Улсын маань нийслэл Улаанбаатар өвөлдөө утаатай, зундаа өмхий. Асуудлыг бид улирлын чанартай мартаж, санана. Өвөлдөө агаарын бохирдлыг анхаарлын төвд авч үздэг болсон 2011 оноос хойш 140 гаруй тэрбум төгрөгийн төсөл, хөтөлбөрийг төр засаг утааны эсрэг тэмцэж хэрэгжүүлжээ. Энэ мөнгөөр утаагүй зуух, түлш үйлдвэрлэж үзлээ. Автомашины янданд шүүлтүүр тавих гэж туршиж, айлуудыг цахилгаан эрчим хүчээр халаалтаа шийдэх санал тавив. Гэвч дорвитой үр дүнд хүрсэнгүй. Биднийг мартаж санаж, хэлэлцэж байх хооронд агаарын бохирдолтой холбоотой эх, ургийн эндэгдэл, зүрх, судасны өвчлөл газар авч гаарлаа. 1999-2016 онд агаарын бохирдолтой шууд холбоотой амьсгалын тогтолцооны өвчин 26.6, зүрх судасны өвчин 18.1 хувиар нэмэгдсэн тухай эрүүл мэндийн статистик мэдээллээс харж болно.
..Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судалгааны баг АНУ-ын Беркелей дэх Калифорнийн их сургууль, БНСУ- ын Сөүлийн үндэсний их сургуулийн судлаачидтай хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг судалжээ.
Судалгааны үр дүн 0-5 насны буюу бага насны хүүхэд Улаанбаатарын утаа, тоосжилтын нөлөөнд хамгийн их өртдөгийг тогтоожээ. 2014 онд 120 хүүхэд, 1200-1300 том хүн агаарын бохирдлын улмаас өвдөж, нас барсан гэсэн таагүй мэдээг тус судалгааны багийнхан өгөв. Хүүхэд халуурч, ханиалгаж, уушгины хатгалгаа тусч байвал агаарын бохирдол хурцаар нөлөөлж эхэлсний дохио гэнэ. Харин томчууд Улаанбаатарын тоосжилт, утаа буюу агаарын бохирдлоос шалтгаалж, уушгины хавдар, зүрхний шигдээс, тархины харвалтын аль нэгээр өвчилж нас барах болжээ. Цаашдаа Улаанбаатарын утаа, агаарын бохирдол одоогийн хэмжээндээ үргэлжилбэл, өвчлөл, нас баралтын тоо эрс нэмэгдэнэ гэдгийг судлаачид онцлов.
Сүүлийн жилүүдэд 1-5 насны хүүхдийн уушги хамгийн их гэмтэж байгааг эмч нар хэлсэн юм. Бага насны хүүхдийн дархлаа гүйцэд тогтоогүй, уушгины системийн тогтолцоо бүрэн гүйцэт хөгжөөгүй байдаг тул бронхит, сүрьеэ зэрэг өвчлөлд амархан өртдөг байна. Өндөр хөгжилтэй орнуудад сүрьеэ, уушгины өвчин судлалын нэгдсэн эмнэлэг ажилладаг бол манайд байдаггүй. Харин дүүргийн эмнэлгүүдэд сүрьеэгийн эмч, тасаг л бий. Гавьяат эмч, клиникийн профессор Д.Мянгаа “Ийм утаатай орчинд яаж цоо эрүүл уушгитай хүн байх юм. Ямар нэг зовиур шаналгаагүй ч гэсэн уушгины өвчлөлтэй л байгаа. Дийлэнх нь гуурсан хоолой бөглөрөх өвчин буюу бронхиттой. Одоо цоо эрүүл уушгитай хүүхэд байхгүй" гэсэн юм.
