Ардчилсан намын Онц Их Хурал 2026 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр болох гэж байна.
Уг хурлыг ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Чингэлтэй дүүргийн АН-ын дарга асан Ж.Сугарсүрэн, Нийслэлийн АЗХ-ы дарга асан З.Өлзийбаяр тэргүүтэй тус намын гишүүд зохион байгуулж буй аж.
Уг хурлын тов гарахтай зэрэгцэн, Ардчилсан Намаас мэдэгдэл хийн, "Ардчилсан намын Онц их хурал 2026 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулагдана гэх мэдээлэл нь албан ёсны бус болохыг мэдэгдэж байна.Намын төв байгууллагуудаас Онц их хурал зарлан хуралдуулах шийдвэр гаргаагүй бөгөөд уг хурлыг Ардчилсан намаас зарлаагүй болно.
Иймд намын гишүүд, дэмжигчид та бүхэн баталгаагүй мэдээлэлд автахгүй байхыг хүсье." гэсэн юм.
Хариуд нь Ардчилсан Намын Онц Их Хурлын зохион байгуулагчид: "Ардчилсан намын Үндсэн дүрмийн үзэл баримтлалд “Хувь хүний эрх чөлөө, улс төрийн эрх чөлөө, шударга ёсны эрх чөлөө, үндэсний эрх чөлөө”-г эрхэмлэн дээдэлнэ хэмээн тунхагласан байдаг.
Гэтэл өнөөдөр намынхаа энгийн гишүүдийн эвлэлдэн нэгдэх хүсэл эрмэлзэл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг “баталгаагүй, ташаа мэдээлэл” гэх мэдэгдлээр үгүйсгэж болиулахыг санаархаж буй нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.10, 16.16 дахь заалтаар иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрхэд О.Цогтгэрэл тэргүүтэй ардчилсан намын удирдлагууд ноцтой халдаж байна!
Ардчилсан намын удирдлага намынхаа тамгыг барьж болох ч гишүүдийнхээ эрх, эрх чөлөөг боомилох эрхгүй гэдгийг сануулъя!" гэсэн тайлбар хийсэн аж.АН-ын Онц Их хурал зохион байгуулагчдын хэлж буйгаар энэ оны хавар болсон АН-ын дотоод сонгууль МАН-ын гишүүдийг намдаа кампаничлан элсүүлж, санал өгүүлсэн маш их будлиантай сонгууль болсон. Энэ бүхнийг хариуцлагыг АН-ын удирдлагууд хүлээх ёстой гэнэ.
Мөн эх сурвалжуудын хэлж буйгаар АН-ын Онц Их хурлаар О.Цогтгэрэлийг огцруулах асуудал яригдах бололтой.
Э.Солонго
Бямба - 11 сарын 14,
2026
Сэтгэгдэл17
Хурцтай ОИХ гэгчид эгэл жирийн гишүүдээс нэгдэх хүн байхгүй . Хурцтай юмнаас сэжиглэнэ ш дээ . Хурцтай хамааралтангууд АН- аас салан тусгаарлаж , чөлөөтэй эвлэлдэн нэгдэх бол бидэнд хамааралгүй ...
Зика, Женко хоёр Орос эздээсээ шинэ даалгавар аваад АН-ыг сам арч эхэллээ. Ээдээ мөн ч……
Элбэгдоржийн нэр нөлөө мундаг байна шүү
Элбэгээ алсаас удирдаад байна уу даа
бейсэн гэж хасаг өвөөгөө намын даргаа болгооч эсвэл тэр жоондоос оо болгочих тэгвэл таарна ард түмэн их дэмжинэ шүү ардчилсан намаа
бейсэн гэж хасаг өвөөгөө намын даргаа болгооч Чингисийн өргөмөл хүү гээ биз дээ тэр хасаг эсвэл тэр жоондоос оо болгочих тэгвэл таарна ард түмэн их дэмжинэ шүү ардчилсан намаа
АН-д монгол ард түмэн олон сонгуулиар "маш муу" гэсэн дүн тавьсан шүү дээ. Аргагүй л юм ойлгодоггүй маш хөлдүү хүмүүс юмаа. АН, МАН тарж ард түмэнд гай тарихаа болих хэрэгтэй шүү дээ.
Хэн дуртай нь салаад нам байгуулаад яваачдээ. Үеийн үед Монголчууд ийм л байсан хойшид ч ийм л байна. Хоншоортой аавын хүү гэж байдаггүй хойшид ч бий болохгүй. Улсаа намаа бодож байгаа юм биш. Тэсэж үлдэх гэсэн эцсийн хорогдох байр хайгчид.
Хэн дуртай нь салаад нам байгуулаад яваачдээ. Үеийн үед Монголчууд ийм л байсан хойшид ч ийм л байна. Хоншоортой аавын хүү гэж байдаггүй хойшид ч бий болохгүй. Улсаа намаа бодож байгаа юм биш. Тэсэж үлдэх гэсэн эцсийн хорогдох байр хайгчид.
Хэн дуртай нь салаад нам байгуулаад яваачдээ. Үеийн үед Монголчууд ийм л байсан хойшид ч ийм л байна. Хоншоортой аавын хүү гэж байдаггүй хойшид ч бий болохгүй. Улсаа намаа бодож байгаа юм биш. Тэсэж үлдэх гэсэн эцсийн хорогдох байр хайгчид.
Хэнд хамаатай юм. Эх орноосоо урвасан Баярцогт гэдэг хүнийг дарга болгоод залчихсан явж байгаа. Тэрийгээ намын даргаа болгочих. Тэгээд бас нэг эх орноосоо урвасан урвагч Элбэгдорж даргаараа АНУ аас удирдуулаад явцгаахгүй юу.
Тараач ээ новшнууд аа
Хурцад АН-г задлах. бутаргах ямар ач холбогдол байна. Шинжлэх ухаанч. төр ямарч боловсролгүй хүнээс намыг удирдах онцгой ур чадвар гарна шэж байхуу? даа
"Ардчилал гэж юм дэлхийд хаана ч байхгүй" Дональд Трамп/АНУ н ерөнхийлөгч/ Огт байхгүй юмыг байгаа мэтээр олон нийтийн тархийг угааж төр засгийн эрх мэдэлд хүрэх бол террорист гэмт хэрэг юм.Монголчууд АН г түүхийн шүүхэд дуудаж дүүжлэх ёстой.
Mash zuv
Цогтгэрэлд энэ намыг авч явах зангараг, нуруу, царай, мэдлэг боловчрол, дуу хоолой юу ч алга.
АН бүтэхгүй ээ, ккк. Баруун зүүнээрээ нийлээд "НАМ" байгуулдаг гаж ёсыг, ёстой л "зөвхөн Монголдоо..." л үзэж байна. ха ха. 28 оны оны сонгуульд та нар явахгүй ээ...