төмөр эмир туршлагатай цэргийн даргын хувьд найдвартай хамгаалалтад онцгой анхаардаг, морин цэрэг дайралт хийхэд тохиромжтой, бэлчээр сайтай, ундны усны эх булаг сайтай газрыг зориуд сонгож тулалдаан хийдэг байв. Цэргээ байлдааны журамд байрлуулахдаа, сум тавихад наранд нүд гялбахгүй байхаар зохицуулж нөөцөнд ихээхэн цэрэг үлдээдэг байжээ. Байлдааныг хөнгөн морин цэрэг эхэлж дайсан руу суман мөндөр буулгасны дараа морин цэрэг дараалан дайралт хийж эцэст нь нөөцөө оруулна, ” Арав дахь дайралт ялалт авчирна.” гэсэн зарчмыг баримталдаг байв. Доголон Төмөр эмир байлдан дагуулалтаа 1371 онд эхэлж 1380 он гэхэд есөн удаагийн аян дайнаар узбек иргэд оршин суудаг, өнөөгийн Афганистаны дийлэнх нутаг дэвсгэрийг эзлэн эрхшээлдээ оруулж эсэргүүцэл үзүүлсэн дайсны цэргүүдийн толгойг тасдаж пирамид босгож байв. Доголон Төмөр 1376 онд Чингис хааны удмын Тохтыхмаш жанжинд Алтан Ордны улсын хаан болоход нь цэргийн туслалцаа үзүүлсэн ч цаадахь нь хожмоо ачийг нь бачаар хариулж их хор учруулсан ажээ. Нийслэл Самарканд хотоо үнэт эрдэнэсээр дүүргэж эзлэн түрэмгийлсэн орнуудаас нийтдээ 150 мянга гаруй уран гартан авчирч гоёмсог ордон харш бариулж тэдгээрийг Монголын цэргийн байлдан дагуулалтыг харуулсан зургаар чимэглэж байжээ. 1386 онд Кавказ руу дайн хийж Тифлис хотын ойролцоо болсон тулалдаанд гүржийн цэргийг бут ниргэн нийслэл хотыг нь түйвээж хөрш орших Армянийг явуут эзлэжээ. 1388 онд Хорезмийн хаант улс ширүүн эсэргүүцэл үзүүлсэн ч Монголын морин цэргийн удаа дараагийн дайралтыг тэссэнгүй, удсангүй бууж өгчээ. Гэвч Доголон Төмөр бууж өгснийг нь эс харгалзан нийслэл Өргөмч хотынх нь бүх оршин суугчийг хүйс тэмтэрчээ. Энэ үед Жейхун (Амудырья) мөрний эрэг дагуух бүх нутаг Памирийн уулнаас Аралын тэнгис нутгийг Доголон Төмөр эмир эрхшээлдээ оруулсан байв. 1839 онд Балхаш нуурын зүг Семиречья нутагт, өнөөгийн Казакстаны өмнөд нутаг руу аян хийж дараа нь Персийн эзэнт гүрний нутаг руу хөлгийн жолоог залах үед нь Алтан Ордны улсын Тохтамыш хаан эмирийн нутагт халдаж хойд нутгийг нь түйвээж байгаа тухай мэдээ авч нийслэл Самарканд хотдоо буцан ирж томоохон дайнд бэлтгэж эхлэжээ. Доголон Төмөр эмир Алтан Ордны улс руу 1389, 1391, 1394- 1395 онуудад нийтдээ гурван удаа аян дайн хийж тухай бүр нар төөнөсөн хээр талаар 2500 километр зам туулж байв. Харин сүүлчийн удаа Каспийн тэнгисийн баруун эрэг дагуу Азербайжений нутаг, Дербент цайзаар дайрч явжээ. 