Нийслэлийн 220 мянган сурагчийн 9000 нь буюу таван хувь нь уушгины архаг бронхиттой, сүрьеэгийн далд халдвар тээгч болоод буйг хүүхдийн нарийн мэргэжлийн эмч Л.Сарантуяа хэллээ. АШУҮИС, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран уушгины бронхит, сүрьеэгийн судалгаа явуулжээ. Тус байгууллагынхан нийслэлийн 15 сургуулийн 8-13 насны 9000 хүүхдэд сүрьеэгийн далд халдварыг илрүүлэх судалгаа хийсэн байна. Судалгааны эхний үр дүнгээр сурагчдын 10 хувь нь сүрьеэгийн далд халдвартай, гэр хороололд амьдардаг хүүхдүүдийн 30 хувь нь халдвар тээгч байжээ. Түүнчлэн судалгаанд оролцуулсан хүүхдүүдийн заримынх нь уушгины уг өргөссөн, булчирхай нь томорсон, хамгийн гол нь уушгины зураглал тодорч, бронхиттой болохыг оношилсон байна. Тэдгээр хүүхдүүдийн уушги 20 жил тамхи татсан хүнийхтэй ижил байсан нь эмч нарт эмзэглэх сэтгэл төрүүлжээ.
Сүүлийн жилүүдэд ураг өсөлтгүй болох, зулбах, дутуу болон амьгүй төрөх нь олширсон. Зөвхөн зулбаж, амьгүй төрснийг аваад үзвэл хэдэн зуугаараа тоологдож байна. Үүн дээр өсөлтгүй жирэмслэлт, дутуу төрөлт, үр хөндүүлснийг нэмж тооцвол жил бүр хэдэн мянган иргэнээ бид энэ хорвоод хөл тавиулалгүй буцааж байгаа гэсэн үг. Үүнээс хамгийн анхаарал татаж буй нь хүүхэд амьгүй төрөх нь олширсон явдал юм. Эрүүл саруул бойжиж байснаа гэнэтхэн зүрх нь зогсч, хэвлийдээ бүтчихэж буй нь агаарын бохирдолтой шууд холбоотой, Өсөлтгүй жирэмслэлт өмнө нь ховор тохиолдцог байсан бол сүүлийн гурван жил эрс нэмэгдэж одоо хэвиин үзэгдэл мэт болоод байгааг эмч, мэргэжилтнүүд анхааруулах болов. Өсөлтгүй жирэмслэлтийн 50-аас илүү хувь нь агаарын бохирдолтой шууд холбоотой байна.
Өвлийн улиралд нийслэлийг бүрхэн манантуулж, хоолой гашуун оргиулсан хорт утаа эхийн хэвлий дэх ургийн жинг 138.2 граммаар бууруулж, эрхтэн тогтолцоог гэмтээх болон эндэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Тодруулбал, агаар дахь хүхрийн давхар исэл 30.48, азотын давхар исэл 42.96, нүүрстөрөгчийн дутуу исэл 29.96, том ширхэгг тоосонцор 34.88 граммаар ургийн жинг бууруулж хэвийн жинг алдагдуулдаг аж. Ургийн жин алдагдсанаар хүүхдийн зүрхний цохилт удаашрах, эрхтэн тогтолцоо доголдох зэрэг ноцтой эрсдэл үүсч шууд амь тасрах нөхцөлд хүргэдэг. Үүгээр ч зогсохгүй эхийг үргүй болгох, цаашлаад амь насанд нь нөлөөлөх аюул хөшигний цаана үлддэг байна.
Түүнчлэн нүүрснээс үүдэлтэй агаарын бохирдол үр зулбах, зүрхний өвчин, элэгний хавдар, астма, уушгины үрэвслийн суурь болдог тухай эмч нар сануулж байна. Тухайлбал, үр зулбалтын хэмжээ тавдугаар сард 1000 төрөлт тутамд 23 байсан бол арванхоёрдугаар сард 73 болж өсдөг аж.
