Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (“СВО”) 3 жил 11 дэх сар руугаа (тасралтгүй 1391 өдөр шөнө) дөхөж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс Путины ойрын олигарх найз Сергей Пугачёв, эдийн засгийн бодлогынх нь зөвлөх асан Андрей Илларионов, оросын зохиолч Борис Акунин, Төрийн Думын экс-депутат КГБ-гийн хурандаа Геннадий Гудков, оросын нийгмийн зүтгэлтэн хатагтай Евгения Альбац, улс төр судлаач хатагтай Екатерина Шульман, Путины Ерөнхийлөгчийн сонгуулийн экс-өрсөлдөгч Михаил Ходорковский нарын зэрэг дан орос иргэдийн ярьснаас хөрвүүлж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын редакцын байр суурь огт тусгагдаагүй болно.
Путин бол XXI зууны лидер биш, бүр XVIII зууны эзэнт гүрний “Царь” төрхөөр амьдрахыг хүссэн–“Би Оросын алдагдсан нутаг дэвсгэрийг буцаан авчирч байна”. Украинд өдүүлсэн дайн нь XXI зууны орчин үеийн дайн биш, ердөө Эзэнт гүрнээ сэргээх гэсэн сүүлчийн үлгэр домгийн цуст хядлага.
Зөвлөлт Холбоот Улс Эзэнт гүрэн байсан нь үнэн, бүхэл бүтэн 70 жилийн турш зовон байж ёстой төгс төгөлдөр нийгмийг байгуулсан боловч уналт нь хэдхэн 7 хоногт шуураад өнгөрсөн. Эзэнт гүрэн аажмаар суларсаар гэв гэнэт л нурдаг. Одоо манай Орост яг тэр нь тулаад ирлээ. XXI зуунд төмөр хөшиг татаж болохгүй, хэзээ ч бүтэхгүй гэдгийг Путин ойлгосонгүй хэмээн оросын сөрөг хүчний сэхээтнүүд ам уралдан бичиж, дүгнэж, түгээж байна. Сайтуудад ийм мэдээлэл эрс олширлоо. Энэ тухай нэр бүхий орос эрхмүүд дор өгүүлжээ. Оросын өөрийнх нь шүү! Сергей Пугачёв бол Путины нэн ойрын дотно найз төдийгүй Кремлийг дотроос нь нэвт мэдэх, Орос дахь засаглалын системийг нэвт судласан, одоо Израильд орогнон буй. Кремлийнхний үнэн нүүр царай төрхийг илчилсэн яриа, бичлэг цөөнгүй байна. Энэ дайн дэглэмийн хувьд занга болж хувирлаа, Украин дахь сунжирсан мөргөлдөөн Орос орныг ба дэглэмийг дотроос нь идэж илжрүүлж байна.
Путины хүрээллийнхэн дотроо хагарчихсан, системийн дотор айдас нүүрлэсэн, хамаг ресурс нөөцөө шавхсан, одоо Кремль өөрийнхөө өдүүлсэн дайныхаа үр дагаврыг хянаж чадахаасаа өнгөрсөн.
Ингэхэд Украин дахь дайн нь Украинд гэхээсээ Оросын эрх баригчдын хувьд маш том аюул болж хувирсан, гэтэл Кремль нийгэм ба элитүүдээсээ энэ үнэнийг нуух гэж чадлаараа хичээлээ, хэрэв үнэн дэлгэгдвэл дэглэм нурж эхлэх ба дайны төгсгөлийг фронт дээр биш, Оросын дотоодын хямрал шийдэх гэж байна–С.Пугачёв.
Андрей Илларионов Путиныхээ дэглэм нуралтынхаа сүүлчийн дуслыг амсаж байна хэмээн шууд бичжээ. Яриа хэлэлцээ мухардсан, нууц схем дампуурсан, Кремлийн спецоперац нь дайн болж өргөжөөд тэр дайнаасаа гарч чаддаггүй, дайныхаа барьцаанд Орос орноо тавьчихсан, одоо зайлшгүй финал тулгараад ирлээ. Путины буй болгосон систем хага үсэрч байна, энэ систем алдаа гаргалаа л бол үхлийн алдаа болж хувирна. Ойрын саруудад Путиныг юу хүлээж байгааг нууцлаад нэмэргүй болсон гэжээ.