1391 оны долоодугаар сард Кергель нуурын дэргэд болсон шийдвэрлэх тулалдаанд хоёр талаас тус бүр 300 мянга орчим цэрэг оролцож Доголон Төмөр эмирийн цэрэг ялж Алтан Ордны улсын нийслэл Сарай хотыг эзлэн түйвээсэн ч тус орны нутгийг эрхшээлдээ авсангүй, нутаг буцжээ. 1395 онд Алтан Ордны улсыг дахин түйвээсний дараа Оросын нутагт хүрч хилийн Елец хот-цайзыг эзэлж түймэрдсэний дараа яагаад ч юм буцан явжээ. 1392-1398 онуудад Перс, хөрш орших Кавказын чанад дахь нутгийг түрэмгийлэхдээ 1394 онд Патила хотын ойролцоо Персийн Мансур шахын их цэрэгтэй томоохон байлдаан хийж дайсны хориглолтын төв хэсэг рүү морин цэргийн дайралт хийсэн нь бүтэлгүйтэж нөөцөнд байсан хүнд морин цэргээ тулалдаанд оруулж байж сая нэг дийлжээ. Энэ ялалтын үр дүнд Персийн эзэнт гүрнийг бүрэн эрхшээлдээ оруулжээ. Персийн зарим хот, мужид Монголчуудын эсрэг гурван удаа томоохон бослого гарахад тухай бүр зэвсгийн хүчээр дарж хот, сууринг нь түймэрдэж оршин суугчдыг нь толгой дарааллан хүйс тэмтэрч байжээ. 1398 онд Энэтхэгт нэвтэрч ялагдашгүй гэгдэж байсан Мератх хот- цайзыг бүсэлж газар доогуур нух ухаж эхлэсэн нь удааширахад залгамал шат ашиглан хотод нэвтэрч бүх иргэнийг нь хядсаны дараа цайзын хэрмийг нураажээ. Ганг мөрний эрэг дээр болсон нэгэн тулалдаанд Монголчууд морьтойгоо усанд орж Энэтхэгийн усан флотын усан онгоцууд руу дайрч нум сумаар усан цэргүүдийг алж 48 голын завь, усан онгоцыг нь булаан авчээ. 1398 оны сүүлчээр Дели хотод дөхөн очиж Махмуд Туклакийн удирдсан цэргийг бут ниргэж хүн ам олонтой, баян хотыг оргүй тонон дээрэмдэж тээвэрлэж болох эд зүйлсийг нь Самарканд руу илгээж бүх байшин барилгыг нь нураан газрын хөрстэй тэгшилж деличүүд төрөлх хотоо бараг зуун жил хөдөлмөрлөж байж сая нэг сэргээн босгож чадсан билээ. 1398 онд Панипат хотын дэргэд болсон тулалдаанд олзлогдсон зуун мянган энэтхэгийн цэргийг цөмийг нь алж байлаа. Доголон Төмөр 1400 онд Сири улс руу аян дайңд мордохдоо, урьд нь эзлэсэн байсан Месопотамийн нутгаар дайрч Апеппо (өнөөгийн Халеб хот) хотын ойролцоо хийсэн тулалдаанд сирийн эмирүүд удирдсан туркийн цэргийг талд ялж дараа нь хот-цайзыг эзэлж мөн л үнсэн товрог болжээ. Сирийн нийслэл Дамаск хотыг 1401 оны нэгдүгээр сарын 25- нд эзэлж үнэтэй цайтай бүхнийг нь нийслэл Самарканд хот руу зөөж амьд үлдсэн хорин мянга орчим иргэдийг мөн цааш харуулжээ. Сирийг эзлэсний дараа туркийн эсрэг дайн эхэлж хилийн Кемак цайз, Сивас хотыг эзэлж Туркийн нэгдүгээр Баязид султанаас энхийн хэлэлцээ хийлгэхээр элч ирүүлэхэд тэднийг айлгах зорилгоор 800 мянган цэргийнхээ жагсаалыг харуулж байв. Удсангүй Кизил- Ирмак голыг гаталж нийслэл Анкара хотыг бүслэв. 