Өнгөрсөн онд Монгол Улсын хэмжээнд 18316 “иргэн”-ийг эхийн хэвлийгээс нь буцаасан гунигт мэдээ байна. Улсын хэмжээнд амьгүй төрсөн мянган ураг тутмын 6.8 хувь нь өсөлтгүй байсан бол нийслэлд 7.8 хувь нь өсөлтгүй жирэмслэлт гэсэн тооцоог гаргажээ. Энэ мэтчилэн агаарын бохирдлоос болж олон мянган хүүхэд нас барж, эрүүл мэндээрээ хохирч байна. Хотын агаарыг бохирдуулж буй гол хүчин зүйлийн нэг нь дулааны цахилгаан станц. Дулааны станцууд жилдээ 3.6 сая тонн нүүрс шатаадаг. Энэ нь өвлийн улиралд цаг тутамд 4.5 сая шоо метр утаа, 4.14 тонн үнс, 6.762 кг хүхэрлэг хий агаарт хаядаг байна. Мөн хотын 450 гаруй нам даралтын уурын зууханд жилд сая гаруй тонн нүүрс шатааж, гэр хорооллын 180 мянга гаруй айл өрх жилдээ 700 мянга гаруй тонн нүүрс, 200 гаруй мянган шоо метр мод түлшиндээ хэрэглэдэг гэсэн судалгааг холбогдох байгууллагаас гаргажээ. Гэтэл ганцхан тонн нүүрс шатаахад арван хүний бүтэн жилийн турш амьсгалах хүчилтөрөгчийг устгадаг аж. Улаанбаатарт жилдээ 5.2 сая тонн нүүрс шатааснаас хотын агаар дахь угаарын хий буюу нүүрсхүчлийн дутуу ислийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 2-4 дахин нэмэгддэг гэж бодохоор нийслэлчүүдийн маань уушги ямар болж буйг төсөөлөхөд даанч бэрх.
Б.Мөнх-Эрдэнэ
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
Сэтгэгдэл0
Хэн та нарыг утаатай хотод амьдар гэсэн юм. Хөдөө рүү явж амьдраач. Утаатай газар амьдраад эрүүл мэндээрээ хохирч байгаа бол өөрийн чинь хохь биз дээ.
Хадөөнийхниыг хөөж явуулаагүй цагт утаа багасна гэж бодохын ч хэрэггүй Улаагбаатар бол 800000 хүн л амьдрах боломтой хот Одоо бол Улаанбаатар гамүишын байдалтай болсон Гол буруутан нь 19Канадын тэрбумтан, түүний эхнэрийн цогцсыг байрных нь хонгилоос олжээ98 оноос хойших хотын дарга нар.
Миний коммент дундуур юу ороод ирэвээ???Канадын тэрбумтаны цогцос ч шэх шиг !! ! УГ НЬ ХОТЫГ ИЙМ БОлгосон буруутан нь 1998 оноос хойших хотын дарга нар гэж бичсэн байсан юмсан!
Savage Garden - Truly Madly Deeply Зэрлэг цэцэрлэг - Үнэхээр, солиотой, гүнзгий I'll be your dream, I'll be your wish Би чиний мөрөөдөл байх болно, би чиний хүсэл байх болно I'll be your fantasy Би чиний уран зөгнөл байх болно I'll be your hope, I'll be your love Би чиний найдвар байх болно, би чиний хайр байх болно Be everything that you need Чамд хэрэгтэй тэр бүхэн байна I'll love you more with every breath Би чамайг амьсгал бүрээс илүү хайрлана Truly, madly, deeply do Үнэхээр, солиотой, гүнзгий хий I will be strong, I will be faithful Би хүчтэй байх болно, би баталгаатай байх болно 'Cause I'm counting on Яагаад гэвэл би найдан хүлээж байна A new beginnin' Шинэ эхлэл A reason for livin' Амьдарч байгаа шалтгаан A deeper meanin', yea Лав утга, тийм And I want to stand with you on a mountain Мөн би уулан дээр чамтай зогсохыг хүсэж байна I want to bathe with you in the sea Би чамтай далайд усанд орохыг хүсэж байна I want to lay like this forever Би энэн шиг үүрд байхыг хүсэж байна Until the sky falls down on me Тэнгэр миний дээр унах хүртэл And when my stars are shinin' brightly in the velvet sky Мөн хамба хилэн тэнгэрт миний одод тодоор гэрэлтэхэд I'll make a wish to send it to Heaven Би хүслээ бүтээгээд, энийг диваажинруу элгээх болно Then make you want to cry Тэгээд чамайг уйлахыг хүсүүлсэн The tears of joy for all the pleasure in the certainty Баярын нульмис бүгд мэдээжийн хэрэг аз жаргалынх That