Зохиолч Борис Акунин энэ дайны финалын тухай элдэв прогноз хийдэг. Түүнийгээ тэсрэх аюултай хэмээн өөрөө тодорхойлдог. Путины алдаа юу вэ? Түүхэнд Оросын Царь хэрхэн нурж унаж байсантай яг зэрэгцэнэ, дайны төгсгөл одоо шийдэгдчихээд байна. Гэвч Кремльд нууцалсаар байна. Оросын хувьд шоок болох учраас. Украин дахь дайн, Путины араншин, Барууны хандлага, Оросын ирээдүй гээд бүгд одоо нэг дор ил боллоо. 2025 он гарцаагүй тийм түүхийн он боллоо. Одоо Путин дайнаа зогсоож хүчрэхгүй. Империйн эргэлтгүй нуралт 2032 онд тохиож, Оросын төрт улсын түүх өндөрлөнө гэж би өмнө нь бичиж байсан бол одоо нүдний өмнө илээр тэр үйл явц өрнөж байна.
1.Би 2022–2025 оноор нэг мөчлөг авсан.
2.Путины дэглэмийн сүйрэл гарцаагүй.
3.Украин дахь дайн гэхэд л 2022 онд үр дүн нь тодорхой байсан.
4.Би бүр тэр үед л хүчнийхэн болон суртал нэвтрүүлэгчдэд анхааруулж байсан. Путины блицкриг гэгчийг эвдсэн 5 хүчин зүйл байсныг би 2022 онд анхааруулж байсан.
Анхааруулсны дагуу л үйл явц нүдэн дээр өрнөж байна–Б.Акунин.
Ил ярилцаж болохгүй гэж Кремлиэс хатуу хориглосон эрх мэдлийн доторхи нууц зөрчлийг хурандаа Геннадий Гудков хөнджээ. Элитийн гол бүлэглэл болох хүчнийхэн, засаг захиргааныхан, олигархи кланууд ганц л зүйл дээр санал нэг байна. Юу гэвэл Путины залгамжлагч дээр санал нэгдэж, засгийн эрх шилжүүлэх үйл явцыг эхлүүлэх.
Путин айлгаж чадаж байгаа ч эрх мэдлээ эрчтэйгээр алдаж, системээ хянаж хүчрэхгүй байна. Дотоодын хагарал бутрал дэглэмийн гол аюул боллоо. Путинд ямар залгамжлагч хэрэгтэй вэ гэвэл Орос орныг аврах бус, гол нь Путиныг амар тайван орхих, ял үрүүлэхгүй тийм л залгамжлагч хэрэгтэй.
Завсрын Ерөнхийлөгч гэх албан тушаалтан байж болно, үүнийг элитүүд судалж байна, гэхдээ завсрын ч бай, шилжилтийн ч бай тэр Ерөнхийлөгч дайныг зогсоож л таарна. Байлдаад ялахгүй нь тодорхой. Бас элитүүд төрийн эргэлт хийх магадлал өндөр. Учир нь 25 жилийн турш зовон байж босгосон вертикаль систем нь ганц гаранттай (тэр нь Путин) тул Путин унаа л бол тэр босоо тогтолцоо амархан хугарна, нуран унах болно гэжээ.
Кремлийнхний аливаа алдаа нь үхлийнх байх болно гэдэг дээр хатагтай Евгения Альбац байр сууриа илэрхийлжээ. Ерөөсөө Путины системд оноох үхлийн ял гэсэн үг. Путин дайн явуулах гэж аргаа барж цөхөрч байна. Эдийн засаг унаж байна. Фронт дээр гацсан, “Энх тайвны төлөвлгөө” хоосон цаас болж хувирсан, тэгэхдээ энэ дайны финал нь Путины хувьд бие хүний финал байх болно.
