Иргэд олон нийттэй харилцах “11-11” төвд тусгай шугам нээж, гаалийн ажилтнуудын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл авах үйл явц үргэлжилсээр байна.
ЗГХЭГ иргэдээс ирсэн мэдээллийн нууцлалыг хадгалж, судалж шийдвэрлэх чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Тодруулбал:
“Нэр бүхий компанийн импортын хүнсний бүтээгдэхүүнийг сүүлийн таван жилийн турш шинжилгээгүйгээр гаалиар оруулж ирж байна. Албан тушаалаа ашиглан, ёс зүйгүй үйлдэл гаргаж буй гаалийн байцаагчийн хамаарал бүхий этгээд нь гаалийн бүрдүүлэлтийг хууль бусаар хийдэг. Нэг гэр бүлийн ашиг сонирхол нийтийн эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй байна” гэх агуулгатай гомдлыг нэр бүхий иргэн мэдээлжээ.
Мөн төлбөрийн баримт байхгүй гэж иргэнийг хууран мэхэлж, оруулж ирсэн бараанд нь өндөр үнэлгээ тогтоосон, иргэн, аж ахуйн нэгжид үйлчлэхдээ хүнд суртал гаргадаг нэр бүхий гаалийн байцаагчийг сэлгэх зэрэг мэдээллүүдийг иргэдийн зүгээс ирүүлжээ.
Тусгай шугам нээснээс хойш иргэдээс ирүүлсэн мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт өдөрт нь хүргүүлж, дүн шинжилгээ хийлгэж байна. Улмаар тодорхой хэмжээний баримт бүхий зарим мэдээллийг нарийвчлан нягталж, хуулийн байгууллагад шилжүүлэхээр зэхэж байна.
Нийгэмд шударга ёс тогтоох, баялгийн хулгай, авлига албан тушаалын гэмт хэргийн эсрэг тэмцлийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газар тусгай ажлын хэсэг байгуулсан.
Энэ хүрээнд гаалийн байгууллагад хийсэн хяналт шалгалтаар авлига, албан тушаалын ноцтой хэргүүд илрээд буй.
Үүнтэй холбогдуулан өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2025.12.05/ Ерөнхий сайд Г.Занданшатар Улаанбаатар хот дахь Гаалийн газарт ажиллаж, гаалийн байгууллагад эрс шинэчлэл хийх, албан тушаалын эрсдэл өндөртэй 50-70 байцаагчийг яаралтай ротацид оруулах, хууль зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл гаргасан албан хаагчид шуурхай хариуцлага тооцох дүгнэлт гаргах зэрэг үүрэг өгсөн юм.
Мягмар - 12 сарын 16,
2025

Сэтгэгдэл16
Dear Mongols: Reform and modernization of institutions. Legislative branch is working for thieves by legalizing all sorts of wrongdoing.Remove all of them.Kleptocrats are enemies of the people. Sincerely Iron Leader the Great
ОТГОНЖАРГАЛЫН ЭГЧ БИЛ ҮҮ, НЭГ ДААМ ГАРСАН АВГАЙ ГААЛИЙГ АТГАДАГ ГЭЖ БИЧИГДЭЭД БАЙЛ УУ???
Татварынхныг хэзээ шалгах вэ? Ногоон Чойжоо,Сэлдий Дэлгэрсайхан нар маш олон татварын байцаагчид байр бэлэглэдэг гэдэг,.Ямар учраас байр бэлэглэдэг юм бэ?
НААД Р.ОТГОНЖАРГАЛЫН ЭГЧ ЯРИГДААД БАЙСАН ДАА, ТЭР ЯАСАН БЭ?
МАН-ын бүдүүн данжаадууд болох Хүй Сюй Жанг,Занг Дао Шао, День Хуар ,Сү Бао Тао нар сахал Эрдэнэбилэг, Баясгалан гэсэн хужаагийн эрлийзүүдээр монголчуудыг дээрэмдүүлж тонуулж байна.. Сэрцгээ өмхий үхэрнүүд ээ..