we're surrounded by the comfort and protection of Тэр би тохь тухтай мөн хамгаалалтаар хүрээлэгдсэн байна The highest powers in lonely hours Ганцаардсан үеүдэд хамгийн их хүчнүүд (Lonely hours) (Ганцаардсан үеүд) The tears devour you Нульмис чамайг зовоож байна And I want to stand with you on a mountain Мөн би чамтай уулан дээр зогсохыг хүсэж байна I want to bathe with you in the sea Би чамтай далайд усанд орохыг хүсэж байна I want to lay like this forever Би энэн шиг үүрд үлдэхийг хүсэж байна Until the sky falls down on me Тэнгэр миний дээр унах хүртэл Oh can't you see it baby? Өө, чи энийг харахгүй байна уу хонгор минь? You don't have to close your eyes Чи өөрийнхөө нүдийг аних хэрэггүй 'Cause it's standin' right before you Яагаад гэвэл энэ бол чиний өмнө, баруун талд зогсож байна All that you need will surely come Чамд хэрэгтэй тэр бүхэн гарцаагүй ирнэ Uhh hu yea Өө өө тийм I'll be your dream, I'll be your wish Би чиний мөрөөдөл байх болно, би чиний хүсэл байх болно I'll be your fantasy Би чиний уран зөгнөл байх болно I'll be your hope, I'll be your love Би чиний найдвар байх болно, би чиний хайр байх болно Be everything that you need Чамд хэрэгтэй тэр бүхэн байна I'll love you more with every breath Би чамайг амьсгал бүрээс илүү хайрлана Truly, madly, deeply do Үнэхээр, солиотой, гүнзгий хий (I love you) (Би чамд хайртай) Huh huh Өө өө I want to stand with you on a mountain Би чамтай уулан дээр зогсохыг хүсэж байна I want to bathe with you in the sea Би чамтай далайд усанд орохыг хүсэж байна I want to lay like this forever Би яг энэн шиг үүрд үлдэхийг хүсэж байна Until the sky falls down on me Тэнгэр миний дээр унах хүртэл And I want to stand with you on a mountain Мөн би чамтай уулан дээр зогсохыг хүсэж байна I want to bathe with you in the sea Би чамтай далайд усанд орохыг хүсэж байна Well I want to live like this forever Сайн яг энэн шиг үүрд амьдрахыг хүсэж байна Until the sky falls down on me Тэнгэр миний дээр унах хүртэл Huh huh uhh Өө, хөө, өө Yea uhh huh La la la duh duh huh Ла ла ла дүү дүү хөө La la la duh duh huh Ла ла ла дүү дүү дүү Uhh hu Өө өө
Хятадын эрлийз бүдүүн данжаад дарга нарын сармис чинжүүтэй унгас хий нүүрсний утаанаас хэд дахин илүү хортой.Тэдний бөгсний нүхэнд шүүлтүүр тавих хэрэгтэй.
утаа монголчуудыг үхүүлж цөөрүүлэх гэсэн гадаадын эдийн засгийн алуурчдын бодлогын хэрэгжилтийн үр дүн мөн. улс төрч нэртэй луйварчид алуурчдын энэ бодлогыг бодитой хэрэгжүүлж байна. эрлэгдорж хүсээгүй жирэмслэлт гэдгийг хийрхэн сурталчилж сая гаруй ирээдүйн иргэдийг маань устгаж хэлмэгдүүлэв. сангийн сайд гэж хөөрөгч маань утаагүй түлш гэж хийрхээд зөвхөн өрөө баяжиж иргэд хохирч үлдэв. манай улс төрч нэртэй новшнууд энэ мэтээр монголчуудыг цөөлөх гэсэн гадаадын эдийн засгийн бодлогыг бодитоор хэрэгжүүлж байна
Amisgalax agaar ni xortoi attach setgeliinxee xor idex xoolniixoo xorond xordoj MONGOLCHUUD maani sonoj bna daa
Монголчууд та нар ямар хятадууд шиг газар нутагтаа багталцахгүй байгаа биш. Том газар нутагтаа гуравхан сая хүнтэй байж энэ утаатай хотод юунд дурлаж амьдардаг байнаа. Албатай юм шиг утаатай хот руу нүүж ирчихээд дараа нь утаанд хордлоо үхлээ хатлаа гээд балаарах хэрэггүй. Хөдөө эрүүл агаарт амьдраад хичээх юм бол хөдөө амьдрал байгаа шүү дээ.
ene utaa bid narin amidarlig hunuuj bn!!!!!!!!
ene utaa bid narin amidarlig hunuuj bn!!!!!!!!