1402 оны зургаадугаар сарын 20- ны өдөр Ангара хотын хажууд болсон 300 мянган цэрэг, Энэтхэгээс авчирсан 32 байлдааны заантай Монголын цэрэг Туркийн талын хөлсний Крымийн Татар, Серб болон Оттоманы эзэнт гүрний олон ард түмний төлөөлөгчдөөс бүрдсэн 200 мянган цэрэгтэй тулж дайсны хоёр жигүүр рүү хийсэн морин цэргийн дайралт, тэрчилэн 18 мянган Крымийн Татаруудыг урвуулан авснаар ялалт байгуулжээ. Дараа нь тэнгисийн эргийн Смирна хотыг эзэлж Дундад Ази руу хөлгийн жолоо залахдаа зам зуур Гүржийг байлдан дагуулжээ. Үүний дараа хөрш орших орнууд нь байлдан дагуулалтаас нь эмээж эрхшээлд нь орсноо мэдэгдэж ихээхэн татвар төлбөр өгдөг болжээ. Тухайлбал 1404 онд Египетийн султан, Византийн эзэнт гүрний Иоанн хаан Доголон Төмөр эмирт асар их бэлэг ирүүлж байв. Чингис хааны цэргийн байгуулалтын уламжлалыг үргэлжлүүлж асар их цэргээ чадамгай удирдаж байснаар аугаа их байлдан дагуулагч Доголон Төмөр том эзэнт гүрэн байгуулж чадсан юм. Хятад руу аян дайн хийхээр бэлтгэж байхдаа 1405 онд өөд болж гэрээслэл ёсоор нь эзэнт гүрний нутаг дэвсгэрийг нь хуваан авсан хөвгүүд нь хоорондоо дайтаж амьд үлдсэн цорын ганц залгамжлагч Шарук нь 1420 онд Самарканд хотод эмирээр заларчээ.
103,229,122,211 танд баярлалаа, товч сонирхолтой мэдээлэл оруулж өгсөнд.
Таньд баярлалаа
Mash ih bayarlala tand
Энд байгаа сэтгэгдлүүдийг хараад монголчууд, ялангуяа компьютер хэрэглэж мэдэж байгаа арай дөнгүүрүүд нь ийм тэнэг болсон гэдгийг харах ямар гунигтай юм бэ. Жирийн нэг цуу яриаг огт эргэлзэхгүйгээр үнэмшин хөөрцөглөх нь бид ерөөсөө хэдэн үеэрээ огт үл ангижрах сэтгэхүйн тураалд орсны шинж гэмээр.
уучлаарай энэ цуу яриа биш. яг болсон явдал. гэхдээ мэдээж тохиолдол байж бас болно л доо. юун тураал мураал. тутанхомоны шарил, доголон төмөрийн бунханыг нээсний дараа болсон үйл явдалууд хачин жигтэй болов ч болсон явдал юм шүү. харин тайлбарууд нь янз бүр байж болно.
Ноён уулаар оролдоод үзээрэй. Тэр Зүүн хараагийн ойролцоох Гачууртын алтны уурхай бас л шүншигтэй газрыг орвонгоор нь эргүүлж байна даа. 570 жийптэй 50 гаруй машиныг гүйцэж түрүүлнэ гэдэг хэцүү юм билээ. Байгаль эх хариугаа авдаг л юм даа. хүүхээ.
Noen uuliig uhsan hymyysiig yahiig n harya
эхнээсээ өнхрөөд л бна шү дэ, тэд.
Пүрэвсүрэн гуай ч мундаг бичлэгтэй шүү. Сайхан ч хүн шиг санагддаг.
Одоо Ноён уул буюу Гацууртын ордыг ухаж хаадын булш хөндөж гай зовлон дуулах гээд байгааг таслан зогсоох ёстой.
