sonin.mn

 

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар НҮБ-ын Гамшиг, эрсдэлийн менежментийн зөвлөх мэргэжилтэн Терри Жегглийг энэ сарын 7-ны өдөр хүлээн авч уулзлаа.
 
 
Уулзалтын үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар манай улсад гамшиг, эрүүл мэндийн онцгой байдлын эрсдэлийг бууруулах тал дээр хийж байгаа ажил, тулгамдсан асуудал, ЭМЯ-ны бодлого, хэтийн төлвийн талаар товч танилцуулсан юм.
 
 
Зөвлөх Терри ЭМЯ-наас Шуурхай удирдлагын төвийг байгуулж гамшиг, эрүүл мэндийн онцгой байдлын эрсдэлийг бууруулах, салбарын уялдаа холбоо, зохицуулгыг сайжруулах талаар ЭМЯ-аас хийж байгаа цогц арга хэмжээ, санаачилгыг өндрөөр үнэлж байлаа.
 
 
Улмаар ирэх 6 дугаар сард ЭМЯ-тай хамтран гамшиг, эрүүл мэндийн онцгой байдлын эрсдэлийн менежментийн чиглэлээр удирдах ажилтны хүрээнд зөвлөгөөн зохион байгуулах хүсэлтэй байгаагаа Төрийн нарийн бичгийн даргад уламжлав.
 
 
Тус уулзалтад ЭМЯ-ны Яаралтай ба түргэн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Баярмаа, ДЭМБ-ын Шинэ, сэргэж буй халдварын тандалт, хариу арга хэмжээ хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа, НҮБ-ын хөтөлбөрийн зохицуулагч Мартин Расоролцов нар оролцов.