Системийн дотоодод маш том бодит паник буй болчихсон байхад нуусаар л байна. Нефть нь санкцанд орсон, чипийн дефицит нь оросын армийг хөдөлгөхгүй болгосон, хэлэлцээ хийх тухай бардак яриа нь Оросын сул доройн шинжийг агуулсан. Орост хүч гэж алга болж байна.
Одоо Путинд дайны пауз нэн чухал, үүнийгээ Баруунаас царай алдан гуйж байгаа нь ч ил болсон. Одоо Путины дэглэм хүчээр айлгаад хүчээр тогтоод байгаа юм биш, зүгээр л инерцэн дээрээ тогтож байна. Харин энэ инерц нь яг одоо дуусч байна. Дайн дуусдаг, Орос орныг юу хүлээж байна вэ–Е.Альбац. Хатагтай Екатерина Шульман ч Путины механизмыг илчлэн буруушаажээ. Дэглэм эргэлтгүй уруудах замдаа орсон.
Фронт дээр давшилт баларсны дараа юу харагдав.
1)Захиран тушаах босоо тогтолцоо (вертикаль) задарч байна,
2)бүс нутгууд Москвагийнхаа эсрэг янз бүр саад тээг тавьж байна,
3)хүчнийхэн хоорондоо мөргөлдөхөд дөхлөө,
4)дайндаа тавих хяналтаа алдаж байна.
Кремлиэс улс орныхоо удирдлагыг яагаад алдах дөхөж байна вэ? Засгийн эрхийн шилжилт гэдгийг л далдуур ярьцгааж байна. Системийн дотоодод зөвхөн түүнд бэлтгэж байна. Гэхдээ дэглэм нурах эцсийн цэг нь юу юм бэ? Кремльд тооцоолсноос илүү ойрхон тэр төгсгөл нь ирчихээд байгаа юм биш үү?
Путины хувьд энэ төгсгөл бүр сөнөлтийнх байхаар байна. Оросын эрх баригчид шал тэнэг, тэнэгийн тэнэг төгсгөлгүй дайн сонгож авсан, дайны эдийн засгийн хор нөлөө нь нийгмээ хагалж байна, систем нь нийгмээ тогтоон барьж чадахгүй, харин ч задрал бутрал руу хөтлөж байна. “Аймшигтай төгсгөл” Оросын удирдлагыг хүлээж байна. Орост эрх барих дотоод механизм нь удирдлагын хамгийн муу хэлбэр гэдэг нь харагдлаа. Дайн бол зөвхөн дэглэмийнх нь занга. Тэгээд тэр хавхандаа тас хавчуулагдана. Гэхдээ Путинд ухрах зам алга гэжээ.
Орост төрийн эрхийг хэн булаан авах тухай Михаил Ходорковский таамаг дэвшүүлжээ. Дэглэмийг эсэргүүцэгч жижиг групп байж болно. Учир нь Путины систем урьд өмнө байгаагүйгээр сул болсон. Механизм ажиллахгүй байна.
Өнөөгийн Орост армигүйгээр, үй олны эсэргүүцлийн жагсаал тэмцэлгүйгээр төрийн эргэлт хийчих тийм хүч бий юү, байж болно. Нөлөө бүхий альтернатив хүчний төв одоо л Орост буй болох нөхцөл бүрдлээ. Учир нь дэглэм суларлаа, суларсаар ч байх болно.
Харин иргэний дайн дэгдвэл? Энэ үлгэр биш шүү. Нэг чухал сценар байж болно. Учир нь засгийн эрхийг хянахын төлөөх элитүүдийн өвөр хоорондын тэмцэл хяналтнаас гарах аваас иргэний дайн бодитой. Харин ямар загварын хувьсгал байж болох вэ, Оросын өнөөгийн нөхцөлд тохирохоор? Дотооддоо өрсөлдөн үхэлдэх, Орос орноо улам ганцаардуулах, дэглэмээ цэрэгжүүлэх, эцэст нь улс орон нурах гээд ямар ч хувилбар байж болно. Энэ бол сэтгэл хөдлөлийн прогноз биш, засгийн эрх солигдох механизмын тухай маш “хүйтэн” анализ тооцоо, ойрын жилүүдэд Орост нүүрлэж магадгүй–М.Ходорковский.
Орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Даваа - 12 сарын 15,
2025

Сэтгэгдэл15
СЛАВА УКРАИНЕ,,,,СЛАВА ГЕРОЯМ,,,,путин ХУЙЛО,,,,
3 хоногын СВО орос орныг бүрмөсөн сүйрүүлвээ,,,,,хөөрхий,,,,,
Укр гэж улс түүхэнд баыгаагүй. Одоо дууссан!
Ккк, өөр юм үгүйсгээд бичиж үл чадах бол чцга царайлаад ийм юм сараачаад уйлаад кэвт!
Гях,,,гяхх,,,гяхх,,,хаана байнаааа,,,тэр оросын слава,,,,,
Сүүлийн үед фронтоос ирж байгаа мэдээнүүд нь ерөнхийдөө оросууд явахаа больсоныг л харуулах талруугаа болж байна. Цэргүүд нь мөнгө хөлсөөр байлдаж байгаа болохоор ардаа цалингүймөнгөгүй болоод ирэхээрээ ер нь л явж байна даа.
Инээдтэй. Яаж ч аль талаас нь харсан Орос нь яах аргагүй л ядаад байх юм. Дайны хэтийн төлөв Путины баримтлаад бгаа стратеги нь ч бас л яах аргагүй л ялж бна. Энэ удаанаао НАТО г сулруулах тактик нь Украыныг бүрэн чөлөөлж, Европийн хэд хэдэн жижиг орныг өөртөө нэгтгэж л дуусах дүр зураг харагддаг. Харин том орнууд нь жижгээ хамгаалах чадваргүй болтол л сулруулах болно.
Бөгспутинд үхсэн хатсны стратеги байхавдээ,,,чааваас,,,,,бөгс эргэх хооронд худлаа шаахыг л бөгспутины стратеги гэдэг юм байлгүйдээ,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,,
Гүй яахав хүн үзэл бодол , мөрөөдлөө чөлөөтэй илэрхийлж болнош дээ. Гэхдээ яг одоогийн бодит байдал Оросын талд л бна. Тэд ялж бна. Бүх өрсөлдөгчөө хүнд байдалд оруулж газар нутаг , хүн амаа ч маш их нэмчихлээ. ЦТА ны эхэн үеэ бодвол холбоотнууд нь ч дэлхий даяараа л болчихлоо. Улс орон нь ч тайван амгалан бна. Дайны цагийн хуулиар хараа хяналт хатуу чанга бгаа блгүй. Тийм учир баруунхны мөрөөдөөд бга шиг төрийн эргэлт болох магадлал тэг хувь. Яахав нэг зоригтон гараад ирж болноо болно. Гэхдээ дайны цагийн хуулиар өдөртөө л чад болох болно. Алиааг бодитоор харж үнэлж сурах нь их зүгээр дээ сэтгүүлчээ.
Ямар дайн,,,ямар дайны цагын хууль вээ,,,,дебиль ээ,,,,,
Dear Volks: The bloodshed should never happen around the world.Human language is the best language to solve problems. Europe has failed in many ways. Conflict of interests are going on. The United States of America stands for freedom and justice and democracy and capitalism.Human rights are Human Dignity.Human dignity is none negotiable universal treasure period American Intelligence is the best. Sincerely Iron Leader the Great
Үнэн л бичиж. Орос үнэндээ аргаа барж, цэрэг, зэвсэггүй бсон.Хэдэн пуужин л бна
Үнэн л бичиж. Орос үнэндээ аргаа барж, цэрэг, зэвсэггүй бсон.Хэдэн пуужин л бна
Үнэн бичиж
Номиндарь гэгч сэтгүүлчийн оронцог минь харин Украйн бууж өгөхөд бэлэн болчихоод, НАТО-д эдлсэхгүй гээд амлалт өгчихөөд байгааг дэлхий нийтээр мэдээлж байна. Тэгэхэд энэ эргүү хүүхэн бидний тархийг угаах гэж ядаж байх хөөрхий зайлуул.