С.БАЯР ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭГ БАТАЛСАН 2009 ОНЫ 10 ДУГААР САРЫН 9-НД ДАРААХ ҮГИЙГ ХЭЛЖЭЭ: "Бид Оюутолгойн төслөөс Монголын талд ногдох үр өгөөжийг нэрлэсэн үнэ цэнээр 53 хувьд хүргэхээр тохиролцоонд хүрч чадлаа. Оюу толгойн төслийн бэлтгэл ажлын үе шатанд 4000-5000 хүн ажиллаж, шууд болон шууд бус байдлаар 10000 ажлын байр шинээр бий болох юм. Төслийн ашиглалтын шатанд 2500-3500 хүн ажиллах бөгөөд эдгээрийн 90 хувь нь монголчууд байх юм; Уурхайн үйл ажиллагаа эхэлснээр манай улсын экспортын хэмжээ 2-2,5 тэрбум ам доллараар нэмэгдэж, гадаад валютын маань улсын нөөц арвижина; Жилд дунджаар 580 гаруй сая ам долларын татварын орлого улсын төсөвт орж, төслийн үргэлжлэх хугацаанд нийт татвар, орлого 29 гаруй тэрбум ам долларт хүрч, төсвийн орлогын найдвартай эх үүсвэр буй болж, эдийн засаг, нийгмийн олон чухал асуудлыг шийдвэрлэх таатай нөхцөл бидэнд бүрдэнэ;
Р.ОТГОНЖАРГАЛЫН ЭГЧ!!!
“Оюутолгой”-н сонсгол гурван өдөр болж, Баасан гаригт дуусна. Уг сонсголыг зохион байгуулсан УИХ-ын Хянан шалгах түр хороог О.Батнайрамдал ахлаж буй. Сонсголын үеэр олон асуудал яригдсан ч огт хөндөгдөөгүй ганц сэдэв нь “Рио Тинто”-гоос “Эрдэнэс Оюутолгой” компанид өгсөн $20 сая. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн 10-р сард нэгэн ноцтой баримт олон нийтэд дэлгэсэн нь “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Рио Тинтогоос $20 сая авах гэрээ байгуулаад $1.9 саяыг нь Их Британийн хоёр хүнтэй компани руу шилжүүлсэн” гэх мэдээлэл. Тэрбээр “Тухайн компаниас нь "Монгол хаан" жүжгийн гадаад сурталчилгааг хийсэн гэх тайлан ирсэн. “Эрдэнэс Оюутолгой” компани хууль бусаар албаны нууцын тамга дарсан гэдгийг тагнуул тогтоочихсон" гэж байв. Тэгвэл энэ асуудлаар хуулийнхан Лондон руу ниссэн байна. Цагдаа, хуулийнхан мөрдөн шалгах явцдаа $20 саяыг хууль бусаар зарцуулсан маш ноцтой хэргийн мөрөөр орсон байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 11-р сард дахин мэдээлэхдээ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 9-р сарын 9-ний өдрийн байгууллагын нууцад авсан мэдээлэл нь хууль зөрчсөн. Нууц тамга дарагдах ёсгүй нээлттэй мэдээллийг нууцад авсан байна гэж Тагнуулын байгууллагаас 130 хуудас нууцын дардастай баримтыг ил гаргахыг дэмжсэн. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар "Эрдэнэс Оюутолгой" компанид шилжүүлсэн $20 саяар 11 багц гэрээний хүрээнд зарцуулсан нь баримтаар нотлогдож байгаа. Маурис гэх хувь хүнтэй 2021 оны 10-р сарын 1-нээс 2022 оны 10-р сарын 31-ний хооронд нэг өдрийн ажлын хөлсийг 5500 фунт, сарын 55000 фунтаар тооцож, бонус нь $3 сая байх нөхцөлтэй гэрээ байгуулсан. Бонусын төлбөрийн 15 хүртэлх хувьтай тэнцэх төлбөрийг захиалагч өөрийн үзэмжээр олгож болно гэж гэрээндээ заасан. Нийт 715 мянган фунт стерлингийн гэрээ хийсэн.
Ричард Боули гэгчтэй өдрийн 2200 фунт, сарын 33000 фунтын гэрээ байгуулсан байна. Бонус нь мөн $3 сая. Бонусын төлбөрийн 15 хүртэлх хувьтай тэнцэх төлбөрийг захиалагч өөрийн үзэмжээр олгож болно гээд нийтдээ 420 мянган фунт стерлингийн гэрээ хийсэн. “Аттикус” компанитай 2022 оны 3-р сарын 21-нээс 2023 оны 3-р сарын 21-ний өдөр хүртэл гэрээ байгуулсан. Эхний зургаан сарын төлбөр гэж $500 мянгыг шилжүүлсэн. Үүнээс $305 мянга нь халааснаас гарах шууд зардал (pocker money) нэртэй байсан. 2023 оны 1-р сарын 1-нээс 2023 оны 7-р сарын 1 хүртэл хугацаанд “Аттикус” компанид ахиад $500 мянга шилжүүлсний $320 мянга нь халааснаас шууд гарах зардалд зарцуулсан байна. Мөн 2023 оны 3-р сарын 16-нд дахин гэрээ хийж, $200 мянгыг “Аттикус”-т шилжүүлсэн. Тус компанитай 2023 оны 10-р сарын 1-нээс 2024 оны 7-р сарын 1 хүртэл дахин $500 мянгаар гэрээлсэн. Үүний $140 мянга халааснаас шууд гаргах зардал өгсөн.
