sonin.mn

МОСКВА. /zolotonews.ru/. Британи, Австралийн хамтарсан “Rio Tinto” группын охин компани болох “Turguiose Hill” компани техникийн саатлын улмаас гуравдугаар улиралд алт боловсруулах үйлдвэрийн шалган нэвтрүүлэх хүчин чадал буурсантай холбоотойгоор энэ онд Монголын “Оюутолгой” алт зэсийн төсөлд олборлохоор төлөвлөж байсан алтны хэмжээг 10 хувиар бууруулжээ.

“Minnigweekly” сэтгүүлд бичиж буйгаар, эвдрэл гэмтлийг зассан бөгөөд одоогийн байдлаар алт боловсруулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна гэж “Оюутолгой”-н хяналтын багц хувьцааг эзэмшдэг “Turguiose Hill” компани мэдээлжээ. Гэхдээ жилийн эцсийн дүнгээр “Оюутолгой”-д 550-600 мянган унц алт олборлох төлөвтэй байна. Урьд нь 600-700 мянган унц алт олборлоно гэж төлөвлөж байжээ.

Үүнээс гадна, Монголд  улс төрийн нөхцөл байдал хүнд байгаатай холбоотойгоор 5,4 тэрбум долларын өртөг бүхий “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж магадгүй гэж тус компани мэдээлсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж:
montsame.mn