НОЁН УУЛААР ОРОЛДВОЛ ИХ ХУРЛЫН ГИШҮҮД КАНАДУУДААС НЭЛЭЭН ОЛОН НӨХӨР ҮХЭХ БАЙХАА УМ МАНИ БАДМИ ХУМ
Тэгэх болтугай.
olsoj undaalsanch ovgodiin bulsh uhaagui hagaraldan baildsan ch haadiinhaa hergesuur tonoogui alt mongonii toloo uul usaa buzarlaagui altan amia eh nutgiinhaa toloo orgoson modon iljigent teluulsen ch mongoloo zaraagui manjiin shorond tamluulsan eh ornoosoo urvaagui sum hiidee shataalgaj sudar nomoo ustaguulj lam naraa hyaduulsanch moskowagiin shorond tamlagdsan ch erh yamband shunaagui ovog deedsiin min suns onoodriin toriig harval...
saihan heljee
olsoj undaalsanch ovgodiin bulsh uhaagui hagaraldan baildsan ch haadiinhaa hergesuur tonoogui alt mongonii toloo uul usaa buzarlaagui altan amia eh nutgiinhaa toloo orgoson modon iljigent teluulsen ch mongoloo zaraagui manjiin shorond tamluulsan eh ornoosoo urvaagui sum hiidee shataalgaj sudar nomoo ustaguulj lam naraa hyaduulsanch moskowagiin shorond tamlagdsan ch erh yamband shunaagui ovog deedsiin min suns onoodriin toriig harval...
harin tiimee huurhii muu ovgod.
ter hodoonii geed bga transheni bolowsrolgvi neg amitan mongolchuud bvgd l nvvdelchin bga odo boltol gedgee medej awah heregtee
Tumur haan aimshigtai hargis hun bsan gej tuuhend gardag gehdee chinges haani udmin hun gek bodoj yblaa bish yum bna ashgui dee
Түүх ч тэгээд тухайн үед, тухайн газар үйл явдал дээр байсан амьд хүн байхгүй л бол хаашаа ч хөрвөж, хөрвүүлж болох осолтой, эрсдэлтэй ШУ юм шиг санагддаг юм.. гэхдээ манайхан ч бас олон талаас нь уншиж судалж, дүгнэж цэгнэдэг болжээ мундаг байна.. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил бөлгөө.. Аугаа эх орны минь алтан түүх залгамж халаа болсон залуус бид бүгдээр дамжин өртөөлөх болтугай..
Dogolon Tumur Chingis khaany udamyn hun bish uchraas uuriiguu hezeech haan gelgui, eemir gedeg baiv. Harin hamaatnuudaa Chingisiin udmynhantai suulgaj hurgen gedeg baisan ni yavsaar Gurkhaan bolson gedeg. Ikhe Mogulyg baiguulsan Babur harin etsegeeree Chingis Khaany udam, eheeree Tumur Emirin udmyn hun baisan gedeg.
Доорхи холбоосоор орж Төмөр хааны тухай оросын баримтат кино үзээрэй. Би Монголынхоо түүхийг мэдэхгүй юм, судална аа, Монгол бичигээ ч суръя. https://www.youtube.com/watch?v=AtUbl8lUTA8
Ай даа өвөг дээдсүүд минь шийтэгдэг бол энэ алт болон ашигт малтмалын шуналын хараалд автан улс орны байгал. усыг бохирдуулж байгаа буруу санаатангуудыг хараан шийтгэж өгнө үү.Гэмгүй эх орноо гэсэн ард олныгоо хамгаалж зэмээс хэлтрүүлэнэ үү.
Bd erno bh estoi ym bairanda bh estoi gj yridagdaa ulna terni adilar mororo l baimar bna hedhen hun amtai bj hchneench ih gazra uhaj muahai bolgowdo ulna ene hun amd zow ashglawal ganzhan ord gzar hangalttai baimarl bhin ymar 3 terbum hun amtai hytad uls 300 say irgentei orsin holbooni uls bga bhsde 3 say irgentei morin del deer namirch osson mongol gdg nereer omogshj ywah ulsuud shuude
аймаар юм
энэ хорвоод болох эс болох зүйлс маш олон харин хүмүүс маш их шунал сониуч зангаасаа болж үхлийн үүдийг нээдэг