“Аттикус” компанид Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Оюутолгойн мөнгөнөөс нийтдээ $1.2 саяын гэрээ байгуулсан. Үүний $770 мянга нь халааснаас гарах зардалд өгсөн. Гэх мэдээллийг Б.Энхбаяр сайд дэлгэсэн. Тэрчлэн, “Оюутолгой" ХХК-аас "Эрдэнэс Оюутолгой" ХХК руу шилжүүлсэн $20 саяын зарцуулалт болон компанийн байрыг худалдан авсан асуудлаар "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг хойшлуулашгүй ажиллагаагаар 48 цагийн хугацаагаар Мягмар гаригийн орой баривчилсан. Түүнийг саатуулсан 48 цагийн хугацаа өнөөдөр орой дуусгавар болох юм. Э.Ганхүү нь 2024 оны 2-р сарын 28-ны өдөр тус албанд томилогдож очсон агаад $20 саяын нууц гэрээний асуудал түүнийг захирлаар очсоны дараа болсон хэрэг юм.
гаалийн байцаагч нарыг сэлгэн ажиллуулдаг үүнийг зогсоож шинэ хүмүүсээр сэлгэх хэрэгтэй. ялангуяа хятдаас орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнд тавих хяналтыг сайжруулж лаброторийн шинжилгээнд хамруулсны дараа олгож баймаар юм. Хүнсний зүйл ямар ч баталгаа алга.
гаалийн байцаагч нарыг сэлгэн ажиллуулдаг үүнийг зогсоож шинэ хүмүүсээр сэлгэх хэрэгтэй. ялангуяа хятдаас орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнд тавих хяналтыг сайжруулж лаброторийн шинжилгээнд хамруулсны дараа олгож баймаар юм. Хүнсний зүйл ямар ч баталгаа алга.
байр орон сууц барьж өгнө гэж хөгшид хүүхэд сургуулын сурагч оюутны цуглуулсан мөнгийг аваад байр чгүй мөнгө ч гүй буцааж мөнгөө авъяа гэхэд өхгүй байнаа
хүмүүс мөнгөө өгчихөөд байргүй их хохирч байна гранд маршал гэдэг сэлбийн зуслангийн уулын амны их газрыг авсан эрхэт онгол хүмүүсийн мөнгө аваад байр ч гүй мөнгө чгүй байна их хурал засгийн газар хуулиа гаргаачээ их шалгалт явуулаачээ бамбарууш кафе юун кембрид сургууль улсын пионерийн зусланг сүйтгэлээ олигархуудын хөрөнгийг хурааж ард түмнийг хохиролгүй болгоочээ
орос гуравдугаар сургуулийн эцэг эх оюутан сурагчидын сургуульдаа ойр баригдаад 8 сард дууссан барилгын ажлыг үл мэдэгдэх шалтгаанаар зогсоож хадгаламжийн хүйтэй мөнгөө өгсөн эцэг эх хохирол амсаж энэ барилгын дотор засал хийгдэх эсэх нь тодорхой бус боллоо орос сургуулийн гадуур байсан орсын таван давхар есөн давхрын гадуур нар халхалсан тувтан 25 давхрууд баригдсан номуун хотхон ч баригдсан нар салхи халхлаагүй АВИЛГАЛ БАЙР ЭНЭ КОМПАНИАС НЭХЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ Орос хэл орос хүнийг үзэн ядаад энэ орос сургуулийн хүүхдийн байрыг бариулахгүй гээд байгаа юм уу орос сургууль эсэргүүцээгүй байх хот түгжрээтэй тул хүүхдээ холоос зөөхгүй гэсэн бэлтгэл болон дээд ангид сурч байгаа хүүхэдтээ зориулсан байр гэж хөрөнгө оруулсан хууль гаргаж өгнө үү